2-р сарын 13
15 цаг 43 минут

УИХ-ын дарга олимпийн медальтнуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын олимпийн баг тамирчид 1968 оны Мехикогийн наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр цэнгэлээс медаль хүртсэн улсын тоонд багтсанаас хойш 50 жил өнгөрч байна. Тодруулбал Мехикогийн олимпоос Дархан аварга Ж.Мөнхбат мөнгө, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, БНМАУ-ын гавьяат тамирчин, улсын начин Т.Артаг нар хүрэл медаль хүртэж тухайн үедээ гайхалтай амжилт үзүүлж байв. Энэ түүхэн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд олимпийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Олимпоос 26 медаль хүртсэн Монгол Улсын 25 тамирчны төлөөлөл болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдов, П.Сэрдамба, С.Батцэцэг, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Р.Даваадалай, Н.Баярсайхан, Н.Энхбат болон Мехикогийн олимпийн хүрэл медальт Т.Артаг агсны гэргий Д.Баярлах, Москвагийн олимпийн мөнгөн медальт Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэг, мөн олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав агсны хүү Д.Даваажаргал нар уулзалтад оролцсон юм.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Монголын тамирчид олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд, амжилтаа ахиулсан олон сайн шавь төрүүлэхийг хүсэн ерөөсөн юм. Тэрээр энэ удаагийн уулзалт Пёнчаны өвлийн олимптой давхцаж байгаагаараа онцлог болохыг тэмдэглээд, 2020 оны Токиогийн олимпод бэлтгэх, амжилтаа улам бататгах талаар санал зөвлөмжөө өгөхийг хүсэв.  

Түүний дараа Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, олимпийн хүрэл медальт Р.Даваадалай нар болон олимпийн медальтнуудын ар гэрийнхэн үг хэлж, сар шинийн босгон дээр хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын даргад талархал илэрхийлцгээсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олгож буй цалин, урамшууллыг УИХ-ын хууль, тогтоомжийн хэмжээнд баталгаажуулж өгөх, 1964 оны Токиогийн олимпийн багийн ахмад тамирчдыг 2020 оны олимп үзүүлэхэд туслалцаа үзүүлэх, олимпийн медальтнуудын алдрыг мөнхжүүлэх, зарим ахмад тамирчдын ахуй амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд тамирчдын санал, зөвлөмжийг сонссоны дараа дээрх асуудлыг Засгийн газар, холбогдох байгууллагуудтай ярилцаж, боломж бололцоогоо судалж, бодитой ажил болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлснээр Монгол Улс олимпоос медаль хүртсэний 50 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өндөрлөсөн юм.  

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.131Зочин   • 2 сарын 13. 16 цаг 03 минут

Олимпийн медаль авсан бууралуудад баяр хүргэж, урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе. Сүүлийн үед олимпийн медаль авсан бүх тамирчдад сар бүр өгдөг мөнгөн тэтгэмжийг олгохоо больсон нь дээр. Хүн өөрийн сонирхолын үндсэн дээр спортыг сонгож авсан. Бэлтгэл сургуульлалт, цалин хангамж, тэмцээн уралдаанд оролцох зардалыг төрөөс хариуцан санхүүжүүлдэг байхад бусдаас илүү хангамж авах нь шударга ёсонд нийцэхгүйгээр үл барам хүнийг ялгаварлан гадуурхаж буй хэлбэр юм.Тамирчид маань улсын төсөвт хичнээн төгрөгийн татвар төлдөг билээ.

Шинэ мэдээ

Маргааш нутгийн зүүн хагаст салхи шуургатай, жавартай байна7 цаг 7 минутын өмнөОрхон аймаг Энэтхэг улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаар боллоо7 цаг 16 минутын өмнөЛивийн тэнгисийн цэргийн хүчнийхэн 324 цагаачийг аварчээ7 цаг 17 минутын өмнөАлга болсон хүүг олжээ7 цаг 18 минутын өмнөАНУ яагаад Японд цөмийн бөмбөг хаясан бэ7 цаг 22 минутын өмнөЛондон санхүүгийн хямралд өртөх магадлал өсчээ7 цаг 27 минутын өмнөТТАХНЭ ажлын байрыг нээлттэй зарлаж байна7 цаг 30 минутын өмнөАмьтны хүрээлэнд ирэгсдийн тоо нэмэгдэж байна7 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгчийг хороох гээд бүтэлгүйтсэн ер бусын тохиолдлууд7 цаг 37 минутын өмнөХатан хаан загварын шоу үзжээ7 цаг 42 минутын өмнөЭнэтхэг цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужин туршлаа7 цаг 47 минутын өмнөХэрвээ эмэгтэйчүүд бага ярьдаг байсан бол эрчүүд илүү ихийг хийх байсан7 цаг 52 минутын өмнөЖерар Депардье Алжирын иргэн болов7 цаг 57 минутын өмнөИрландын сонин хачинаас...8 цаг 2 минутын өмнөЭрхэмбаяр хоё дээлээ өмссөн ч хосоо орхиод иржээ8 цаг 7 минутын өмнөАмерикчууд хамгийн гол дайснаа нэрлэжээ8 цаг 12 минутын өмнөЯпоны эзэн хаан ирэх оны дөрөвдүгээр сард хаан ширээнээсээ бууна8 цаг 17 минутын өмнөЗөв алхацгаая8 цаг 22 минутын өмнөТанд хэрэгтэй санаанууд: Үүдний өрөөний оновчтой шийдэл8 цаг 27 минутын өмнөСильвестр Сталлоне: Би амьд байна, худал мэдээллээ зогсоо8 цаг 29 минутын өмнөМанай энхийг сахиулагчид Донбасст үүрэг гүйцэтгэх үү8 цаг 30 минутын өмнөSelena Gomez “PUMA“ брендийн нүүр царай болсоор...8 цаг 32 минутын өмнөЖ.Мөнгөнсүх: Би тун энгийн зүйл мөрөөддөг8 цаг 34 минутын өмнөАфрик хүүхдүүд анх удаа хийл хөгжим сонсож байгаа нь8 цаг 34 минутын өмнөХаниад эдгээх хялбар аргууд8 цаг 37 минутын өмнөДэлхийн хамгийн хортой топ-5 гар утас8 цаг 42 минутын өмнөХураалттай байсан 400 боодол өвс шатжээ8 цаг 47 минутын өмнөӨнгөрсөн сар шинийн өдрүүдийн Топ сенсациуд...8 цаг 49 минутын өмнөБНСУ, АНУ-ын эсрэг ДХБ-д өргөдөл гаргажээ8 цаг 50 минутын өмнөНийслэлийн цасны баяр Хандгайтад болно8 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.