1-р сарын 13
9 цаг 57 минут

Зураач Д.Булгантуяагийн “LIVE-18” уран зургийн үзэсгэлэн ХААН Галерейд нээлтээ хийлээ

Монголын дүрслэх урлагийн салбарт абстракт чиглэлээр уран бүтээл туурвин өөрийн гэсэн орон зай, өвөрмөц онцлогийг хэдийнэ бий болгосон МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач Д.Булгантуяагийн “LIVE-18” үзэсгэлэн ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Тэрбээр сүүлийн 10 жилийн шилдэг уран бүтээлээ түүвэрлэн өнөөдрийн үзэсгэлэнгээ гаргажээ.
Тус үзэсгэлэнд зураач Д.Булгантуяагийн байгалийн судалбар зураг, хөрөг зураг, абстракт уран зураг болон шинэ орчин үеийн чиглэлээр туурвисан бүтээлүүд тавигдсан бөгөөд зураачийн уран бүтээлийн хувисалыг харуулснаараа онцлогтой болжээ.
Зураач Д.Булгантуяа уран бүтээлүүддээ Монгол үндэсний хэв шинж, хээ угалзыг өөрийн абстракт уран бүтээл туурвих арга барилтай хослуулсан нь бусад уран бүтээлээс ялгарч байгаа юм.


  Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зураач Д.Булгантуяа “Уран бүтээлчид биднийг дэмжиж, уран бүтээлээ олон нийтэд хүргэх боломжийг олгож буй Монголын тэргүүлэгч ХААН Банкны хамт олонд баярлалаа” хэмээн онцоллоо.  


”Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банк нь Монголын соёл урлагийг дэмжих ажлын хүрээнд сүүлийн 20 жилийн туршид Монголын зураач, уран бүтээлчдийн бүтээлийг дэмжиж ирсэн бөгөөд 2008 онд дэргэдээ уран зургийн галерей нээсэн анхны хувийн байгууллага болсон билээ.
Тэр ч үүднээсээ ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд Монголын зураачдын шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг үнэ төлбөргүй гаргаж, уран бүтээлчдийг дэмжихийн зэрэгцээ иргэд, олон нийтэд уран зургийн үзэсгэнгээр дамжуулан соёл, урлагийг танин мэдэх, оюуны алжаалаа тайлах боломжийг олгож байгаа юм.
Зураач Д.Булгантуяагийн “LIVE-18” үзэсгэлэн 2018 оны 01 дүгээр сарын 12-оос 02-р сарын 09-ний өдрийг дуустал ХААН Галерейд тавигдах тул та бүхэн үнэ төлбөргүй  ирж сонирхон, уран зургийн гайхалтай содон ертөнцөөр аялахыг урьж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.