1-р сарын 19
17 цаг 57 минут

Хацу башё: Ахмад бөх Ёшиказе "Аварга, арслангуудын эрлэг" болж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн зургаадахь өдрийн барилдаан амжилттай өндөрлөлөө.

Аварга цолтнуудаас ганцаараа Хацү башёг төлөөлөн үлдсэн 71 дэх аварга Какүрюү М.Ананд өнөөдөр Котошёогикүтэй барилдаж ёрикири мэхээр өрсөлдөгчөө дэвжээнээс гаргалаа. 

Хацү башёг 69 дэх аварга Хакүхо, 72 дахь ёкозүна Кисеносато нар өнжсөн билээ. Эхний таван өдрийн дараачаар ганцхан даваатай байсан Кисеносато энэ сарын башёг өнжихөөр шийдвэр гаргасан ба башё дуусаны дараа Ёкозүнагийн зөвлөл түүний талаар хэлэлцэж, зодог тайлах эсэхийг нь шийдвэрлэх магадлалтай.

Озеки цолтой хоёр бөх өнөөдөр өвдөг шороодож 4 даваа, 2 унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Гойёдо озеки өнөөдөр хоёр аваргыг дараалан давсан Ёшиказед унасан бол, Такаясү Оношог барсангүй. Ахмад бөх Ёшиказе Хацү башёд "Аварга, арслангуудын эрлэг" болсон бөхөөр тодорч байгаа юм. 

Өнөөдөр манай хоёр бөх Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноровтой барилдахаар учраа таарсан ба Ичиножёо цүкитаоши мэхээр хоёрдахь даваагаа авлаа. Таван даваатай тэргүүлж яваа Митакеуми өнөөдөр Хокүтофүжиг давсан бөгөөд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Араваши Э.Дөлгөөн Икиойг давсанаар даваа унаа /3-3/ тэнцсэн бол Чиёошома Г.Мөнхсайхан Окиноумид унасанаар /4-2/ өнөөдрийн барилдааныг өндөрлөлөө. Хацу башёг Какүрюү М.Ананд аварга, сэкиваке Митакеуми, маэгашира Точиношин, Асанояама нар өвдөг шороодолгүй тэргүүлж байна. Тэдний ард маэгашира Шохозан, Дайейшо нар 5 даваа, 1 унаатай хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Маргаашийн оноолт
Какүрюү - Точиношин

Гойёдо - Такакейшо
Такаясу - Ичиножёо

Тамаваши - Хокүтофүжи

Митакеуми - Такакейшо

Араваши - Чиёотайрюү
Чиёошома - Шохозан
Сококурай - Чиёомарү

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

162.105.113.6Зочин   • 1 сарын 21. 16 цаг 54 минут

Нөгөө атаач, ховч. хажуугаа хадрагч монгол бөх яасан бэ? Сумогийн тэнгэр хаяагүй л байна уу?

80.218.147.4Зочин   • 1 сарын 20. 21 цаг 48 минут

японы үндэсний бөхөөр хоолоо олж идэж байгаа монгол залууст баяр хүргэе Харин бүхэн олсон тэр мөнгөөрөө монгол оронд хэрэгтэй үйлдвэр барьж байгуулаад ажилгүй иргэдээ ажилтай болгоход туслаач дээ харин монголын Э Батүүл С Батболд мэтийн оффшорчдыг дуурайх хэрэггүй энэ хоер монголын төр барилцаж эцэст нь монголоос олсон хөрөнгөө ард иргэдээс нуун далдалж гадаадад байршуулдаг болслн эх оронч бүс хүмүүс боллоо

80.218.147.4Зочин   • 1 сарын 20. 21 цаг 42 минут

yäkzs ozötvzna dfhffj hkklkk klr dgaugg dfhxooö klkz gj.ggjgg mfjffvff ztu bkzukl xutvtz dgyz kjkzö gb,ögjgu

182.160.36.221Зочин   • 1 сарын 20. 18 цаг 50 минут

за манай дараа үеийн аваргууд гарч ирсээр л байна уу. хөөрхий япошууд яана даа

66.181.184.108Зочин   • 1 сарын 19. 22 цаг 15 минут

Такакейшо маргааш 2 бөхтэй барилдах юм болж бна уу.

172.56.42.192Зочин   • 1 сарын 20. 12 цаг 15 минут

Timee tiin.uin heregt durtai iin Chamf amar jsmaa bn. Bas heruulch.

182.160.36.221Зочин   • 1 сарын 20. 18 цаг 50 минут

чи л өөрөө зүгээр асууж байхад хэрүүлч юм аа хахахаха

202.21.100.210Өдөрт 1 л барилдаан???   • 1 сарын 19. 19 цаг 02 минут

Гойёдо, Митакеуми нар маргааш хоёулаа Такакейшотой барилдах юм уу????

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 30 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ3 цаг 40 минутын өмнөГалт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэргийг таслан зогсоохыг шаарджээ3 цаг 50 минутын өмнөГазар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ3 цаг 55 минутын өмнө"Цөвүүн цагт хүнтэй юм ярилгүй, нүүр царайгаа хувиргаж яваарай"4 цагийн өмнөЯпончууд яагаад илүүдэл жингээр шаналдгүйн учрыг хэлжээ4 цаг 5 минутын өмнөД.Амарбаясгалан: МАН-ын бүлгийн гишүүд ЗГ-ыг тогтвортой ажиллуулах байр суурьтай байгаа4 цаг 9 минутын өмнөЦагаан хоолны эрүүлжүүлэх ач тус4 цаг 10 минутын өмнөҮерийн дараах их цэвэрлэгээний ажил явагдаж байна4 цаг 15 минутын өмнөЭнэтхэг улс сард 2 удаа сансрын хөлөг хөөргөнө4 цаг 20 минутын өмнөСудасны нарийслын үед илрэх шинж тэмдгүүд4 цаг 25 минутын өмнө"Хүнд жингийн бөх"4 цаг 30 минутын өмнөТультраа буюу шулга яриа эмчлэгддэг4 цаг 35 минутын өмнөМанай сагсанбөмбөгийн багт бага зэрэг аз дутав4 цаг 36 минутын өмнөБ.Лхагвасүрэн – Яргуй нүдлэх цагаар /өгүүллэг/4 цаг 40 минутын өмнөОнгоц хулгайлагч видео тоглоом дээр сургуулилт хийжээ4 цаг 45 минутын өмнөГанц бие сувилагч эмнэлэгтээ 600 мянган евро гэрээслэн үлдээжээ4 цаг 50 минутын өмнөД.Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зуржээ4 цаг 55 минутын өмнөВенесуэль улс бензинийг зах зээлийнүнээр худалдан борлуулах зарчимд шилжинэ5 цагийн өмнөХүнсний содыг гоо сайхандаа өдөр тутам хэрэглэх шалгарсан аргууд5 цаг 5 минутын өмнөЭрчүүдийн тухай: Бэлэг сонголт5 цаг 10 минутын өмнө204 бөхийн гүүрэн дээрх мост5 цаг 15 минутын өмнөХамба лам Х.Баасансүрэн ”Зүрхийг тань дайлъя” /24-р хэсэг/5 цаг 20 минутын өмнөЗТХЯ-ны дэд сайдаар Л.Халтарыг томилно5 цаг 23 минутын өмнөСая гаруй уйгарчуудыг баривчлан, тамлан зовоож байна5 цаг 25 минутын өмнөМонгол гэр дэлхийд тренд болж байна5 цаг 27 минутын өмнөХамраас нь цус гарч байсан ч тэмцээндээ түрүүлжээ5 цаг 30 минутын өмнөСолонгосын чадварлаг, үзэсгэлэнт жүжигчдийн нэг Shin Min Ah5 цаг 35 минутын өмнөДэлхийн дулаарлаас болж загас үнэрлэх мэдрэхүйгээ алдаж байна5 цаг 40 минутын өмнөХүний эс үхжих явцын хурдыг тодорхойлжээ5 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.