2-р сарын 26
15 цаг 10 минут

“Монголын сонгодог бүтээлүүд” нээлтээ хийлээ

Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 97 жилий ой “Эх орончдын өдөр”-т зориулсан “Монголын сонгодог бүтээлүүд” уран зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Монголын уран зургийн галерейн захирал А.Янжив нар оролцлоо.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэндээ Монголдоо төдийгүй Төв Азидаа анхдагч болж, ард түмний захиалга, хүсэлтээр бий болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын 97 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ бол зөвхөн Монгол Ардын Намын баяр биш энхийн цагт эх орныхоо хөгжлийн төлөө хөлс хүчээ урсгасан бүх ард түмний баяр юм. Тийм ч учраас энэ өдрийг “Эх орончдын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн “Монгол Ардын Нам алдаа оноо ээлжилсэн 97 жилийн түүхийн нугачаанд явж өдийг хүрснээс Монгол Улсын тусгаар тогтнолоо хамгаалан авч ирж чадсан нь хамгийн том ололт амжилт юм” хэмээлээ.

Мөн энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Улс төрийн ууган хүчнийхээ хувьд Монгол Ардын Нам улс орныхоо бүх цаг үеийн түүх, монголын ард түмний бүтээсэн баатарлаг үйлсийг хойч үеийнхэндээ танин мэдүүлж, өвлүүлэн үлдээх ёстой. Тийм учраас Монгол Ардын Намын 97 жилийн ойн босгон дээр БСШУСЯ, Монголын уран зургийн галерей хамтран Монголын улс төрийн болон Монгол орны түүхийг харуулсан уран зургийн үзэсгэлэнг нээж байна” гэдгийг хэлсэн юм.

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн 4000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа аж. Эдгээрээс хувьсгалын түүхэн хөгжил, бүтээн байгуулалт, хувьсгалын гол төлөөлөгчдийг харуулсан 70 гаруй шилдэг үзмэрийг “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэнд дэлгэж үзэгчдийн хүртээл болгоод байна.  

Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ. 

П.Наран

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.