2-р сарын 13
9 цаг 30 минут

“ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ” амжилттай зохион байгуулагдлаа

Голомт банкнаас зохион байгуулсан “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ”-д Монголын алт олборлогч топ 100 аж ахуйн нэгж, дэлхийд алдартай Японы  Komatsu, БНСУ-ын Doosan, Caterpillar зэрэг уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч Вагнер Ази ТТ, Эбердигм Монгол, Трансвест Монголиа, Моннис Констракшн Экьюпмент, АОДЭ компаниуд оролцсон байна.  

Форумын үеэр Голомт банкны санхүүгийн экспертүүд дэлхийн зах зээл дэх алт, валютын ханшийн хэлбэлзэл, цаашдын төлөв байдлын талаар мэдээлэл өгч, ханшийн эрсдэлээс хамгаалах арга хэрэгслүүдийг танилцуулсан нь алт олборлогчдын талархлыг хүлээжээ. Мөн өнгөрсөн онд Голомт банк нь Үнэт метал сорьцын хяналтын газарт Алтны кассаа нээснээр алт олборлогчдод өмнө нь тулгардаг байсан зардал, чирэгдлийг багасгаад зогсохгүй цаг хугацааг хэмнэж өгсөнд талархлаа илэрхийлж байлаа. Үүний үр дүнд Голомт банк 2017 онд Монгол Улсын алт тушаалтын 50 хувийг дангаараа гүйцэтгэжээ.

Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих үүднээс Голомт банк нь тоног төхөөрөмж нийлүүлэгчидтэй хамтранн хөрөнгө оруулалтын хамгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн багц бүтээгдэхүүн болон  зөвхөн алт олборлогчдод зориулсан онцгой бүтээгдэхүүн болох “Алтны урьдчилгаа санхүүжилт”-ийг санал болгосон юм. Эдгээр бүтээгдэхүүн нь уул уурхайн салбарынхны хэрэгцээг бүрэн тусгаж чадсаныг нотолж, Улз групп нь Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-иас уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авах гэрээг форумын үеэр байгуулжээ. 

Цаашид ч Харилцагч төвтэй Голомт банк нь алт олборлогчдод тохирсон банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүнийг санал болгож, дэмжлэг үзүүлэн ажиллахаар зорьж байгаагаа илэрхийлж байв.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

АЗИЙН НААДМЫН 11 ДЭХ АВАРГА ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР8 цаг 42 минутын өмнөД.Трамп, Жиньпин 11 дүгээр сард уулзаж магадгүй8 сар 19. 15:00БНХАУ Пентагоны мэдээллийг эрс эсэргүүцлээ8 сар 19. 14:55Шуналын Пирамид8 сар 19. 14:50ЗӨВЛӨГӨӨ: Хэлний өнгөөр эрүүл мэндийг тодорхойлж болно8 сар 19. 14:45Азийн наадам: Чөлөөт бөхийн барилдааны хуваарь8 сар 19. 14:40БНХАУ “BBC” агентлагийн сайт руу нэвтрэхийг хориглов8 сар 19. 14:30Амралтын өдрийн уран зохиол: Л.Өлзийтөгс Аквариум /Өгүүллэг/8 сар 19. 14:20Хар ус хүнд өгдөггүйн учир8 сар 19. 14:10Тамура Хироши: Би монгол хүн болж төрнө8 сар 19. 14:00Хүүхдийн уйлахыг шинжихүй8 сар 19. 13:50Цагаан Дарь эхийг бүтээсэн домог8 сар 19. 13:40“Дэлхийн хамгийн ядуу асан ерөнхийлөгч” тэтгэвэр авахаас татгалзжээ8 сар 19. 13:30Нойр дутал зүрхэнд халтай8 сар 19. 13:20“Аз жаргалгүй” хүмүүс8 сар 19. 13:1028 жилийн турш ододтой зургаа авахуулсан сүйхээтэй эр8 сар 19. 13:00Далайн амьтнаар хооллох нь эмгүй эмчилгээ болдог8 сар 19. 12:50Монголын шигшээ Хонконгийн багтай хийсэн тоглолтын зургаас8 сар 19. 12:40Үс унаад байна уу. Тэгвэл ямар амин дэм хэрэгтэй вэ8 сар 19. 12:30Дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд Кофи Аннанд хүндэтгэл үзүүлж байна8 сар 19. 12:20БНХАУ-ын дарга Умард Солонгост айлчилна гэж мэдээллээ8 сар 19. 12:10Энэтхэгийн Керала мужид үерийн улмаас 324 хүн амиа алджээ8 сар 19. 12:00Азийн наадмын өнөөдрийн тэмцээний хуваарь8 сар 19. 11:50Хүүхдийн хэл ярианы хөгжилд аавууд хамгийн их нөлөөтэй8 сар 19. 11:15Жастин Бибер дүүтэй болжээ8 сар 19. 11:10Арктик болон Антарктидийн мөс хурдацтай хайлж болзошгүйг анхааруулжээ8 сар 19. 11:05Сайн унтаж амрахын тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй8 сар 19. 11:00Энэ өдрийн зурхай8 сар 19. 7:40Цаг агаарын урьдчилсан мэдээ8 сар 19. 7:30Танихгүй хүнээс 10 мянган доллар хүртээд мэл гайхжээ8 сар 18. 15:20
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.