2-р сарын 5
10 цаг 10 минут

БНСУ-ын Элчин сайд У Сун: Хууль ёсны дагуу гурван сарын хугацаатай ажиллах боломж бий болно

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу? Монголын өвөлд дасаж байна уу?

-Сайн байна уу? Анх ирж байснаа бодвол одоо хүйтэн санагдахаа больсон байна.

-Манай улсад сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл үргэлжилж байна. Энэ хүндрэлээс гарахад гадаад харилцаа ихээхэн чухал. Тэгвэл хоёр орны хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн салбар ямар байна вэ?

-Сүүлийн хэдэн жил Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалтай байсан учраас Солонгосын аж ахуй нэгж, байгууллагуудаас Монголд орж ирж ажиллах нь багассан. Харин Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбоотойгоор эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт үүсч, Солонгосын компаниуд Монголын зах зээлийг анхаарч сонирхох болсон. Хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр(EPA) байгуулах хамтарсан судалгааны ажил дуусч, удахгүй эцсийн тайлангаа хоёр улсын Засгийн газарт хүргүүлнэ. Уг тайланд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр улсын эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэсэн агуулгатай байгаа юм. Хэлэлцээр байгуулагдвал янз бүрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулагчдыг хуулиар хамгаалсан зүйл заалтуудыг оруулснаар хоёр орны хооронд хийгдэж байгаа худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэх болно. 2017 оны тавдугаар сард Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд Монгол Улсад 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Энэхүү 700 сая ам.доллараас одоогийн байдлаар Монголын арван аймаг дахь дулааны станцыг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Үлдсэн 500 сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг аль салбарт зарцуулах талаар хоёр улсын Засгийн газар хэлэлцэж байна. Эдгээр хамтарсан төслүүд хэрэгжсэнээр Солонгосын аж ахуй нэгжүүд Монголыг сонирхох нь илүү нэмэгдэх байх.

-Хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

-Шинэ Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард ажилдаа орсон. Шинэ Засгийн газар бүрэлдэхтэй холбоотойгоор хоёр улсын хооронд ямар төслүүдийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээ нэлээд хойшилсон. Одоо шинэ Засгийн газартай хамтраад ажлуудаа илүү хурдацтай эхлүүлэх боломжтой болж байна.

-Солонгосын бизнес эрхлэгчид манай улсын ямар салбарт хөрөнгө оруулалт хийх талаар тандалт судалгаа хийж байгаа. Тэд ямар салбарыг илүүтэй сонирхож байна вэ. Мөн та дээр EPA хэлэлцээр байгуулах тухай дурдсан. Уг хэлэлцээрийн хүрээнд хийсэн судалгааны дүн хэрхэн гарсан бэ. Хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зураглалууд үүгээр илүү тодорхой болсон байх?

-Солонгосын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид ерөнхийдөө автомашин, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх сонирхол их байсан. Улаанбаатар хотод “И март”-ын салбар дэлгүүр байгуулагдсанаар сүүлийн үед хоол хүнсний чиглэлээр эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Мөн солонгосын олон ангит кино, гоо сайхны бүтээгдэхүүн, амин дэм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг монголчууд маш их сонирхож байна. Солонгосын зарим компани уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэ салбарт орохоор сонирхож, судалж байгаа компаниуд ч байна. Түүнчлэн нарны эрчим хүчний чиглэлээр компаниуд их сонирхож байгаа. Одоогийн байдлаар солонгосын нэгэн компаниас Зуун модод нарны эрчим хүчийг ашиглах төслийг хэрэгжүүлээд эхэлсэн. Тэгэхээр олон салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой гэдэг нь харагдаж байна.

EPA хэлэлцээрийн хамтарсан судалгааг Засгийн газраас бус хувийн хэвшил, мэргэжлийн хүмүүс хамтарч хийж байгаа юм. Тэгэхээр эцсийн тайланг Засгийн газарт тайлагнахаас өмнө бид ч тодорхой мэдээлэлгүй байна. Ямар ч байсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хийснээр хоёр орны худалдааг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал гэсэн ерөнхий үр дүн гараад байгаа юм.

-Монголоос экспортод гаргах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой юу. Солонгосчуудын сонирхол татах бүтээгдэхүүн юу байна вэ?

-Солонгос руу экспортолж байгаа бараа нэлээн нэмэгдсэн. Эдгээрээс хамгийн тэргүүлэх төрөл бол ноолууран бүтээгдэхүүн юм. Монголын ноолууран бүтээгдэхүүн Солонгосын зах зээлд гарч, хөүм шоппингоор хүртэл хэд хэдэн удаа худалдаалагдаж, Сөүлд ноолууран бүтээгдэхүүний дэлгүүр нээгдсэн. Солонгосчууд Монголд ирээд заавал авч явдаг бүтээгдэхүүн нь ноолуур болсон байна. Хоёрдугаарт, чацарганыг дурдаж болно. Солонгосчууд эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол өндөр байдаг учраас чацарганад дуртай болж байна. Ер нь солонгосчуудад Монголын талаар мэдэхгүй зүйл их байдаг. Тиймээс монгол барааг солонгосчуудад аль болох өргөн хүрээтэй танилцуулах ажил их хийгдээсэй гэж боддог. Элчин сайдын яамнаас үүнтэй холбоотойгоор солонгос бизнес эрхлэгчдийг Монголд авчирч,зах зээлийг нь танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

-Сүүлийн үед Солонгосыг зорих монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Виз мэдүүлгийн төвүүдэд дараалал ихтэй байна. Мөн хэл ам ч цөөнгүй гарч байна. Яг хэрэгтэй хүнд виз гарахгүй байна гэх зэргээр хэлж байна?

-Солонгосын визний талаар, тэр дундаа визний материал авч байгаа газруудтай холбоотой гомдлууд их байгаа тухай хэвлэл мэдээллээр бичсэн байсан. Визний материал авч байгаа газрууд маань нэг өдөрт маш олон үйлчлүүлэгч ирж байгаа учир өнөөдөр зөвхөн тэдэн хүн авна гэж хязгаарлаж байгааг сонссон. Энэ бол байж болшгүй зүйл. Бид хүмүүс чөлөөтэй виз мэдүүлж байх ёстой гэж материал авч байгаа газрууддаа анхааруулж байгаа. Визний материал авч байгаа газруудын үйлчилгээг сайжруулах тал дээр бид анхаарч, хянаж ажиллах болно.

2017 онд манай Элчин сайдын яаманд виз мэдүүлж байгаа хүмүүсийн тоо маш их өссөн. Энэ жилийн сүүлч хүртэл 135 мянга орчим хүрэхээр байна. Мэдээж хоёр улсын хооронд иргэд харилцан зорчиж байгаа нь эерэг зүйл юм. Гэхдээ үүний хажуугаар сөрөг үр дүн, жишээ нь хууль бусаар амьдрах, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх асуудал гарч байна. Манай Элчин сайдын яамнаас ч тэр, Солонгосын Засгийн газраас ч тэр энэ асуудалд ямар арга хэмжээ авах талаар судалж ажиллаж байна. Би Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх бүртээ энэхүү асуудлыг дурдаж байгаа. Хууль бусаар оршин суух, ажиллах асуудлаас болоод нэн яаралтай явах шаардлагатай хүмүүс явж чадахгүй болох бэрхшээл их гарч байна. Эмчилгээнд орох, эсвэл тогтсон хугацаанд очих ёстой хүмүүс хугацаандаа очиж чадахгүй байх тохиолдол байна. Монгол хүмүүс Солонгос улс руу хэзээ визгүй зорчих вэ гэж маш их асуудаг. Тэгвэл хууль бусаар амьдрах, ажиллах асуудал шийдэгдэж байж визгүй зорчих асуудлыг судалж үзэх боломж гарна. Хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг багасгах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

-Хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийг багасгах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Солонгост улирлын чанартай ажлын байрыг бий болгоод, ажиллах хүч авах системийг ашиглаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Солонгост хүн хүч хэрэгтэй, улирлын чанартай ажлууд гардаг. Энэ үед хууль ёсны дагуу ажиллуулах боломжийг олгож байгаа юм. Орон нутгийн засаг захиргаа хамтраад энэ ажлыг хийх бололцоотой. Жишээлбэл, арванхоёрдугаар сард Солонгосын Бурён хотоос төлөөлөгчид ирээд Чингэлтэй дүүрэгтэй санамж бичиг зурсан.Энэ хүрээнд хавар Чингэлтэй дүүргийн 150 хүнийг Солонгост гурван сарын хугацаагаар ажиллуулах боломжийг бий болголоо. Мөн Солонгосын Тэангүн, Ёсү зэрэг хотуудаас Сонгинохайрхан дүүрэгтэй санамж бичиг байгуулаад улирлын чанартай ажиллах хүчийг авахаар болсон. Энэ системийг ашиглаад хууль ёсны дагуу гурван сарын хугацаатай ажиллах боломж бий болно. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 15-17-ны өдөр БНСУ-д айлчиллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлалаар олон удаагийн виз олголтын хүрээг нэмэгдүүлэх талаар албан ёсны хэлэлцээр хийсэн байгаа. Үүнийг хоёр улсын холбогдох байгууллагууд хэлэлцэхээр болсон.

-Та Элчин сайдаар томилогдсоноос хойш юун дээр голлон анхаарч байна вэ?

-Элчин сайд хүний гол ажил үүрэг бол хоёр улсын иргэд хоорондыг холбож өгөх. Монгол хүмүүст Солонгосыг,солонгос хүмүүст Монголыг танилцуулах нь миний гол үүрэг юм. Манай Элчин сайдын яам шинэ байрандаа нүүж ирснээс хойш олон хүмүүсийг яамандаа урьж солонгосын үндэсний хоол, соёлыг танилцуулсан. Элчин сайдын яамны байрнаас гадуур “Солонгосын долоо хоног”, К-поп тоглолт гэх мэт, хоол, соёл, хүнсний бүтээгдэхүүн, эмчилгээний технологи, үйлчилгээ зэргийг танилцуулах үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулсаар байгаа.

Эх сурвалж:
11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.205Иргэн   • 3 сарын 22. 18 цаг 58 минут

Баярлалаа энэ бас болж л байна

81.213.73.132Zochin   • 2 сарын 12. 2 цаг 07 минут

Uhsenee hiij hulgai hiideg bna aa!! Er ni solongosoor yadag iym!!! Tiishee ochij hunii barlag l hiideg dee!!

202.9.41.24hulgaich tsarait mgl   • 2 сарын 7. 21 цаг 55 минут

bi 1999 ond yavj 2013 ond irsen minii ued hulgai baidaggui bugd l amidraliin tuluu ajillaj hudulmurluj baij dee. suuliin ued ajil hudulmur ogt hiij uzeegui hiij baigaagui huduunii maliin hulgaich nar bolon hotod irj suurishin ail uhaj hunii tsunh sav halaas uhaj mashinii ed angi buteeleg huchlaga dugui shil toli hulgai hiij amidarch yavsan hulgain yumaa zarj borluulan show party arhidalt yanhan amralt zugaalga hiih ajlaas uuriig meddeggui hulgaich nar buun buunuuruu yag mal shigee achigdan geree bolon 3 saraar ochij ijil suregteegei niilsen

202.9.43.234Зочин   • 2 сарын 7. 12 цаг 31 минут

Солонгост гурван жилийн хугацаатай ажиллах нь зөвөө. Гурван сарын хугацаатай гэрээгээр ажиллаад нутаг буцна гэж хэзээ ч байхгүй. Гурван сараар гэрээгээр ажиллана гэвэл хараар ажиллаж байгаа хүмүүсийн тоо улам ихэснэ үү гэхээс буурахгүй. Визээ чангалаад. Даварсан өмхий монголчуудад гурван жилийн хугацаатай гэрээгээр ажиллах боломж олдож байгаад баярла. Бас визгүй зорчих санаатай. Солонгосын элчин сайд визний талаар хатуу байх ёстой.

183.81.169.78Зочин   • 2 сарын 6. 19 цаг 35 минут

Их олон ажлууд хийж байгаа сайн сайд даа

104.156.239.165йыыы   • 2 сарын 6. 11 цаг 37 минут

Хүмүүсээ гаргаж ажиллуулах л юм ярих юм Энэнээс өөр гарцыг олдоггүй юм байх даа. Жижиг дунд үйлдвэрлэлээ төрөөс бодлоготойгоор дэмжээд эх орондоо ажил хийлгүй гэж бодлого боловсруулж болдоггүй юм болов уу энэ төр засгийн удирдлагуудад

103.212.116.211Зочин   • 2 сарын 5. 20 цаг 21 минут

ЭСЯамнаа хянагдаж байгаа визний материалууд их удаан хянагдах юмаа. Энэ тал дээрээ яаж хянадаг юмбэ, хугацаа байдаггүй юмуу? 7 хоногийн запас авч байхад л гараагүй байнаа, 500-аас 200 дээрээ явж байнаа гэх юмдаа бүртгэж авсан газар маань. Хэзээ ч гарч магадгүй цаг хугацаагүй байдаг юм бол яах гэж хариу авах хугацаа гэж огноо тавьдаг юмбэ?????? Онгоцны тийзээ буцаалаа, хөөрхий бид чинь юун төлөвлөгөө цаг нар...

66.181.164.229Баадай   • 2 сарын 5. 14 цаг 10 минут

Хүний нутагт очоод хулгай хийж нутаг нэгтэнээ хорлохгүй байх, эх орныхоо нэрийг муугаар гаргахгүй байх ёс зүй бидэнд алга болж. Төр засгаас яг бодитой арга хэмжээ авах цаг болсон байна. 76 гишүүдээ энэ талаар нэг юм бодож санаачлага гаргаач

5.189.146.133Зочин   • 2 сарын 5. 10 цаг 31 минут

тйиншдээ 3 сар ажилахад хангалттай хугацаа гэж бодоод л байна ...

139.59.79.248Зочин   • 2 сарын 5. 10 цаг 29 минут

Уул нь хэн хэндээ хэрэгтэй юмдаа. Даанч хүмүүс маань хувиа хичээгээд харлаад, араас нь явах хүмүүсээ баллаад л байх юмдаа

49.0.147.60ард   • 2 сарын 5. 10 цаг 26 минут

бид нар өөрсдөө л харалаад бас тэндээ хулгай хийгэд монгол нэрээ баастаад байгаа болхоос боломж бол бгаа ш дэ

Шинэ мэдээ

Замын тэмдэглэгээ хийх ажлыг энэ сард багтаан дуусгана9 минут 7 секундын өмнөӨөрөө урлаарай: Гоёмсог сүлжмэл шаахай9 минут 42 секундын өмнөА.Гитлер архаг мансуурагч байжээ14 минут 42 секундын өмнөЛеброн “Лэйкерс”-ийн аваргын тугийн наана зургаа даруулжээ19 минут 42 секундын өмнөМ.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хариуг өгчээ20 минут 52 секундын өмнөАвьяасаараа ч, амрагийн явдлаараа ч алдартай Б.Янжиндулам энд явна24 минут 42 секундын өмнөЖакарта 2018: Б.Гэрэлмаа, Г.Халиунаа нар хэсгээсээ шалгарлаа29 минут 42 секундын өмнөКим Кардашьяныг нүүр царайгаар сонгох нь эрсдэлтэй34 минут 42 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд39 минут 42 секундын өмнөКазахстаны зургаан настай хүү пластик мэс засал хийлгэжээ44 минут 42 секундын өмнөРуцкой, Ельциныг АНУ-ын Элчин сайдын яам руу зугтах гэсэн тухай ярьж шуугиан дэгдээлээ49 минут 42 секундын өмнөМИАТ-ын дэд захирал Н.Энхбаатар хөрөнгөө тайлагнаж чадахгүй байна54 минут 42 секундын өмнөАзийн наадмын өнөөдрийн тэмцээний хуваарь1 цаг 5 минутын өмнөХилэнцийн орд: Хайрын харьцаа маш чухал гэж үздэг амраг тань танаас анхаарал, хайр халамж шаардана1 цаг 10 минутын өмнө"Талибан" бүлгийн босогчид олон хүнийг барьцаалжээ1 цаг 15 минутын өмнөАНУ-ын ЭСЯ руу гал нээжээ1 цаг 20 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд шалгалт хийж байна1 цаг 25 минутын өмнөТогтмол иллэг хийлгэвэл өвчин тусдаггүй1 цаг 29 минутын өмнөЛондонд болсон халдлагыг террорист ажиллагаа биш гэв1 цаг 30 минутын өмнөКомпаниуд сургууль биш1 цаг 35 минутын өмнөНөхөр нь царай муутай бол эхнэр нь бас л таргалдаг1 цаг 40 минутын өмнөНийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь хүний эрүүл мэндэд ач тустай1 цаг 45 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойргийнхоо найман сумын 38 багт уулзалт, өдөрлөг хийлээ1 цаг 50 минутын өмнөН.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй1 цаг 55 минутын өмнөНүдний хараагаа хэрхэн сайжруулах вэ?2 цагийн өмнөДиван Лугат Хүннү-Монгол хэлний эх толь2 цагийн өмнө“UB Food Festival” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана2 цаг 5 минутын өмнөНохойд хазуулсан бол анхаарах ЕСӨН зүйл2 цаг 9 минутын өмнөОюуны хулгай гэдэг халаасны хулгайгаас долоон дор2 цаг 10 минутын өмнөХүүхдээ цэцэрлэгт элссэн эсэхийг цахимаар харах боломжтой2 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.