Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2018.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн болон албаны бусад хүмүүс оролцов.
Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав.
Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2018 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хууль зүйн доктор, профессор, академич С.Нарангэрэлд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж үг хэлсэн юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, одоогоос 26 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. XX зуунд монголчуудын олсон чухал ололт амжилтын нэг нь 1992 оны Үндсэн хууль бөгөөд энэ хуулиар манай орон ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон билээ. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль баталсан энэ өдрийг тохиолдуулж, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог сайхан уламжлал тогтсон.
Энэ шагналыг өнөөдөр дөрөв дэх удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, алдаршуулах зорилготой уг шагналын 2018 оныхыг академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээх Улсын Их Хурлын даргын захирамж гарсан юм.
С.Нарангэрэл академич бол 40 гаруй жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж, олон шилдэг бүтээл туурвисан, шилдэг хуульчдыг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан, доктор, профессор, академич хүн юм. Таны туурвисан “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгож байна. Танд бүтээл туурвилын их амжилт, сайн сайхныг хүсье” гэлээ.
Дараа нь академич С.Нарангэрэл үг хэлэхдээ, 1992 оны Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багшийн нэрэмжит шагналыг гарын шавь нь “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээ хүртэж байгаадаа баяртай байна. Мөн Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ-ын Тамгын газрын удирдлагуудад энэ нэр хүндтэй шагналыг хүртээхээр шалгаруулсанд талархаж байгаагаа онцлов.
Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Гавьяат хуульч И.Дашням "Монгол Улсын төр, эрх зүйн түүх" хоёр боть цогц бүтээлээрээ, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан “Эрх зүйн онол” бүтээлээрээ тус тус хүртэж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Undur nasnii tetgevriin dood hemjeeg yadaj 400 myanga bolgoj nemegduulmeer bna, tegeed daraa ni nemegdel munguu huvaarilsan ni deer,tegehgui bol denduu shudarga bus bna. Er ni ehnii eeljind dood tuvshnii tetgever avch bgaa humuusiinhee tetgevriig nemj bj, tetgevriin zuruug buuruulah heregtei,ingeegui tsagt hezee ch gomdol tasrahgui. Tetgevriin zuruu denduu shudarga bus bna.Zalitai humuus ni yaj iij bgaad tetgevree undur togtoolgodog ni nuuts bish.Shudarga humuus ni unen munuuruu yavj bgaad hamgiin dood tetgever togtoolgodog. Ene shudarga bus bn
Их мөрөн дөлгөөн Эрдэмтэй хүн даруу гэж С. Нарангэрэл монголд үнэхээр хэрэгтэй хүндээ. Танд баяр хүргье
Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081
Ene muu Enkh bold arai l bishee uy ni ykhesen khatsanii gavya shagnal ve .Mongolchuud khoroogyyr olsoglon khonoj baikhad muu lalar yaj doromjilood bna ve .Een lalariig toroos zailuulaagyi tsagt Mongold ardchilala khuvsgal namuud orshin togtonokhgyi .
Ene ulig balai gavya shagnallaa zogsoogoojee uls gyren syiryilj duusallaa.Yamr va negen ulsiig syiryylekhed 2 arag baidag gesen neg ni khoorndni alalzuulakh takitag bas 2 dakhi ni dotroos ni gavya shagnal bayar baysgalan g khokhyylen demjikh gej baidag .Mongolchuud mon ***** ard tymen uym daa .Udakhgyi khoorndoo buudaltsan archaagyi aimkhai khakhuulchidaa demjisen lalariin zaluuchuudtai uls gyren .
Нарангэрэлийг панаалдаж өөрсдийнхөө Үндсэн хуулийн өөрчлөлт гэх заваарсан юмаа дэмжүүлэх гээд байна уу
ҮХ ҮХЛИЙН ҮХ ГЭСЭН БУЗАР ХУУЛИЙГ ШАТААГААД ҮНСИЙГ НЬ САЛХИНД ХИЙСЭГ
Танд амжилт хүсэн ерөөе. Нэг анхаарах зүйл нь таны амыг барих аргаа хийж байна шүү????
Үндсэн хуулиа өөрчлөх гээд байгаа нь тааруу хуульболсон юм шиг
Нарангэрэл гуайд баяр хүргэе....Гэхдээ энэ магтаад байгаа анхны үндсэн хуулийн гай ХОРТзаалтуулуудын уршигаар өнөөдрийн бидний увайгүй амьдрал,Төр улсын дампуурал,ядуурал гээд бүх зүйлийн эх Гэдгийг санаж.,засах хэрэгтэй байна
Үндсэн хуулиас биш биднээс өөрсдөөс маань болж байгаа
yag tiim
хайрт багшдаа хамгийн сайн бүхнийг хүсье
bayr hurge