1-р сарын 14
13 цаг 09 минут

Хайрын гинжин холбоос

Нэгэн эр цөл дундах замаар давхиж явлаа. Гэнэт замын нөгөө талд эвдэрсэн “Мерседес” харагдав. Түүн дотор ихэд самгардсан настай эмэгтэй суух аж. Өнөөх эр машинаа “Мерседес”-ийн өмнө зогсоогоод, хуучны “Понтиака” машинаасаа бууж, хэдийнэ гутарчихсан сууж байсан эмэгтэй рүү зүглэлээ. Эмэгтэй ихэд айсан байв, учир нь түүнийг машиндаа сууж байх үед хэн ч зогсоогүй. Гэтэл гэнэт нэг залуу буугаад ирдэг, өөрт нь муу юм хийчихгүй байгаа?

 

-Намайг Брайан Андерсон гэдэг. Би танд тусалъя, хатагтай. Та миний машинд сууж бай, тэнд арай л дулаахан байх. Залуу машин руу харахад эмэгтэйн машины дугуй хагарчээ. Гэвч эмэгтэй нас өндөр болсон тул дугуйгаа өөрөө хийлээд, цааш явж чадаагүй бололтой. Машин өргөгчийг олохын тулд Брайан машин доогуур харж, гараа дулаацуулахын тулд гараа хэдэнтээ үрж байснаа ажилдаа оров. Дугуйг сольж дуусаад залуу эмэгтэй рүү харан зөөлнөөр инээмсэглэлээ.

-Би танд хэдийг төлөх вэ? гэж эмэгтэй асуугаад “Үнэ мөнгөнд санаа зовох хэрэггүй төлнө” хэмээн яаран нэмж хэлэв.
-Та надад мөнгө төлөөд хэрэггүй. Би зүгээр л хүнд туслалцаа хэрэгтэй үед нь тусалсан. Танд туслахаас өмнө хүмүүс надад хэдэн удаа тусалсныг ганцхан бурхан л мэдэх байх. Та үнэхээр л надад талархсанаа илэрхийлмээр байгаа бол дараа нь хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгааг олж харвал тэр хүнд туслаад, намайг санаарай хэмээн Брайан хариуллаа. Эмэгтэй түүнд баярласнаа дахин дахин илэрхийлээд, машиндаа сууж цааш явлаа.

 

Хэдэн километр явсны дараа нэгэн зоогийн газар харагдах нь тэр. Замдаа алжааж ядарсан эмэгтэй дулаацаж, цааш явахын өмнө хооллохоор зоогийн газар руу оров. Түүнд үйлчилж буй бүсгүй бүтэн өдөржин зогсоогоороо ажиллаж байгаа ч үл ядарсан шинжтэй эелдгээр инээмсэглэх юм. Түүний ажил, хэзээ мөдгүй төрөх дөхсөн хүүхэд, өдөр тутмын зайгүй их ажил ч бүсгүйн эелдэг занг бөхөөж чадаагүй гэдэг нь нүүрнээс нь илт. Эмэгтэй хооллож дуусаад 100 долларын дэвсгэртээр тооцоогоо хийв. Бүсгүй хариулт авчрахаар явах зуур эмэгтэй бушуухан тэндээс гарчихав гэнэ.

 

Бүсгүй эргэн ирэхэд эмэгтэй хэдийнэ алга байлаа. Ширээ рүү нь харахад бяцхан зурвас хэвтэж байх юм гэнэ. Энэ зурвасыг уншаад бүсгүйн нүдэнд нулимс хурав: “Та надад ямар ч өргүй. Би зүгээр л хажуугаар тань өнгөрч явсан. Өнөөдөр надад хүн тусалсан, түүн шиг би танд тусалж байна. Хэрэв та надад миний сэтгэлийн хариуг барихыг хүсч байвал хайрын энэхүү гинжин холбоо танаар дуусах ёсгүй гэдгийг сайтар ухаараарай”. Амны цаасан дор 400 доллар хийж орхижээ. Харин ахимаг насны энэ эмэгтэй зөөгч бүсгүй, нөхрийнхөө хамтаар мөнгө олох гэж ямар хэцүү байдалд байсныг яаж олж мэдэв ээ?

Бүсгүй гэртээ ирэн, нөхрөө тэвэрч, зөөлнөөр түүнийг үнсээд “Бүх зүйл сайхан болно. Би чамд хайртай, Брайан Андерсон” хэмээн шивнэв.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Н.Цэрэнбат: 100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулна.8 минут 9 секундын өмнөҮнэнд шургалсан хуурмагт илд шиг иртэй бай10 минут 35 секундын өмнөЖуулчид хамгийн ихээр очсон 20 хот15 минут 35 секундын өмнөЖүжигчин П.Шүүдэрцэцэгийн “шинэ” төрх20 минут 35 секундын өмнөМайкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ ээлжит тулаандаа бэлэн25 минут 35 секундын өмнөЭцсийн удаа асууя Цалингаа яасан30 минут 35 секундын өмнөМонголын хөлбөмбөгчид ээлжит тоглолтоо Лаосын эсрэг хийнэ33 минут 35 секундын өмнөХулгайлагдсан тэрбумтан эрийн хувь заяа БҮРХЭГ байна35 минут 35 секундын өмнө“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо37 минут 35 секундын өмнө“Хөх үндэсний гал” яруу найргийн наадамд С.Ууганбаяр түрүүллээ40 минут 35 секундын өмнөИх Британид нялхсын эндэгдэл нэмэгдсээр байна45 минут 35 секундын өмнөГүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах 3 төрлийн смүүти50 минут 35 секундын өмнөАНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар өсчээ52 минут 4 секундын өмнөТ.Оюун-Эрдэнэ манайхны залуучуудын олимпийн анхны хүрэл медальтан болов55 минут 35 секундын өмнөОХУ-ын төр, засгийн тэргүүн нар Египетийн Ерөнхийлөгчтэй уулзана1 цаг 1 минутын өмнө"Мөнгө байхгүй ээ гэж хэлдэг хүмүүсийн нийтлэг 3 зүйл"1 цаг 6 минутын өмнөХан-уул дүүргийн сурагчид япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана1 цаг 11 минутын өмнө“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” аян үргэлжилж байна1 цаг 16 минутын өмнөД.Сумъяабазар сайд БНАУ-ын эдийн засгийн дэдсайдыг хүлээн авч уулзав1 цаг 21 минутын өмнөИнтерпол болон Африпол хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна1 цаг 21 минутын өмнөСэтгүүлч Хашогги мэдүүлэг өгөх үеэрээ амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч магадгүй байна1 цаг 26 минутын өмнөКока Кола үхэлд уриалав1 цаг 31 минутын өмнөДөнгөж нярайлсан эхэд зориулсан шөлнөөс ууж болохгүй1 цаг 36 минутын өмнөИргэдийн картын мэдээллийг хуулбарлан авч бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байжээ1 цаг 40 минутын өмнө“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд УИХ-ын дарга, гишүүд оролцлоо1 цаг 40 минутын өмнөЭквадорт их хэмжээний кокаин хураан авчээ1 цаг 41 минутын өмнөЯвган хүний замыг чөлөөлж байна1 цаг 43 минутын өмнөАнхны болзоогоо хэрхэн амжилттай болгох вэ1 цаг 46 минутын өмнөБээжин-2022 өвлийн олимпын нээлтийн ёслолын удирдамж, зохиолын шалгаруулалт эхэлжээ1 цаг 51 минутын өмнөТанзаны тэрбумтаныг суллахад тус болох мэдээлэлд олон мянган доллар амлажээ1 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.