3-р сарын 6
10 цаг 25 минут

Хулангийн сарнайн хүрээлэнд уулзъя

”Хулангийн үдэш” болоход хэдхэн цаг үлджээ. Түүний талаархи нэгэнтээ өгүүлсэнийг толилуулж байна.

Хулан сайхан “амьтан”. Ийм нэг хэлцийг эр, эм үл хамааран хэлэгсэд олон байдаг. Энэ сайханд түүний гадаад дүр төрх, ааль намба, шүлэг найргийн нь хэмнэл хөг нийтлэгээр агуулагдсаныг тодруулах нь илүүц. Хулангийн жинхэнэ сайхан сэтгэлд нь л бий. Бас үзэл санаанд нь буй. Тэрбээр цаг ямагт шударга байхыг эрмэлздэг, Нам эвслийн харьяалал, тойргийг үл хамааран зөвхөн энэ л шударга үнэн гэсэн төв үзэл, итгэл үнэмшлээ өөрийнхөөрөө илэрхийлдэг. Ойрмогхоны жишээ гэвэл, саяхан даа, “Болор цом”-д оролцогчдыг шүүж суухдаа, үзэгчдээс “Шударга бус шүүлээ” хэмээн орилсны хариуд “Шударга шүүсээн, надаас шударга найрагчийг олохгүй” гэж тодорхой хариулж байна лээ. “Шударга гэвэл надаас өөр хэн байна” хэмээн эрс мэдэгдээд П.Бадарч абугайгаас “Хулаан чи суу” гэх үгийг шидүүлж байна лээ.

“Бидний оршин буй үндсэн нөхцөл бол бусдын дэмжлэг, туслалцаа юм. Хүмүүний боломж бусдын хүрээнд л илэрдэг. Хүний хүслээ гүйцэлдүүлэх ганцхан оногдохуун нь бусад хүмүүс байдаг” гэсэн Далай лам Агваанлувсанданзанжамцын айлдвар буй. Энэ нийгмийн, бидний оршихуйн алтан зарчим бол шударга үнэний өмнө тэгш байх явдал. Энэ нь нэг нэгнээ дэмжиж буй хамгийн том туслалцаа дэмжлэг. Хэм хэмжээний эл мөрдлөгийг мөн чанараараа агуулах Ц.Хулангийн итгэл үнэмшил, үзэл бодол чухамдаа түүнийг сайхан “амьтан” хэмээн харагдуулах анхдагч ул суурь болой.

Цоодолын Хуланг миний бие анх Төв шуудангийн ардханд “амьдаар нь” харсан бөлгөө. Шинэ мянган эхлэхээс дөрвөн жилийн өмнөх явдал. Нэг их сайхан бороо орсны өглөө л дөө. Тэгэхэд Хулан хонин туурай ембүү шиг хэлбэртэй мөнгөлөг өнгөт машиныхаа хаалгыг нээгүүт, шүхэр сархийлгэн дэлгээд замаар нэг урссан усны гүехэнийг онож гишгэх гээд хөлөө “бүжиглүүлэх” нь баахан өндөр өсгий бүхий гуталтай явсан нь санагддаг. Цагаан торон бээлийг тохойгоо хүртэл татсан гартаа барьсан шүхрээ найгалзуулан донжтой аргагүй алхалж одоход нь “Улаанбаатар” сонины гадаа тамхилж зогссон залуус “Хулан.., Хулан..,” гэлцэцгээн нэгнээдээ ирмэцгээж байсан нь мөнөөх сайхан “амьтан” хэмээх хэлцийн нэгэн илрэл байсан юм уу даа.

Хулангийн шүлгүүдийг бүх Монгол, бүх монголчууд сонссоон. Би бээр тэдний л нэг. Гэхдээ түүний хөлөглөж асан шээзгий шиг хар машинд нэгэнтээ шүлэг дуудуулан сонссоноо ерийн хэрэг биш хийгээд баахан завшаантай гэж боддогоо нуумгүй. Улирч алсалсан цагийн учрал тохиол амьдралын бусад сайхантай нийлээд гэгээн хол алс, тэртээ чинадын анхилуун мөрөөдлийг бий болгодог. Тийм нэг үр өдлөлтэй санаанд байдаг учрал тохиол тэр юм. Данзангийн Нямсүрэнгийн шүлэг л дээ.

Чиний цэцэрлэг анхилуун байж

Чийглэг ариухан хур бууж

Алтан мөчир дээр нь донгодохуй

Алганы минь хонхорт,

Намайг үнсэх чиний уруул мэт

Мөнгөн тансаг шүүдэр хаа нэг дусмуу.

Би эртийн эртийн үлгэр мэт

Би ханхүү мэт

Цагаан жигүүр дэлгэн

Чамайг эрсээр одном...

гэсэн мөрүүд бүхий. Өмнөхөн нь Эрээнцавд яваад “Бүлээн”-ээ бичсэнийг тэрбээр сониноос уншжээ. Тэгээд сайхан найрагчийн тухай бичсэнд догдлон талархаж, нэгэн үдэш найраг шүлэг, Нямсүрэнгийн тухай хөөрөлдөхдөө энэ шүлгийг уншсан юм. Тэгэхэд Хулан суусран малгай өмсч, луун хээтэй хар торгон дээл өмссөн нь туйлын зохимжтойн дээр уруулын нь ув улаан өнгө санаанаас гарамгүй тод байсан даг аа. Ер нь Хулан өөрөө хүний сэтгэлд ийм тод байдаг хүн шиг санагддаг. Түүний үйлдэл, сэтгэл, зориг, найраг чин сэтгэлээсээ бусдад зориулагддаг. Тийм ч учир дэмжигч уухайлагч нар нь сэтгэлдээ мөн тиймээр түүнийг хайрлан оршоодог. Ямар үр тарина, тиймийг хүртэнэ гэдэг дээ.

Монголын зохиолчдын эвлэл хэмээх сайхан айлд багтаж, гишүүнээр элсэх болоход Хулан Удирдах зөвлөлд байв. Тулхтай сайхан улс санал нэгтэйгээр зөвшөөрч, амжилт хүсэхэд нь туйлын таатайгаар хурлын өрөөнөөс гаран зогсч байтал тэрбээр араас  ирж баяр хүргээд “Дагаад яв” гэхээр нь ёсчлон бараадлаа. “Пүүжгээгээр чамд баяр хүргүүлнээ” гэдэг байгаа. Пүүжгээ гэдэг нь Дэндэвийн Пүрэвдорж авгай л даа. Тэвдэж зовлоо. Байж боломгүй санагдаад. Гэвч дагасаар өрөөнд нь явж орчихлоо. Хулан ардын уран зохиолчид хандан хэзээний үе тэнгийн юм шиг “За Пүүжгээ, энэ залуу бидний эгнээнд элслээ. Та баяр хүргээч. Ширээний юм задалдаггүй ээ” гэхэд тэр сайхан, өндөр оргилын, домог болсон хүн төрөлхийн ихэмсэг бардам төрхөө дор нь өөрчлөнгөө тас тас хөхрөн “Хулан хатан яасан аагилуу байна вэ. За тэгье тэгье” гээд “Болор” задаллаа. Их айлын босгоор алхаа үгүй юу, “эцэг”-гээр нь идээний дээж задлуулна гэдэг миний тухайд ер огт байж боломгүй задармаг, хэрээс хэтэрсэн явдал нь ойлгомжтой. Гэвч Хулан л ийм нэг явдлыг үүсгэсэн нь сэтгэлийн тольтод үл мартагдах мөч болж үлджээ. Монголын алдартай найрагч буурлууд Хуланг эрхлүүлэхийн тулд төрсөн мэт байдгийг энд хэлэлтэй. Дэндэвийн Пүрэвдорж гуайгаас эхлээд Пунцагийн Бадарч, Дамдинсүрэнгийн Урианхай, Шаравын Сүрэнжав гээд бүгд шүү. Яагаад ч юм тэдгээр аваргууд Хуланг харахаараа Баагий, Уугий, Сүүгий гэх жишээний дуудуулахдаа хачин дуртай болоод явчихдаг нь нууцгүй. Хулангийн холбогдолтой ямар л арга хэмжээ байнав, энэ хэд хэдийнэ ирчихсэн дүнжийж зогсох сайхан.

Энэ бол Хулангийн эднийгээ гэх халуун сэтгэл, ховор сайхны нь мэдэхийн тусам хайрласан хүндэтгэл дотнологоос бүрэлдсэн харилцаа юм. Хулангийн эдгээр аваргуудтай үлэмж ширэлдэж сүлбэлдсэн, нэн дотно харилцаа нь уран зохиолынхны нэг нэгээ хайрлах хийгээд хойч залуу үе болоод урд хойттойгоо уран бүтээлчид нягт ойр, хүйтэн хөндийгүй байхын бас нэгэн үлгэр болдог мэт.

Хулан монгол уран зохиолын ерээд оныхны, өөр нэгэн өгүүлэхээр мөнгөн үеийнхний онцгой төлөөлөгч. Тэр үеийнхнээ бүгдийг нь хайрладаг нь бичсэнээс нь, ярьж хэлснээс нь мэдэгдээд байдаг. Гагцхүү нэг тийм нонж дорой, хийрхэгч, алхаг залхуу, бүдүүлэг аясыг тэдэндээ огт зохихгүйн тухай хэлэхээ бас мартдаггүй. Хулангийн амьдрал дардан шулуун байгаагүй. Гэвч тэр хэзээ ч энэ бүхний өмнө сөхөрч, туядсангүй. Харин цаг үргэлж бардам, өөртөө итгэлтэй байж ирснийг хүмүүс мэдэх биз ээ. Тэр өвдөж зовж үзсэн. Өвдөж зовохыг давж дийлж чадсан. Хэн сайхан инээнэ, тэр сайн хүн байж таарна гэсэн Достоевскийн үг бий. Хулан их сайхан инээдэг. Сайхан инээж, сайныг тарьж явбал үйл заяа тэгшрэх жамтай буй за.Хулангийн ая дан өвөрмөц. Донжтой, их өөр. Монгол бүсгүйн язгуур ааль намбыг түүнээс олж үзээд байх шиг санагддаг. Халиу булга, суусар минж болсон монгол бүсгүй сайхнаас сайхан харагддаг. Гэхдээ Хуланд бусдаас илүү чимэглэг байх шиг үзэгддэг. Энэ нь сэтгэлийн сайхан, ааль намбаны нь үзэмж хөгтэй найрсахаараа тийм харагдуулдаг болов уу. Тэрбээр хуримлан суух гэж байгаа хүнээ танилцуулахдаа “Тэр хүн маань Түшээт хан аймгийнх” гэж хуучны, хүрээний хэв төрхийг санагдуулам, төсөөлүүлэм өгүүлнэ. Бодол санаа, үг хэл нь нийгэмд үгүйлэгддэг эмэгтэйн нэг гэвэл Хулан. Түүнээс сонинууд байсхийгээд ярилцлага авч тавьдаг. Тэрбээр нийгмийн олон янз хүмүүсийг нэг хэсэгтээ “Хулан тэгж хэлж, ингэж хэлжээ” гэх хөөрөгдөл, яриаг үүсгэж орхисон байдгийг бид мэднэ. Харин ойрын өдрүүдэд хэвлэлүүд түүнээс маргааш болох тоглолтын нь тухай асууж сонирхжээ. “Хулангийн үдэш” нэртэй энэ цэнгүүн нь уламжлал болж байгаа юм байна. Энэ нь Хуланг хэн болохыг нэг талаар тодорхой хэлээд байгаа юм. “Хулангийн үдэш” нь халуун дулаангүй, үзэгч сонсогчдыг шүлэг найрагт нийтгээгүй нэг тиймхэн зүйл болдог бол Хулан ийм зүйлийг яавч ахин дахин хийхгүй хүн. Тиймээс энэ үдэш нэгэнт баяр таашаал, урам зориг өдөөсөн шүлгийн орчин бүхий хүсэлт үдэш болон дархлаажсан байна буюу.

“Хулангийн үдэш”-д яруу сайхан, эрх дураараа сэлэн орших бүсгүй найрагчийн шинэ гэрэл гэгээ, эрчим хүч жирэмлэн сүл-жигдсэн буй. “Хулангийн үдэш”-д эрхэмсэг дулаан ахуй, төгөлдөр яруу таашаал, бэлгэ ерөөлт зөн совин харвуулсан зохиомж нийлэмж орших буй.“Хулангийн үдэш”-д зөв сайн сэтгэлт хүмүүсийн чуулган бүрэлдэж, илүү зөв сайхныг өдөөх мэдрэмж, танилт чинадших буй. Өмнөх нэгэн үдэшт УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд С.Баяр нар гийчлэн ирж, тольдон үзээд Хулан хатагтайд сагс дүүрэн улаан сарнайг дамжлан ирж бэлэглэж байлаа. Үзэгч бүр түүнд өөрийн сагстай сарнайгаа авчирна. Зүрх сэтгэлээ авч ирнэ. Монголын цирк бумбан. Сарнайн хэлбэртэй. Хэрэг дээрээ тэнд цугласан бид бүхэн маргааш үдшийн сарнайн дэлбээнүүд болох оо. “Дэлбээ” бидний яг гол төвд Хулан маань цэцгийн дохиур адил гунхан гунхан шүлэглэх байх аа. Хулангийн сарнайн хүрээлэнд уулзъя.              

  Б.Золбаяр 

                                                           2009 он

74
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

74 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.9Иргэн   • 4 сарын 3. 22 цаг 37 минут

Энэ балиар авгайн юмыг арилгаа. Оронд нь сайхан мэдээлэл оруулмаар бна.

203.91.115.36Зочин   • 4 сарын 3. 10 цаг 50 минут

энэ зай бөглөсөн юмыг арилгаачээ

108.92.148.34Зочин   • 4 сарын 3. 1 цаг 53 минут

Bayar, lundeejantsan geed dandaa l sanchigandaa buural ustei ah nar n irjdee.Uzel bodol n todorhoi bus huuhendee.Hen ashigtai mungutei bna tuunii tald garchihdag.Zaramdaa sain ah nar n hoorondoo honi chono bolohod yahaa medehgui angaichdag l hun yumuudaa.Ene tal deeree Munhbayasgalan chin harin chig shugamaa baridag yum shig bna.Hulan ch medehgui neg l ih uhaantanii durtei helee zajilsan amitan daa.Uul n aaviinhaa shuleg bichdegiig n avahdaa zan harakteriig n hamt avsan bol ok baih bailaa gej.

202.21.106.136Барсаа   • 4 сарын 2. 14 цаг 22 минут

Ёстой буцдаггүй завхай гэж олон хүнээс сонссон. Албан тушаал өндөртэй л бол АЛЦАЙГААД хэвтэхэд ямагт бэлэн гэдэг юм билээ. Баахан хэл амтай, хэрүүлч заргач, улаан галзуу, увайгүй муухай занг нь улс төрчид ашиглаж ирлээ. Толгой хоосноо мэдэхгүй их зөрүүд, хүний үг сонсоноо гэж ёстой гонжийнжоо. Хэдэн жилийн өмнө шөнийн 03 цагт төрийн ордны харанхуй коридорт шал согтуу, шалдан 00 орох гэж тэмтчиж яваад харуулд баригдаад аргалж өнгөрсөн гэж одоо ч жиг жуг ярилцдаг юм билээ. Бусад нь ч яахав, хүний үг л сонсдог баймаар, зөвлөх ухаантай юм бол !!!

66.181.178.136зочин   • 4 сарын 2. 5 цаг 41 минут

Ёстой маанаг хүүхэн яагаад ч юум бүх юум нь ядуу харагдаад байдаг юум

103.229.122.240Зочин   • 4 сарын 1. 21 цаг 18 минут

Манангийн өвөр дамжсан хүүхэн.

58.93.134.162Aya   • 3 сарын 31. 14 цаг 02 минут

neg yue MAN MAN gej guigeed bail uu Odoo AN AN

150.129.140.232Zooo   • 3 сарын 30. 23 цаг 13 минут

neeh zabaan nyyree paalandsan abgai gandangiin hugshin lamin boob ch ih huhsun duu syyld ter syysan nuhur n hamt sain yydag bha en 2 reklamdj heden tug okdig ym shig bgam aa byzar

71.246.212.129Goë   • 3 сарын 27. 1 цаг 02 минут

Saihan emegtei. Uzel bodlooro tsegneed l Battilga guaig demjsen gedegt itgene. Tuunees Hulan guai hezee bhdaa erd tal zasaj yag gargaj yavsan yum. Orchin ued tursun ch huuchin tsagiinhaar bol Burte Hatam Uolen eh E.Oyun guain hemjeenii l emegtein gej helne!

27.123.214.106хэхэхэккккк   • 3 сарын 27. 15 цаг 18 минут

мал минь чи оюун гуайг мэдэхгүй л юм байна ш дэээ ккк далдааак

203.91.117.8Зочин   • 3 сарын 29. 21 цаг 19 минут

үнэн үү та буруу таньж байгаа юм уу даа

122.201.21.182Зочин   • 3 сарын 26. 21 цаг 28 минут

АН ын Баттулгын алчуур

122.201.21.182Зочин   • 3 сарын 26. 21 цаг 27 минут

Энэ нэг нам дамжин нэр төр мөнгө глрьдсон балай авгайг хэн гэдгийг нь мэдсэн.

202.72.245.122ч   • 3 сарын 26. 17 цаг 39 минут

Яру найраг бол хямд замаар элит болох гэж хөөрдөг архичхн завхаөй хүмүүсийн шат дамжлага болсон Завтай замраа хүн бол нйаруу найрагч

103.57.92.69Зочин   • 3 сарын 26. 21 цаг 34 минут

за үнэн дээ

27.123.214.106хэхэхэккккк   • 3 сарын 27. 15 цаг 18 минут

ок ок

103.10.23.93Зочин   • 3 сарын 26. 16 цаг 58 минут

МАН-бол-Эх-оноо-худалдагч-урвагёч-хулгайч-нарын-нэг-том-үүр Хулан-энэ-намаас-гарсан-нь-зөв

103.10.23.93Зочин   • 3 сарын 26. 16 цаг 56 минут

ШУДРАГ-ХҮН-БЭЛЭЭ-БУРУУ-НЬ-ЭРХ-ЗАНТАЙ-ШИГ-САНАГДАГ

66.181.160.120Зочин   • 3 сарын 26. 11 цаг 37 минут

САЙХАН БҮСГҮЙ ШҮҮ. ЧАМТАЙ ТАНИЛЦЪЯ ГЭЖ БОДООД ЯВДАГ ЮМ. ДААНЧ БОЛОМЖ ГАРАХГҮЙ БАЙНА. ЧАМАЙГ ХАЙРЛАЖ ЯВДАГ ЭРЧҮҮДИЙН НЭГ НЬ БИ. АМЖИЛТ.

27.123.214.106хаха   • 3 сарын 27. 15 цаг 19 минут

кккк чамдаа л хаваажид

103.26.193.155Зочин   • 3 сарын 24. 0 цаг 32 минут

Sejgiin avgai

43.242.243.9Зочин   • 3 сарын 22. 19 цаг 48 минут

Заваан муухай авгай

66.181.166.215шарав   • 3 сарын 22. 15 цаг 02 минут

Ер нь сахил санваар хүртсэн хүн, яруу найраг зэрэг хүн тухай цаг үе, нийгмийнхээ соён гэгээрүүлэгч, шилдэг хэсэг нь байсан. Одоогийн манай гэгээтэн, яруу найраг нар нь улс төрчдөд биеэ худалдсан шуналын дэв болсон, хөрөнгө мөнгө, албан тушаалын хойноос хөөцөлдсөн хувалзууд байх юм. Үүний нэг нь энэ авгай. Энэний мэддэг улс төр, төрийн бодлогын төвшинд зөвлөгөө өгөх гэж юу байдаг юм бэ. Зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдарч байхгүй хөгийн улс төрчдөд биеэ үнэлэгч тэнэг авгай

203.91.118.180зочин   • 3 сарын 21. 8 цаг 42 минут

энэ пиндгэр авгайн сайхан гэж юу байх вэ, үүнийг байгалийн тэр сайхан амьтантай зүйрлээд байх даа яадаг байнаа, амьтаны заяа гомдох байх даа, сайтаас хасаач, устгаач

66.181.191.224Зочин   • 3 сарын 20. 20 цаг 48 минут

En zabaan abgaig en saitaas hasaad. .uguuch byzar abgai

202.21.99.226Зочин   • 3 сарын 20. 10 цаг 37 минут

Үнэхээр худлаа хүн билээ. Энэ улс оронд ард түмэнд арай хэрэгтэй нь МАН гэдгийг энэ хүн сайн мэдэж байсан. Гэвч өөрөө дарга болох гэсэн өчүүхэн бодолдоо дээрэлхүүлж Баттулгын талд ажилласанд үнэхээр харамсаж байгаа. Одоо ерөнхийлөгч нь З. Энхболд бочихсон юм бишүү.

202.9.43.66Зочин   • 3 сарын 19. 16 цаг 55 минут

hugsin azraga joroo surna gedeg dee. aldar ner ni bagadaad baigaa yum baihdaa gertee hooloo hii naashaa tsaashaa hudul shuleg bichij bna geed suugaad baihaar

203.91.115.40Зочин   • 3 сарын 19. 14 цаг 49 минут

ЭНЭ АВГАЙГ ТАНЬДАГГҮЭЭ

122.201.22.22Зочин   • 3 сарын 19. 9 цаг 35 минут

сонгуулийн өмнөхөн миеэгийн хүүгийн үнэнийгл хэлсэн шд үнэн үгэнд хүн өстэй гэж яасан үнэн үг вэ.энэ улсын төлөө зүтгэлтэй байсан бол энхболд даргад бүх л эрх мэдэл цаг хугацаа байлаа шд

90.197.160.34Зочин   • 3 сарын 17. 15 цаг 23 минут

Хулан дор өөрийгөө магтсан коммент бичиж дээ. Яруу найргийн хэмжээнд хошгируулдаг хуурамч хямдхан харгис авгай. За тэр завхай нь аймар гэсэн. 10 жилийн байхаасаа л хөгшчүүлтэй группен секс хийдэг бсн. Эхний нөхрийхээ толгойг залгисан. 2дахийхаа залгихаа шахсан. Ийм л муу эмэгтэйн тод үлгэр жишээ дээ. Бүдүүлэг боловсролгүйгээ ч бүгдэд зарлачихсан, тэр шүүгч хийж байхдаа.

180.149.78.99АУГАА ХУЛАНД АМЖИЛТ ХҮСИЕ   • 3 сарын 16. 19 цаг 34 минут

АЙ САЙХАН ХҮҮХЭН. Ц.ХУЛАН АВХАЙ БОЛ ХАЛХЫН ЦУУТАЙ ХҮҮХНҮҮДИЙН МАГНАЙД ЯРУУ ШҮЛЭГ, ГОО ҮЗЭСГЭЛЭН, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛЭЭРЭЭ ЯАХ АРГАГҮЙ ТОЛГОЙ ЦОХИНО. АУГАА ХУЛАНД АМЖИЛТ ХҮСИЕ.

27.123.214.110хахаха кккк   • 3 сарын 18. 10 цаг 46 минут

та 2 агуу кккккк агуу тэнэг агуу харгис мулгуунууд л дааа кккк

84.236.13.10Зочин   • 3 сарын 15. 17 цаг 22 минут

Нэг тийм чихэлдсэн тарган, аагирхуу омогтой би л гэсэн даналзсан авгай нар байдаг даа, тиймэрхүү л юм шиг харагдаад байдаг

103.57.94.246Зочин   • 3 сарын 15. 13 цаг 59 минут

Tene setgerts n eryyl bishee shydee. Zyygaad yarij bgaa n yaag yardag. Nohoi bas neg. Ymaar tejeelgeed nuhur geef bgaa teriigee barag l bilegdliin bolon muljugiin nuhur ym bishyy ih hynd ajiltai hyn ym shig bsn teriigee joohn hairlassai bilee arhichin abgai baliartaj vbhaaraa bih l hair mair gsen shyleg bicheed bgdin uuruu hyn hairlaj nn yyy banzal

203.91.115.44Зочин   • 3 сарын 14. 19 цаг 46 минут

Энэ авгайг шүлэг бичдэг л гэж сонссон.монголчуудын ясны дургүй зүйл урвалт. Арвины араас орох байхаа

202.131.225.197zochin   • 3 сарын 14. 15 цаг 03 минут

Battulga bolon A.N-d biueen unelsen uls turiin yanhan,gichii ***** awgai.

103.26.195.164Зочин   • 3 сарын 14. 7 цаг 45 минут

мангарууд үхлээ шдэ ард түмэн хайрлдаг болхоор хорсоод үхэхнээ ингэж амьдархаа болилдоо та нар Xулантай эн зэрэгцэх ард түмний хүндэтгэл хүлээсэн хүн ховор шдээ.

202.21.106.133Зочин   • 3 сарын 18. 18 цаг 29 минут

уучлаарай ард түмэн хайрладаг гэж мэдэхгүй л юм байна. Хайрлагдах юу байгаа юм бэ??? цаг хугацаа шүүх биз......хүмүүс муу амтай байдаг нь хөрсгүй ч биш л болов уу...кх кхк хк

213.127.65.96Zochin   • 3 сарын 14. 7 цаг 19 минут

Bi Hulang setgetsiin uvchtei gej boddog.

202.21.100.210Зочин   • 3 сарын 13. 11 цаг 01 минут

Харахыг хүсэхгүй шууд сувгаа сольдог одоо энэ тэнэгийг тухай уншихгүй

50.99.205.239bgl   • 3 сарын 13. 3 цаг 12 минут

Yls toriin banzal

27.123.214.104ккк хүрээ хүүхэн   • 3 сарын 12. 16 цаг 06 минут

их л бүдүүлэг ардаг ярдаг хогийн амьтан байна билээ шүүгч шүү юм хийж байхы нь харсан даа аймаара аймаара

122.201.25.46Зочин   • 3 сарын 12. 11 цаг 29 минут

Улс төрд орж, тэгээд бүр нам дамжих хэрэг байсан л юм байх...

104.162.235.18Зочин   • 3 сарын 11. 19 цаг 08 минут

Тэр нэг үдэшлэг шиг юм нь болчихсон биздэ. Нэг их гое болоогуй юу.

103.229.120.13зайл. ичих их соёл   • 3 сарын 11. 18 цаг 58 минут

бүдүүлэг авгай ерөнхийлэнчийг муухай харагдуулж бна чамд төрийн бодлого гаргах мэдлэг чадвар бхгүй. шүлэг гэж шүлсээ төрийн бодлого гэж эндүүрч бна. зүгээр зайлчих гоё бно

139.5.217.67Зочин   • 3 сарын 10. 11 цаг 13 минут

IH SAIHAN EMEGTEI BI HUNDELJ YAVDAG MINII NEG OCHIH DURTAI BOLZOO BDAG BI HULANTAI BOLZOOD SAIHAN HOOL IDEED SHULEG SONSOOD HANGINATAL INEELDEJ NEG UDSHIIG AVAH YUMSAN GEJ IH BODDOG

193.6.53.143Зочин   • 3 сарын 7. 22 цаг 03 минут

Арай л тэнтийсэн тарган шүү. Цаад үeийн Одгэрэлээсээ гоолиг байх талаар суралц

120.21.84.196Зочин   • 3 сарын 7. 20 цаг 11 минут

Архичин **** бурхангуй газрын бумбабархуу юм уу даа унэн будуулэг чавганц

43.250.126.130Зочин   • 3 сарын 7. 15 цаг 56 минут

Энэ хүүхэн алдар нэр хүнд мөнгөний төлөө чөтгөртэй ч нийлэх хүн дээ

103.229.120.128Зочин   • 3 сарын 7. 15 цаг 54 минут

Ubuu naraa en abgaigaas bolgoomjil sesryylbeee uur hynd hal balgyi yrbaach bsharbaash

43.250.126.130Зочин   • 3 сарын 7. 15 цаг 52 минут

Баттудгын багт ороод өөрийгөө гутаачихсан юм даа. Хэтэрхий биеэ тоосон даруулгагүй ч гэмээр болчихсон амьтан.

103.9.90.53Зочин   • 3 сарын 7. 12 цаг 52 минут

Өвдөж зовж явахад нь нутаг нуга гээд дэмжиж тусалж байсан хүнээ өнгөрсөн зуны сонгуулиар араас нь мөн урт хутга шаасан даа.

202.21.106.115Зочин   • 3 сарын 7. 10 цаг 31 минут

Завхарсан замбал эмгэн ичгүүр сонжуур байхгүй сайхан залууууд энийг эргүүлэх үү ардын намын өвөө нарт л сарнай байсан байх даа одоо ардчилсан намд биеэ үнэлж бга л даа харин их архи уудаг байсан больчихсон юм шиг бна лээ

202.9.43.209Зочин   • 3 сарын 6. 21 цаг 54 минут

Боловсролгүй, хүн чанаргүй урваач шарваач хүний адагууд л хожоод байдаг нийгэм болсныг тод томруунаар баталж байгаа авгай

202.21.106.133Зочин   • 3 сарын 18. 18 цаг 32 минут

түрүүний бөөс толгойд гарах цаг аа гэж.......кх кхкхкхкхкх

103.229.120.128Зочин   • 3 сарын 6. 21 цаг 46 минут

neeh saihan zalyychyyd yyniig ergyylehgyi l de huurhii hushchyyldbol. Boldog bh l da

103.229.120.128Зочин   • 3 сарын 6. 21 цаг 45 минут

namin nugu hugshin dargatai bas lamralt heseed arhidaj vbdag bsn da huurhii Hylan abgai

103.229.120.128Зочин   • 3 сарын 6. 21 цаг 44 минут

Gandangiin Lamtai olon jil yabldsan abgai da hen ch gedeg bilee de olni tanil hyn

104.162.235.18Зочин   • 3 сарын 7. 10 цаг 38 минут

Чойжамцтай явалддаг байсан

203.91.115.44Зочин   • 3 сарын 14. 19 цаг 43 минут

Ха ха ха энэ үнэн шүү

103.229.120.128Зочин   • 3 сарын 6. 21 цаг 42 минут

Ardin naminhantai arhidaj banzaldaj bj shagnal abchaad ardchilsan namry yrbasan da shal balai abgai eryyl bish ee neg talaaraa iimbj yranbyteel gardag h uu bie haa bol abah ym bhgyi ganhaad bh bie daanch bhgyi banzan hoshnogt l bn lee

202.179.24.197Зочин   • 3 сарын 6. 19 цаг 34 минут

менхбаясгалан гээд нэг муухай юмпы цензургуйд орох дэмий байсан юм. муухай юм хийсэн хYн хариугаа хэзээ нэгэн цагт амсдагийг дашбалбарын тухай олон нийтийн телевизийн хийсэн нэвтруулэг харуулсан

180.149.78.99Зочин   • 3 сарын 6. 18 цаг 43 минут

АУГАА ХУЛАНД АМЖИЛТ ХҮСИЕ. МОНГОЛ ХАТДЫН НАМБА УХААН, ХҮРЭЭ ХҮҮХНҮҮДИЙН ДОНЖ МАЯГИЙГ ХУЛАНГААС Л ХАРЖ БОЛНО.

202.9.40.119иргэн   • 3 сарын 6. 16 цаг 02 минут

ямар гоё юм бе.эрдэнэтэд ирж энэ гоё үдэшээ хийж биднийг баярлуулаач дүү минь. хулан дүүдээ амжилт хүсэе.чи мундаг шүү.

103.206.195.163irgen   • 3 сарын 6. 14 цаг 54 минут

Hulan gunhah uu, kkk. zaza, togloson yumaa.

66.181.166.46Зочин   • 3 сарын 6. 12 цаг 10 минут

sharilj Mongold sarnai boldog yum uu?

104.162.235.18Зочин   • 3 сарын 6. 11 цаг 39 минут

Зарим шүлэг нь гайгуйээ. Гэхдээ өөрөө муу тал нь давамгайлсан хүн. Хуланг хүн чанар сайтай гэж хэлж байхыг сонсоогуй юм бн. Харин дандаа эсрэгээр хэлдэг. Ойрын хүмүүс шүүдээ. Найгүй завхай, харгис хатуу, албан тушаалд дэндүү дуртай, боловсролгуй гээд л тоочиж өгнө шүү. Сэтгэл мэтгэл гэсэн бялдуучлал хэтэрчихжээ

66.181.165.36Зочин   • 3 сарын 6. 11 цаг 28 минут

Ёстой балай авгай уг нь хүндэлмээр санагддаг бсаан урваж шаравдаггүй болохоороо одоо ерөнхийлөгчийн зөвлөх хийгээд бгаа юм уу телевизэрээр нэвтрүүлэгчтэйгээ урцалдаад ярилцлага өгөөд бн нэг их ухаантай хүн болох гэж муухай харагдаж бн нэг их дээсийн авгай болох гэж хнудлаа яриаад балайраад бн даг

66.181.160.43Зочин   • 3 сарын 6. 10 цаг 50 минут

яруу найрагч эмэгтэйг их хүндэлдэг байлаа . Сонгуулийн сурталчилгаанд орон гэж санаагүй шүү яруу найрагч нар уг нь өөр өгөгдөлтэй хүмүүс шүү

103.14.38.130Зочин   • 3 сарын 6. 10 цаг 47 минут

балай авгай

202.21.118.6Зочин   • 3 сарын 6. 11 цаг 06 минут

zavaan

202.179.26.29Зочин   • 3 сарын 6. 10 цаг 45 минут

marzan hymyysee gej

103.87.255.42Зочин   • 3 сарын 6. 10 цаг 34 минут

АРДЫН НАМЫН ГИШҮҮН Ц.ХУЛАН НЭГ Л ӨДӨР АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖСЭН ЯВЖ БАЙНА ЛЭЭ ДЭЭ. ХАЛХУУДЫН УРВАГЧ ЗАНГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ӨВЛӨСӨН АВГАЙ

202.21.99.226Зочин   • 3 сарын 6. 10 цаг 33 минут

Их хүндэлдэг байлаа. Худлаа эх оронч байсныг нь мэдээд л ой гутсан. Баттулга зээлээс чөлөөлнө гэдгийг худлаа гэж энэ авгай сайн мэдэж байсан. Гэвч худлааг дэмжээд л явсан.

Шинэ мэдээ

Шуурхай: Баянзүрх худалдааны төвд гал гарч байна6 цаг 46 минутын өмнөЛ.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон9 цаг 55 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 18. 18:10Улсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална12 сар 18. 18:00АНУ Парисын гэрээнд хүлээсэн үүргээсээ татгалзав12 сар 18. 17:5512 метрийн өндөртэй “гахай” харж байв уу12 сар 18. 17:50"Brent" маркийн нефтийн үнэ өсчээ12 сар 18. 17:45Шинэ оноос эхлэн Google, Facebook, Amazon, Apple компаниуд татвар төлнө12 сар 18. 17:40Таныг амжилтад хүргэх арван чанар12 сар 18. 17:35Хулгайн анчин хүүхэлдэйн кино үзэх шийтгэл амсав12 сар 18. 17:30Кавказад болсон аймшигт газар хөдлөлтөөр яг юу болсон бэ12 сар 18. 17:25Нарны аймгийн хамгийн хол биетийг илрүүлжээ12 сар 18. 17:20Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ12 сар 18. 17:15Тослог үсийг арчилах аргууд12 сар 18. 17:10Баасан гарагаас хүйтэрнэ12 сар 18. 17:05Нацизмаас дүрвэсэн хүүхдүүдэд Герман улс нэг удаагийн тэтгэмж олгоно12 сар 18. 17:00Британийн Ерөнхий сайдын шийдвэрийг Жереми Корбин “хүлээж авах аргагүй” гэлээ12 сар 18. 16:55Адриен Рабьо багийн удирдлагатайгаа тэрсэлдэв12 сар 18. 16:50Цагаан сарын дээлээ бэлдсэн үү12 сар 18. 16:45Крымыг Орос цэрэгжүүлж байгаа тухай Украины санаачилсан тогтоолыг батлав12 сар 18. 16:45“Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлажээ12 сар 18. 16:40YouTube-ын хамгийн их DISLIKE-тай бичлэгээр өөрсдийнх нь хийсэн бичлэг тодров12 сар 18. 16:40Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо12 сар 18. 16:39ОХУ Курилын арлуудад цэргээ илгээнэ12 сар 18. 16:35Си Жиньпин: өөрчлөлт, нээлтийн бодлого нь Хятад улсын сэргэн мандалтын эрин үеийн эхлэл12 сар 18. 16:30Өдөрт 4 минутыг өөртөө зарцуулан сайхан биетэй болоорой12 сар 18. 16:25Хамт олноороо болон найз нөхдөөрөө тоглох хөгжөөнт тоглоомууд12 сар 18. 16:20Агаарын бохирдол ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна12 сар 18. 16:15Хориотой хотыг хамгийн олон хүн үзжээ12 сар 18. 16:10Энэ онд Умард Солонгосоос 1042 иргэн оргон зугтжээ12 сар 18. 16:05
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.