1-р сарын 13
9 цаг 01 минут

Ажилтнаа эрүүл, аюулгүй ажлуулж чадвал ААН-ийн бүтээмж өснө

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаа боллоо. Тус болзолт уралдааныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа аж.

Тус уралдаан нь аж ахуйн нэгж байгууллагуудыг жижиг, дунд, том гэсэн 3 ангилал тус бүрээр шалгаруулдаг. Ингэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг эсэхийг дүгнэдэг.

Мөн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусган зарцуулдаг, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц дэвшил гарсан, ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр ажилчид хангагдсан, үйлдвэрлэл, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг, журам, соёл тогтсон байдал зэргийг харгалзан үздэг юм байна.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл  мэндийн төвийн дарга М.Даваабат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. С.Чинзориг сайд шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийг цаашид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр улам илүү анхаарч ажиллахыг хүслээ. Мөн салбарын яамны зүгээс энэ чиглэлийн хууль, дүрмийг улам боловсронгуй болгох тал дээр цаашид идэвх, санаачлагатай ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан дараах аж ахуйн нэгжүүд шилдгээр шалгарч шагналаа гардаж авлаа.

Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага:

"ЦДҮС-ТӨХК" Дэд байр

"ДЦС3-ТӨХК" III байр

Шилдэг дунд аж ахуйн нэгж байгууллага:

"Платинум ланд" ХХК

 “СС Mongolia” ХХК

 "Транс-Трейд" ХХК

Шилдэг жижиг аж ахуйн нэгж байгууллага:

"Мед-Импекс" интернэшл

"Орхон аймаг 18-р цэцэрлэг" тус тус шалгарсан юм.

М.Даваабат: ААН байгууллагуудыг нийгмийн хариуцлагтай, аюулгүй

ажиллагааг хангаж ажилласан байдлаар нь шалгаруулсан

/Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга/

Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл  мэндийн төв нь 50 жилийн түүхтэй байгууллага. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжийг сурталчилах, ХНХЯ-ны харъяа төрийн үйлчилгээний байгууллага. 2011 оноос хойш Монгол Улсад үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан  сэргийлэх ААН байгууллагуудыг нийгмийн хариуцлагтай аюулгүй ажиллагааг хангаж ажилласан байдлаар нь шалгаруулж ирлээ. 2017 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан Аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах арга хэмжээ амжилттай боллоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын Үндэсний хорооны дарга нь ХНХЯ-ны дэд сайд байдаг. Мөн Хөдөлмөрийн сайд С. Чинзориг нар энэхүү арга хэмжээнд оролцлоо. Хөдөлмөрийн аюулгүй байдалд салбарын удирдлагууд анхаарлаа хандуулж байгаад таатай байна. Түүнчлэн Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, Засгийн газрын төлөөлөл хүрэлцэн ирлээ.

Шилдэгээр шалгарсан ААН-үүд маань цаашид бусаддаа үлгэрлэн дууриаж ажилласанаараа  манай улсад үйлдвэрлэлийн осол гэмтэл, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах юм. Үйлдвэрлэлийн осол гэмтэл тодорхой хэмжээнд буурч байгаа ч урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч ажиллаж байна. Мэргэжлээс шалтгаалах өвчин гэдэг ийм хор хохиролтой, цаашид урьдчилан сэргийлэх ёстой гэдэг. Тэгвэл энэ талаарх мэдлэг мэдээлэл олгохын тулд 2018 оны элчээр жүжигчин Бархүү сонгогдон нийгмийн сайн сайхны төлөө манай төвтэй хамтран ажиллаж байна.

С.Мөнгөнчимэг: Урьдчилан сэргийлэхэд магадгүй 1 төгрөг зарцуулж байгаа ч

эргээд 20 дахин өгөөжөө өгдөг

/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд/

Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгосон ААН-үүдийг шалгаруулахдаа тухайн ажилтанаа гэсэн, ажлаа ая тухтай хийх орчин нөхцлийг бий болгосон, өөрийгөө хамгаалах хандлагыг  бий болгосон чухал асуудлыг байгууллагынхаа  хэмжээнд өндөр түвшинд гаргасан эсэхээр  нь дүгнэдэг.

Өнгөрсөн 2017 онд Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудалд нилээдгүй анхаарч ажилласан жил байлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндэсний V дахь хөтөлбөрийг Засгийн газрын хурлаар батлууллаа. Үе шаттайгаар хэрэгжүүлэх, хууль эрх зүйн талаас нь ямар байх, байгууллагуудад энэ тал дээр ямар анхаарал хандуулах вэ  гэсэн олон улсын стандартад нийцүүлсэн төлөвлөгөө байгаа.

Олон улсад хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудалд маш ихээр анхаардаг. Урьдчилан сэргийлэхэд магадгүй 1 төгрөг зарцуулж байгаа бол эргээд 20 дахин өгөөжөө өгдөг гэдгээр нь чухалчилж үздэг. Бид ч мөн адил ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнээ л хамгаалж байгаа асуудал юм. Төр засгийн зүгээс хууль эрх зүйн боломжийг нээж өгнө, нөгөө талаас байгууллагуудын удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, маш сайн ойлгодог байх хэрэгтэй.

Ажилтнууд маань өөрсдөө хэрхэн аюулгүй ажиллах вэ, яаж хамгаалах вэ  гэдгийг мэддэг, харилцан удирдлагуудтайгаа ярьдаг байх хэрэгтэй. Аюулгүй эрүүл байхын тулд ямар хүчин зүйл нөлөөлөх вэ гэдэг тал талын хүчин чармайлт шаарддаг асуудал юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал гэхээр ихэвчлэн хүнд үйлдвэрт л ажиллаж байгаа хүмүүст л хэрэгтэй гэж ханддаг. Гэтэл тийм биш. Магадгүй хүүхэд байхаас нь  хандлагыг зөв суулгаж өгөх хэрэгтэй. Гадаадад цэцэрлэгийн хүүхэд байхаас нь энэ талаар зааж  сургадаг. Тухайлбал, бөмбөгийг шууд тонгож авч болохгүй, нуруунд дээр ачаа болдог. Яаж тонгойвол аюулгүй вэ гэж зааж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай энгийн ойлголт юм.

Түүнчлэн хүн хөдөлмөр эрхэлж байгаа ажил дээрээ гэмтэж бэртсэн бол нөхөн сэргээх үйлчилгээг даруйхан авч байх  ёстой. Тухайн хүнд нөхөн сэргээх ямар эмчилгээ үйлчилгээ байна гэдэгт ААН  анхаардаг тогтолцоонд шилжихэд яамны зүгээс ч тусалж дэмжиж байна.  7 жилийн өмнө анх эхлэхэд ААН байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар ойлголт тааруу байсан. Харин одоо бол хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар маш сайн ойлголттой болсон байна.

100 ажилтантай ААН Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэнтэй, эмчтэй болсон гээд ярьлаа. Эрсдэл гарсны дараа араас нь хөөх биш наана нь урьдчилан сэргийлэх нь тухайн байгууллагын үндсэн зарчим байх ёстой. Энэ бол сайн тогтолцоонд шилжиж байгаагийн илрэл.

Г.Нямдэжид: Хоёр дахь гэр болсон ажлын байрандаа бэртэж,

гэмтэж, өвдөнө гэдэг байж болохгүй асуудал

/Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төв, Газрын дарга/

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулахын тулд байгууллагуудын сайн туршлага, санаачлагыг маш үр дүнтэйгээр дүгнэх арга нь шилдэгүүдийг шалгаруулах байлаа. Мэдээж салбарын онцлогоос шалтгаалсан тусгайлсан шалгуураар дүгнэнэ. Гэхдээ одоогоор хүний тооноос хамаарч дүгнэдэг. Энэ нь оновчтой биш байгаа тул эрсдлээ дүгнээд салбар тус бүрээр нь шилдэгийг шалгаруулна.

Ер нь том ААН, уул уурхай, барилга гэдэг эрсдэлтэй салбарт багтдаг.  Тиймээс дүрэм журмаа нарийн  сайн мөрдөхгүй бол осол гарна. Хүний хоёр дахь гэр болсон ажлын байрандаа бэртэж, гэмтэж, өвдөнө гэдэг байж болохгүй асуудал. Тийм учраас том аж ахуйн нэгж байгууллагууд энэ тал дээр маш сайн анхаарч ажилладаг. Энэ дээр ажил олгогч анхаарал хандуулахаас гадна  ажилтан өөрөө зав дадал, зан үйлийг хэвшүүлэх нь өөрсдийн зүгээс хийх хамгийн том ажил.

Жижиг ААН –үүдийн хувьд зардлаа бууруулахын тулд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг танах байдлаар нэг их ачхолбогдол өгөхгүй байгаа харагддаг. Гэтэл ажил олгогч чадвартай, чадамжтай бүтээмжтэй хүнээ илүү урт удаан ажлуулахын тулд хамгаалах хэрэгтэй. Ажилтанаа эрүүл, аюулгүй ажлуулж чадвал ААН-ийн бүтээмж өснө. Ажилтан албан хаагчийн ар гэр аз жаргалтай байна.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны “Хөдөлмөрийн аюулгүй байдлын А 114 дүгээр  тушаал”-д төрийн болон хувийн ААН, байгууллагууд хүнийхээ тооноос хамаараад зайлшгүй нэг ажилтныг хариуцуулж ажлуулах ёстой. Эсвэл хавсарсан байдлаар хариуцна. Мөн эрсдлийн  байдлыг дүгнэнэ.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж, 2017 оны Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага номинацийн Дэд байрын шагнал хүртсэн “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ”ТӨХК-ийн Улаанбаатар салбарт оролцогчид уригдсан юм. Тус байгууллагын хамт олон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж байгаа талаар үзүүлэх сургуулилт хийж туршлагаасаа хуваалцсан билээ. 

П.Нарандэлгэр

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Н.Цэрэнбат: 100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулна.1 минут 32 секундын өмнөҮнэнд шургалсан хуурмагт илд шиг иртэй бай3 минут 58 секундын өмнөЖуулчид хамгийн ихээр очсон 20 хот8 минут 58 секундын өмнөЖүжигчин П.Шүүдэрцэцэгийн “шинэ” төрх13 минут 58 секундын өмнөМайкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ ээлжит тулаандаа бэлэн18 минут 58 секундын өмнөЭцсийн удаа асууя Цалингаа яасан23 минут 58 секундын өмнөМонголын хөлбөмбөгчид ээлжит тоглолтоо Лаосын эсрэг хийнэ26 минут 58 секундын өмнөХулгайлагдсан тэрбумтан эрийн хувь заяа БҮРХЭГ байна28 минут 58 секундын өмнө“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо30 минут 58 секундын өмнө“Хөх үндэсний гал” яруу найргийн наадамд С.Ууганбаяр түрүүллээ33 минут 58 секундын өмнөИх Британид нялхсын эндэгдэл нэмэгдсээр байна38 минут 58 секундын өмнөГүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах 3 төрлийн смүүти43 минут 58 секундын өмнөАНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар өсчээ45 минут 27 секундын өмнөТ.Оюун-Эрдэнэ манайхны залуучуудын олимпийн анхны хүрэл медальтан болов48 минут 58 секундын өмнөОХУ-ын төр, засгийн тэргүүн нар Египетийн Ерөнхийлөгчтэй уулзана53 минут 58 секундын өмнө"Мөнгө байхгүй ээ гэж хэлдэг хүмүүсийн нийтлэг 3 зүйл"58 минут 58 секундын өмнөХан-уул дүүргийн сурагчид япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана1 цаг 4 минутын өмнө“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” аян үргэлжилж байна1 цаг 9 минутын өмнөД.Сумъяабазар сайд БНАУ-ын эдийн засгийн дэдсайдыг хүлээн авч уулзав1 цаг 14 минутын өмнөИнтерпол болон Африпол хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна1 цаг 14 минутын өмнөСэтгүүлч Хашогги мэдүүлэг өгөх үеэрээ амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч магадгүй байна1 цаг 19 минутын өмнөКока Кола үхэлд уриалав1 цаг 24 минутын өмнөДөнгөж нярайлсан эхэд зориулсан шөлнөөс ууж болохгүй1 цаг 29 минутын өмнөИргэдийн картын мэдээллийг хуулбарлан авч бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байжээ1 цаг 34 минутын өмнө“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд УИХ-ын дарга, гишүүд оролцлоо1 цаг 34 минутын өмнөЭквадорт их хэмжээний кокаин хураан авчээ1 цаг 34 минутын өмнөЯвган хүний замыг чөлөөлж байна1 цаг 36 минутын өмнөАнхны болзоогоо хэрхэн амжилттай болгох вэ1 цаг 39 минутын өмнөБээжин-2022 өвлийн олимпын нээлтийн ёслолын удирдамж, зохиолын шалгаруулалт эхэлжээ1 цаг 44 минутын өмнөТанзаны тэрбумтаныг суллахад тус болох мэдээлэлд олон мянган доллар амлажээ1 цаг 49 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.