2018 оны 2-р сарын 26
16 цаг 47 минут

ГИХГ-ын удирдах ажилтны цугларалт болж байна

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнууд жил бүр  чуулж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх  оныхоо ажлыг төлөвлөдөг уламжлалтай. Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын “ Удирдах ажилтнуудын мэргэжил арга зүйн цугларалт” өнөөдөр эхэллээ.

Байгууллагын зорилго, зорилт, тэдгээрийн биелэлт өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй удирдах ажилтнуудын мэргэжил арга зүйн цугларалтад төв болон боомт,орон нутаг дахь бүсийн газар, хэлтсийн дарга  нар, мөн чиглэл хариуцсан ахлахууд зэрэг нийт 50 гаруй албан  хаагчид оролцож  байна.

“ Удирдах ажилтнуудын мэргэжил арга зүйн цугларалт”-ын нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн, Дэд дарга Д. Түвшинтөр нар оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ 2017  онд манай байгууллага “ Цахим иммигрэйшн” зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэсэн, амжилт дүүрэн он байлаа. Харин 2018 он бол бидний хувьд илүү хариуцлагатай он байх болно. Учир нь энэ онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах чухал жил. Энэ мөрийн хөтөлбөрт манай байгууллагатай холбоотой хэд хэдэн заалт орсон. Түүнийг хэрэгжүүлэх үүднээс эрчимтэй ажиллах шаардлага гарч байгаа. Иймд бидний хамгийн чухал ажлын нэг нь бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан, олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгох ажил бий. Мөн ISM системээ хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Мөн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг хийж, санхүүгийн сахилга бат, аудитын чиглэлд анхаарч ажиллана. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийн тулд хүн бүр өөрт байгаа бүхий  л нөөц бололцоогоо дайчлан санаачилгатай ажиллах нь чухал юм” хэмээн онцлов.

Үүний дараагаар бүсийн газар, хэлтсийн удирдлагууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний үр дүнг нь танилцуулж, үйл ажиллагаагаа цаашид хэрхэн сайжруулах, орон нутагт тулгамдаж буй асуудал, үүсч буй хүндрэлийг шийдвэрлэх асуудлуудынхаа талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Цугларалт энэ сарын 26-28-ны хооронд 3 хоног үргэлжлэх бөгөөд уг энэхүү цугларалтын үеэр удирдах албан тушаалтнуудад төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, удирдах ажилтны манлайллын тухай болон санхүү, аудитын чиглэлээр Сангийн яам болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийн, лекц унших юм. Түүнчлэн төв болон боомт, орон нутгийн газар, хэлтсийн дарга нартай төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулна.

Энэ удаагийн цугларалт нь удирдах албан тушаалтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шинэ мэдлэг мэдээллээр хангасан, алдаа оноогоо дүгнэн цэгнэсэн, асуудлын гарцыг эрэлхийлж, нэгдмэл шийдэл, нэгдсэн ойлголтод хүрсэн чухал ач холбогдолтой цугларалт болж байна.

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.251.248.15dvr turh   • 2018, 3 сарын 2. 13 цаг 21 минут

neg hevend tsutgachihsan yum uu haashai iin..., er emgui l ideed suugaad bdgiin bishu kkk ajlaach..., jaahan hun turhunduu oroo odoo...,

202.9.43.130Иргэн   • 2018, 3 сарын 2. 11 цаг 06 минут

ЭНЭ БАЙГУУЛАГА БОЛОВСОН ХҮЧНЭЭ ШИЛЖ СОНГОХДОО АНХААРЛАА САЙН ХАНДУУЛААРАЙ.НАМТАР ТҮҮХИИГ НЬ САЫН СУДАЛ ИОНГОЛ ГЕНИИГ ХАМГААЛАХ БАЙГУУЛАГА ГЭДГЭЭ БҮҮ МАРТ

203.91.118.180отш   • 2018, 3 сарын 1. 11 цаг 28 минут

сугандаа тоосго хийчихсэн нэг хүн байхын

202.179.31.64Ahmad hilchin   • 2018, 2 сарын 28. 8 цаг 34 минут

Ed nar ene niitleliig unshij uzeh heregtei yum baina, Цэргийн цоль дүрэмт хувцас алиа салбадайн гангараа биш ээ гэж www.sonin.mn/news/politics-economy/33253

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 44 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд9 цаг 49 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ9 цаг 54 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд9 цаг 59 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ12 сар 11. 17:40Алуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг12 сар 11. 17:352019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип12 сар 11. 17:302019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв12 сар 11. 17:25Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай12 сар 11. 17:20“Шимэгч” шилдэг кино боллоо12 сар 11. 17:15Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно12 сар 11. 17:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.