2-р сарын 13
12 цаг 45 минут

Суудлаасаа босолгүйгээр хийж болох 4 дасгал

Та өдөржин суудалтайгаа “наалдан пад” болчихдог уу? Хэтэрхий олон цаг нэг байрлалтай суух нь зүрхний болон нуруу, үе мөчний өвчинд хүргэдэг. Тиймээс хэдэн цагт нэг удаа доорх хагас минут л зарцуулагдах дасгалуудаас хийж, биеийнхээ чилээг гаргахаас гадна жингээ бага ч болов хасаад аваарай.

Дасгал 1: Сандлан дээрх өргөлт

Ачааллах хэсгүүд: Гар, их бие

Сууж байхдаа сандалны түшлэгний гол хэсгээс нь гараараа сайн атга. Хөлөө шалнаас хэдэн см-аар хөндийрүүлж, гараа тэгшхэн болтол нь биеэ сандлан дээрээсээ өргөх гээд оролдоод үз. Өргөсөн чигтээ нэг тоолоод буцаад суу. Энэ дасгалыг 30 секундын турш хий. (Анхааруулга: Зөвхөн бат бөх, хөдөлдөггүй түшлэгтэй сандлан дээр сууж байгаа тохиолдолд хийж болно.)

Дасгал 2: Ширээний суниалт

Ачааллах хэсгүүд: Гар, мөр

Босоод ширээнийхээ тавцан луу нүүрээ харуулсан байрлалаар зогс. Гарандаа мөрний хэмжээтэй зай авж тулаад хойшоогоо нэг том алхаж биеэ ширээнээс хөндийрүүл. Нуруу, хөлөө цэхлэж байгаад ширээн дээр суниаж эхлээрэй. Цээжээ ширээнд нилээд ойрхон болтол нь доошлуулаарай. Суниалт нь таны гарны унжсан хэсгийг арилгаж та мөргүй даашинз хүссэнээрээ өмсөж чаддаг болно.

Дасгал 3: Суугаа гэдэсний таталт

Ачааллах хэсгүүд: Их бие, гэдэс

Урагшилж, сандалныхаа ирмэг дээр сууна. Тэгээд гараа түшлэг дээр тавина. Өвдгөө нийлүүлж, хөлөө тэгшлээд аажмаар газраас хөндийрүүлэн цээжтэйгээ аль болох ойртуулна. Хамгийн ойр цэгт нь хүртэл шахсныхаа дараа нэг тоолоод аажмаар буулгана. Нуруугаа урагшаа хойшоо хөдөлгөлгүй тэгшхэн байлгахыг хичээгээрэй. Энэ дасгалыг мөн л 30 секундын турш хийнэ.

Дасгал 4: Суулт

Ачааллах хэсгүүд: Хөл, өгзөг

Сандлаа хойшлуулаад, урд нь хэдэн см-ийн зайтай зогсоно. Таны өгзөг сандал руу харж байх ёстой ба хөлөө бага зэрэг салгаж зогсоорой. Гараа урагш нь сунгаад, аажмаар өвдгөө нугална. Ингэхэд таны өгзөг хойш оцойж, та яг суух гэж байгаа мэт харагдах юм. Өөрийнхөө биеийн жинг өсгийндөө төвлөрүүлээрэй. Өгзөг чинь сандалны гадаргуунд хүрэхийн даваан дээр буцаад зогс. Тэр чигт нь суучихаж болохгүй шүү.

Та эдгээр дасгалуудыг ажлынхаа завсарлагаанаар, байгаа газраа шууд хийх боломжтой ба ямар ч нэмэлт хэрэгсэл шаардахгүй учир хийхэд хялбар юм. Аль ч дасгалыг ердөө л 30 секунд хийхэд танд илт дасгал хийсэн нь мэдрэгдэх болно. Гэвч эдгээр дасгалууд нь зориулалтын зааланд хийх дасгалыг төдийлөн гүйцэхгүй учир та тогтмол явдаг спорт клубээ бүү таслаарай.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

212.183.37.5mnbv   • 2 сарын 13. 19 цаг 34 минут

bosj l bansh de shaa

203.91.117.8лх   • 2 сарын 13. 14 цаг 10 минут

босохгүй хийнэ гэснээ яав үнэг шиг юмаа

Шинэ мэдээ

Маргааш нутгийн зүүн хагаст салхи шуургатай, жавартай байна7 цаг 3 минутын өмнөОрхон аймаг Энэтхэг улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаар боллоо7 цаг 12 минутын өмнөЛивийн тэнгисийн цэргийн хүчнийхэн 324 цагаачийг аварчээ7 цаг 13 минутын өмнөАлга болсон хүүг олжээ7 цаг 14 минутын өмнөАНУ яагаад Японд цөмийн бөмбөг хаясан бэ7 цаг 18 минутын өмнөЛондон санхүүгийн хямралд өртөх магадлал өсчээ7 цаг 23 минутын өмнөТТАХНЭ ажлын байрыг нээлттэй зарлаж байна7 цаг 26 минутын өмнөАмьтны хүрээлэнд ирэгсдийн тоо нэмэгдэж байна7 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгчийг хороох гээд бүтэлгүйтсэн ер бусын тохиолдлууд7 цаг 33 минутын өмнөХатан хаан загварын шоу үзжээ7 цаг 38 минутын өмнөЭнэтхэг цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужин туршлаа7 цаг 43 минутын өмнөХэрвээ эмэгтэйчүүд бага ярьдаг байсан бол эрчүүд илүү ихийг хийх байсан7 цаг 48 минутын өмнөЖерар Депардье Алжирын иргэн болов7 цаг 53 минутын өмнөИрландын сонин хачинаас...7 цаг 58 минутын өмнөЭрхэмбаяр хоё дээлээ өмссөн ч хосоо орхиод иржээ8 цаг 3 минутын өмнөАмерикчууд хамгийн гол дайснаа нэрлэжээ8 цаг 8 минутын өмнөЯпоны эзэн хаан ирэх оны дөрөвдүгээр сард хаан ширээнээсээ бууна8 цаг 13 минутын өмнөЗөв алхацгаая8 цаг 18 минутын өмнөТанд хэрэгтэй санаанууд: Үүдний өрөөний оновчтой шийдэл8 цаг 23 минутын өмнөСильвестр Сталлоне: Би амьд байна, худал мэдээллээ зогсоо8 цаг 25 минутын өмнөМанай энхийг сахиулагчид Донбасст үүрэг гүйцэтгэх үү8 цаг 26 минутын өмнөSelena Gomez “PUMA“ брендийн нүүр царай болсоор...8 цаг 28 минутын өмнөЖ.Мөнгөнсүх: Би тун энгийн зүйл мөрөөддөг8 цаг 30 минутын өмнөАфрик хүүхдүүд анх удаа хийл хөгжим сонсож байгаа нь8 цаг 30 минутын өмнөХаниад эдгээх хялбар аргууд8 цаг 33 минутын өмнөДэлхийн хамгийн хортой топ-5 гар утас8 цаг 38 минутын өмнөХураалттай байсан 400 боодол өвс шатжээ8 цаг 43 минутын өмнөӨнгөрсөн сар шинийн өдрүүдийн Топ сенсациуд...8 цаг 45 минутын өмнөБНСУ, АНУ-ын эсрэг ДХБ-д өргөдөл гаргажээ8 цаг 47 минутын өмнөНийслэлийн цасны баяр Хандгайтад болно8 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.