2-р сарын 8
11 цаг 17 минут

Нийлэг уутны аюул

Амьтай бүхнийг алгуураар залгиж, химийн хороор утаж буй нийлэг уут, хуванцар савнаас дэлхий нийт аль хэдийнэ татгалзаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй орон нийлэг уутны хэрэглээг хязгаарласан хуультай. Тухайлбал, Африкийн 15 улсад нийлэг уутыг хориглох хууль тогтоомж болон татварын бодлого үйлчилж байгаа бол хамгийн сүүлд Кени улс нийлэг уут импортлох болон бусад тохиолдолд 40 мянган ам.доллараар торгох, дөрвөн жил хорих хууль баталжээ. Тэр дундаа Европын улс орнууд нийлэг уутны хэрэглээг бууруулахаар идэвхтэй тэмцэж байгаа аж.

1995 онд Дани улс нийлэг уутны хэрэглээнд татвар ногдуулснаар нэг жилийн дотор 800 сая байсан уутны хэрэглээг 50 хувь бууруулж чаджээ. Ирланд улс 2002 оноос эхлэн иргэдэд нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд татвар төлж эхэлсэн байна. Үүний үр дүнд ашиглалт 90 хувь буурсан дүн гарчээ. Энэ мэтчилэн олон улс нийлэг уутанд татвар ногдуулж, бүр мөсөн хязгаарлах үйл явц идэвхтэй үргэлжилж байна.

Тэгвэл дэлхий нийт гол дайснаараа тодруулж тэмцээд буй нийлэг уутны хэрэглээ, иргэдийн хандлага төр, засгийн бодлого Монгол Улсад ямар байна вэ. Наад захын жишээ гэхэд дэлгүүрийн лангуун дээрх бараа, бүтээгдэхүүний савлагаа. Түүнийг худалдан авч хаягдал болгон хувиргаж буй иргэдийн мэдлэг, хандлагаас тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, гялгар уут амьтай бүхнийг чимээгүйхэн хөнөөж буйг иргэд тодорхой хэмжээгээр мэддэг ч айсуй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зөв хандлагыг төдийлөн төлөвшүүлж чадахгүй байгаа юм.

Гялгар уут хүнд хэрхэн нөлөөлдөг вэ. Хавдар судлалын үндэсний төв болон бусад мэргэжлийн багууллагаас гаргасан статистик судалгаагаар манай улсын хүн амын нийт нас баралтын 40 хувь нь хорт хавдрын өвчлөлөөс хамааралтай байгаа юм. Тэгвэл гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна. Үүнийг олон улсын эрдэмтдийн судалгаа ч баталдаг. Түүнчлэн манай улсад хүнсэнд хэрэглэж байгаа нийлэг уутанд НМХГ-ын төв лаборатори химийн 58, хүнд металлын 27, нянгийн 72 төрлийн сорьц авахад нян судлалын шинжилгээнд 10 хувь, бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарсан байна. Мөн хор судлалын шинжилгээгээр 16 дээжинд формалвдигедийн хэмжээ их гарчээ.

Нийлэг уутыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүнсний зориулалтаар үйлдвэрлэж байгаа ч халуун болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийхээс аль болох зайлсхийхийг анхааруулдаг. Хэрэв буруу хэрэглэсэн тохиолдолд тухайн хүнсний зүйл урвалд орж формалдегид, бензол, тлоул зэрэг органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг байна. Түүнчлэн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болдог аж.

Манай улс хэрэглэсэн хуванцар, гялгар уутныхаа найман хувийг л дахин боловсруулдаг. Тиймээс үлдсэн 92 хувь нь шууд байгальд хаягддаг гэсэн үг юм. Гэтэл гялгар ууг нь байгальд шингэхдээ зарим тохиолдолд 500-гаас дээш жил болдог. Энэ хугацаанд нар, салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлж усыг хордуулахаас гадна шатсан тохиолдолд авто машины дугуй шатсантай тэнцэх хэмжээний хар тугалга ялгаруулдаг байна.

Гэтэл агаар, хөрс, амьтан, хүн, ургамлыг хордуулж заналхийлж буй нийлэг уут Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. 2015 онд гурван тэрбум, 2016 онд долбон тэрбум, өнгөрсөн жилийн эхний есөн сарын байдлаар дөрвөн тэрбум 655 сая төгрөгийн гялгар уут импортолжээ.

Үүнээс харахад сүүлийн 2.9 жилийн хугацаанд 16 тэрбум 635 сая 990 мянган төгрөгөөр нийлэг уут импортолсон байна. Харамсалтай нь ийм хэмжээний мөнгөөр нийлэг уутыг импортолчихоод найман хувийг л дахин боловсруулж байгаа юм.

Тиймээс нийлэг уутны хэрэглээг багасгаж, ангилан ялгаж хаяхад эхний ээлжинд иргэдийн ухамсар, хандлага чухал байгаа юм. Энэ талаар эхний ээлжинд иргэн бүр нэг удаагийн гялгар уутнаас татгалзахыг уриалж төр, хувийн хэвшлийн байгууллагууд ажиллаж эхлээд байгаа юм.

Гялгар уутнаас татгалзах талаар “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам “Нийлэг уут импортлогчдод татвар нэмэгдүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг бодлогын хэмжээнд дэмжих, бүх шатандаа хогоо ангилж ялгадаг болох, байгальд ээлтэй сав баглаа боодол үйлдвэрлэгч болон импортлогчдыг дэмжих хэрэгтэй. Дэлхий нийтийн жишгийн дагуу нийлэг уут, хуванцарын хор хөнөөлийг олон нийтэд сурталчлах ажил чухал байна. Монгол хүний дундаж наслалт 65. Гэтэл бидний хаясан нэг гялгар уут 500-гаас дээш жил хөрс, усыг хордуулдаг. Тэгэхээр таны хаясан нэг гялгар уут 8-9 үеийг тань хордуулсаар байх юм. Аливаа зүйл нэг л өдөр өөрчлөгддөггүй. Дахин боловсруулах үйлдвэр байхгүй, бүх хогийг хамт ачдаг юм чинь иргэд хэчнээн ялгаж хаяад нэмэргүй гэх мэтээр олон хүн шалтаг хэлдэг. Гэсэн ч хүний амьдралын хэмнэл хандлага маш удаан өөрчлөгддөг. Та өнөөдөр хогоо ангилж ялгахад анхаарч дадлаа өөрчилж эхэлбэл таны үр хүүхдийн хандлага өөрчлөгдөж ирээдүйн хоггүй Монгол Улсын үндэс тавигдах юм” гэлээ.

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батжаргал “Монгол Улс жилд 3000 гаруй тонн гялгар уут хэрэглэж байна. Боловсруулах үйлдвэр байхгүй учраас 1000 гаруй тонн гялгар уут хөрсөнд шингэдэг. Тиймээс гялгар уутыг ангилан хаяж, түүнийг нь тодорхой үнээр авдаг болбол аяндаа шийдэгдэнэ. Нөгөө талаар хэрэглээгээ багасгаж зөв дадалтай больё” гэв.

Тиймээс нэн түрүүнд иргэд гялгар уутгүй сар шинэ аянд нэгдэж, нэг удаагийн гялгар уутнаас татгалзаж аль болох цаасан, даавуун уут хэрэглэх. Мөн гялгар уутыг ангилан ялгаж хаяж хэвших шаарщгагатай байгаа юм.

С.Уянга
 
Эх сурвалж:
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.168.8Зочин   • 2018, 2 сарын 8. 13 цаг 05 минут

dor doroo hicheeh heregtei

Шинэ мэдээ

ШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37Заанаа гавьяат Япон дүрээрээ...2 сар 16. 14:35Суданд орон даяар тог тасарчээ2 сар 16. 14:30Тав дахь гахайг ол, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн таавар2 сар 16. 14:25Дуучин С.Сэрчмаа “KFC”-гээс хордсон гэв2 сар 16. 14:20Тооны нууц утга учир2 сар 16. 14:15Хятадын хамгийн залуу тэрбумтан 26 настай Zhang Zetian2 сар 16. 14:10“Сахалин”-2019 Азийн хүүхдийн өвлийн спортын наадам2 сар 16. 14:05Хорт хавдар үүсгэдэг хамгийн аюултай 7 бүтээгдэхүүн2 сар 16. 14:00АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгажээ2 сар 16. 13:55Засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуулий төсөлд Д.Трамп гарын үсэг зуржээ2 сар 16. 13:50Дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин ээжтэйгээ дэндүү адилхан болжээ2 сар 16. 13:45АНУ-д үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алджээ2 сар 16. 13:40Тина Кунаки ээж болжээ2 сар 16. 13:35Ирэх сараас ”Оюутан цэрэг” хөтөлбөр эхэлнэ2 сар 16. 13:30Жамаль Хашоггийн хэргийн тухай шинэ сэжүүр илэрчээ2 сар 16. 13:25Афганистаны “бяцхан Месси” талибуудын бай болжээ2 сар 16. 13:20Дональд Трамп ард түмэндээ хандаж үг хэлнэ2 сар 16. 13:15Дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжихийг эдийн засагчид зөвлөжээ2 сар 16. 13:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.