2-р сарын 13
8 цаг 00 минут

Г.Занданшатар: Зарим нутгаар гантай, гандуу байсан ч малчид тариаланчид хичээж ажиллалаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 8-11-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, Улсын аварга малчин, саальчдын шагналыг гардууллаа. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг суманд ажиллах үеэрээ Улсын аварга малчин Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам багийн малчин  Сангидоржийн Ганбат, Жинст сумын Цагаан-Ус багийн малчин Намдагийн Мөнхжаргал, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Бадамхоролын Энхбат, Богд сумын Алтай багийн малчин Цэдэндоржийн Лүндэнбат, улсын аварга саальчин Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг, Баянлиг сумын 5 дугаар багийн саальчин Түндэвийн Оргил нарын шагналыг гардуулсан юм. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "2017 оны тахиа жилийн зун зуншлага тааруу, зарим нутгаар гантай, гандуу байсан ч малчид тариаланчид маань хичээж ажиллалаа. Та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг Засгийн газраас үнэлж Улсын аваргуудаа тодруулдаг уламжлалтай" гэлээ. 

Тэрбээр хамгийн түрүүнд Улсын аварга А.Эрдэнэбилэгийн шагналыг гардууллаа. Баянхонгор аймагт 1964 оноос хойш аварга саальчин төрөөгүй бөгөөд энэ жил аварга саальчин түүхэн үйл явдал болж байгааг нутгийн удирдлагууд онцлов. А.Эрдэнэбилэг нь 1975 онд тус аймагт илгээлтээр ирээд түүнээсээ хойш тус аймагт мал маллан аж төрж эхэлсэн байна. 

Энэ талаар А.Эрдэнэбилэгийн эгч А.Эрдэнэчимэг "Миний дүү их хөдөлмөрч, ажилч хичээнгүй.  Аав ээжээсээ уламжилсан хөдөө аж ахуйн үйл ажиллагаагаа үр хүүхэддээ уламжлуулаад явж байгаад баярлаж байна. Миний аав Улсын аварга малчин байсан. Миний дүү энэ бүхнийг нь үргэлжлүүлээд явж байна. Мал маллахаас гадна үйл урлана. Мөн өөрийн гурван хүүгээс гадна ах дүү хамаатан садныхаа дөрвөн айлд өрх гэр барьж өгөн мал таслаж тусад нь гаргасан, тийм л буянтай хүн байгаа юм" хэмээн ярилаа. 

Үүний дараа Улсын аварга малчин С.Ганбатын шагналыг гардуулав. С.Ганбат нь 2002 онд зудад нэрвэгдэж бүх малаа алдсанаас хойш малаа өөрийн дураар даатгуулдаг болжээ. Мөн хүмүүнлэгийн зүйлс их хийдгийг ойр орчных нь хүмүүс хэлж байв. С.Ганбат гуай 53 настайдаа аварга малчин болсон бөгөөд яг 53 жилийн өмнө буюу түүнийг төрөхөд эмээ нь аварга малчин болж байжээ.

Аварга малчин С.Ганбат "Малаа даатгалд бүрэн хамруулдаг. Энэ бол маш ач холбогдолтой. Өнтэй өвөл хаврыг давахад эрсдэлгүй. Малаа тогтвортой өсгөж байна. 1984 оноос хойш буюу 30 гаруй жил мал маллаж байна. Эмээ маань 1968 онд аварга болж байсан. Үүнээс хойш би аварга малчнаар шалгарч байгаадаа баяртай байна" хэмээн ярив. 

Харин дараагийн айл бол Намдагийн Мөнхжаргалынх. Н.Мөнхжаргалын хувьд харьцангүй залуу хүмүүс ч гэлээ хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг хүртэн ийнхүү аварга малчнаар шалгарсан байна. 

Аварга малчин Н.Мөнхжаргал "Аварга малчнаар шалгарч байгаадаа баяртай байна. Нутаг ус уул хадандаа талархаж байна. Мал маллахын зэрэгцээ төмс, хүнсний ногоо тариалж өрхийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна. Говь нутгаа цөлжилтөөс хамгаалж, өөрсдөө санаачлан мод тарьж байна. Амьдралын боломж багатай айл, өрхийг туслах малчнаар авч малжуулж байна. Мал сүргээ эрсдэлээс хамгаалах даатгалд бүрэн хамруулж байна. Малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо байгуулж сүү, цаган идээ, малаас гаралтай бүтээгдэхүүнээ борлуулж байна" гэв. 

Удаах айл Б.Энхбатынх. Б.Энхбатынх 2000 гаруй малтай. Тэрбээр малын тоо өсөх нь сайн боловч нөгөө талаасаа бэлчээрийн даац хэтрэх, чанаргүй мал олон болох, энэ хэрээр хүн хүч, хөдөлмөр илүү шаардана хэмээн ярив. 

Бэлчээрийн даац хэтрэх, бэлчээрээ хамгаалах нь тулгамдсан асуудал болсныг малчид хэлж байлаа. Бэлчээрийн сан байгуулах эрхийг сум, орон нутагт нь өгдөг болох бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ хууль батлагдвал сум, орон нутгийн малчид өөрсдөө санаачлаад баг, сумын нийтийн хурлаараа бэлчээрийн сан байгуулах боломжтой болох юм байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Өвөлжилт алаг цоогтой, зарим нутгаар хүнд байгаа ч малчин зон олон минь өвлийг өнтэй давахын төлөө ажиллаж байна. Аварга бол аварга л байдаг юм байна. Малынхаа үржил угсааг сайжруулсан, хашаа хороогоо барьсан, аргал түлшээ нөөцөлсөн, ахуй амьдралаа цогцлоосон жишиг нь аваргуудын хөдөлмөрч, малч ухааныг тод харуулж байна. Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг тулгуур нь “Шинэ хөдөө” хөтөлбөр. Энэ хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлж малчдад мах, сүү, нэхий, ноос ноолуураа анхан шатны боловсруулалт хийх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгож, Засгийн газар мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох бодлого барьж ажиллаж байна" гэлээ. 

 Энэ жилийн хувьд Баянхонгор аймгаас улсын аварга малчин арав, аварга саальчин хоёр төрөн гарсан байна. Тус аймаг таван сая мал тоолуулж, малынхаа тоогоор улсад тавдугаарт оржээ. Хамгийн олон ямаа тоолуулсан тус аймаг тэмээний тоогоор хоёрдугаарт жагссан байна. 

Улсын аварга малчдад “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, аварга саальчинд "Улсын аварга саальчин" цол хүртээж, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, мөнгөн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олгосон юм. 

Б.Анир 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.225.197Зочин   • 2 сарын 14. 8 цаг 01 минут

xiix ajilgui yumnuud xudlaa ulsiin ner barij ingej yavaxiimda

96.90.29.145Sfg   • 2 сарын 13. 21 цаг 08 минут

Ene pheodal zda uur hiih yum alga uu

66.181.161.9Зочин   • 2 сарын 13. 19 цаг 48 минут

Хичээж ажилласныг нь чи яаж мэдсий? Хичээсэн байсанч чамд ямар хамаатай юм?

202.179.26.29Зочин   • 2 сарын 13. 16 цаг 09 минут

UASS SURTEISHD,UHEJ HATATSGAAGAAD

202.179.31.99Зочин   • 2 сарын 13. 14 цаг 39 минут

Энэ сайт МАН-ын энэ гишүүний сайт уу

66.181.186.218зочин   • 2 сарын 13. 12 цаг 15 минут

Гишүүний мөнгө гэх татварын мөнгөөр шоу хийгээд байна уу даа. Сонгогдсон газарууддаа их хайртай үе ирлээ.

202.179.31.38зочин   • 2 сарын 13. 18 цаг 52 минут

"Дооёо" энэ ажилдаа гаргууд хүн дээ

202.21.113.238Зочин   • 2 сарын 13. 11 цаг 58 минут

mongolchuudaa gej ....

66.181.185.197Зочин   • 2 сарын 13. 11 цаг 44 минут

Мангуу минь хатуу цаг дуусах яагаа ч үгүй байна. Хаврын 2,3 дугаар сар чинь тэнхээ муутай малд жинхэнэ халгаатай сар.

202.21.103.235Зочин   • 2 сарын 13. 9 цаг 27 минут

Малчдад хүндэтгэл үзүүлэх нь зөв Гэхдээ 1000 ямаатай айл ,100 үхэртэй айл хоёрын аль малчин нь энэ нийгэм байгаль эдийн засагт ээлтэй тухай боддоггүй тооны араас ноолуурын араас гэтэл бэлчээр цөлжилтөнд энэ мянгатууд хамгийн их нөлөөж байнаа Адуу Ямаа наас татвар авч үхэр тэр дундаа үнээнд урамшуулал/сүү/ өгдөг боловол

202.21.106.170Зочин   • 2 сарын 13. 9 цаг 02 минут

Шагнал гардуулна,гурил ,будаа тараана... Бүхнийг хийнэ аймаг сумын засаг дарга ч юм шиг

182.160.1.80Зочин   • 2 сарын 13. 8 цаг 05 минут

kommunist zan uilees tatgalz

Шинэ мэдээ

Гариг гэх үг хэрэглээнээс хасагдах уу7 минут 16 секундын өмнөЭмэгтэй боксын ДАШТ: Т.Болортуул эхний тулаанаа өнөөдөр хийнэ11 минут 42 секундын өмнөАНУ-ын хамгийн аюултай муж улсуудыг нэрлэжээ12 минут 16 секундын өмнөРоналдиньо өрөнд оржээ17 минут 16 секундын өмнөТ.Цэрэнтогтох: Стресстэй хүн хооллолтондоо хяналт тавьж чаддаггүй19 минут 30 секундын өмнөЦахим сүлжээнд машины зургаа тавиад, шинэ машинтай болжээ21 минут 27 секундын өмнөОюун ухаант хүний өвөг "Хомо Эректус" хаана үүссэн бэ22 минут 16 секундын өмнөМэдэгдэл23 минут 3 секундын өмнөМишель Барнер: Хэлэлцээрийн төсөл бол Их Британийн асуудлыг цэгцлэх "чухал алхам"27 минут 16 секундын өмнөЯпонд “Сэргээштэй тэмцэх зөвлөл” байгуулагджээ32 минут 16 секундын өмнөФранцын хатан хааны сувдан зүүлт 36 сая ам.долларын үнэ хүрчээ37 минут 16 секундын өмнөКардашианы гэр бүл түймэрт өртжээ42 минут 16 секундын өмнөАз жаргалтай гэр бүлийн нууц47 минут 16 секундын өмнөМУГЖ Д.Гүрсэд Жонни Деппийн кинонд тогложээ52 минут 16 секундын өмнөХамраа гоё болгох гээд комд оржээ57 минут 16 секундын өмнөЕвропын хамгийн бохир ба хамгийн цэвэр хотуудыг нэрлэжээ1 цаг 3 минутын өмнөЭмели Ратаковски хэт илэн далангуй усны хувцас бүтээв1 цаг 8 минутын өмнөАНУ 2001 оноос хойш байлдааны ажиллагаанд бараг 6 их наяд доллар зарцуулжээ1 цаг 13 минутын өмнөД.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллана1 цаг 16 минутын өмнөА.Алтансолонго: Би сайхан бүсгүй1 цаг 17 минутын өмнөМонголын 3х3 баг өнөөдөр хоёр тоглолт хийнэ1 цаг 18 минутын өмнөЭхнэрүүд юуны талаар нөхөртөө хэзээ ч ярьдаггүй вэ?1 цаг 19 минутын өмнөГерманы шуудан Сантад бичсэн захидлыг хүлээн авч байна1 цаг 23 минутын өмнөНүднийхээ хөдөлгөөнөөр зурагтаа удирдаж болно1 цаг 28 минутын өмнөХЗДХЯ-ны ТНБД-аар Г.Билгүүнийг томиллоо1 цаг 31 минутын өмнө"Лалын улс" бүлэглэлийн 20 гишүүнийг устгажээ1 цаг 33 минутын өмнөИзрайлийн БХ-ын сайд Либерман Ерөнхий сайдыгаа аймхай хэмээн огцрохоо зарлалаа1 цаг 38 минутын өмнөӨмнөд Африкийн Их Сургуулийн үүдэнд ийм бичиг байдаг1 цаг 40 минутын өмнөЛеонордо Ди Каприо төрсөн өдрийн тансаг үдэшлэг хийжээ1 цаг 43 минутын өмнөӨөр өнцгөөс: О.Насанбурмаа "Барилдах бүртээ аавынхаа нэрийг дуудуулах сайхан"1 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.