2018 оны 2-р сарын 5
13 цаг 12 минут

Орон сууцыг хурдан хугацаанд барьж, 1.2 сая төгрөгөөр худалдаалах боломж

Орон сууцны метр квадратын үнийг 1.2 саяд хүргэх боломжтой технологи буюу "Байшин үйлдвэрлэх комбинат-1"-ийн үйл ажиллагаатай өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн удирдлагууд, хэвлэлийнхэнтэй очиж танилцлаа. Тус компанит нь Нийслэлийн барилга байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулж байсан бөгөөд 1994 онд “Эрэл” ХХК дуудлага худалдаагаар авсанаар "Эрэл" комбинатын мэдэлд очжээ. Харин "Эрэл" ХХК нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор шинэчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулаад байгаа аж. 

Ингэхдээ үйлдвэр дотроо таван шугамтай.

1-р шугаман дээр дотор хана, баганан хана, шатаа үйлдвэрлэнэ. Хоногтоо 150 ширхэг дотор хана үйлдвэрлэх хүчин чадалтай.

2-р шугаман дээр барилгын бүх хийц, эдлэлийн арматурыг үйлдвэрлэнэ. Зургийг нь автоматаар уншаад, хэвлэдэг.

3, 4-р шугам дээр эрчим хүчний хэмнэлт бүхий дулаалгатай гадна ханаа үйлдвэрлэдэг.

5-р шугаман дээр 120 метрийн урттай хучилтын хавтанг үйлвэрлээд, хүссэн хэмжээгээрээ хөрөөдөөд явдаг.

Үйлдвэрийн бүтээгдэхүүний гол түүхий эдээр уулын дайрга, элсийг ашигладаг. Тиймээс газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй, барилга байгууламж барихад маш хурдан болж, бага хугацаа зарцуулдаг байна. Нэг удаа дүүргэхэд үйлдвэрийг гурван сарын турш 24 цагаар тасралтгүй хангах боломжтой юм байна. Комбинатын үйлдвэрлэсэн төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай, гал болон газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, өндөр даацтай, гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана, тааз, барилгын фасадыг ханын хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ давуу талтай аж. Эдгээр барилгын хийц, эдлэлийг ашигласнаар барилга барих хугацааг жилээр бус сараар, өдрөөр хэмжих боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой аж. 

Энэ талаар "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатаас тодрууллаа. 

-14 хоногт 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих боломжтой гэж байна. Тэгвэл танай технологийг ашиглавал гэр хорооллыг орон сууцлуулах бүрэн боломжтой юм бишүү? 

-Тийм. Гэхдээ гэр хорооллыг хамтарч чөлөөлөх хэрэгтэй. Газар чөлөөлөлт хүнд миний зүгээс эхлээд дөрөв ,таван га хоосон газар өгөөч гэж хүсч байна. Хоосон газартаа 1000 айлын орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, засаг захиргааны барилгатай нь цогцоор нь шийдэж барина. Нийтийн том арга хэмжээнд очдоггүй юм бол тэндээсээ гараад байх шаардлагагүй байхаар шийдэж өгнө.  Тэнд нь 16-18 хувь нь барилгажна. 80 гаруй хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөж байна. Ингээд гэр хорооллын 1000 айлыг энэ хорооллоо санал болгоё. Орохгүй гэх хүн гарахгүй. Тэгээд тэдгээр иргэдийн чөлөөлсөн газар дээр дахин хороолол барих гэх мэтээр үргэлжлүүлэх хэрэгтэй. Бодитой ажлыг бол хүмүүс дэмжээд ирнэ. Үгүй бол бид 2020 гэхэд өнөөдөр шиг асуудлаа эргэж тойрон ярьсаар л сууна. 

-Танайх зөвхөн барилга барих технологийг нэвтрүүлж байгаа. Хэрвээ орон сууц барилаа гэхэд дэд бүтцээ хэрхэн яаж зохицуулах вэ?

-Бидний зүгээс орон сууцны хороолол барилаа гэхэд хуулиараа дэд бүтцийг улс хариуцах ёстой. Цахилгаан, дулаан, цэвэр, бохирын шугамыг нь улс хариуцаад явбал хамгийн орчин үеийн чанартай хороолол барих боломжтой. Засгийн газар намайг дуудаад үүрэг өг л дөө. Хэрэв тэр үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй бол би хариуцлагаа хүлээе. Хэрэв дээр хэлсэн гурван зүйлийг төр хариуцах юм бол би энэ жилийн аравдугаар сар гэхэд 1000 айлын орон сууцны хорооллыг иж бүрнээр барина. 

-Танайх шиг үйл ажиллагаа явуулдаг, ижил чиглэлийн өөр компани бий юу. Тэднээс юугаараа давуу талтай вэ?

 -Яг одоо манайхтай ижилхан ийм үйлдвэр шинээр барина гэвэл 250-300 сая ам.доллар шаардлагатай. Энэ үйлдвэр маань 140 сая ам.долларын үнэтэй. Яагаад ийм хямд байгаа вэ гэхээр хуучин барилга байшин дэд бүтэц, төмөр зам, цахилгаан, дулаан бүх шугам сүлжээ нь байсан учраас хямд тусаж байгаа юм.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдэх хамгийн зөв шийдэл бол иргэдийг орон сууцжуулах, хийн хэрэглээг нэвтрүүлэх. Энэ шийдлийн гол нь иргэдийн орлогод нийцсэн хурдан хугацаанд барьдаг, хямд өртөгтэй орон сууцны хангамжийг сайжруулах явдал юм. Уг технологийг нэвтрүүлж чадвал орон сууцны метр квадратын үнэ 1.2 сая төгрөг болох боломжтойг тус компанийн захирал Б.Эрдэнэбат онцлов. 

Улмаар нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны бодлого, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Эрэл ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбат нар санамж бичиг байгуулав.

 

 

 

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.73ЗОЧИН   • 2018, 2 сарын 21. 20 цаг 58 минут

5-6 га хоосон газар хаанаас ч олдоно шүү дээ. Су Батболд хурдан шийдээ чээ.

176.226.30.238zochin   • 2018, 2 сарын 11. 13 цаг 39 минут

Yamar sain yum be nutagtaa ochood hubiin baishin bariulmaar baina. Ta buhnii ajild ulam ih amjilt husie.

150.129.142.10Зочин   • 2018, 2 сарын 7. 23 цаг 26 минут

Бас нэг, хоёр давхар амины сууцнуудыг хэд хэдэн загвараар бэлдэж барих хэрэгтэй шүү

43.228.131.152zochin   • 2018, 2 сарын 7. 12 цаг 53 минут

heden myangaar ni barih heregtei utaanaasaa hurdan salah heregtei bnasdee

43.228.131.152zochin   • 2018, 2 сарын 7. 12 цаг 51 минут

Ynen bol uun shig heregtei tusul baihgui shuu dee ard tumen gedeg ug uunii tsaana bgaa

43.228.131.152zochin   • 2018, 2 сарын 7. 12 цаг 49 минут

Baruun tiish hotoo teleh heregtei Emeelt tsogts horoolol gej baiguulah heregtei Zamaa dagaj uls hugjinu oo gej bdag daa

66.181.180.45Зочин   • 2018, 2 сарын 6. 15 цаг 48 минут

mundag bn

202.72.240.5Зочин   • 2018, 2 сарын 6. 14 цаг 21 минут

жирийн иргэдэд зориулсан орон сууцыг төр түргэн бариулах хэрэгтэй байна

202.131.232.150zochin   • 2018, 2 сарын 6. 14 цаг 19 минут

дэмжиж байна маш зөв санаа олон хүнд буян болно

183.177.98.238зочин   • 2018, 2 сарын 6. 9 цаг 20 минут

би дэмжиж байна. Дагуул хотуудыг л хурдан Эрэл ХХК-д өгч бариулах нь зөв. Бас 2-3 давхар хувийн орон сууц барих хэрэгтэй.

182.160.4.149зочин   • 2018, 2 сарын 6. 9 цаг 06 минут

хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулаач

119.40.103.34em   • 2018, 2 сарын 6. 8 цаг 57 минут

yg vnee buulgaad nas hargalzahgvi ipotekd hamruulbal utaanaas salna

182.160.33.90хнз   • 2018, 2 сарын 5. 16 цаг 54 минут

зөв.МАН ын луйвирчин барилгын компанууд орон сууцны унийг хөөрөгдсөнөөс одоо гуйлгээгүй болж дээр нь иргэд төлбөр хийж чадахгуй гацаанд ороод байсөн юм.Узуулээд өг.Эрдэнэбат бол тэртэй тэргүй ардчиллыг дэмжигч учир цаашид улам амжилтанд хурнэ. а

182.160.35.145Зочин   • 2018, 2 сарын 5. 15 цаг 59 минут

бас 2 давхар амины сууц барих хэрэгтэй шүү.

202.179.31.78zochin   • 2018, 2 сарын 5. 15 цаг 57 минут

UB tob ruu vh gazar baihgui dee jaahan gadagsh ne teleh heregtei ,uilchilgeenii gazruudaa gadagsh gargaach ulam l tugjrel uusgeed l bh um

203.91.115.41Зочин   • 2018, 2 сарын 5. 15 цаг 03 минут

ДЭМЖИЖ байна. МАШ зүйтэй. 2 сая гээд гэдийгээд сууж байдаг хэдэн барилгын компаниудыг бут цохь. ҮНЭТЭЙ байр авч чадахгүй ядарсан хэдэн ардууддаа хурдан тус болоорой.

66.181.179.134Зочин   • 2018, 2 сарын 5. 14 цаг 41 минут

7 horoololiig tanai kompani dangaaraa buh yumtai barival saihan tom gazar beleehen bna shuu.32 luu yavdag shine zamiin baruun tald nogoon nuuraas hoishoo gesen ugdee

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.