2-р сарын 9
18 цаг 23 минут

Цусаараа төлсөн ӨР

1984 оны аравдугаар сарын 31-нд Энэтхэгийн нэртэй улстөрч, анхны ерөнхий сайд Жавхарлал Неругийн охин, Индра Ганди хороогдсон юм. Тухайн үедээ Индра Ганди хоёр дахь удаагаа засгийн эрхийг гартаа авч, улс орноо удирдан залж буй хүчирхэг улстөрч байлаа. Энэтхэгийн үндэстний цөөнх болох сикхүүд нь тухайн үед өөрсдийн оршин суудаг нутгийг Энэтхэгээс салан тусгаарлаж, Халистан нэртэй улс байгуулахыг идэвхтэй оролдож байлаа. Энэ нь улс орон хуваагдахад хүргэх аюултай тул Индра Ганди сикхүүдийн радикал үзэлт удирдагчдын эсрэг хатуу байр суурь баримталж байлаа. Гандид нууц цагдаагийн газраас Сикхүүдийн ариун шүтээн гэгддэг Алтан сүмийг илэрхий радикал үзэлтэн, террористуудын төв байр болгож байна, тэнд зэвсгийн агуулах байгуулсан зэрэг мэдээллийг дамжуулжээ.

Ингээд сүмийг дайран эзэлж нураахыг Индра Ганди тушаалаа. Засгийн газрын цэрэг 1984 оны зургадугаар сард, сикхүүдийн тахидаг, ард иргэд маш олноор цуглардаг өдрийн нэгэнд дайрчээ. Тиймээс гэмгүй олон хүн амь үрэгдсэн юм. Гэсэн хэдий ч Индра Ганди нугаршгүй хатуу байр сууриндаа зогссоор байв. Аливаа шашин, бүр хамгийн хүч хэрэглэдэггүй шашин ч ямар нэг нөхцөлд огт эсрэг болдгийг Энэтхэгийн туршлага харуулсан юм.

Уурссан сикхүүдийн бослогыг Энэтхэгийн арми байлдааны ажиллагаа явуулж нухчин дарлаа. Олон мянган хүний цус урсав. Сикхүүдийн Алтан сүмийг армийн танкууд нураалаа. Энэтхэгийн хинду шашинт үндсэрхэг үзэлтнүүд ч сикхүүдийн эсрэг үймээн дэгдээж гурван мянга гаруй үндэсний цөөнхийн аминд хүрэв. Дарагдсан ч гэсэн сикхүүд бослогыг нь нухчин дарахад оролцсон, тушаал өгч байсан хүмүүсээс өс авах ажиллагаа явуулжээ.

Сикхүүдийн сүмийг дайран эзэлснээс хойш таван сар арай хүрээгүй байхад буюу аравдугаар сарын 31-нд хамгаалалтын гурван сикх ажилтан цэцэрлэг дотор британийн жүжигчин Питер Устиновтой уулзахаар явж байсан Индра Гандиг бууджээ. Гар буугаар гурав буудаж, автомат буугаар галласан болохоор амьд үлдэх ямар ч боломжгүй байв.

Түүний амьдралын сүүлчийн мөчийн тухай олон домог бий. Тэрбээр өөрийг нь юу хүлээж байгааг сайн мэдэж байсан, гэвч үхлээс, өөрийг нь алах этгээдүүдээс айдаггүй байсан тухай ярьдаг.

Туслахууд нь сикх бие хамгаалагчдыг нь өөр шашны хүмүүсээр солихыг санал болгодог ч татгалздаг байсан төдийгүй, бүр амь насанд нь хэдний өдөр халдах нь мэдэгдэж байсан ч хуягласан хантааз өмсөхийг хүсээгүй гэдэг.

Индра Ганди сүм рүү дайрах тухай шийдвэр гаргаж, дараа нь хэрхэхээ бодож чухамдаа хутганы ирэн дээгүүр явж байгаа мэт байв. Сикхийн бие хамгаалагчдаа солих нь төрийн албанд ажилладаг улсын бүх сикхүүдийг ялгаварлан гадуурхсан, гутаасан хэрэг болно гэж тэр үздэг байв. Тэр үед Энэтхэгийн сикхүүдийн тоо 19 сая байлаа. Ерөнхийлөгч болон зэвсэгт хүчний хэдэн гол командлагч сикх хүн байлаа.

Гандиг амиа алдсаны дараа бүх Энэтхэгийг хамарсан яргалал эхлэхэд Индрагийн хүү телевизээр хоёр удаа уриалга гаргаж цус урсгахыг зогсоож байсан түүхтэй.

Гэвч хорссон хиндүчүүдийн гарт, ерөнхий сайдын амийг хөнөөсний төлөөсийг олон мянган сикхүүд амиараа төлсөн юм. Индра Ганди амь амьдралаараа хохирч олон мянган хүний цус урссан цаг үеийнхээ төлөө нүглээ наманчилсан нь өдгөө сикхийн радикал үзэл үеэ өнгөрөөж уусан алга болж, сикхийн нэгдэл Энэтхэгийн бусад шашны дотор дахиад маш хүндтэй байр эзлэхэд хүргэжээ.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.74Зочин   • 2 сарын 12. 18 цаг 36 минут

Naad avgai chini uuruusuu bolj aluulsan bna.Ter Ariun Sumiig nuraax xereggui bsan yum. Sain udirdagch bol yamar ch shashing xundlex uchirtai bdag yum. Ezen Chinggis Xaan bol mongoliin erxsheeld bsan olon uls,undestnii shashing xundeldeg bsan tuuxtei yum shuu dee...

103.212.118.12Зочин   • 2 сарын 11. 20 цаг 33 минут

ХАНТААЗ ЭНЭ ТЭРЭЭ ӨМСӨЖ ЯВАХГҮЙ ҮХСЭНЭЭ ХИЙДЭГ БАЙНА АА . ХУДЛАА БАЙХ ӨӨ. ГЭНЭДҮҮЛЭЭД АЛЧИХАА БМЗ

202.179.11.10Зочин   • 2 сарын 11. 12 цаг 18 минут

агуу улс төрчид нэрээ ингэж сайнаар үлдээдэг байна манай дүр эсгэсэн ардчилагчид 27 жилийн дараа луйварчид гэдэг нэртэй үлдлээ

122.201.26.172Зочин   • 2 сарын 11. 19 цаг 35 минут

27 жил бус, түүхэнд гэвэл зохимжтой байх

66.181.187.254Зочин   • 2 сарын 10. 11 цаг 38 минут

Уг нь Индира Ганди юм биш үү?

Шинэ мэдээ

Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ8 минут 34 секундын өмнөКисеносато башёг орхиж, том цолтонууд бүгд өвдөг шороодлоо11 минут 25 секундын өмнөӨөр өнцгөөс: О.Насанбурмаа "Барилдах бүртээ аавынхаа нэрийг дуудуулах сайхан"12 минут 20 секундын өмнөТавин настай эрийн залуу харагдах нууц12 минут 54 секундын өмнөДе Брюйне удахгүй талбайд гарна17 минут 54 секундын өмнөБНХАУ-Сингапур хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо22 минут 54 секундын өмнөКувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна27 минут 30 секундын өмнөӨнөөдөр хорин настай kпоп оддын төлөөллүүд төгсөлтийн шалгалтаа өгч байна27 минут 54 секундын өмнөАнтибиотикийг зохистой хэрэглэхийг ДЭМБ дахин анхаарууллаа32 минут 54 секундын өмнөАНУ-ын түүхий нефтийн үнэ болон нөөц нэмэгджээ37 минут 54 секундын өмнөТүүх: Анхдугаар Богд Жавзандамба хутагт42 минут 54 секундын өмнөБаянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Бөхийн өргөөг хамгаалах хууль зүйн үндэслэлгүй гэв44 минутын өмнөОлонхийн бүлэг даргаа сонгож, УИХ-ын гишүүн Б.Наранхүү дүүгийнхээ зээлийг төлөхөөр болов45 минут 7 секундын өмнөАрхангай аймгийн ЗДТГ-аас 265 сая төгрөгийн тендерт татан буугдсан компани шалгаруулжээ46 минут 28 секундын өмнөApple-тай “муудсан” Марк Зукербэрг Андроид гар утас хэрэглэхийг захирлууддаа тушааж байжээ47 минут 54 секундын өмнөРеал Мадридыг Солари удирдана52 минут 54 секундын өмнөТрамптай шүүхэлцэж буй порно одын өмгөөлөгчийг баривчилжээ57 минут 54 секундын өмнөАвч хэрэгжүүлж магадгүй хориг арга хэмжээнд хариу барихад бэлэн байна1 цаг 3 минутын өмнө“Самсунг” компани “S9” загварын өвөрмөц өнгөтэй гар утсыг худалдаанд гаргана1 цаг 3 минутын өмнөГариг гэх үг хэрэглээнээс хасагдах уу1 цаг 8 минутын өмнөЭмэгтэй боксын ДАШТ: Т.Болортуул эхний тулаанаа өнөөдөр хийнэ1 цаг 13 минутын өмнөАНУ-ын хамгийн аюултай муж улсуудыг нэрлэжээ1 цаг 13 минутын өмнөРоналдиньо өрөнд оржээ1 цаг 18 минутын өмнөТ.Цэрэнтогтох: Стресстэй хүн хооллолтондоо хяналт тавьж чаддаггүй1 цаг 21 минутын өмнөЦахим сүлжээнд машины зургаа тавиад, шинэ машинтай болжээ1 цаг 23 минутын өмнөОюун ухаант хүний өвөг "Хомо Эректус" хаана үүссэн бэ1 цаг 23 минутын өмнөМэдэгдэл1 цаг 24 минутын өмнөМишель Барнер: Хэлэлцээрийн төсөл бол Их Британийн асуудлыг цэгцлэх "чухал алхам"1 цаг 28 минутын өмнөЯпонд “Сэргээштэй тэмцэх зөвлөл” байгуулагджээ1 цаг 33 минутын өмнөФранцын хатан хааны сувдан зүүлт 36 сая ам.долларын үнэ хүрчээ1 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.