2-р сарын 13
7 цаг 08 минут

Б.Өнөрмаа: Хаана, хэнд хандахаа мэдэхгүй явсаар сүүлчийн алхам үхэл гэж сонгож байгаа нь нийгмийн эмгэнэл юм

/УЕПГ-ын “Сургалт, судалгааны төв”-ийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг

судлах хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор /

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн Монгол улсад анх 1973 онд байгуулагдаад 1983 онд татан буугдсан байдаг. Социалист нийгмийн үед насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг, аж ахуйн эсрэг гэмт хэрэг болон гэмт хэрэг үйлдсэн холбогдогч, хохирогчийн хувийн байдлыг харуулсан судалгаануудад маш ихээр анхаарлаа хандуулсан байсан.

Хүрээлэн татан буугдсанаас хойш цагдаагийн байгууллага, их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд нийгэмд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар тодорхой хэмжээгээр судалгаа хийсэн байдаг ч ихэвчлэн төсөөллийн болон статистик тоон мэдээлэл дээр суурилсан байдаг бөгөөд бодит эрүүгийн хэрэгтэй нэг бүрчлэн танилцаад хийгдсэн суурь судалгаа байхгүй.

Бидний хийсэн энэ судалгаа маань сүүлийн 5 жилд Монгол Улсад амиа хорлож нас барсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бүх хэргийг улсын хэмжээнд нэгтгэж судалсан учраас эндээс гарсан тоог анхны бодит гэж үзнэ.

Нийт 7000 гаруй мэдээлэл цуглуулж нэг эрүүгийн хэрэг дээр 198 асуумж буюу амь хохирогчийн амиа хорлосон нөхцөл байдлыг тодруулахын тулд гэмт хэрэг гарч байгаа газар зүйн байршил, хүн ам зүйн онцлог, тэр бүү хэл цусны бүлэг, хувь хүний боловсрол, амьдралын түвшин, ажил эрхлэлт гээд маш олон талаас нь судалж гаргаж ирсэн анхны судалгаа л даа.

Ер нь дэлхийн улс оронд тухайн улсын хүн амын өсөлт, бууралтыг тооцдог аргачлал, судалгаанууд байдаг. Үүнд төрөлт нас баралтын харьцаа маш чухал фактар болдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүр судалгаа хийдэг ба 2016 онд Монгол Улсад 296 хүн амиа хорлосон тоо мэдээлэл гаргасан байдаг.

Гэтэл Монгол Улсад жилд яг хэдэн хүн амиа хорлож байна, амиа хорлолтын түвшин, насны онцлог нь юу байна гээд үзэхээр манайд бариад авах судалгаа байдаггүй. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад амиа хорлож байгаа хүмүүсийн суурь судалгааг бид 11 насны ангилалаар авч үзлээ.

Дээр нь энэ судалгааны бас нэг онцлог нь  гэр бүлийн далд хүчирхийлэл. Бид нар ерөнхийдөө бие махбодийн хүчирхийллээр л авч үздэг. Мөн амиа хорлоод байгаа тохиолдол архидалттай холбоотой байдаг юмуу гэдгийг сууриар нь судлахад асар эмгэнэлтэй тоо баримт гарч ирсэн. Түүнчлэн сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсад амиа хорлосон 2055 тохиолдлоос 1729 эрэгтэй 326 эмэгтэй хүн байгаа юм. Өөрөөр хэлбэл эрчүүдийн амиа хорлолт 5.2 дахин их байна гэсэн үг.

Тэгэхээр энэ өөрөө бас л нэг асуудал хандуулах зүйл. Тухайлбал Германд жилд дунджаар 10.000 хүн амиа хорлодог гэсэн статистик мэдээлэл байдаг. Гэтэл үүний 70 хувь нь мөн л эрчүүд байдгаас үзэхэд энэ зөвхөн манай улсад байгаад байгаа асуудал биш. Тиймээс энэ нь өөрөө бас тусдаа нэг судлагдахуйн гэж ойлгож байгаа.

Гэтэл бусдыг амиа хорлоход хүргэсэн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс аваад үзэхэд амь хохирогч эмэгтэйчүүд 68 хувийг эрчүүд 32 хувийг тус тус эзэлж байна. Энэ тоо бол гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байна гэсэн үг. Дээр нь 11 насны ангилалаар аваад үзэхэд 25 хүртэлх насны залуучууд 35 хувийг эзэлж байсан бол хамгийн залуу нь 10 настай хүүхэд байсан. Мөн 2055 тохиолдлоос хэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар судлахад согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг нь 1807 буюу 88 хувийг, тогтмол хэрэглэдэг нь 7 хувийг л эзлэж байгаа юм. Тэгэхээр байнга архи уудаг хүн үйлдлээ ухамсарлахгүй амиа хорлоод байна уу гэвэл бас л эргэлзээтэй байгаа биз.

Харин эдгээр хүмүүсээс 58,5 хувь нь амиа хорлохоос 72 цагийн өмнө архи хэрэглэсэн үүнээс 1967 буюу 87 хувь нь архи хэтрүүлэх хэрэглэсэн үедээ амиа хорлосон нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Тэгэхээр бараг 60 хувь нь хөнгөн болон хүнд зэргийн согтолттой байсан нь тухайн үйлдлээ зоригжуулах үүднээс л уусан болохоос яг архинаас бүрэн хамааралтай хүмүүс хийгээд байна уу гэвэл үгүй байгаа юм л даа.

Түүнчлэн мансууруулах төрлийн эм, бэлдмэл хэрэглэдэг талаарх судалгаанд бараг 95 хувь нь огт хэрэглэддэгүй бол хааяа хэрэглэдэг нь 5 хувийг эзэлж байгаа нь өндөр тоо. Гэхдээ үүнийг яг бодитой тоо гэж хэлэхгүй. Яагаад гэвэл энэ судалгаа гарч байх явцад шүүх эмнэлгийн шинжилгээний аппарат нь эвдрэлтэй байсан учир энэ тоо өсөх магадлалтай.

Дээрээс нь амиа хорлосон хүмүүсийн сэтгэл зүйн төлөв маш чухал байдаг учраас зан төлөвийн судалгаа хийхэд 30 хувь нь дуугүй, зожиг, найз нөхөд цөөн, 27 хувь нь огцом ууртай, биеэ барихдаа муу, 27 хувь нь тайван дөлгөөн тэр бүр асуудлаа хүнд ярьдаггүй нээлттэй бус байсан нь тогтоогдсон. Эндээс харахад хэн, хаана, хэнд асуудлаа ярьж чадаж байна тэр хүн өөрт тулгараад байгаа асуудлын гарцаа харж чадаж байна гэсэн үг.

 -Нийт амиа хорлогсдын дунд өсвөр насны хүүхдүүд их байгаа талаар ярьлаа. Судалгаагаар энэ хүчин зүйл үүсэх гол нөлөөллийг юунд байна гэж харсан бэ.

-Нийт амиа хорлосон 2055 хүнээс 30 хувь нь буюу 650 тохиолдолд нь өсвөр насны хүүхэд байсан. Энэ асуудал дээр мөн л өнөөх зожиг, дуугүй, ноомой гэсэн зан чанар гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ асуудал аль хэдийн анхаарлын төвд орох болжээ.

2016 онд Монгол Улс дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хүний хөгжлийн талаарх суурь судалгааг хийсэн ба энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн 16-17 насны хүүхдүүдээс сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар бодож байсан гэж 26.1 хувь, амиа хорлох талаар завдаж байсан 10.7 хувь гэж хариулсан байдаг.

Мэдээж энэ судалгаа нийтлэгдэж олонд нийтэд хүрсэн л байх гэтэл энэ дагуу хэн ч ямар ч арга хэмжээ зохион байгуулаагүй. Монгол Улсын бага дунд боловсролын тухай хуулинд энэ талаар маш тодорхой заасан байдаг.

Өнөөдөр манай улсад нэг хүүхэд амиа хорлоход тухайн үедээ л яриад өнгөрч байна. Гэтэл дэлхий нийтээрээ хүүхдийг эрдэм номтой хүн болгоход гол нь биш бие хүнийг төлөвшүүлж аливаа асуудал бэрхшээлийг даван туулах чадвар суулгахад анхаарч байна.

Магадгүй өнөөдөр нэг хүүхдийн талаар сургууль дээр нь жирэмсэн болж гэсэн цуу яриа тарахад, эцэг, эх нь салаад хойд эцэг, эхтэй болоход л хүүхэд амиа хорлож байна. Гэтэл багш, хороо хорин, сургуулийн нийгмийн ажилтан, судалгаа гаргаад байгаа байгууллагууд юу хийж байна гэдэг дээр судлаач хүний хувьд би маш шүүмжлэлтэй хандаж байгаа.

Саяхан 2 охин байшингийн дээвэр дээрээс хөтлөлцөөд амиа хорлоход тухайн үед нийгмээрээ шоконд орсон. Гэтэл өнөөдөр нам жим л байна. Насанд хүрсэн хүн амиа хорлохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа бол эдгээр хүүхдүүдээс 5 хувь орчим нь л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бусад нь цоо эрүүл байсан.

Тэгэхээр өнөөдөр томчууд бид хүүхдээ зөвхөн өмсөх хувцас, идэх хоолтой кармааны мөнгөтэй байлгаад байгаагаа болоод байна гэж хараад байж болохгүй юм л даа. Энэ асуудал сургууль, эцэг эх, хүүхдийн харилцаа хүйтэн хиймэл орчинд орсныг л харуулаад байна.

-Амиа егүүтгэсэн хүмүүсийн бичиж үлдээсэн гэрээслэлд судалгаа хийсэн  байсан. Судалгаанд гэрээслэлээс юуг нь чухалчилж харсан юм бэ?.

-Бид энэ асуудлыг магадгүй амь хохирогч яагаад амиа егүүтгэх шалтгаанаа энд  бичсэн, эсвэл хэн нэг нь буруутай байж магадгүй гэсэн байдлаар судлах гэж үзсэн л дээ. Амиа егүүтгэсэн нийт 2055 тохиолдлоос 11 хувь нь гэрээслэл бичсэн байсан.

Мөн гэрээслэл бичиж байх үедээ сэтгэл зүйн байдал, дарамт шахалтанд орсон эсэхийг судлах зорилгоор бүх гэрээслэлийг нэг бүрчлэн уншиж судлахад гэрээслэл бичсэн хүмүүсийн 71.5 хувь нь эрэгтэйчүүд 28,5 эмэгтэйчүүд байсан ба 85 хувь нь амиа хорлосон шалтгааны талаар огт дурьдаагүй, 15 хувь нь товч дурьдсан байсан.

Дурьдсан шалтгаан нь бие махбодийн хувьд хүнд өвчтэй, ойр дотны хүнээ алдсан, гэмт хэрэгт холбогдсон тухай тэмдэглэл үлдээгээд амиа хорлох болсондоо уучлалт гуйсан хэн нэг нь буруугүйг тайлбарласан байсан.

Тэгэхээр энэ хүмүүс хаан, хэнд хандахаа мэдэхгүй явсаар хамгийн сүүлийн алхам үхэл гэж сонгож байгаа нь л өөрөө нийгмийн эмгэнэл болж байна. Жишээ нь 10 нас бол амиа хорлох тухай бодох биш аав ээжээрээ хааяа загнуулчихаад бөмбөг хөөж, чихэр үзэм горьдоод гүйж явдаг нас шүү дээ. Тэгэхээр ийм бага насны хүүхэд амиа хорлож байна гэдэг тухайн үедээ гэр бүлийн эмгэнэл мэт боловч үнэндээ нийгмийн маш том эмгэнэл.

Их сургуулийн хоёр оюутан залуу гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл авангуут, хөдөөний малчин залуу малын хулгайн хэрэгт холбогдон цагдаагийн зарлан дуудах хуудас аваад амиа хорлож байна. Энэ нь өөрөө тухайн хүмүүсийг асуудлаас гарах гарц боломжийг олгохгүй байна л даа.

Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдсон хүнээ шалгалаа гэхэд эхлээд дуудаж байцаахаас илүү тухайн хүнээ асуудалд бэлэн эсэхэд анхаарч сэтгэл зүйн зөвлөгөө өгч бэлтгэлийг нь олгодог баймаар санагддаг.

-Амиа егүүтгэж байгаа хүмүүсийн боловсролын түвшин дээр судалгаа хийж үзсэн үү?

Бид боловсролын түвшингээр нь бас ангилсан. Ингэхэд нийт амиа хорлогсдын 47 хувь нь боловсролгүй хүмүүс байсан бол 4 хүн нь магистр ба түүнээс дээш зэрэг цолтой хүмүүс байсан.

Энэ дунд ямар нэг өндөр албан тушаалтай хүмүүс амиа егүүтгэсэн тохиолдол гараагүй. Дандаа санхүүгийн хямралд өртсөн, өрөнд орсон, гэр бүлээ тэжээх чадваргүй болсон гэх мэт асуудлууд харагдаж байсан

-Сүүлийн үед интернэт хэрэглээ хэт задгай болсон нь бас нэг нөлөлөх хүчин зүйл болж байгаа юм болов уу?.

-Дээрх 2055 тохиолдол дотор 10-14 насны 78 хүүхэд 15-19 насны 179 хүүхэд байна л даа. Энэ өөрөө их өндөр тоо. Өндөр хөгжилтэй орнуудад бол цахим ерцөнцөд тарж байгаа мэдээ, мэдээлэл хүүхдийг асар хүнд байдал оруулдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Р.Энхтүвшин : Өнөөдрийн байдлаар сэтгэл судлалын үйлчилгээг

бөө, лам хоёр үзүүлээд байна л даа

/АШУИС-ийн багш, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн

 сэтгэл заслын эмч, АУ-ны докторант /

Сүүлийн жилүүдэд энэ асуудал манай улсад маш ихээр нэмэгдэж байна. Жил бүр дэлхий дээр амиа егүүтгэх байдал өсөж байгаа тоо баримт байдаг. 100.000 хүн амд ногдох индексийн үзүүлэлтээр авч үзвэл улс бүр өөр өөрийн гэсэн тоо гаргаж ирдэг л дээ.

Дэлхийн хэмжээнд жил бүр 1 сая хүн амиа егүүтгэж нас бардаг. Энэ нь 20 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн үг. Дэлхийн хэмжээнд амиа егүүтгэл нь нас баралтын шалтгааны 12 дахь шалтгаан болж байна гэж үздэг бол Монгол Улсын хамгийн сүүлд гарсан мэдээгээр 8 дахь шалтгаан болоод байна.

2017 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан амиа хорлолтын индекс үзүүлэлтээр нэгдүгээрт Шри-ланг хоёрдугаар Ганг гуравдугаарт Монгол гэсэн тоо мэдээ байна. Тиймээс ДЭМБ-аас Монгол Улсад энэ асуудал маш өндөр түвшинд хүрсэн учраас анхаарах шаардлагатай гэж үзсэн.

Дэлхий дээр 15-34 насны хүмүүс буюу цэл залуу хүмүүс амиа егүүтгэж байгаа бол манай улсад 18-29 насныхан буюу цэл залуу дотроо бүр орь залуу насны хүмүүс дийлэнх олонхи нь байна..

Манай улсад энэ асуудал яагаад ихсээд байгаа тал дээр хийгдсэн олон судалгаанууд байдаг л даа. Европийн улсуудад сэтгэцийн эмгэг их байдаг учраас тухайн салбар маш өндөр хөгжсөн байдаг. Харин азийн орнуудад бол энэ нь сэтгэцийн эмгэг биш гэж үзэж байгаа юм.

Тиймээс нийгмийн болон сэтгэл зүйн шалтгаантай байх нь илүү өндөр байна. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийн шинж чанартай байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ нь сэтгэцийн өвчнөөсөө болж гутраад, амиа егүүтгэх гэсэн бодол биш ихэвчлэн тухайн үеийн моментийн шинж тэмдгийн асуудлууд хүчтэй нөлөөлдөг байх нь л дээ.

Хүн бүр л янз бүрийн зүйлд стресстдэг болчихсон. Гэтэл энэ дээр арга хэмжээ авдаггүй, авах боломж ч байдаггүй, салбарын хувьд нээлттэй биш. Гэтэл хүүхэд залуучуудын хувьд сэтгэл зүйн тогтворжиж амжаагүй, дээрээс нь стрессээ тайлах ур чадварт суралцаагүйгээс ихэвчлэн ийм шийдвэр гаргаад байна.

Гэтэл тэр хүнд илэрч байгаа шинж нь сэтгэл хөдлөлийн чанартай, түр зуур богино хугацаанд илэрдэг сэтгэл судлалын шинж тэмдэг байж болох учир үүнийг сэтгэл гутрах өвчтэй хүн гэж хэлж болохгүй л дээ. Ер нь бол амиа хорлолтыг нийгмийн гаж үзэгдэл гэж үздэг. Түүнчлэн энд биеэ үнэлэлт, хар тамхи мансууруулах бодис хэрэглэх, архидалт, хүнд ноцтой гэмт хэргийн тоо нэмэгдэх  ч хамааралтай.

Энэ гаж үзэгдлүүд ихэвчлэн илэрдэг социалоги судалгаануудаас харахад зөвхөн хувь  хүний, сэтгэл хөдлөлийн шинж чанартай биш бөгөөд нийгмийн оролцоо, хүчин зүйл маш хүчтэй нөлөөлдөг нь тогтоогдсон байдаг.

Жишээ нь : Ажилгүйдэл 1 хувиар нэмэгдэхэд амиа егүүтгэл 4,5 хувиар нэмэгддэг, улс төрийн буруу хууль тогтоомж гарахад бас л нэмэгддэг гэхдээ зөвхөн амиа хорлолт биш түрүүний хэлсэн нийгмийн гаж үзэгдлүүд бүгд дагаад нэмэгдээд явж байдаг. Түүнчлэн эдийн засгийн нөлөөлөл ч бас чухал байр суурь эзэлдэг гэж үздэг.

Ер нь бол сэтгэл зүйн энэ асуудлыг улс төрд ашиглах нь их чухал байдаг юм л даа. Ийм төрлийн гаж үзэгдлүүд нэмэгдэх тусам улс төрчид болон бусад дээд шатны шийдвэр гаргагчид өөрсдийн гаргаж байгаа шийдвэртээ дүгнэлт хийж, бидний шийдвэр буруу байна уу, зөв байна уу, ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр хүртэл анхаарч байх хэрэгтэй байгаа юм.

Гуравхан жилийн өмнө ДЭМБ-аас Монгол Улсыг амиа егүүтгэлийн тоо баримт нь тодорхоогүй улс гэж байсан бол 2017 оны зун гаргасан тоогоор шууд 3-т орчихож байгаа юм.

Индексийн үзүүлэлт нь 15 байх юм бол дундаж, хэрэв жаахан дээш өнгөрөх л юм бол дунджаас дээгүүр байна гээд анхаарах шаардлагатай гэдэг л дээ. Харин 20-оос дээш бол өндөр байна гээд 25-аас дээш бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэж үздэг. Гэтэл манайх 28.1 хувь болчихоод байна. Энэ нь гэнэтхэн 2 жилийн хугацаанд өсчихсөн биш аажмаар явагдаад байсныг бид анзаардаггүй л байж л дээ.

Ингэж гэнэт өртсөн шалтгаан нь судалгаатай болсон гэсэн үг. Манай улсад амиа егүүтгэж байгаа хүмүүсийг бүртгэх судалгаа бараг байгаагүй. Уг нь бол энэ асуудал дээр эмнэлэг, цагдаагийн байгууллага тоо баримт нарийн гаргаж байх ёстой юм. Өөрөөр хэлбэл нэгдсэн системтэй байх ёстой. Би эндээс нэг тоо хийлээ гэхэд нэгдсэн бүртгэл дээр очоод тэнд улсын хэмжээний тоо гарч байх ёстой л байхгүй юу.  Гэтэл бусад улс орнуудад амиа егүүтгэлээс урьдчилан сэргийлдэг академи хүртэл байна ш дээ.

-Сэтгэл судлалын чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс монголд олон байдаг уу. Эдгээр хүмүүст хандах байдал ер нь хир их байдаг юм бол.

Уг нь бол Монголд сэтгэл судлаачид олон бий л дээ. Гэхдээ Монголчууд энэ үйлчилгээг авч сураагүй болохоор яг үнэндээ өнөөдрийн байдлаар сэтгэл судлалын үйлчилгээг бөө, лам хоёр үзүүлээд байна л даа. Энэ чинь мэргэжлийн үйл ажиллагаа биш шүү дээ. Гол нь энэ бүхний эцэст шашин гэдгээрээ тэд хэзээ ч хариуцлага хүлээдэггүй.

-Ер нь архи согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үед хүнд амиа хорлох сэдэл илүү төрдөг тал бий юу?

Архи их хэрэглэх тусам хүний өөрийгөө хянах чадварын төв хямардаг. Өөрөөр хэлбэл архи уухаар хүний тархинд байдаг хянах чадварын төв алдагдаж бие рациональ тархиа ажилуулаад ухамсарт шийдвэр гаргахгүй болно гэсэн үг. Ингэснээр сэтгэл хөдлөл ихсэж амиа хорлох шийдвэрт хүчтэй хүргэдэг.

-Хуулийн байгуулллагын хийсэн судалгаагаар эрчүүдийн амиа хорлолтын түвшин их байгаа талаар ярьж байна. Яагаад эрчүүд аливаа асуудлыг даван туулах тал дээр сул байдаг юм бэ.

-Амь егүүтгэж байгаа хүмүүсийн 80 хувь нь эрчүүд байна гэдэг нь үнэн ч яг үнэндээ төгс биш л болохоос оролдлого хийж байгаа хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байна. Би ярилцлагын эхэнд жилд дэлхийн хэмжээнд 1 сая хүн амиа хорлож байна гэж хэлсэн дээ. Тэгвэл 10-20 мянган хүн оролдлого хийж байдаг. Гэтэл эдгээрийн ихэнх нь эмэгтэйчүүд байна. Эрчүүдийн тоо их байгаа нь сонгож байгаа аргаас нь хамаарч байгаа юм. Эмэгтэй хүн амиа хорлох шийдвэр гаргахдаа аль болох өвдөлтгүй аргыг сонгодог бол эрчүүд арай илүү төгс аргыг хэрэглээд байгаа учраас ийм тоо гарч байгаа юм л даа.

Мөн эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодвол стрессийг даван туулах, гадагшлуулах чадвар өндөр байна. Жишээ нь : Эмэгтэй хүн хэн нэгэнтэй чатлаад, хоорондоо ярилцаад стрессээ тайлчихаж байгаа бол эрчүүд угийн хүмүүжилд нь байх ёстой гэдгээрээ ч юмуу үг, дуу цөөтэй, эсвэл нэр хүнд унана гэдэг талаас бүх зүйлээ дотроо хадгалах магадлал өндөр. Энд л хүйсийн онцлог байгаа юм.

-Танайд эмчлүүлж байгаа өвчтнүүдийн хувьд энэ төрлийн стресс, дарамтанд орсон хүмүүс хир их ирдэг вэ?

Манай эмнэлгийн талаар хүмүүс галзуу, солиотой, шар хадны гэсэн 3 ойлголттой яваад байдаг. Гэтэл дэлхийн улс орнуудад бол эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл шүү дээ. Зүгээр ажилаа хийгээд явж байгаа хирнээ сайн унтаж, амарч чадахгүй нойрны асуудалтай хүмүүс ч манайд хэвтээд гарч байна.

-Сонирхож асуухад таниас зөвлөгөө авч үйлчлүүлдэг хүмүүсийн дунд өндөр албан тушаалтай хүмүүс хир их байдаг вэ. Мэдээж нууцлал өндөр байдаг байх л даа.

Хувьчилсан сэтгэл судлалын зөвлөгөөг цөөн тооны хүмүүс авдаг. Гэхдээ ховор. Энд ирдэггүй шалтгаан нь мэдээж тодорхой. Монгол жижигхэн учраас нэр хүндэд нь халтай гэж боддог байх л даа. Уг нь бол бидний маш өндөр нууцлалтайгаар тэр хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой, үзүүлсээр ч байгаа.

Гэтэл тэд энэ үйлчилгээг Солонгос эсвэл Хөх хотоос авдаг. Ер нь төр толгойлж байгаа нөхдүүд дотор ч байхыг үгүйсгэх аргагүй. Би энэ асуудалд тийм эсвэл үгүй  гэсэн хариултыг хэлж чадахгүй.

-Цахим орчин хэт задгайрснаас болж энэ талаарх мэдээлэл нээлттэйгээр тавигдаад байгаа нь бас нэг талын сэдэл өгөөд байх шиг санагдда?.

-Бид яг наад асуудлаар чинь судалгаа хийсэн л дээ. Энэ хүрээнд facebook, твиттер болон бусад зүйлүүд дээр бичигдсэн 200 гаруй контентуудыг үзэж байхад амиа егүүтгэлийг дэмжсэн контент 14 хувийг эзэлж байна. Монголд шүү дээ.

Гэтэл эдгээрийн 70 хувь нь дандаа хувийн блогууд байгаа юм. Тэгэхээр энэ маш аюултай тоо гэсэн үг. Мөн бид амиа егүүтгээд нас барчихсан хүмүүсийн facebook, твиттэр болон бусад бүх холбогдох мэдээллийг шалгаж үзсэн судалгааг харахад 73 хувь нь амиа хорлохтой холбоотой мэдээллийг интернэтээс хайж байсан эсвэл бичлэг үзэж байсан байдаг. Тиймээс миний бодлоор ийм төрлийн мэдээллийг интернэт орчинд тавихийг хориглох, тавьсан тохиолдолд арга хэмжээ авах хэрэгтэй.

-Насанд хүрсэн хүнд амиа хорлох олон янзын шалтгаан байдаг байж тэгвэл 10 настай хүүхэд яагаад амиа хорлох хэмжээнд хүрч байна гэдэг нь эмзэг асуудал санагдах юм.

Тэр бол маш хүнд сэтгэл зүйн гэмтлийн улмаас гаргаж байгаа үйлдэл. Жишээ нь бэлгийн хүчирхийлэл бол амиа егүүтгэлийг хэд дахин идэвхижүүлдэг асуудал. Өөрөөр хэлбэл 200-300 дахин нэмэгдүүлдэг. Гэтэл энэ асуудал дээр бид нодлин жилээс хойш л сэрж байна шүү дээ. Зүгээр л нууц байсан зүйлүүд ил гарч байгаа болохоос өмнө нь байж л байсан зүйл.

5 настай байхдаа хүчирхийлэлд өртөж байсан хүн 30 жилийн дараа хүртэл ирээд  зөвлөгөө авч байна. Энэ нь хэдий урт удаан хугацаа өнгөрсөн ч сэтгэл зүйн маш хүндээр гэмтсэн байна гэсэн үг л дээ. Ер нь нийгэмтэйгээ дасан зохицож хэвийн амьдрахад маш хүнд асуудал. 

-Та сэтгэл зүйч хүний хувьд энэ асуудлаас гарахад урьдчилан сэргийлэх ямар гарц харж байна вэ?.

-Боломж байна. Жишээ нь : Би анх Баянзүрх дүүрэгт сэтгэцийн эмчээр ажилладаг байлаа. Тэгэхдээ хамгийн анхны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг нээж байлаа л даа. Одоо бүх дүүрэг ийм төвтэй болсон. Мөн 2016 онд өөрөө санаачлаад АШУИС дээр оюутнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв  нээхэд тэр төвөөр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 18.8 хувь амиа егүүтгэх бодолтой 4 хувь төлөвлөгөөтэй байсан талаараа ярьж байсан

Тэднийг бид аварч чадсан. Нийт үйлчлүүлэгчдийн 19 хувь нь сэтгэл гутралийн шинж тэмдэгтэй хүүхдүүд байсан. Уг нь бол 50 буюу түүнээс дээш ажилтантай байгууллага бүр орон тооны сэтгэл зүйчтэй байх ёстой гэсэн олон улсын стандарт байдаг л даа.

Өнөөдөр амиа егүүтгэлийн гол цөм чинь дунд сургуулийн насны хүүхдүүд байгаад байна шүү дээ. Гэтэл зөвлөгөөг нь өгөх ёстой нийгмийн ажилтан гэх хүмүүсийнхэн мэдлэг, чадвар дутмаг байгаа учраас энэ асуудал багасахгүй байгаа юм.

Иргэдийн сэтгэгдэл :

-Сүүлийн үед Монголд амиа хорлолт их байгаа талаар судалгаанууд гарсаар байна. Энэ тал дээр залуу хүний хувьд үзэл бодлоо хуваалцаач?.

-Цахим ертөнцөөс л болж байгаа байх гэж бодож байна. Facebook  дээр тиймэрхүү мэдээллүүд зөндөө л явж байдаг ш дээ. Би хувьдаа хааяа тийм мэдээллийг цахим л орчноос л олж хардаг.

-Үеийн залуустаа хандаад юу хэлмээр байна?.

-Өөрийн гэсэн үзэлтэй бодолтой байж цахим ертөнцөд анхаарлаа бага хандуулаач гэж хэлмээр байна.

-Монгол Улсад амиа хорлолт их байгаа талаар мэдээлэл газар авч байна. Энэ тал дээр таны үзэл бодлоо хуваалцаач.

-Нийгэм маань өөрөө маш их стресстэй байна шүү дээ. Төр засагтаа итгэх итгэл бага байхгүй, ядуурал, ажилгүйдэл ихэссэнтэй шууд холбоотой гэж хэлмээр байна. Мөн янз бүрийн дарамт, шахалт бий болж байна. Монголд өнөөдөр өргүй хүн алга тэрнээс болж бас олон хүн амиа хорлож байгаа байх.

Дээрээс нь нийгмийн баялагийг тэгш хувиарлахгүй байгаагаас болж баян ядуугийн ялгарал их байна. Энэ бүгд л нөлөөлж байгаа даа.

-Таны залуу байх цагт мэдээж хүн л юм чинь тодорхой хэмжээний стресс байсан л байх. Яаж даван туулдаг байв?.

Үүнийг ярихаар залуучууд хоцрогдсон гэж хэлдэг л дээ. Бидний үеийн төр засагт зүүний бодлого гэж байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн хувиарлалт жигд, баян ядуугийн ялгарал байхгүй байлаа. Мөн төр засаг нь төр засаг шиг байж хуулиа сайн барьдаг үе байсан учраас ард түмэн тэр хэмжээгээр итгэх итгэлтэй стресс нь багатай байлаа шүү дээ.

Хэдий өнөөдрийн нийгэм шиг бүх юм нь бэлэн хангалуун байгаагүй ч сэтгэл санаа тайван байж биелэхгүй ч гэсэн коммунизм, социлизм байгуулна гэсэн итгэхчихсэн явдаг байлаа шүү дээ.

-Ахмад хүний хувьд залуустаа хандаж юу хэлмээр байна?

-Би хүүхдүүддээ нэг л юм хэлдэг. Хүн бүр залхууралгүй зүтгэвэл энэ нийгэм чинь боломж нь нээлттэй сайхан байна ш дээ. Хөдөлсөн хүн амьдраад залхуурсан нь улам л доош явж аль болох муу, муухай бодол толгойнд орж ирнэ. Аягүй л бол өнөөдөр гудамжинд гутал тосолж, машин угааж, тэрэг түрж байна хүүхдүүд бидний ирээдүй болж магадгүй шүү.

Хүн аяндаа хөдөлмөрлөөд ирэхээр боловсролоо дээшлүүлдэг л дээ. Гэтэл манайхан эхлээд боловсролоо дээшлүүлээд дараа баяжина л гээд байдаг. Сүүлд нь нэмж хэлэхэд нэгэнт хорвоод хүн болж төрсөн л юм бол хэд хүртэл наслах ёстой юм тэр хүртлээ тэмцээд амьдрах л хэрэгтэй. Тийм ч хямдхан амь байж болохгүй шүү.

-Амиа хорлолт нийгэмд ихэссэн талаар судалгаанууд сүүлийн үед ихээр хийгдэх боллоо. Залуу хүний хувь үзэл  бодлоо хуваалцаач?

-Яг тийм нарийн тоо баримтыг би бол сонсоогүй юм байна. Таны надад өгсөн мэдээллээр бол нийлээн анхаарууштай өндөр түвшинд очсон талаар олж мэдлээ. Би бодохдоо энэ асуудал нийгмийн бухимдалтай холбоотой байх гэж бодож байна.

-Бас нэг судалгаагаар энэ асуудалд эрэгтэй хүмүүс өртөх нь их байна гэсэн байх юм. Ер нь эрэгтэй хүмүүс стресээс гарахдаа хир хурдан байдаг вэ?.

-Гэртээ ороод зурагт үзэхэд, утсаа гаргаад сошиал ороход дандаа бараан мэдээлэл дүүрэн байна ш дээ. Энэ бүхэн л ихээр нөлөөлж байгаа байх. Дээрээс нь өр зээлтэй, цалин мөнгө багатай, ар гэртээ асуудалтай гээд олон стрессүүд байдаг биз дээ.

Нөгөө талаар нийгмийн сэтгэхүй хүмүүсийн тархийг угаагаад байна ш дээ. Тэр бүхэнд анализ хийх ч хүн байна шууд хүлээж авдаг хүн ч байна. Эрчүүд стрессээ гаргах тал дээр бол тухайн хүний хувийн зан чанараас л шалтгаалах байх.

-Амиа хорлолтын талаар таны үзэл бодол ямар байдаг вэ. Ялангуяа өсвөр насныхан их өртөж байна гэсэн судалгаа байна л даа?

Хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой гэж бодож байна. Бас нийгэмд байгаа стресс, ар гэрийн нөхцөл байдал, хувь хүний сэтгэл зүйн онцлогоос шалтгаалж байгаа байх.

-Таны хувьд стресст орлоо гэхэд яаж тайлдаг вэ?

Аль болох тухайн нөхцөл байдлаас гарах гэж үзнэ. Тийм үедээ үсчин орох, дэлгүүр хэсэх, ном унших гээд олон аргыг сонгодог л доо. Өөр юм л хийхийг боддог доо.

-Өөрийн хүүхдээ интернэт орчноос хязгаартай байхад хир хяналт тавьж чаддаг вэ?

Тавилгүй яахав. Манай хүүхэд 6-р ангид сурдаг. 2 жилийн өмнөөс facebook хаягтай болсон л доо. Найзын хүсэлт хэн нэгнээс ирлээ гэхэд авах эсэх дээр нь хүртэл ярьж хэлдэг. Ерөнхийдөө хэнтэй харьцаж байгааг харах гээд тодорхой хяналтуудыг тавьдаг. Ер нь нийгмээ дагаад ч тэр юмуу 3 настай хүүхэд маань хүртэл хэн ч зааж өгөөгүй байхад утас авч өөрөө youtube руу ороод дуртай хүүхэлдэйгээ үзчихэж л байгаа байхгүй юу.

Бэлтгэсэн : Б:Отгончимэг

Гэрэл зургийг : Э.Хүүхэнхүү




26
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.102Зочин   • 2 сарын 14. 4 цаг 18 минут

УЛСЫН бААТАР БАТҮҮЛИЙН БУЯНААР БИД ИЙМ НИЙГЭМТЭЙ УЧИРСАН

103.212.119.102Зочин   • 2 сарын 14. 4 цаг 15 минут

энэ ростыг түргэн арилгаачээ

77.234.86.230Зочин   • 2 сарын 14. 2 цаг 28 минут

1.Нийгэм стресстэй, хувь хүн ганцаардах нь их болсон өнөө үед ойр тойрныхоо хүмүүсийг анзаарч сэтгэл санааны дэм өгөх, сэтгэл гутралд орсон бол нь эмчид хандаж бай. Сэтгэл зүйн үйлчилгээ өндөр хөгжсөн барууны орнуудад сэтгэл гутралын өвчин маш их. Түр зуур л эмчлэгддэг. Эдгээр орнуудад сэтгэл гутралыг засах хамгийн сайн эмчилгээ бол бясалгал гэдэг дүгнэлтэнд хүрээд байгаа эрдэмтэд нь. Тэгэхээр бидний хоцрогдсон гэж үздэг шашин соёл маань харин ч бидний шүтээд байдаг улсуудад моодонд орж байна даа.

27.123.214.114Зочин   • 2 сарын 13. 23 цаг 08 минут

ядуурал ажилгүйдэлээс үүдэлтэй шүү дээ. Ажил хийе цалин бага илүү цагаар ажиллуулна. Цалингаа нэмүүлэх, ажлын цагаа богиносгохыг хүсвэл шууд халагдана. Төрийн албан хаагчид нь

49.0.218.228гомдогч   • 2 сарын 13. 20 цаг 54 минут

хүн ирээдүйдээ итгэх итгэл алдарсан нед амиа хорлолт ихсдэг зүй тогтолтой өнөөдрийн төрд гарсан хүмүүс удирдах биш уруудуулах ажлыг хувийн эрх ашгийнхаа төлөө хийж байгаагаас амиа хорлолтоор дэлхийд 3-р байранд оржээ.их хурлын 76 чадахгүй юмаар оролдож навсганахаа больж үзээсэй та нарын хууль нэртэй үйлдвэрлэж байгаа зүйл чинь ард түмэнд мөн ч их гай болох юм

202.9.42.227Зочин   • 2 сарын 13. 20 цаг 00 минут

Өө өнөрмаа яачих аа вэ.

43.242.242.59Зочин   • 2 сарын 13. 19 цаг 28 минут

прокуроруудаа, энэ хорвоод мөнх юм гэж байхгүй. Хүний мууг битгий үз!!!!!

43.242.242.59Зочин   • 2 сарын 13. 19 цаг 27 минут

хамгийн гол нь та нар хүний хувь заяаг л дээлдлэ. Энэ хорвоогоос бүгд л буцна. Хамгийн их нүгэлтэй нь их зовж л буцна даа.

150.129.140.200Зочин   • 2 сарын 13. 17 цаг 07 минут

ХААНА ОЧИХОО МЭДЭЖ БАЙЖ АМИА ХОРЛООЧЭЭ ! ХҮН АЛСАНЫ ДАЙТАЙ ХҮНД ЯЛ БОЛЖ ЗУУРДЫН EРТӨНЦӨД ГАЦДАГ ГЭСЭН . ХОЙД НАС ҮНЭХЭЭР БАЙДАГ ЮМ ШҮҮ .

202.9.41.178Зочин   • 2 сарын 13. 16 цаг 07 минут

ONORMAA YASAN HURDAN HOGSHROO BE.

202.179.26.29Зочин   • 2 сарын 13. 15 цаг 25 минут

HUDLAA SHAAGAAD GICHII CHINI

62.167.114.16irgen   • 2 сарын 13. 14 цаг 58 минут

Muu tortei, niigmiin asuudal hariuzsan yam, busad baiguullaguud hiih estoi ajlaa oilgodoggui zalin avaad suuj baidagt gol uchir baigaa,,,,,niigmiin asuudal hariuzdag gazar surguuli busad gazar hamtarch ajillah estoi, tord dandaa yuch medehgui hymyys suudag bolsonii gai shyydee, dandaa hamaatan sadnaa ajild oruulchihdag ulsuud yaj ulsiin toloo, hynii toloo ajillah um be ???? hamaatan sadnuud baigaa gazruudiig bygdiig ni shalga !!!!

66.181.188.211Зочин   • 2 сарын 13. 13 цаг 49 минут

ардчиллын ачаар юм болгоныг үзэж байна даа

203.91.118.180зочин   • 2 сарын 13. 13 цаг 16 минут

амиа хорлосон гэдэгт архи хэтрүүлэн уугаад сэрээгүй, өвлийн цагт мөн архи хэтрүүлэн хэрэглэж хөлдөлтөөс шалтгаалан амь насаа алдсан хэргүүд ч орж байгаа шүү, архидан согтуурах үзэгдэл маш их нөлөөтэй байгааг анхаарч, архины градусыг аажим аажимаар буулгах, иргэдийг бага градустай согтууруулах ундааны хэрэглээнд дасгах, өндөр градустай бол татвар, төлбөр нь өндөр байх гэх мэтээр зохицуулах нь арай хялбар бөгөөд илүү хурдан үр дүнд хүрэх арга юм. Солонгосууд хүнээ хамгаалахын тулд сөжүнийхээ градусыг багасгаад байгааг шууд хуулбарлах хэрэгтэй

122.201.25.162ҮЙЛС   • 2 сарын 13. 13 цаг 01 минут

ОТГОТНО ӨВӨЛД БЭТГЭЖ ӨВС ХӨЕӨ ХУРААДАГ Ч ТҮҮНИЙГ НЬ ХҮМҮҮС ДЭЭРЭМДДЭГ УЧРААС ОГОТНО БООЖ /ХӨЛДӨЖ/ ҮХДЭГ ТУЛ БИДНИЙ ӨВГӨД ОГОТНЫ ХӨЕӨГ АВАХЫГ ЦЭЭРЛЭДЭГ,ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛТЭЙ БАЙЛАА.. ЭДҮЗГЭЭ МАНАЙ ЭРХ БАРИГЧИД БАЙГАЛЫН БАЯЛАГ,ТӨСВИЙН БА БОНД,ЗЭЭЛИЙН МӨНГИЙГ ЛУЙВАРДАЖ ИДЭЖ,АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА ТУЛ ТЭД БООХ,ТУРАХ,ХӨЛДӨХ ЗЭРГЭЭР ҮХЭХ НЬ ЖИРИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ. ЭНЭ БҮХНИЙГ ЭРХ БАРИГЧИД АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ ГЭЖ ӨХӨӨРДӨН НЭРЛЭДЭГ..БАТ-ҮҮЛ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХАЛХАВЧИЙН ДОР ОЛОН ГЭР БҮЛИЙГ ОРОН ОРОНГҮЙ БОЛГОНСОН ТУЛ ТЭД БООЖ ҮХНЭ.

202.72.240.5Зочин   • 2 сарын 13. 12 цаг 34 минут

бүх зүйл л нөлөөлнө гэхдээ манайхан оюуны хоосрол гэдэг аюул руу л яваад байгаа нь гамшиг

202.21.115.114Зочин   • 2 сарын 13. 12 цаг 30 минут

нмйгмийн ялзрал олигарахжих,нийгмийн хөрөнгийн шамшигдуулалт ард түмнийг нэрвэж бна 3-хан сая хүний, цөөхөн өрх бүлийн амьдрал авч явах чадваргүй дарга боловсролтонгууд,хууль эрх зүйгээс илүү НАМЧИРХАЛЫН ТАЛЦАЛ, ХАВЧЛАГА ард иргэдийг хүнд байдалд оруулж үр хүүхдийн сэтгэл зүйд хүндээр хүрч байгаа. Олигархууд өөрсдөө эх орноос урван гадаадад орон байраа бэлдэх нь ажиглагдаж байна. үнэн үгээ хэлсэн бүхэн гадуурхагдан хавчигдаж ад үзэгдэх нь монгол зан яавч биш шүү, энэ байдлуудийг тэвчиж дийлэхгүй байгаагийн илрэл... бид хамтдаа давах ёстой

202.179.24.255Зочин   • 2 сарын 13. 10 цаг 38 минут

Гэр бүлийн эхнэр нөхрийн нинжин сэтгэл байхгүй, мөнгөнд хэт шунасан бүдүүлэг хүй нэгдлийн хандлага сэтгэлгээ нь хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл, мөрөөдлийг хаан боогдуулсанаас олон хүүхдүүд их хэцүү дарамттай нөхцөлд амьдарч байгаа. Тийм гэр бүлийн орчинд далд, нуугдмал сэтгэл санааны хүчирхийллүүд явагддагаас харамсалтай үйлдлүүд их гарсаар байна.

66.181.181.188уншигч.   • 2 сарын 13. 10 цаг 12 минут

мэдлэггүй бараандуу өнгө давамгайлсан нийгэм учраас хүмүүс яахаа мэдэхгүй, мэдлэггүй хүмүүс хүчгүй байна. Хэрэв амьдралд тохиолдож болох бүх зүйлсийг ойлгуулж өсгөсөн бол залуучууд үхэх гэж бодохгүй....Бас дээр нь гэр бүл нь дарамттай муу хүмүүжилтэй хүмүүсийн олонлог байж болох юм....

182.160.1.188Тоо физикийн багш   • 2 сарын 13. 9 цаг 51 минут

СТрессын тухай ном бичээд ядууст хямдхан тараая гэж олон улсын байгууллагад хандахад хувь хүний материал хүлээж авахгүй гэдэг. Төрийн байгууллагуудаар явахаар надад хамаагүй гээд л нэг нэгэн рүүгээ бухдаг эсвэл дараа ир гэхээс өөр хариулт хэлдэггүй. Хүнд сурталтан албан хаагчдын уулзалт семинарт суухад 10-20 жилийн өмнө ярьснаа л давтсан тоть шувуу нар байдаг ба дарга нь хогийн юм ярьсан ч алга ташдаг. Ийм байгаа цагт монгол хөгжинө гэж байхгүй.

202.9.43.91Бат   • 2 сарын 13. 9 цаг 50 минут

Чухамдаа харамсалтай ч цаашид ч байх энэ нийгмийн нэг сул тал энэ шүү дээ хөгжилтөй орнуудад тойрох хуудас авсан хүн үүнийг л сонгодог тухай би мэднээ амьдрал ямар байгаагын л илрэл шүү дээ

99.203.142.100Zochin   • 2 сарын 13. 8 цаг 50 минут

Amia bodson humuus amia horloj baidag gesen.

103.9.90.98Зочин   • 2 сарын 13. 8 цаг 46 минут

Амиа хорлолт аль аймаг илүү гарсан талаар дурьдсангүй. Миний бодлоор Дорнод аймаг амиа хорлолтоор бараг 1 дүгээрт орох байх. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдана шүү. Шалтгаан нь Мардайн Ураны ордтой ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Зарим нэг суманд л жилд 10 орчим хүн амиа хоролдог.

202.9.40.12Иргэн   • 2 сарын 13. 8 цаг 42 минут

Монголд жирийн иргэд амьдарахад тун хэцуу,яагаад гэвэл: улс олигархжсан,намчирхсан,500000 -800000 тогрогний цалин авах гэж сард 250 цаг орчим ажиллана,нийгэм нь сайн сайхны толоо биш,арын хаалга ихтэй,дарга нар нь их баян,тансаг.

103.87.255.421   • 2 сарын 13. 8 цаг 32 минут

АМИА ХОРЛОЖ БАЙГАА ХҮМҮҮС ГАНЦ Ч ГЭСЭН ДАЙСНАА АЛЖ БАЙЖ ҮХЭХ ХЭРЭГТЭЙ. ЯЛАНГУЯА МОНГОЛД ИРСЭН ХУЖ.АА, ЭРЛИЙЗ.ҮҮДИЙГ АЛЖ БААТАРЛАГААР ҮХЭЖ АЛДАР НЭРЭЭ ҮЛДЭЭГЭЭД ҮХВЭЛ ХАРАМСАХГҮЙ ДЭЭ.

182.160.1.188Зочин   • 2 сарын 13. 9 цаг 47 минут

Надад зөндөө дайснууд байдаг Яагаад гэвэл өнөөдөр монголчууд бүгд минийм чинийх гэсээр байгаад нэгнээ мөлчжин шулах донд автсан. Үнэхээр алая гэж бодохоор бүгд хогийн амьтад болсон тул нийгмийг өөрчлөөгүй цагт дэмий юм шиг санагддаг. Хэрэв үнэхээр алахаар шийдвэл би лав бүх төрийн байгууллагын хүнд сурталтан авилгач нарыг хорооно

Шинэ мэдээ

Жүжигчин Люк Уилсон осолд орсон эмэгтэйг аварчээ47 минут 36 секундын өмнө5 олимпийн 13 медалийн эзэн М.Бьорген51 минут 19 секундын өмнөСтивен Сигал Монголд шинэлжээ57 минут 58 секундын өмнөАав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв59 минут 36 секундын өмнөӨнгөрсөн хүнийг туулайн зоо шиг газар нутаглуулбал үр хүүхэд хоосордог1 цаг 2 минутын өмнөМиньонууд ямар хэлээр ярьдаг вэ1 цаг 7 минутын өмнөФедерер дэлхийн шилдэг теннисчин1 цаг 13 минутын өмнөЖүжигчин Женнифер Анистон, Жастин Терокс нар салжээ1 цаг 22 минутын өмнөНумууд оройг гэртээ өнгөрүүлэхийг илүүд үзнэ1 цаг 23 минутын өмнөБага насныханд ходоод гэдэсний хямрал их байжээ1 цаг 25 минутын өмнөГэри Олдмэн “Бафта” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртлээ1 цаг 26 минутын өмнөМонголын 3 жүдоч өөр улсын нэр дээр зодоглоно1 цаг 26 минутын өмнөХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан онцлох өөрчлөлтүүд1 цаг 30 минутын өмнөЗасгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзжээ1 цаг 31 минутын өмнөМУИС Гаванын их сургуультай хамтарсан судалгаа хийхээр болжээ1 цаг 32 минутын өмнөУгаалгын машинд гацсан хүүг онцгойгийнхон аварчээ1 цаг 38 минутын өмнөХОМ-ийн тайлан, дүн мэдээг гаргаж байна гэв1 цаг 40 минутын өмнөОлны танил дуучин залуу Ука шүүгчийн багт хүч нэмлээ1 цаг 41 минутын өмнөСогтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлжээ1 цаг 41 минутын өмнөХятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ1 цаг 43 минутын өмнөШинийн 2-нд хүн дайраад зугтсан жолоочийг баривчилжээ1 цаг 45 минутын өмнөНийт 66 удаагийн дуудлагаар ажиллаж, зургаан иргэний амь насыг авран хамгаалав1 цаг 45 минутын өмнөБуурьтай уншигчдад зориулав1 цаг 48 минутын өмнөБагануур дүүрэгт 450 боодол өвс шатжээ1 цаг 49 минутын өмнөБаяр, амралтын өдрүүдэд 34 дуудлага ирсэн байна1 цаг 53 минутын өмнө42000 ширхэг шүдэнзийг 10 сарын турш нааж, бөмбөлөг хийжээ1 цаг 56 минутын өмнөГадаадын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ2 цаг 8 минутын өмнөТаны бугйнд гурав дахь эсвэл дөрөв дэх мөр байна уу2 цаг 13 минутын өмнөЗөгийн аж ахуйгаас авах бүтээгдэхүүний тухай2 цаг 15 минутын өмнөБоловсролын сайдаа анагаахын шинжлэх ухааны сургуулийг ийм хүн удирдаж болох уу?2 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.