1-р сарын 24
9 цаг 34 минут

Хацу башё: Монгол, Гүрж бөхчүүд башёг тэргүүлсээр байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё 10 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Сүмогийн холбооны нэр хүндийг болон Аваргуудын нэр төрийг хамгаалан үлдсэн 71 дэх аварга Какүрюү М.Ананд өнөөдөр Окиноумиг илүүрхэн давсанаар 10 дахь даваагаа авчээ. Түүний хувьд гол өрсөлдөгчөөр Гүржийн бөх Точиношин нэрлэгдээд байна. Гүрж бөх нэг унаатайгаар Ананд аваргын араас нэхэж явна. Хоёр бөх 7 дахь өдөр хоорондоо барилдан Ананд аварга давсан билээ.

Озеки Гойёдо өнөөдөр Шодайд өвдөг шороодон 4 дэх унаагаа авсан бол Такаясү Тамавашиг даван 7 дахь даваагаа авлаа.

Тэргүүлэгчдийн эгнээнд явсан сэкиваке Митакеуми өнөөдөр Аравашид унан гуравдахь унаагаа авлаа. Ичиножёо А.Ичинноров өнөөдөр тун сайн барилдаж Такакейшог ерикири мэхээр гарган 6 дахь даваагаа авсан. Түүний хувьд наймаас дээш давбал комүсүби юм уу сэкиваке цолтоны эгнээнд нэгдэх юм.

Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан ахмад бөх Аминишикиг даван 6 даваа, 4 унаатай болов.

Хацу башёг Какүрюү М.Ананд аварга ганцаараа тэргүүлж, маэгашира Точиношин нэг унаатайгаар удаалж байна. Мөн 8 даваа, 2 унаатай Дайейшо тэднхий ард бичигдэж байгаа юм. 
Өнөөдөр Жюүрёо зиндааны 2-т бичигдэж буй Азамарюү Тодбилэг /5-5/ дээд зиндаанд барилдсан боловч маэгашира Рюүдэнийг давж чадсангүй.

Маргаашийн оноолт
Какүрюү М.Ананд - Тамаваши Б.Мөнх-Оргил

Гойёдо - Араваши Э.Дөлгөөн

Такаясу -Окиноуми

Ичиножёо А.Ичинноров - Хокүтофүжи

Митакеуми - Шодай

Чиёошома -Дайшёомарү Аминишики

Сококүрай - Асанояама

Жюүрёо

Азумарюү С.Тодбилэг /5-5/ - Цүрүгишо

Сэйро А.Өнөболд /6-4/- Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар /5-5/

Миторюү Б.Төрболд /6-4/ - Токүшёорюү

Дайшохо Ч.Шижирбаяр /7-3/ - Амаказе

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.166.134Гүрж   • 2018, 1 сарын 24. 9 цаг 18 минут

энэ чинь олон улсын тэмцээн биш ш дээ, Монгол, Гүрж гэж бичих ямар ч шаардлагагүй

Шинэ мэдээ

"ЭКО АЛТАН ЗААМАР" компани уурхайгаа улсын комисст хүлээлгэж өгөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ1 цаг 40 минутын өмнөЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томиллоо2 цаг 36 минутын өмнөОйрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна2 цаг 41 минутын өмнөДэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав2 цаг 51 минутын өмнөМҮОХ-ны ерөнхийлөгчийн хууль бус эсэхийг тогтоох шүүх хурал Д.Загдсүрэнгийн хүсэлтээр хойшилжээ2 цаг 51 минутын өмнөБаталгаа олгохгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэв2 цаг 56 минутын өмнөТом Жерри хүүхэлдэйн киноны эзэн авхай энэ эмэгтэйгээс эхтэй3 цаг 1 минутын өмнөХашааны шинэ загвараа аваарай3 цаг 6 минутын өмнөОюутолгойг шалгах ажлын хэсэг тайлангаа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүдэд хүргүүлжээ3 цаг 7 минутын өмнөЭсийн аргаар хувилсан анхны мөрч нохойг сургаж эхэлжээ3 цаг 11 минутын өмнөХалуун цай хорт хавдар үүсгэдэг3 цаг 16 минутын өмнөСүүний хэрэглээний 27,9 хувийг фермерүүд хангаж байна3 цаг 21 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №285 Bill Withers, ‘Ain’t No Sunshine’3 цаг 26 минутын өмнөАНУ-д долоон кг жинтэй хүүхэд төржээ3 цаг 31 минутын өмнөТөрсний дараах сул гэдсийг арилгах шилдэг арга3 цаг 36 минутын өмнөӨсөж үржсэн Улаан өрвилдэй3 цаг 41 минутын өмнөДэлхийн шилдэг борлуулалттай цомог: Whitney цомог 20 сая хувь борлуулагджээ3 цаг 46 минутын өмнөДэлхийн шилдэг 30 хоол3 цаг 51 минутын өмнөГоланы өндөрлөгийн асуудлаарх маргаан шинэ түвшинд хүрлээ3 цаг 56 минутын өмнөБНАСАУ-ын парламентын анхдугаар чуулган ирэх сард болно4 цаг 1 минутын өмнөЖ.Гүррагчаа: Энэ хорвоогийн бүх хүнд эх дэлхийг нь сансраас нэг удаа ч гэсэн харуулахсан4 цаг 6 минутын өмнөГэртээ ганцаараа үлдсэн хүү цонхоор харж байгаад унаж, гадаа осгож нас баржээ4 цаг 6 минутын өмнөКазах иргэдийн төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 7 минутын өмнөЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ4 цаг 10 минутын өмнөХолливудын одод 19 дүгээр зуунд...4 цаг 11 минутын өмнөБНХАУ-ын хоёр компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ4 цаг 16 минутын өмнөНагасаки хотын зарим хэсэг усанд автжээ4 цаг 18 минутын өмнөХүнийг дотроос нь үхүүлж байдаг 7 хорт зуршил4 цаг 21 минутын өмнөКим Жөн Уны шадар туслах Москвад айлчилж байна4 цаг 21 минутын өмнөУргамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл хэрэгжиж байна4 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.