2-р сарын 13
14 цаг 55 минут

Сэлэнгэ аймгаас анх удаа “Улсын аварга фермер” шалгарлаа

Жил жилийн сар шинийн босгон дээр улсын хэмжээнд аварга малчин, тариаланч, фермерийн аж ахуйтнуудыг Засгийн газраас шалгаруулдаг уламжлалтай. Сэлэнгэ аймгийн хувьд улсын хэмжээний газар тариалангийн салбарын аваргуудыг хэзээнээс түүчээлсээр ирсэн. Харин энэ жил анх удаа улсын аварга фермер тус аймгийн Мандал сумаас төрөн гарсан байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Дашнямын Отгонбаяр аймаг орон нутгаа түүчээлэн энэ шагналыг анх удаа хүртэж байгаа юм. Сар шинийн босгон дээр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат албаны хүмүүсийн хамтаар Мандал суманд зочилж, аймгийнхаа анхны аваргад шагналыг нь гардуулан өгсөн. Улсын аварга фермер Д.Отгонбаяр нь угаас малч удамтай бөгөөд түүний аав Дашням нь 1966 онд улсын аварга малчин цолоор шагнагдаж байжээ. Мал малласан эхний жилүүдэд тоонд анхаарч байсан бол сүүлийн жилүүдэд чанарт анхаарч, дан сүүний чиглэлийн үхэр сонгон үржүүлж байгаа аж.

Сүүлийн 3 жилд л гэхэд 150-192 мянган литр сүү үйлдвэрлэж, нэг үнээнээс  ойролцоогоор жилд 5000 орчим литр сүү сааж, “Сүү” ХК-д нийлүүлж байна. Сүүний гарцыг ийнхүү нэмэгдүүлсэн нь фермерийн аж ахуйтны зайлшгүй хэрэгцээ болох дулаан байр сав, үхрийн зохиомол хээлтүүлэг, өөрийн гараар тариалсан тэжээлийн ургамал зэрэгтэй салшгүй холбоотой гэж Улсын аварга фермерээр шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Д.Отгонбаяр ярьлаа.

Сэлэнгэ аймаг өөрөө газар тариалангийн гол бүс нутаг учраас мал бүхий иргэдийг суурьшуулахыг тэр бүр дэмждэггүй. Гэсэн ч аймгийнхаа хэмжээнд байгаа мал бүхий иргэддээ хандсан бодлого ч зайлшгүй байх ёстой. Иймд газар тариалангаа хөгжүүлэхийн зэрэгцээ эрчимжсэн МАА-г хөгжүүлэх чиглэлээр бодлогын шийдвэр гаргажээ. Малаа чанаржуулах, эрчимжүүлэх, нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд фермерийн аж ахуйг түлхүү дэмжиж байгаа. Үүний илрэл болж манай аймгаас анх удаа улсын аварга фермер төрөн гарсан нь аймаг орон нутгийн удирдлагуудын зөв шийдвэртэй салшгүй холбоотой.  Одоогоор эрчимжсэн МАА-н бүс нутаг тогтоох, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийг нь хангах чиглэлээр аймаг орон нутгаас бодлогын дэмжлэг гарган ажиллаж байна гэж тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ярьлаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Моностойн нуруу” ХХК-ийн хамт олон энэ жилийн “Улсын аварга тариаланч” хамт олны болзлыг хангасныг мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гардуулан өглөө.

Ерөө сумын 2 дугаар багийн нутаг Гэрэлт хайлааст хэмээх газар энэ жилийн улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан “Моностойн нуруу” ХХК-ийн аж ахуй байрлаж байна. 1320 га эргэлтийн талбайтай, газар тариалан, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тус компани 2017 оны байдлаар 1,6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, даацтай, суурьшсан байгууллага болж чаджээ. Цомхотгосон технологиос тэг технологи руу шилжиж, сүрлэн хучилга үүсгэн, хөрсний элэгдэл эвдрэлтэй тэмцэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын өндөр хүчин чадалтай газар тариалангийн салбарын техникүүдийг хөрсний эвдрэлийн эсрэг ашиглаж байгаа гэнэ. Өнгөрсөн жил 850 га талбайд улаанбуудай тариалж, нэгж талбайгаас 15,3 центнр ургац хурааж авчээ.

“Моностойн нуруу” ХХК-ийн Ерөнхий захирал н.Пүрэвжаваас сэтгэгдэлийг нь сонсоход: Манай компани сүүлийн жилүүдэд хөрсөө хамгаалах, чийгшүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Энэ жил бороо оройтсон ч гэсэн хөрс хамгаалах тал дээр сайн ажилласан учраас өндөр ургац авсан. Бактерийн бордоо голлож хэрэглэдэг. Дарханы хүрээлэнгийн гаргасан “Дархан-144” гэсэн тэсвэртэй сайн сортын улаан буудай тариалж байна.  Би 56 жил газар тариалангийн салбарт ажиллаж байна. Сайхан ажил шүү дээ. Үр хүүхэддээ ч өвлүүлсэн. Манай аймгийн удирдлагууд сүүлийн үед газар тариалангийн салбараа эрчимжсэн МАА-тай хослуулан хөгжүүлэх чиглэлээр нилээд анхаарч ажиллаж байгаа. 80 гарсан ч гэсэн хөгшин би биеэ гололгүй энэ салбарт хүчээ үзэхээр бэлдэж байгаа шүү.

Ерөө сумын сангийн аж ахуйн даргаар ажиллаж байхдаа сумаа улсын аварга болгож байсан хуучин цагийн дарга, энэ өндөр насандаа  эрчээ алдалгүй ажиллаж, компаниа улсын аварга хамт олон болгож байгаад Ерөө сумынхан талархаж байна. “Моностойн нуруу” ХХК-ийнхан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад өөрийн компанийн нэрийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа “Ноёт” хэмээх халтар арвайн гурилаа өргөн барьсан. Сэлэнгэ түмнээр нэрлэгдсэн олон арван брэндүүдийн отгон брэнд болох “Ноёт” халтар арвайн үр нь нэн ховордоод байгаа бөгөөд ажилсаг сэлэнгэ түмэн халтар арвайг нутагшуулан авч, ийнхүү нэрийн брэндээ болгон Улаанбаатарын зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

АЗИЙН НААДМЫН 11 ДЭХ АВАРГА ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР8 цаг 44 минутын өмнөД.Трамп, Жиньпин 11 дүгээр сард уулзаж магадгүй8 сар 19. 15:00БНХАУ Пентагоны мэдээллийг эрс эсэргүүцлээ8 сар 19. 14:55Шуналын Пирамид8 сар 19. 14:50ЗӨВЛӨГӨӨ: Хэлний өнгөөр эрүүл мэндийг тодорхойлж болно8 сар 19. 14:45Азийн наадам: Чөлөөт бөхийн барилдааны хуваарь8 сар 19. 14:40БНХАУ “BBC” агентлагийн сайт руу нэвтрэхийг хориглов8 сар 19. 14:30Амралтын өдрийн уран зохиол: Л.Өлзийтөгс Аквариум /Өгүүллэг/8 сар 19. 14:20Хар ус хүнд өгдөггүйн учир8 сар 19. 14:10Тамура Хироши: Би монгол хүн болж төрнө8 сар 19. 14:00Хүүхдийн уйлахыг шинжихүй8 сар 19. 13:50Цагаан Дарь эхийг бүтээсэн домог8 сар 19. 13:40“Дэлхийн хамгийн ядуу асан ерөнхийлөгч” тэтгэвэр авахаас татгалзжээ8 сар 19. 13:30Нойр дутал зүрхэнд халтай8 сар 19. 13:20“Аз жаргалгүй” хүмүүс8 сар 19. 13:1028 жилийн турш ододтой зургаа авахуулсан сүйхээтэй эр8 сар 19. 13:00Далайн амьтнаар хооллох нь эмгүй эмчилгээ болдог8 сар 19. 12:50Монголын шигшээ Хонконгийн багтай хийсэн тоглолтын зургаас8 сар 19. 12:40Үс унаад байна уу. Тэгвэл ямар амин дэм хэрэгтэй вэ8 сар 19. 12:30Дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд Кофи Аннанд хүндэтгэл үзүүлж байна8 сар 19. 12:20БНХАУ-ын дарга Умард Солонгост айлчилна гэж мэдээллээ8 сар 19. 12:10Энэтхэгийн Керала мужид үерийн улмаас 324 хүн амиа алджээ8 сар 19. 12:00Азийн наадмын өнөөдрийн тэмцээний хуваарь8 сар 19. 11:50Хүүхдийн хэл ярианы хөгжилд аавууд хамгийн их нөлөөтэй8 сар 19. 11:15Жастин Бибер дүүтэй болжээ8 сар 19. 11:10Арктик болон Антарктидийн мөс хурдацтай хайлж болзошгүйг анхааруулжээ8 сар 19. 11:05Сайн унтаж амрахын тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй8 сар 19. 11:00Энэ өдрийн зурхай8 сар 19. 7:40Цаг агаарын урьдчилсан мэдээ8 сар 19. 7:30Танихгүй хүнээс 10 мянган доллар хүртээд мэл гайхжээ8 сар 18. 15:20
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.