2-р сарын 13
14 цаг 35 минут

Унасан хүнд яарах учир байна уу?

                       -40 хуудастай гэрээг ард түмэнд ил болгое-

“Жаст” группийн захирал Ш.Батхүү гэгч нөхөр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Английн “Стандарт” банкнаас зээл авсан гэх хэргийн дуулиан ид дэгдэж байна. Манай улстөрчид энэ тухай эрс тэрс харилцан өөр мэдээллүүд өгч байгаа. Лондонгийн Арбитрийн шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг төлөх ёстой гэсэн шийдвэрийн ард чухамдаа юу байв гэдгийг дэлгэж тавъя.

Өмнөд Африкийн Арбитрын шүүхээс 2016 оны есдүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гарчээ. Энэхүү шийдвэр нь “Жаст” ХХК “Стандарт” банкнаас авсан зээлээ төлөөгүй учир “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа гаргагчаар оролцсон гэж үзээд нийт 51 сая ам.доллар төлөх шийдвэр юм. Арбитрийн шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг яагаад баталгаа гаргагч мөн гэж үзсэн бэ гэвэл шүүх хуралд “Эрдэнэт” үйлдвэр гол нотлох баримтаа явуулаагүйгээс үүдэлтэй юм. Баримтаар өгүүлэхэд Арбитрийн гаргасан шийдвэр дотор “Санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж зурсан гэрээний төслийг эх хувиар нь ирүүлээгүй тул бид “Стандарт” банкнаас эх хувиар нь гаргаж өгсөн гэрээг үндэслэж шийдлээ” гэж бичигдсэн нь үг үсгээрээ дотор нь бий. Санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн утгатай тэр гэрээ чухам ямар учиртай гэрээ байв?

“Жаст” ХХК нь 2009-2011 оны хооронд “Стандарт” банкнаас нийтдээ 172 сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан байдаг аж. Анхны 36 сая ам.долларын зээлийг 2009 онд авахдаа Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, тус үйлдвэрийн санхүүгийн албаны дарга, тус үйлдвэрийн гэрээ хариуцсан ажилтан гэх мэт хэд хэдэн хүний гарын үсгийг дууриалган зурж авсан байдаг аж. 40 хуудастай гэрээний 39 дээр нь хуурамч гарын үсэг зурагдсан байна гэдгийг Английн хараат бус шинжээч Жайлес дүгнэсэн. Ш.Батхүү энэ талаар өөрөө  ч хэргээ хүлээж ярьсан байдаг бөгөөд “Ерөнхий захирал Ч.Ганзориг дээр очиж баталгаа гаргуулж зээл авах хүсэлт тавихад тэрээр зурах боломжгүй гэж хэлэхээр нь “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн өөр төрлийн гэрээн дээр гарын үсгийг нь зуруулж авчихаад тэр гарын үсэгтэй бланкийг ашиглачихсан” гэдгээ хүлээчихсэн байдаг. Үүнийг Арбитрийн шүүхээс үзэхдээ хэрэгт холбогдогч Ш.Батхүү нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн хуурамч гарын үсэг, тамга ашигласан гэдгээ хэлж буй боловч Монголын талаас гарын үсэгт ашиглагдсан гэх санхүүгийн баталгаа гаргаж өгөхгүй гэсэн гэрээнийхээ эх хуулбарыг шүүхээс шаардаад байхад ирүүлээгүй нь цаанаа “но”-той байгааг харуулна гээд дүгнэчихсэн. Нөгөө гурван гэрээний тухайд өгүүлэхэд “Жаст” Ш.Батхүүгийн 2010 онд авсан 75 сая ам.долларын гэрээг Арбитрийн шүүх гарын үсэг нь хуурамч гэдгийг нь тогтоосон дүгнэлт гаргасан. Мөн “Жаст”-ын “Стандарт” банкнаас 2010 онд авсан 27 сая ам.долларын гэрээ, 2011 онд авсан 34 сая ам.долларын гэрээ бүгд гарын үсэг хуурамч, тамга бас хуурамч байна гэдгийг Арбитр өөрөө тогтоосон баримт хавтаст хэрэг дотор бий. Энэүү гурван гэрээг хуурамч гэдэг дүгнэлтийг Арбитр төдийгүй Английн хараат бус шинжээч Жайлес тогтоосон. Монголын шүүх шинжилгээний байгууллагаас гарын үсэг хуурамч, тамга нь “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй тохирохгүй байна гэдгийг мөн л тогтоосон. “Жаст”-ыг зээл авахад “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа гаргасан гэх гэрээний гарын үсэг, тамга нь хуурамч гэдэг нь бүх шатны шүүх шинжилгээний байгууллагаар тогтоогдоод байхад өнөөдөр яагаад “Эрдэнэт” хариуцагч болчихов гэдэг асуулт эндээс өөрийн эрхгүй урган гарна.

Арбитрийн шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч тал болох “Стандарт” банкны гаргаж өгсөн “Жаст”-ын Ш.Батхүүгийн хуурамчаар хийсэн анхны 40 хуудастай гэрээг гол баримтаа болгосон талтай. Шүүх Монголын талд нотлох баримтаа гаргаж өгөх боломжийг олгоход “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн баталгааг хариуцахгүй гэсэн утгатай анхны оригналь гэрээг гаргаж өгөөгүй нь манай улс ялагдахад голлон нөлөөлсөн. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргахгүй гэсэн гол баримттай тэр гэрээг Арбитр 2013 оноос хойш 2016 оныг хүртэл 3 жил гаруйн хугацаанд  удаа дараа нэхэж байхад, тэр нь өөрийг нь аврах цорын ганц бөгөөд хөдөлшгүй баримт байсаар байхад гаргаад өгчихсөн бол “Эрдэнэт” үйлдвэр төлбөрт унахгүй байсан нь тодорхой. Ялах баримтаа нуугаад гаргаж өгөхгүй байгааг юу гэж ойлгох вэ? 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаар АН засгийн эрхийг авч 2013 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэр дээр АН-ын угшилтай хүмүүс очсон. МАН-ыг муухай харагдуулахын тулд арай тэр гэрээг гаргаж өгөөгүй хав дараад байсан юм биш биз дээ гэсэн хардлага дуулдаж байгаа. Бас нэг хувилбар. Хэсэг этгээдүүд Эрдэнэтийн 49 хувийг гадаадаас худалдан авч ардын баатар болох “маш нууц” ажиллагаагаа яг тэр үед явуулж байсан байдаг. Тэр нөхдүүд гол баримтыг нь явуулахгүй байж байгаад Эрдэнэтийг ялагдуулчихъя, тэр хооронд нь Ш.Батхүүгийн Хадгаламж банкийг нь төрд хураагаад авчихъя, дараа нь Эрдэнэтэд эзэн суусныхаа дараа Эрдэнэтээ хохиролгүй болгохын тулд төрд хурааж авсан Хадгаламж банкийг нь өөрийн болгоод авчихъя гэсэн ажиллагаа явагдсан байж болох талтай ч гэж дуулдаж байна.

За ингээд баримтаа гаргаж өгөхгүй хав дарсаар байгаад ялагддаг юм байж. Дараа нь юу болов? Английн Дээд шүүхээс 2017 оны дөрөвдүгээр сард Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэдэг зөвшөөрлийг “Эрдэнэт” үйлдвэрт өгсөн байхад бас энэ боломжоо ашиглаагүй. Ер нь Арбитрын шийдвэр үндэслэлгүй гарсан байж болох тохиолдолд давж заалдах зөвшөөрлийг өгдөг практик туршлага бий. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд дэнчин мөнгө болох 51 сая ам.долларыг байршуулчих санхүү эдийн засгийн бүрэн боломжтой гэдэг нь тодорхой байсан. Арбитр дээр заавал дэнчин мөнгө тавих шаардлагагүйгээр давж заалдах эрхийг авах боломж бас л байсныг “Эрдэнэт” маань ашиглаагүй. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийг санхүүгийн чадамжаа үзүүлсэн баримтаа явуулна уу гэж Арбитр шаардахад явуулаагүйгээс болж дэнчин мөнгө төлөх тухай яригдсан гэдэг. Энэ хооронд нөгөө өмнө нь ярьж байсан нөхдүүд  Эрдэнэтийн 49 хувийг өөрийн болгоод аваадахсан, тэд давж заалдах талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй гэх яриа гадуур дуулдаж л байна. 

Өдгөө Монголын ард түмэнд энэхүү төлбөрийн хүү нь нэмэгдээд болохоо байлаа, хурдхан шиг төлчихье гэсэн сонирхол сүүлийн үед илтэд ажиглагдаж байгаа нь анхаарал татна. Ард түмний өмч болох уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа Монголын ард түмэнд хамгаас их хамаатай. Монголын ард түмэн зөвхөн үнэнийг мэдэх эрхтэй. Энэ эрхээ эдлэхийн тулд “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлага  санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж зурсан гээд байгаа гэрээг нь эх хувиар нь үзье. Нөгөө талд нь Стандарт банкнаас Арбитрт гаргаж өгсөн эхний 39 хуудас нь хуурамч гэгдээд буй 40 хуудастай гэрээг Монголд авчрая. Хоёр гэрээгээ тулгаж харьцуулаад харчихад л учир нь олдчихно.

Монголын шүүх Арбитрын шийдвэрийн үндэслэл болсон 40 хуудастай энэ гэрээг жинхэнэ эсэхийг үзэх, цаашлаад унаад буй төлбөрөө төлөхгүй байх бүрэн боломж бас бий гэнэ. Ямар боломж байна вэ гэвэл манай Монгол Улс Гадаадын Арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны конвенцид нэгдсэн орсон байдаг. Нэгдэн орсон учраас энэ бол Монгол Улсын хууль болсон гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэрээс ямар нэг төлбөр төлөх болвол заавал энэ конвенц болон Арбитрийн тухай хуулийн дагуу төлөх ёстой. Энэ нь нэхэмжлэгч тал болох “Стандарт” банкнаас Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Монгол Улсын шүүхэд гаргаж өгөх ёстой. Ингээд Стандарт банкнаас манай талд Арбитрийн шийдвэрийн эх хувь, бас Арбитр сонгосон гэрээний эх хувь буюу 36 сая ам.долларын баталгааны гэрээний эх хувь, 27 сая ам.долларын баталгааны гэрээний эх хувийг хавсаргаж ирүүлэх ёстой болно. Дэлхийд цор ганц байгаа Арбитр дээр байгаа 40 хуудастай хуурамч гэрээг манай улс шинжилж үзээд гарын үсэг хуурамч болох нь тогтоогдчихвол конвенцид заасныг үндэслэн Монгол Улсын шүүх уг Арбитрийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрх нээгдэх юм. Үнэн хэрэгтээ тэрхүү 40 хуудас гэрээний 39 хуудсан дээр нь гарыг үсгийг хуурамчаар зурсан байна гэдгийг нь олон улсын шинжээч тогтоочихсон байгаа болохоор хэрэв Монголд тэр баримт ирчих л юм бол асуудлын бүх учиг тайлагдана. Ингэхээр “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан эсэх нь өдий болтол тогтоогдохгүй байгаа үед тэр гэрээ ил болчихвол хаа хаанаа хар сэргүй ил болно. Дашрамд дурдахад, “Эрдэнэт” үйлдвэр Арбитр дээр дуудагдсан энэ хэрэг дээр “Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлж “Taylor Wessing” LLP хуулийн фирм өмгөөлж оролцсон. Хуулийн фирм маш муу ажилласан төдийгүй ялалт бүрэн авчих боломжтой энэ хэрэг дээр маш идэвх зүтгэл гаргалгүй ажилласан нь харагддаг. Ядаж байхад энэ компанийг тэнгэрт тулсан үнээр хөлсөлсөн, эднийд Эрдэнэтээс төлсөн мөнгөнийх нь хэмжээг сонсвол мань мэт нь ухаан алдаж унаж магад. Английн хуулийн компани “хөлсний ажилтан” учраас түүний хэр идэвхтэй ажиллах, хэр сэтгэл гаргаж ажиллах нь түүнийг хөлсөлсөн Эрдэнэт үйлдвэрийн тухай тухайн үеийн удирдлагын зааварчилгаанаас л хамаарна. Ямар учраас “Эрдэнэт” үйлдвэр нотлох баримтуудаа олон улсын шүүхэд гаргаж өгөхгүй, өнөөдрийн ялагдалд хүргэж “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх цаашлаад татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрэх болов гэдэг асуултыг уншигч танд үлдээе.

Д.ГАРМАА

 

 

 

 

 

 

64
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

64 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.150Зочин   • 2 сарын 14. 11 цаг 35 минут

Иймэрхүү гэрээг үндэслэж гадны томоохон банк байтугай манай монголын банкнууд болон ББСБ-ууд ч зээл олгохгүй захиалгат бичээчид авилгачид аргаа барахдаа алаа төөлөв гэдэг гэдэг шиг ард түмний тархийг угаах гэж МАН-ын авилгач хулгайч нарын үгээр солиролдож байна

202.131.243.190эт иргэн   • 2 сарын 14. 10 цаг 57 минут

Худлаа улс төржүүлж, хариуцлагаас бултах гэж захиалгат хүний толгойг угаах гэсэн арга байна даа.ийм юманд үнэмшиж эргүүтсээр байтал цаадуул чинь даварч гүйцлээ.Эрдэнэтийн сүүлийн 2 захиралын үед хэд хэдэн удаа заргалдаад дэмий мөнгө нэмж алдсанаас өөр үр дүнд хүрээгүй.ЭНэ зээл бидэнд их бэрхшээл учруулж байна.Харин ШО захиралын үед Казахстанд луйвардуулсан зэсийн байжмалын жаахан хэсэгийг олж авах боломжтой болсон гэж одоогийн МАНаас тавьсан захирал Бадамсүрэнг өөрөө ярихийг 2 дэлдгэрээрээ сонссон шүү.

150.129.143.152Зочин   • 2 сарын 14. 10 цаг 52 минут

ХУЛГАЙЧУУДЫН БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААГААД ТӨЛБӨРИЙГ ТӨЛ. БАТХҮҮГИЙН МАХМАРКЕТ АЖИЛЛАЖ Л БАЙГАА Ш ДЭЭ. БАЯРЫН АНУ ДАХЬ БАЙРУУДЫГ ХУРАА, ГАНЗОРИГ, ӨВӨРХАНГАЙН ХЭН БИЛЭЭ, СУГИР БИЛҮҮ, НЭГ ДОЛИР ЮМ БАЙДАГ, ТЭР Ч ГЭСЭН НЭЛЭЭН ЮМ ХУЛГАЙЛСАН Ш ДЭЭ. БҮГДИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААГААД ШОРОН РУУ НЬ ЯВУУЛ. НОВШНУУД...

202.72.245.198Шударга ард   • 2 сарын 14. 10 цаг 43 минут

БИШ ЭЭ ЦААД ЭЗДИЙГ НЬ, ГУНИГ НЭРТЭЙ ДАРГАНЦАР МАНАН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ Л БҮХ ЮМЫГ УДИРДАЖ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОГИНО ХУГАЦААНД МАШ ИХ МӨНГӨ ЦОХИОД МОНГОЛООС ГАРЧ ЗУГАТСАН ШҮҮ ДЭЭ, ТҮҮНИЙГ ШОРОНД ХИЙЖ ШОНД ӨЛГӨ

66.181.165.91zochin   • 2 сарын 14. 10 цаг 30 минут

eh oronoo hudaldsan ter omgoologchiig hariutslaga tootsoh heregtei

202.9.41.76Зочин   • 2 сарын 14. 10 цаг 08 минут

Энэ бичсэн нь ортой юм бол буруу өмгөөлөгч санаатай хөлсөлсөн, үүргээ биелүүлээгүй өмгөөлөгчид мөнгө төлсөн, эсвэл өмгөөлөгчтэй муу гэрээ хийж дундаас нь мөнгө завшсан, тухайн үед нь юу ч хийгээгүйн улмаас улсын өмчинд хохирол учруулаад байгаа хүмүүсийг нь барьж аваад, хохирлоо төлүүлчих хэрэгтэй шүү дээ. Энэнд чинь толгой эргэх, тоо бодох зүйл алга л байна. Хуулиа бариад хариуцлага тооцчих манай Улс чинь төртэй хуультай юм байгаа биз дээ

202.9.41.108Зочин   • 2 сарын 14. 9 цаг 53 минут

Ялын дээд хэмжээгээр ....

202.179.27.183Зочин   • 2 сарын 14. 9 цаг 30 минут

гадаад дотоодын дайснууд үнэхээр алж дуусч бна даа дарлагдсан ардуудаа

202.179.26.209эрка   • 2 сарын 14. 9 цаг 26 минут

90 н саяын Гансүх бол наад аврагуудын хажууд зүгээр л гар утасны хулгайч байсан юм байна шүү.Батхүүгийн цаана тэр үеийн томчууд заавал байгаа одоо шудрага хууль шүүх гэж байдаг үгүйг харах л үлдлээ дээ.

103.9.90.50Зочин   • 2 сарын 14. 9 цаг 20 минут

Пөөх ийм жчиртай юм уу? Манайх өрөнд орохгүй байх боломжтой, одоо ч энэ боломж байсаар байгаам байна ш дээ. Жастын Батхүүгийн бүх хөрөнгийг төр хураагаад авчаа биз дээ. Хадгаламж банк,... юу юу ч билээ, өөрийнх нь энэ хөрөнгөнөөс өр зээлийг нь яагаад төлөөгүй явдаг билээ? Ер нь ямар учиртай юм болоод байгаам бэээ? Улстөрийн ашиг хонжоо хайсан нөхдүүд дунд нь ажиллаад самраад байгаа нь илт байна. Хуурамч гарын үсэг нь үнэн бол Эрдэнэт төлөхгүй ш дээ.

122.201.25.46Зочин   • 2 сарын 14. 9 цаг 09 минут

МАНАН гийн балаг,гай нүүрэлсэн улс төр үеийн үед үргэлжлэхээр ард түмэн өөрсдөө сонгосон уу ,тиймээ энэ үнээн.Одоо юу ч битгтй сөх,өнгөрсөн юм бүү ярь,бод нийтэл сэтгүүлчид ээ.

66.181.165.91zochin   • 2 сарын 14. 8 цаг 54 минут

Gomdol gargah erhee sergeej bolno shdee. Tegeed dahin gomdol gargaachdee.Oorsdiinhoo hubiin yamand humuus ingej hainga handahgui dee.

202.21.96.18Зочин   • 2 сарын 14. 8 цаг 52 минут

40 дэх хуудасны гарын үсгийн тухайн ган ч хийсэнгүй дээ

202.179.24.128Зочин   • 2 сарын 14. 8 цаг 46 минут

БАТХҮҮ ТАМГА ХИЙСИЙМ ҮҮ.

43.242.243.182Зочин   • 2 сарын 14. 8 цаг 39 минут

2013 оны шүүхийн тогтоолоор хураан авса Хадгаламж банк,махнй 16 үйлдвэр,Жаст ойл группийн хөрөнгийГ хэн аваад өдий болтол өрий нь төлөхгүй явуулчихсан гэдэгт л хамгийн гол учиг байгаа юм

122.201.21.157Зочин   • 2 сарын 14. 8 цаг 34 минут

ха ха зээлсэн мөнгө нь эрдэнэт үйлдвэрийн дансаар орж ирээд Батхүү түүнийг нь шилжүүлж авсан байхад хуурамч гэрээ, хуурамч гарын үсэг гэж хичнээн гүрийгээд нэмэргүй дээ. Тухайн үед гар хөлийг үсэг зурсан нөхдүүд хариуцлага хүлээдэггүй юм аа гэхэд дахиад ийм явдал бүү гараасай даа. гэхдээ гарах л байх.

202.55.191.194Зочин   • 2 сарын 14. 8 цаг 28 минут

Хуурамч гарын үсэгтэй бол энэ ямар нэгэн маргаан үүсэхгүй, зээл олгосон нь өөрөө хохирох учиртай.

202.21.117.34мн   • 2 сарын 14. 8 цаг 28 минут

Энэ бол монголд байгаа улс төр бизнесийн бүлэглэлийн нэг стратеги ажиллагаа. 49%-ыг шууд авсан. Дараа нь үлдсэн 51%-ыг авахын тулд анхнаасаа зохион байгуулсан ажиллагааны нэг. Монголын улс төр бизнесийн бүлэглэлийг АНУ-аас удирддаг. Энэ бүлэглэлийн гишүүд өөрсдийг хэн удирдаад байгаа, хэн жинхэнэ босс гэдгийг мэддэггүй, мэдэх ч боломжгүй. Зүгээр дээрээс өгсөн монголыг дампууруулах гэсэн даалгаврыг гүйцэтгэдэг

203.91.117.8mongol   • 2 сарын 14. 8 цаг 27 минут

iim ymnuudiin nvdend n mongo tsutgah heregtei yg chingis haan shig...

202.9.41.191Эт   • 2 сарын 14. 5 цаг 55 минут

Улс төржүүлэх оролдлого юмуу.тэнэг хүн хуурч байгаа юм шиг юм бичих юм.1.гадны тэр банк эрхбиш зүгээр нэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн батлан даагчтай хүнд зээл өгч эрсдэл хүлээх үү? 2.гарын үсэг хуурамч байлаа гэхэд тамгыг нь хуурамчаар хийсэн байх уу? 3.Баталгаа гаргагч өөрөө тэр банкинд очиж баталгаа гаргаж өгөөгүй үед зээл олгодог банк байх уу?. 4.ямарч банк тэр баталгаа гаргасан гэрээг нотариатаар баталгаажуулалт хийлгэхгүйгээр хүчинтэй гэж тооцох уу.

112.72.6.198Зочин   • 2 сарын 14. 10 цаг 47 минут

Яг үнэн ийм хуурамч баримт бүрдүүлээд Батхүүг очиход тэр том банк /ямар төрийн банк биш/ зүгээр л тэр их мөнгийг хууртаад өгөх үү.Манай дээд түвшний луйварчид арай л байна шүү.ард түмнийг хуураад л ингээд яваад байх юм байх даа.хаана хүрч зогсох юм болдоо.

69.34.149.69Zochin   • 2 сарын 14. 4 цаг 55 минут

Batxuugees gadna tuuntei mungiig ni xuvaaltssan xeniig ch zugeer unguruulj boloxgui. Ard tumnii xilegnel, uur unduutsal deed tsegtee xurvel Mongoliig maani xuvaan gudarsan NOVSHNUUD LAVTAI AMID YAVAX ERXGUI BOLNO SHUU XOXI CHINI SHUU MUUSAIN GULUGNUUD

80.218.147.4Зочин   • 2 сарын 14. 4 цаг 15 минут

жастын Батхүүг шууд бүүдан ал??? хөрөнгийг хурааж төлбөрт өг ингээд л дуусаа шүү дээ

27.123.212.139Зочин   • 2 сарын 13. 23 цаг 58 минут

буудаад чи төлөх юм уу

210.160.35.61Зочин   • 2 сарын 13. 23 цаг 43 минут

Hohchine uher mongolchuudaa

202.9.42.219Насан   • 2 сарын 13. 23 цаг 25 минут

С баяр сугар ганзориг бас хэн ч билээ жагсааж байгаад буудвал таарна

66.181.191.160Зочин   • 2 сарын 13. 23 цаг 06 минут

20 онд МАНАН-гаас салая

202.9.40.72Зочин   • 2 сарын 13. 22 цаг 20 минут

hohino shd hulhinii uls nertei neg muu har zah shig lalriin mongol ugaasaa alingaa aldaj bie bieneesee neg negneesee hulgai luivar huchin shaaj baihdaa taarsan amid uhdeluudtei mongol uruudahaas bish ugsuj amjihgui. man an geh hoyorhon hesegt huvaagdsan saltaa hoshnogooroo holbogdson bie beindee neenteg shaantag shaalguulchihsan heseg buleg garuudiin hoshnogonii nihend amidrah elgiin amid uhdeluud uursdiinhuu ene baigaa gazraa uls gej nerleed baigaa yum baih daa .uls baij amjihgui shd

59.153.113.215Ганаа   • 2 сарын 13. 21 цаг 22 минут

Энэхэрэг МАН засгийн эрхийг барьж байх үед үйлдэгдсэн Ерөнхий сайд С Баярын засгийн газар УИХ гишүүн Содбаатар гэж нэг эргүү нөхөр Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө гарын үсэг нь хуурамч юм билээ гэжээ Гэрээг нь хараагүй байж тэгэж чалчдаг эргүү хүн байх уу МАН аа хамгаалж бгаа нөхөрт ямарч эх оронч сэтгэл алга Сонгогчид нь эргүүлэн татаа наад нөхрөө

150.129.141.123Зочин   • 2 сарын 13. 21 цаг 21 минут

Энэ их магадлалтай зүйл бичсэн байна.

202.9.41.191Зочин   • 2 сарын 14. 5 цаг 56 минут

Их тэнэг хүн юмдаа.

59.153.112.67М   • 2 сарын 13. 21 цаг 08 минут

Үнэхээр МАНАН Монголыг самарлаа одоо больцгооё. хавар гудманд гарцгааж УИХ зайлуулъя. Монголд нэг л чанга гар байсан нь дээр юм

27.123.212.143Зочин   • 2 сарын 13. 21 цаг 07 минут

S.Bayriin hulgaich

59.153.113.215Ганаа   • 2 сарын 13. 20 цаг 55 минут

Ер нь Монгол улсад тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгуулагуудын удирдлагуудыг намын харьяалалаар томилдог болсон нь хуулийг гажуудуулдаг гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг газрууд болон хувирлаа Эдгээр байгуулагуудын албан хаагч нар эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцнэ гэж тангараг өргөсөн байдаг Тэр тангараг хаана бна вэ. Энэ хэрэг тийм илрэхгүй хэрэг биш иш дээ Энэ эзэн холбогдогч нь тодорхой хэргийн талаар Тагнуул Цагдаа Авилгатай тэмцэх газрынхан яагаад дуугүй суугаад хуруугаач хөдөлгөхгүй бна .

139.5.216.29Зочин   • 2 сарын 13. 20 цаг 39 минут

ан идэж уух нь багадаад эрдэнэт үйлдвэрээр тоглохоор шийдсэн нь

150.129.142.87иргэн   • 2 сарын 13. 20 цаг 36 минут

Энэ одоо юу бичээ вэ Энэ гэрээнд АН ямар хамаагүй байтал хамөөтуулах гэж зүтгээд байдаг.Ээ хөөрхий МАНаа гэж....

202.179.25.51ИРГЭН   • 2 сарын 13. 20 цаг 02 минут

ХУЛГАЙЧУУД НЬ МАН-ЫНХАН БАЙХАД ЯАГААД АН-ЫНХАНЫГ БУРУУТГААД БАРАГ Л ТЭДНЭЭР ТӨЛҮҮЛЭХ ЮМ ЯРИАД УНАВ АА.ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА АА ГЭГЧИЙН Л ЮМ БОЛЖ БАЙХ ШИВ

202.131.243.190Unen   • 2 сарын 14. 10 цаг 25 минут

Bitgii huts uhsniichine AN MAN naad 2 nam chine niileed l edeed bn oilgooch erguu malaa

103.26.195.207Зочин   • 2 сарын 13. 19 цаг 30 минут

Za bitgii hudal bult usreed bai chinii naad zohiol chini erih barigchdiig hamgaalah gesen bas neg ulger bn tegeed bank angliin arbitriin shuuh hoer hudal barimtand huurtaad baigaa yam uu bitgii humuusiin tolgoig erguuleh gej orold avsan ni unen gedgiig batlaad tulbur tul geed bn bathuugiin hudal yarih ni batalgaa bish darga nartaigaa l yarij tohiroo biz

185.75.139.248Shar tokhoi   • 2 сарын 13. 18 цаг 42 минут

Tsaad utag ni Amerkiin ter bumtanguudiin ajilgaa .Mongol bol zagasnii khool .

43.250.126.130Иргэн   • 2 сарын 13. 18 цаг 17 минут

Энэ ч ер нь АН ын нөхдүүдийн хийсэн ажил юм биш үү. Зориуд дампууруулж байгаад Эрдэнэтийг авах гэсэн санаа байсан юм биш үү.

43.242.243.182Зочин   • 2 сарын 14. 8 цаг 44 минут

Үнэн байх магадлал хамгийн их.Батхүүгээс Хадгаламж банк,махны 16 үйлдвэр,Жаст ойлын хөрөнгийг төрд хураан авчихаад заримы нь өөрсдөө авчихаад үйлдвэрээр төлүүлэхгүй өдий болгосон.Энэ бол санаатай үйлдэл.Одоо эдгээр хөрөнгө хаана хэний мэдэлд байна вэ.Хадгаламж банк нь төрийн банкинд нэгдсэн байх.Үлдсэн Жастын колонкууд,шатахууны бааз,махны үйлдвэрүүд хэнд байнаа.Заримыг нь АН-ын угшилтай хүн эзэн болчихсон л байгааг харж болно.Үүнд шүүх прокурор бас л оролцчихсон юм биш биз дээ.Бас л ХХБ-ныхан оролцчихсон юм биш биз дээ.Одоо тэр шүүхийн шийдвэр

202.179.31.242Зочин   • 2 сарын 13. 18 цаг 08 минут

Тийм гэрээ байхгүй болохоор гаргаж өгөөгүй биздээ.

27.123.214.107zochin   • 2 сарын 13. 18 цаг 00 минут

Naadah chin zalilangiin gemt hereg yum bishuu.Huuramch gej togtooson bol Erdenet uildvert ch padgui mongol ulsad ch padgui l yum baina shuu dee.Ter zalilan hiisen hunteigee yari geel haychmaar yum baina.

66.181.179.80t   • 2 сарын 13. 17 цаг 56 минут

Lalaruud

49.0.153.5Зочин   • 2 сарын 13. 17 цаг 53 минут

Talk show-нууд Жаст-ын Батхүүг ярилцлаганд оруулдаа. Ард түмэн энэ нөхрийн юу ярихыг сонсох хэрэгтэй байна

207.244.82.155Зочин   • 2 сарын 13. 17 цаг 24 минут

МАН АН Ч МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЛЭЭ ДЭЭ.

150.129.140.3hunz   • 2 сарын 13. 17 цаг 23 минут

Bathkuu yaasan snunaj hanadaggui gahkai be ? ur udamaar ni tsaasn haruulahkgui bol Mongoliig zarchihk yum bna l daa alaad egeech

103.212.116.111Зочин   • 2 сарын 13. 16 цаг 52 минут

Монголын ард түмэн АН-ын дээрэмчдэд хууртсаар л. Энэ дээрэмчид олигтой бүхнийг нь луйвардаад дууслаа. АН Эрдэнэтийг 49 хувиар үл барам бүхэлд нь луйвардах ажиллагааг хэрэгжүүлж байна. Эрдэнэт баталгаа гаргаж өгөөгүй, санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн өөр баримтыг Батхүү хувилж ашигласан юм билээ. Эрдэнэт төлөх байсан бол иймхэн мөнгө амархан л байхгүй юу. Аман дээрээ ардчилал гэж орилсон луйварчдад даруулга байхгүй байгаа нь харамсалтай

103.26.195.207Зочин   • 2 сарын 13. 19 цаг 33 минут

chi oroltschihson yam bishuu

103.9.90.98Зочин   • 2 сарын 13. 16 цаг 21 минут

Эрх мэдэлтэн оролцохгүйгээр ийм юм хийж болдоггүй юм л даа.

103.9.90.98Зочин   • 2 сарын 13. 16 цаг 19 минут

Монголын ломбард ч Батхүүгийн хуурамч гэрээнд итгэж мөнгө өгөхгүй. Юу үнэн. Энэ л үнэн шүү...

103.9.90.98Зочин   • 2 сарын 13. 16 цаг 16 минут

Нээрээ залах юмаа. Энэ мөнгө нь Эрдэнэт үйлдвэрийн дансаар ороод гараа биз дээ. Хуурамчаар гэрээ хийгээд л Эрдэнэт үйлдвэрийг Английн банкинд тавиад 172 сая доллар авч болдог юм бол бүгд тэгээд авъя л даа...Жаахан баримжаатай шаамаар юмаа....

202.179.25.97Шившгийн юм.   • 2 сарын 13. 16 цаг 12 минут

"Санхүүгийн хувьд хариуцлага хүлээхгүй" гэсэн зээлийн баталгаа гэж бас байна аа. Монголын ард түмнийг мунхруулдаг шигээ л бид тийм гэрээтэй гэж худлаа хэлсэн юм байгаа биз. Тийм гэрээтэй юм бол аваад ир гэхээр гаргаж өгөх юмгүй л байхгүй юу.

202.72.245.122ё   • 2 сарын 13. 16 цаг 07 минут

Ард түмэн чинь хүслийн дээд цагаан сардаа умбаад юун тэр их мөнгөнд толгойч хүрэхгүй цаараглах биз

122.201.28.8batkhvv   • 2 сарын 13. 15 цаг 58 минут

batkhvvg sanhvvgiin luivar hiisen gedgeer ni ter Satandart banknii medeld ni ug. umnud afrikt 1 halh yasaa tavina biz. ard tvmend yamar ch hamaa algoo

183.177.98.238зочин   • 2 сарын 13. 15 цаг 56 минут

Энэ нөхрийг одоо шууд барьж хорь. Монгол төрийг иддэг яасан даварсан хулгайч вэ? Ална.

202.21.111.10зочин   • 2 сарын 13. 15 цаг 07 минут

хийсэн хэрэг нь илрээд ирэхээр бүр бантаж солиород байгаамуу хаашаа юм бэ. эсвэл бүр элийрээд байна уу. хаашаа ч хамаагүй бурууг чихэж байж ард түмний толгойг эргүүлье гэж бодож байгаа бол бүтэхгүй шүү. ард түмнийг тэнэг гэж битгий доромжил.

27.123.212.143Зочин   • 2 сарын 13. 15 цаг 16 минут

Харин ард түмэнд үнэнийг хүргэе л гэсэн утга байгаа юм биш үү. Би ч гэсэн тэр 100 сая долларын үнэтэй гарын үсгийг хармаар л байна.

202.131.243.190Zochin   • 2 сарын 13. 14 цаг 55 минут

Odoo tegvel ter sanhuugiin hariutslaga huleehgui gesen jinhene gereeg oloh estoi bus uu. Uildveriin huuli erh zuin gazriin nohduud ch gesen ulsaa, kompania bodoj setgel gargaj ajillasan uu gedegt itgelgui bolchihloo. Ter jinhene geree ni hen negnii gart togloomiin hozor boloh uchirgui l baimaar. Shudarga yum gej bna uu. End setgel gargah uls torchid, toriin tisheed bhgui yum uu. Nogoo l eh oronch dur esgedeg nohduud haashiv. Ter Jastiin Bathuud eruu uusgeech.

66.181.191.245zochi   • 2 сарын 13. 14 цаг 41 минут

bayr novshiig avchraad shorond ni hiigeed ene zalitai luivarcjingaas ard tumnii mongiig toluuleech atg shuuh prokuror neeree shal hudlaa uymnuud

202.21.117.122Зочин   • 2 сарын 13. 15 цаг 35 минут

баяр ямар хамаа бна аа хуурамч гарын үсэг гээд бгааг ойлгохгүй бна уу малаа

202.131.243.190Зочин   • 2 сарын 14. 11 цаг 00 минут

Сэтгэгдэл бичих...өөрөө ёстой 5 үгний цаад утгыг олдоггүй тэнэг мал байнадаа.

103.26.195.207Зочин   • 2 сарын 13. 19 цаг 35 минут

chi uuruu bur erguu tussan mal bn

Шинэ мэдээ

Замын тэмдэглэгээ хийх ажлыг энэ сард багтаан дуусгана9 минут 21 секундын өмнөӨөрөө урлаарай: Гоёмсог сүлжмэл шаахай9 минут 56 секундын өмнөА.Гитлер архаг мансуурагч байжээ14 минут 56 секундын өмнөЛеброн “Лэйкерс”-ийн аваргын тугийн наана зургаа даруулжээ19 минут 56 секундын өмнөМ.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хариуг өгчээ21 минут 6 секундын өмнөАвьяасаараа ч, амрагийн явдлаараа ч алдартай Б.Янжиндулам энд явна24 минут 56 секундын өмнөЖакарта 2018: Б.Гэрэлмаа, Г.Халиунаа нар хэсгээсээ шалгарлаа29 минут 56 секундын өмнөКим Кардашьяныг нүүр царайгаар сонгох нь эрсдэлтэй34 минут 56 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд39 минут 56 секундын өмнөКазахстаны зургаан настай хүү пластик мэс засал хийлгэжээ44 минут 56 секундын өмнөРуцкой, Ельциныг АНУ-ын Элчин сайдын яам руу зугтах гэсэн тухай ярьж шуугиан дэгдээлээ49 минут 56 секундын өмнөМИАТ-ын дэд захирал Н.Энхбаатар хөрөнгөө тайлагнаж чадахгүй байна54 минут 56 секундын өмнөАзийн наадмын өнөөдрийн тэмцээний хуваарь1 цаг 5 минутын өмнөХилэнцийн орд: Хайрын харьцаа маш чухал гэж үздэг амраг тань танаас анхаарал, хайр халамж шаардана1 цаг 10 минутын өмнө"Талибан" бүлгийн босогчид олон хүнийг барьцаалжээ1 цаг 15 минутын өмнөАНУ-ын ЭСЯ руу гал нээжээ1 цаг 20 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд шалгалт хийж байна1 цаг 25 минутын өмнөТогтмол иллэг хийлгэвэл өвчин тусдаггүй1 цаг 30 минутын өмнөЛондонд болсон халдлагыг террорист ажиллагаа биш гэв1 цаг 30 минутын өмнөКомпаниуд сургууль биш1 цаг 35 минутын өмнөНөхөр нь царай муутай бол эхнэр нь бас л таргалдаг1 цаг 40 минутын өмнөНийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь хүний эрүүл мэндэд ач тустай1 цаг 45 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойргийнхоо найман сумын 38 багт уулзалт, өдөрлөг хийлээ1 цаг 50 минутын өмнөН.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй1 цаг 55 минутын өмнөНүдний хараагаа хэрхэн сайжруулах вэ?2 цагийн өмнөДиван Лугат Хүннү-Монгол хэлний эх толь2 цагийн өмнө“UB Food Festival” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана2 цаг 5 минутын өмнөНохойд хазуулсан бол анхаарах ЕСӨН зүйл2 цаг 10 минутын өмнөОюуны хулгай гэдэг халаасны хулгайгаас долоон дор2 цаг 10 минутын өмнөХүүхдээ цэцэрлэгт элссэн эсэхийг цахимаар харах боломжтой2 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.