1-р сарын 13
8 цаг 28 минут

“Уурхайчид тансаг хэрэглээтэй хүмүүс биш, зээлээ төлж, ах дүүсдээ тусалдаг”

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татвар,  шимтгэл, тэтгэврийн насг нэмэгдүүлсэн асуудлыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан өчигдөр Сүхбаатарын талбайд болсон юм. Энэхүү жагсаал цуглааныг МҮЭХ болон  Эрчим хүч, уул уурхайн салбарын ҮЭХ-оос хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр жагсаалд оролцогчид “Бид цаашид авч хийж хэрэгжүүлж болох бүхий л талаар эсэргүүцэн тэмцэнэ. Ажил  хаялт байхыг ч үгүйсгэхгүй. Энэ асуудал амьдралд хүндээр тусаж байна. Өчигдөр цалингийн урьдчилгаа авсан. Тэндээс шууд татвар авсан байна. Сүүлийн цалингаас бүр өндөр татвар авах юм байна.

Уул уурхайн салбарын дундаж цалин 2 сая орчим. 4 төрлийн нэмэгдэл орж ирдэг. Илүү цаг, шөнө ажилласан, хүнд хортой нөхцөлд ажилладаг, хээрийн нэмэгдэл орж ирээд 4 сая орчим төгрөг болдог. Түүнээс 300.0-400.0 нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд ордог. Гэтэл  1 сая гаруй төгрөг нь татварт явчихаж байна. Хүнд хөдөлмөр эрхэлж, ажиллаад 1 сая төгрөгийг татварт өгчихөж байгаадаа харамсалтай байна. Гэтэл эргүүлээд төр засгаас авах юм юу ч байхгүй.

Уул уурхайн салбарыг сонгож байгаа хүмүүс ихэвчлэн залуучууд. Залуучаад Солонгост очиж ажиллаад энэ хэмжээний цалин авах байх. Гэтэл эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож байна. Дээр нь бид эх орондоо бэлтгэгдсэн мэргэшсэн боловсон хүчин болж байна. Монгол залуучууд уурхай дээр ажилласнаар ур чадвар нь сайжирч, дараа дараагийн хүмүүс бэлтгэгдээд явж байна. Тэгтэл энэ хүмүүсийн нурууг нь авч дарамталж байгаад харамсаж байна. Үнэхээр хэцүү байна.

4 хувь гэж нэрлээд байгаа боловч цаанаа нөлөөлөл нь өндөр. Гэр бүл, аав ээж, ах дүүс нь хохирно. Манай Монголын нийгмийн нэг онцлог байдаг. Гайгүй явж байгаа нэгэн нь бусдыгаа авч явдаг. Саяхан зурагтаар гарсан Маск”-ийн “Баярлалаа ээжээ” гэдэгт  зохиомжид гардаг даа. Монголчууд тийм л байдаг.

Тиймээс гэр бүлээсээ нэг нь өөрийн амьдралаа золиослоод уул уурхайд ажиллаж, арай ахиу цалин авахаар тэрнээс нь татвар авах юм. Ипотекийн зээл л гэдэг. Тэр ажлын гол зээлдэгч нар нь бид байдаг. Бүгд зээлтэй. Байрны, хэрэглээний, автомашины  гээд бүх л тулгаад авчихсан байгаа. Цалин гээд гар дээрээ бэлэн 3 сая төгрөг авлаа гэхэд  700.0-1.0 сая төгрөг шууд байрны зээлэнд. Өөр  бусад зээлүүдээс шалтгаалаад мөнгө хасагдаад л байна.

Дунджаар нэг ам бүл 4-5 гишүүнтэй, 2-3 хүүхэдтэй. Тэр хүүхдүүдийн сургууль цэцэрлэг, хувцас хунар гээд зарцуулагдана. Нэмээд ах дүү хамаатан садан гээд мөнгөний хэрэгцээ шаардлагатай нэгэндээ тусална. Тэгэхээр энэ бид тансаг хэрэглээтэй хүмүүсийн тоонд орохгүй.  Магадгүй 5 сая аас дээш авдаг хүмүүсийн цалинг өндөр гэж тооцож болно.

Манай улсад 5 сая аас дээш хэмжээний цалин авах шаардлага хангахын тулд гадаад дотоодын 1-2 их дээд сургуульдсуралцаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн, өндөр зэрэглэлтэй хүн байна. Гэтэл яг тэдний өндөр гээд байгаа 5 сая төгрөг нь 2000 ам.доллар. Үнэндээ 2000 ам.доллар гэдэг дэлхийд уул уурхайн салбарт дөнгөж ажиллаж байгаа хүний “Эхлэлийн цалин” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Л.Эрдэнэбат: Татвар нэрийдлээр өрхийн орлогод нөлөөлж байгаад харамсаж байна

/Оюутолгойн ХК ны Гүний уурхайн Аврах багийн ахлах мэргэжилтэн/

МҮЭ-ийн байгууллагуудын нэгж болох Эрчим хүч, уул уурхайн салбарын ҮЭХ-оос, мөн манай Оюутолгой ХК-ний ажилчдын төлөөлөл энэ жагсаалд оролцож байна. Төр засаг үнэхээр хөдөлмөрийн хүнд нөхцөлд орон гэрээсээ хол, жилийн 8 сард нь орон гэрээсээ хол, орон нутагт , хэвийн бус нөхцөлд, илүү цагаар тасралтгүй ажилладаг, шударга хөдөлмөрийнхөө хөлсийг авч байгаа хүмүүсээс татвар нэрийдлээр өрхийн орлогод нөлөөлж байгаад харамсаж байна.

Энэ асуудлыг эсэргүүцэн бид тэмцэж байна. Бид энэ байгууллагад, хамт олон дотор орж ажиллахын тулд төр засгаас ямар нэгэн юм гуйгаагүй. Өөрсдийн боломж бололцоо, мэдлэг чадвар, хөдөлмөрөөрөө өнөөдөр ажилд ороод, өрх гэрийнхээ амьдралыг өөд татах гээд явж байна. Төр засаг бидэнд ямар нэгэн эерэгээр нөлөөлөх зүйл хийгээгүй байж ингэж шударгаар  хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн  орлогод нөлөөж байгаа нь үнэхээр хохиролтой байна. Залуучууд маш бухимдалтай байна.

Бид яах гэж Монгол Улсдаа ажиллаж байгаа юм. Амьдралаа дээшлүүлэх гэж л арай илүү эдийн засгийн боломжтой гэсэн салбарыг сонгон хөдөлмөрлөж байна. Эндээ бид суралцаж байна. Бид өөрсдийгөө хөгжүүлж, төлөвшүүлсэнээр эргээд улс эх орондоо тодорхой хэмжээний  боловсон хүчин болон бэлтгэгдэж байна. Энэ цаг үед нь эргээд бидэнд хүндрэлтэй нөхцөлд оруулахаар энэ улс оронд хэн үлдэх юм бэ. Хэн улсаа  цааш нь хөгжүүлж авч явья гэж бодох юм. Бүгд л гадагшаа гарах гэнэ. Энэ асуудлыг төр засгийн удирдлагууд сайн ялгаж харж чадахгүй байна.

Ардчилсан хувьсгал ялаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд бид хөгжих боломжтой байсан. Гэтэл ард түмний ажил, амьдрал улам л дордож байна. Ирээдүй нилээн бүрхэг харагдаж байна. Төр засаг зөв системийг нэвтрүүлж чадвал бид юм яриад байхгүй. Дэлхийн жишиг гэж яриад байна. Үнэхээр Монгол Улс дэлхийн жишигт хүрсэн эдийн засагтай, нийгэм нь төлөвшсөн, улс төрчид нь цэвэр шударга, монгол хүнээ гэсэн сэтгэлтэй байсан бол бид өнөөдөр дэлхийн жишгээр татвар өгөхөд бэлэн байна. Гэтэл гадны эдийн засгийн жишиг бидэнд тулгаж, монголчуудаа шахаж байгаа нь шударга биш гэж үзэж байгаа учраас л жагсаж байна.  

Д.Батдэлгэр: Цалин нэмээгүй байж одоо авч буй цалингаас

татвар нэмэх нь байж болшгүй асуудал

/Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  их эмч, Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний холбооны дарга/

Эрүүл мэндийн салбарын 48 мянган ажилчдыг төлөөлөн энэ цуглаанд оролцож байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид маш хүнд нөхцөлд ажилладаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн  нэг хувийг төлнө гэдэг ажилчдын цалин буурна гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин 620 мянган төгрөг байдаг. Тиймээс хүн амын орлогын татварыг нэмэгдүүлж байгаад туйлын харамсаж байна.

Өөрөөр хэлбэл цалин нэмээгүй байж одоо авч буй цалингаас татвар нэмэх нь байж болшгүй асуудал. Энэ бол Засгийн газрын буруу шийдвэр. Цаашилбал, Засгийн газраас гаргасан татвар нэмэх шийдвэрийг цуцлаач гэж хэлмээр байна.

МҮЭХ-ны Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг энэ үеэр “Татварыг нэмснээр ард түмний амьдрал хэцүүхэн болж байна. Дэлхийн жишигт нийцсэн дундаж цалин хамгийн багадаа 1500 орчим ам доллар байдаг. Манай боловсролын салбарт 200-250 долларын цалин авдаг өчнөөн хүн байна. Ийм байхад татвараа нэмэх нь буруу юм. Жагсаалын дараагаас долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн  асуудлыг  эргэж харахыг Засгийн газарт шахан шаардана гэсэн бодолтой байна” гэж байлаа. 

П.Нарандэлгэр

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.42Зочин   • 1 сарын 13. 16 цаг 18 минут

Hamaatnii dvv maani gertee 1raal ajilladag. 2gruppin hvn.1 tet.hvn.1 oyutan dvvgee avch yavdag.mongoliin amidral iim bhad ...gtel gadaad ajilchidni hed dahin ilvv avdag yum b aleee. Tur deeremchin.daramtlagch.bulaadag.hudlaa Heldeg boljee

103.194.176.98зочин   • 1 сарын 13. 16 цаг 17 минут

Хөрөнгийн биржд иргэдийн хувьцааны 80 тэрбум төгрөг хуримтлагдсан байгаа гэсэн мессэж байсан.

103.194.176.98зочин   • 1 сарын 13. 16 цаг 02 минут

Ингээд Жил хагасын өмнө гар утсанд мессеж ирсэн 1992 онд тухайн үед цэнхэр яагаан тасалбар хувьцааны талаарх мэдээлэлээ Хөрөнгийн биржид иргэдийн хувьцааны 8 тэрбум төгрөг хуримтлагдсан хандана уу гэсэн утагтай.Орон нутгийнхаа БРОКЕР дээр шүүлгүүлсэн чинь Таны мэдээлэл ЖУУЛЧИН ГОВЬ КОМПАНИ БҮРТГЭЛ НЬ байна гэсэн

103.194.176.98зочин   • 1 сарын 13. 15 цаг 52 минут

Одоо харалдаа нөгөө та бүхний өгсөн цэнхэр яагаан тасалбар хувьцааг авсан эзэдүүд чинь хагартлаа баяжсан байгаа биз. Эдгээр эзэдүүд тухайн үед дөнгөн данган хөл дээрээ зогсох гэж алцагнаж байсан үе шүү дээ одоо хар Монголын ард түмэн тухайн үед хувьцааны тухай тодорхой ойлголтгүй байсан нь гашуун үнэн ЖБ: Тухайн үед манай гэр бүл Хувьцаагаа ЖУУЛЧИН ГОВЬ КОМПАНИД өгсөн тухайн компани ажилтаннууд Манай компани жил бүр ноогдол ашигаа маш шудрагаар хувьцаа эзэмшигч та бүхэндээ жил болгон өгч байх болго гээд гарын үсэг зуруулан авч байсан.

103.194.176.98зочин   • 1 сарын 13. 15 цаг 39 минут

Монголын ард түмэнд тухайн үеийн эх баригчид Алтан боломж өгсөн тэр нь их Хувьчилал буюу Хувьцаа тухайн үед хүн болгонд тарааж өгсөн өөрөөр хэлбэл цэнхэр ягаан тасалбар харамсалтай нь ард иргэд маань Өнөөгийн Та бүхний бие бологосон Монгол улсын өмнө барьдаг нэрт Бизнесмэн Компани захирлуул Грүппийн эзэдүүдэд нөгөө алдарт хувьцаануудаа тухайн үед бэлгэлсэн гэж хэлхэд болно.

103.194.176.98зочин   • 1 сарын 13. 15 цаг 30 минут

Монголын ард түмэн яг өнөөгийн нийгмийг ийм бодит байдлыг бий болгохын төлөө аль 1990 онд Монголын ард түмэн өөрсдөө эргэлт буцалтгүй сонгосон тэгэхээр энэ их Авилгач Хулгайч Луйварчид Оффшорчид энэ олон Грүппийн болон ,Компани эзэдүүдийг Монголын ард түмэн өөрсдөө сонгосон одоо болохоор элдвээр муу хэлж доромжлох нь ёсгүй юм.Тэнд биднийг сонгоочээ гэж лав хэлээгүй лавтай.Нөгөө Хашгирсан хойно ниргэв гэж юм бол байх шиг одоо нэгэнт оройтсон.

103.229.122.113Зочин   • 1 сарын 13. 13 цаг 57 минут

МАНгаруудыг сонгосны горыг амсацгаа! Өөр хэлэх зүйл даан ч алга...

202.9.40.42Зочин   • 1 сарын 13. 16 цаг 13 минут

Tree. Ghdee bvv tavla.2020 gj b aa

182.160.37.253зочин   • 1 сарын 13. 11 цаг 55 минут

их хурлын гишүүд жилд 140 тэрбум авахаар төсөвт тусгасан энэ мөнгөөн тойрогтоо олон сургууль цэцэрлэг өөр олон олон хөгжлийг бий болгох боломж байна эдгээр мөнгө хаачдаг вэ өөртөө л авдаг бололтой ер нь үүнийг ардтүмэн юу хийснийг нь ил тод тайлагнуулмаар бана. Ардтүмэн ядуу байх лалруудад ашигтай тэгээддээрлэхэх санаатай эх орон ардтүмэн гэж гарчирчихээд ямар зэвүүн юм бэ тоо бодож чаддаггүй маанга тэнэг шинэ баячуудлуйварчид ийм л юм хийнэ. Бушшхан зайлуулцгаая

66.181.182.247Зочин   • 1 сарын 13. 11 цаг 49 минут

МОНГОЛЧУУДАА БОСОХ ЦАГ ИРЖ ДЭЭ.

103.57.94.93Зочин   • 1 сарын 13. 10 цаг 45 минут

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дэлхийд доогуур байгаа. Татвар их авахаар хөдөлмөрийн үнэлэмж бүр унана. Ерөнхий сайд Хүрэлсүхээ эхлээд наад хөрөнгө орлогын мэдүүлэг дэх 1.7 тэрбум төгрөгөө яаж намын жирийн албан хаагч бүрдүүлсэнээ ард түмэндээ тайлбарлаад дараа нь ард түмнээ татвараар шул.Чамайг би болон миний монголын ард түмэн дэмжиж гаргаж ирсэн нь зөв байсан эсэхэд эргэлзэж эхэлж байгаа шүү

112.72.15.78Зочин   • 1 сарын 13. 10 цаг 35 минут

Цалингийн жишиг улсын хэмжээнд харилцан адилгүй байгааг хариуулж байна. Төрийн алба үйлчилгээнд ажиллаж байгаа хамгийн олон жил ажилласан албан хаагч л нэг 1100000 төгрөг авхаас сууигал хийлгэж дээд зах нь 900000 төгрөг авч байгаа ш дээ. Их цалин авч байгаа хүмүүс 5% нэмж өгөхөд яадаг юм бэ

66.181.188.36Demjij baina   • 1 сарын 13. 10 цаг 26 минут

Daramtaa zogsooh hurtel jagsah heregtei

202.9.44.65зочин   • 1 сарын 13. 10 цаг 11 минут

уурхайчин,эрчим хүчний ажилчид харьцангуй тансаг их цалин мөнгө авдаг хүмүүс шүү

182.160.35.135Зочин   • 1 сарын 13. 10 цаг 03 минут

demjij bn aa tor zasag bugshsan ner buhii humuusiig ger bultei ni hydah heregtei

202.9.43.91Бат   • 1 сарын 13. 9 цаг 48 минут

Уурхайд ажилладаг хүү минь цагаан сараар тавгийн идээ засаж өгдөгсөн одоо чадахгүй болохнээ би 2 жилийн тэтгэвэрийн зээлтэй

202.55.191.130Оффшор, авилгалч яасан бэ   • 1 сарын 13. 8 цаг 52 минут

Төрөөс төрсөн тэрбумтан, авилгач нар яасан бэ. Тэр хагартлаа баяжаад, хууль төрийг тэр чигт нь атгасан уу.

202.9.41.32Иргэн   • 1 сарын 13. 8 цаг 44 минут

Эхлээд дээд баячуудаас татвараа авчих,дараа нь их хурлын гишууд,хот,орон нутгийн дарга нарын узэсгэлэн болсон том том ландуудаас татгалзаад дараа нь доошоо биш дахиад хар.Дээр чинь их юм байна.Доор чинь хониноос оор авах юм байхгуй шуу дээ.

Шинэ мэдээ

Уул уурхай бүхий сумдын ААН-үүд зөвлөлдөж байна6 минут 8 секундын өмнөЧиний л өврийг тэмтрээд …8 минут 9 секундын өмнөЖ.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан12 минут 49 секундын өмнөМихиал Саакашвилиг Украинаас албадан гаргаж магадгүй13 минут 9 секундын өмнө“Түйн голын жавар 2018” ирэх сарын 03-нд болно16 минут 47 секундын өмнөНазарбаев: АНУ, Солонгосын хойгийн асуудалд буйр суурьтай хандах хэрэгтэй18 минут 9 секундын өмнөГүүгл Хятад хэлний "пининий эцэг"-ийн дурсгалыг хүндэтгэлээ23 минут 9 секундын өмнөҮнэт эдлэлийн дарханы сургалтын шинэ танхим үүдээ нээлээ27 минут 48 секундын өмнөҮйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн санг бий болгоно28 минут 7 секундын өмнөТодоо: Чинийхээ зургийг авч байхдаа аз жаргалтай байдаг шүү28 минут 9 секундын өмнөНүүрний арьсыг гайхам, гоё болгодог маск33 минут 9 секундын өмнөӨвлийн Олимпийн VII наадам: Кортина д’Ампеццо-195638 минут 9 секундын өмнөИх Британид ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдтай болжээ43 минут 9 секундын өмнөАзтекуудын мөхлийн шалтгаан юу байв48 минут 9 секундын өмнөФилиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ53 минут 9 секундын өмнөАзийн шинэ айдас агаарын бохирдол58 минут 9 секундын өмнөБиткоины ханш 25 хувиар буурчаа1 цаг 4 минутын өмнөГанцаараа дэлгүүр хэсэх 9 шалтгаан1 цаг 9 минутын өмнөБ.Мөнхжаргал: Тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхийг нэг дороос харах боломж бүрдлээ1 цаг 13 минутын өмнөGoogle МАР Хятадад эргэн ирлээ1 цаг 14 минутын өмнөДейл Карнеги: Ухаантай хүн бусдыг буруутгах бус, ойлгохыг хичээдэг1 цаг 17 минутын өмнөТөрөхөөсөө 40 минутын өмнө л жирэмсэн гэдгээ мэджээ1 цаг 19 минутын өмнөДалай багшийн хөгжилтэй мөчүүдээс1 цаг 24 минутын өмнөБүсгүйчүүдийг донтуулсаар буй Б.Гэрэлчулуун1 цаг 27 минутын өмнөСексийн хамааралтай болсон хүмүүсийн бодит түүхийг өгүүлжээ1 цаг 29 минутын өмнөХиймэл оюун ухаан анх удаа хүнээс илүү амжилт гаргажээ1 цаг 34 минутын өмнөШөрмөс татах нь юунаас үүдэлтэй вэ1 цаг 39 минутын өмнөАхмад насандаа хүүхэдтэй болсон ээж нар1 цаг 44 минутын өмнөХөлбөмбөгийн бурхан Роналдиньо1 цаг 44 минутын өмнөНийслэлд цэргийн бүртгэл 80 хувьтай байна1 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.