2-р сарын 8
15 цаг 49 минут

Монгол эр хүн би энд байна

Морьтон баатаруудын үр сад
Мохошгүй хатан зоригт ард түмний үргэжлэл
Мянган жилийн манлай эзэн богдын удам
Монгол эр хүн би энд байна
Дорны азид байна
Хүний нутагт байна
Аз жаргал хөөж энд ирсэнгүй
Амарч зугаалах гэж энд ирсэнгүй
"эвтэй байхдаа хүчтэй"гэсэн өвгөдийнхээ сургаалийг мартсан
Энэ хэт ухаантан нь ихэдсэн"төр" эцгийн буянаар
Ганц олдох амьдралдаа сайхан амьдрах гэж
Гал голомтоо орхилоо
Хүнд хүчир ажлыг нь хийж зовсондоо шаналахгүй байна
Хүний нутагт залуу насаа үдсэндээ харамсахгүй байна
Өөрийн амьдралаа өөрөө бий болгож байгаа даа бахархаж байна
Эх орондоо ингэж амьдрах боломжгүй байгаа даа гутарч байна анд минь
Эр хүн биднийг ингэж зүтгэж явахад
Эх орноос минь харин муу мэдээ ирдэг болсонд харуусч байнаа
Энхийн цагт монгол хүний цэвэр ариун цус
Эх орны минь төв талбайд урссанд харамсаж байна
Газар нутагтаа эзэн суух ёстой монгол эр хүнийг
Гал асуусаны төлөө хятадууд алсанд зэвүү хүрч байна
Гал голомтоо өмөөрөн тэмцсэн залуусаа
Гав зүүлгэчихээд гянданд хорьдог болсонд уур хүрч байнаа
Бурхан халдун уулыг минь хятадууд ухсаныг сонслоо
Буруу хүнээр төрөө түшүүлсэндээ түүнээс ч илүү харамслаа
Харийн хүнээс буруу хайсанаас
Хамаг буруугаа өөрсдөөсөө эрмээр санагдлаа
Бахархан шүтэх түүхгүй ард түмэн л
Балран доройтдогыг саналаа харамсаж байнаа би
Эр хүн би эр хүн
Энэ нийгмийн золиос болон үрэгдсээн үнэн
Ханийхаа халамжинд жаргах ёстой
Хацар гоо охид минь бүүр илүү үрэгдсээн
Хаа байсан малайзад дэлбэрч
Хар хужаагийн өвөрт хэвтэж
Хагас солиот солонгост алуулж
Хөгшин европод хулгай хийж
Эх орондоо үлдсэн нь амьдралынхаа төлөө
Энээ нийгмийн бузар булайг л харсаан
Олоод хийе ээ оёдлын үйлдвэр
Олигтойхон амьдрая аа ..харийханы дарамт
Хоногын хоол үмх махны төлөө
Хорвоогийн муу бүхнийг үзсээн
......................
Харийн нутгыг харин би муулахгүй ээ
Хамаг л сайхан амьдралаа эндээс олсоноо нуухгүй ээ
Хүний нутагт зовж ядарч зүдэрч
Хэдэн төгрөг олсон нь яалт ч үгүй үнэн юм даа
Яахав дээ эр хүн бид ядарч зүдэрч явнаа
Ямбалж жаргаж эрхэлж үзсэнгүй
Хар толгойгоо өөрсдөө мэдэж
Харь нутагт зовж л явна
Сайн яваа нь ч байна
Саар яваа ч байна
Хүний нутагт ясаа тавьсан нь байна
Хүн чанараа алдсан нь бүүр их байнаа
Цэцэн билэгт оюун ухаант эр хүн
Цэлмэг хөх тэнгэртээ залбирдаг өвөг дээдсийн удам
Оюуны байтугай ходоодны хоосролоо давж чадахгүй
Олон улсад тэнэж яваад л харамсаж байна
Уудам эх орныхоо төлөө санаа зовох ёстой эр хүн
Уух архиныхаа мөнгийг хэнээс авах вэ гэсэн сэтгэхүйтэй болсонд гутарч байна
Бахархан шүтэх ёстой эзэн хааныхаа нэрийг
Баар цэнгээний газар согтуу орилдог болсонд харуусаж байнаа
....................
Монгол эр хүний цус зовлонд дарагдсангүй
Мохошгүй хатан зориг нь золиосонд үрэгдсэнгүй
Дарах тусам нь гялалзаж даврах тусам нь өндийн
Дайчин энэ үндэстэн сэхэх цаг нь иржээ
Мөнх хөх тэнгэртээ залбирч улсаа дээдэлсэн аав
Мөрөн гол усаа шүтэж өссөн ээжий
Мөлхөж өссөн шороо гүн цэнхэр нуур минь
хүүхдүүдээ хүлээж байгаарай
Энэ нийгмийг таньлаа эцэж ядарч үзлээ
Эцэст нь ялж үзлээ бахархаж байнаа би
Хүнээс хоол гуйсангүй хүнд ажилд нь ядарсангүй
Монгол эр хүн хаа ч явсан зовхи нь өөдөө
Мохошгүй хатан зориг нь дээшээ гэдгийг мэдэрлээ
Хүлээж байгаарай андууд минь
Хүлцэнгүй ядарсан ард түмэн биш гэдгээ мэдрүүлнээ
Гартаа илд барьж бүхнийг цавчих цаг бишээ
Оюун ухаанаараа олныг дагуулах цаг нь иржээ
Явуургүй энэ өчүүхэн цаг үед
Ядарсан олныхоо зовлонгоор наадсан
Даварсан энэ төрийн түшээд харийн луйварчидтай
Учрах цаг нь нэгэнт иржээ
Бид энэ газар шороонд унасан юм болохоор
Бид энэ хөрс шороонд шингэх юм болохоор
Бид эх орондоо өөрийн түүх үндэс угсаагаа үлдээх юм болохоор
Бид тэмцэх болноо
Анд минь
Ч.Амартүвшин

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ч   • 2 сарын 14. 15 цаг 56 минут

ЭХ эцэг эхнэр хүүхдийнхээ ирээдүйн төлөө Олон нийтийн тэмцэлд нэгд эрчүүд Цэргийн алба мал маллах чинь хүний эрхээр хийж буй ажил

202.72.245.122ч   • 2 сарын 13. 16 цаг 11 минут

Эр цэрэг ,морь маллах бол бусдын үүрэг хүлээж дадал хийж хоног төөрүүлэх цаг Харин ардчилалын боломж тэмцлээ умартах юм

202.72.245.122ё   • 2 сарын 13. 11 цаг 12 минут

Эрчүүдээ нийгмийн шудрага ёсны тэмцэлд эхчүүд эцгүүд хурцлах цаг болсон,эс тэгвээс ганцаардал цагаачлал төгсгөлгүй Монгол баян ч

183.81.171.3ган   • 2 сарын 13. 10 цаг 00 минут

Монгол эр хүний ухаанаар асуудалд хандах цаг болсон. Эрчүүд эдийн хойноос гадгаш гарахгүйгээр энэ цагийн хатууг даваж өөрсдийн гараар ирээдүйг бий болгохгүй бол хэдэн төгрөг олоод буцаад ирхэд чинь гишгэх газар үгүй болсон байхыг үгүйсгэхгүй байна. Эрдэнэ нуусан уулсыг нь,эгнээд буух газрыг эрээн цаасаар барьцаанд өгөөд дуусч байна. Хөрөнгө оруулалтай гэх компаниуд олширч Монгол хүнийг бөхөлзүүлж, зах зээлийг эзэлсээр байна. Энэ бүхнийг өөгшүүлэн бөхөлзөх, өр элэггүй ноход омогшиж байна.

202.179.27.27Зочин   • 2 сарын 9. 18 цаг 10 минут

Сайхан шүлэг байна.

202.131.243.186Gal   • 2 сарын 9. 9 цаг 04 минут

saihan bolood uneh shuleg bna shuu.Negiig bodoj hoeriig uhaaraarai humuusee.

59.153.84.222Зочин   • 2 сарын 8. 12 цаг 21 минут

Монгол Улсад өнөөдөр эрчүүд үүргээ гүйцэтгэж байгаа, цаашид ч байх болно.

202.179.31.50zochin   • 2 сарын 7. 11 цаг 11 минут

zaluuchuud ni gadshaa ajil hiiheer yvaj. bvsgvichvvd ni helee manah um bndaa tur zasgiin udurdlaguudaa ./??????????

202.21.112.178дундаж ард   • 2 сарын 7. 8 цаг 52 минут

Төрийн томчууд унших хэрэгтэй юм байна. Гэхдээ уншаад ойлгох боловуу Уншиж чаддаг л байгаа дээ гэгээн минь

139.5.218.103монгол эр хүн юм бол төулсаа   • 2 сарын 6. 18 цаг 41 минут

Өнөөдөр бүх монголчууд ямар нийгэм байгуулж ямар улс орныг яаж ийм муухай харагдуулахаар бий болгосоныг энэ шүлэгээр илэрхийлжээ. Бид ийм өчүүхэн ард түмэн бгаагүй шүү дээ.энд бичсэн зүйлүүд монгол эр хүн болгонд өглөө болгон сэрэхэд бодогддог байх гэж би бодож бичив.энэ үнэн үү.монголчуудаа

182.160.5.188Зочин   • 2 сарын 6. 17 цаг 42 минут

Ямар ч тарийн байгууллагаар орно хэдэн хүүхнүүд сууж байна

202.9.41.44Зочин   • 2 сарын 7. 0 цаг 41 минут

harin thh tegeel hentei yaj sexdsenee esvel yamar ertei taniltssanaa ugui bol haana yaj tasarch uuj idej alingaa aldaj yaj saltaa hoshnogonii ajil hiisnee ch medehgui baigaa tuhaigaa gaviya bolgon yarih ohid avgai huuhnuud gudamjind ch avtobusand ch ajliin bairandaa ch id hav bolgon yaritsgaaj suuh yum daa bas tegeed uursdiiguu ih deed surguuli tugssun ih mundag bolovsroltnuud bolohoor iim ajil alba hiij baigaa yum gej yaritsgaaj busdad omogdono hehe ineedtei elgiin amid uhdeluudiin ulsaa gej

27.123.212.136Зочин   • 2 сарын 11. 19 цаг 28 минут

yag uneniig n hellee

Шинэ мэдээ

195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ10 сар 20. 21:25Сингапурын тэрбумтан Kим Лим монголчуудад туслахаар ирнэ10 сар 20. 14:20БНХАУ-ын хоёр генералыг намын гишүүнчлэлээс хаслаа10 сар 20. 14:20Поп дива П.Алтанцэцэг “Чинийхээ хайранд жаргая” шинэ синглээ танилцууллаа10 сар 20. 14:00Хүүхдэд гар хүрэх нь зөв үү?10 сар 20. 13:50ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна10 сар 20. 13:40Чингис хаан Чанчунь бомботой уулзсаны түүхт ой10 сар 20. 13:30Архивын лавлагааг онлайнаар авах боломжтой боллоо10 сар 20. 13:20НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно10 сар 20. 13:10Хулгайд алдагдсан бурханаа 300 сая төгрөгөөр үнэлжээ10 сар 20. 13:00Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татууллаа10 сар 20. 12:50Сэрэмжлүүлэг: Согтуурсан үедээ ээж болон хойд эцгээ хутгалжээ10 сар 20. 12:40Дуучин Нара “Хөвсгөр” бүсгүй болжээ10 сар 20. 12:30Видео: Ирэх сарын 1-нээс мөрдөгдөх замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм10 сар 20. 12:00Саарал ордны монодрама10 сар 20. 11:53Та ядраад байна уу? Тэгвэл ядаргаанаасаа хэрхэн ангижрах вэ?10 сар 20. 11:50Монгол эмчлэгддэггүй 38 өвчний тоо 26 болж буурсан10 сар 20. 11:40Нийтийн тээврийн үйлчилгээний хоёр чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа10 сар 20. 11:30Шүүхийн ажилтны ёс зүйн талаарх гомдлыг цахимаар гаргана10 сар 20. 11:10Цагдаагийн албан хаагч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдаж, Армийн генерал Монгол Улсад айлчиллаа10 сар 20. 10:57Х.Баттулга: Далайн боомтуудаар дамжуулан худалдаа хийх боломж өсөн нэмэгдлээ10 сар 20. 10:50Танилц: "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүд сонгогдлоо10 сар 20. 10:40Г.Дөлбадрах, Б.Сонгууль: Үзэгч, сонсогчдынхоо сонорыг хайрын дуугаар мялаах болно10 сар 20. 10:40Баянзүрх дүүрэгт 8 авто замын ажил хийгдэж байна10 сар 20. 10:28Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно10 сар 20. 10:25Улаанбаатар 9 хэм дулаан байна10 сар 20. 10:21Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ10 сар 19. 18:00IPChain холбоо анх удаа оюуны өмчийн биржийг танилцуулжээ10 сар 19. 18:00Дэлхийн хамгийн том нисгэгчгүй тээврийн нисэх онгоцыг Хятад амжилттай туршжээ10 сар 19. 17:55”BigBang”-ийн шинэ дуулиан: Синри найз бүсгүйтэй болжээ10 сар 19. 17:51
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.