3-р сарын 6
14 цаг 38 минут

Г.Цолмон: Хүүхдийг сургуульд оронгуут үсэг, тоо заах, уншуулж бодуулахаасаа илүү сурах дадал, арга барилыг олгох нь чухал

Хүүхдийг Ивээх Сангаас “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго, ач холбогдлын талаар төслийн зохицуулагч Г.Цолмонтой дэлгэрэнгүй ярилцлаа.


-Сайн байна уу. Та хэрэгжүүлж буй төслийнхөө талаар мэдээлэл өгөх үү?

-Хүүхдийг Ивээх Сангаас 2015 оны гуравдугаар сараас “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн санхүүжүүлэгч нь Япон улсын Гадаад хэргийн яамны төрийн бус байгууллагуудын хөтөлбөрийг дэмжих санюм. Энэхүү төслийг Монголд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага юу байсан бэ гэхээр сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо ихэсч, тэр хэрээр хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байдал нэлээд асуудал дагуулсан. Төсөл эхлүүлж байх үед Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн эзлэх хувь 30 орчим байсан нь хүн ам цөөтэй манай улсын хувьд маш өндөр тоо. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдаж чадалгүй сургуульд элсэж байгаа хүүхдүүд олон байсан. Сургуульд бэлтгэгдээгүй хүүхдүүд сургуульд элсэхээс өмнө эзэмшсэн байх ёстой тодорхой чадваруудад суралцаагүйгээс сургуульд орсныхоонь дараа бэрхшээлтэй тулгардаг. Жишээ нь, хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, сэтгэлзүйн бэлтгэлгүйн улмаас айдастай байх, сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмшсэн байвал зохих наад захын дадал чадварт суралцаагүй хүүхэд сургуульд элссэнээр багш, сургууль, эцэг эх төдийгүй хүүхэд өөртөө сурах зан үйлийг хэвшүүлэхэд хугацаа алддаг. Энэ бүхэн зургаан настнуудыг сургуульд элсэхэд нь, сурах үйл явцад нь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг харуулж байсан. Тиймээс бид энэ асуудал зонхилж байгаа нийслэлийн хамгийн олон хүн амтай, шилжин суурьшигчид хамгийн их төвлөрдөг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийг сонгон төслөө эхлүүлсэн.

-Эдгээр сургуулийг сонгохдоо ямар шалгуур тавьсан бэ?

-Сургуулийг сонгохдоо зөвхөн сургуулийн ачааллыг харсангүй. Тухайн сургуулийн хамрах хүрээ, гэр хорооллын бүсэд оршдог, сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн хэчнээн хувь нь цэцэрлэгт хамрагдаагүй байна вэ, эцэг, эхчүүдийнх нь амьжиргааны түвшин, хүүхэддээ тавих анхаарал, 1 дүгээр ангид элсэн суралцагчдад үзүүлэх дэмжлэгийн талаархойлголт, тухайн сургуулийн захирал, удирдлагууд манай төслийг хамтран хэрэгжүүлж, тодорхой чадавхтай болох хүсэл эрмэлзлэл нь хэр байна вэ зэргийг тандаж судалсны дүнд гурван дүүрэг дэх 50 гаруй ЕБС-иас тус бүр дөрөвбуюу 12 сургуулийг сонгосон. Ингээд төслийн хоёрдугаар шат буюу 2016 оны гуравдугаар сараас хүрээгээ өргөжүүлж, тухайн дүүргүүдээс нэмж дөрөв дөрвөн сургууль хамруулж, нийт 24 сургуульд төслөө хэрэгжүүлж байгаа.

-Зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажилласан бэ?

-Төсөл маань үндсэн дөрвөн зорилт тавьсан. Нэгдүгээрт,хүүхдийг сургуульд анх ороход нь тосож авч байгаа хамгийн анхны сурган хүмүүжүүлэгч ньбагш. Тиймээс багшийн зургаан настнуудтай ажиллах сургалтын арга зүйг тодорхой судалгаа, үндэслэлийн дагуу чиглүүлэх. Зургаан настай хүүхдийн онцлог, тэдний сурах арга барил ямар байдаг вэ, түүнд нь тохирсон боловсролыг хэрхэн олгох вэ, боловсролын системд хүүхэд тохирч суралцах уу, хүүхдэд тохирсон арга зүйгээр боловсролыг олгох уу гэсэн үндсэн ойлголтбагш нартөгөхийг, тодорхой арга зүйг эзэмшүүлэхийг зорилоо. Хоёрдугаарт, сургуулийн бодлого боловсруулагчид, удирдлагууд, нийт хамт олны оролцоо, дэмжлэггүйгээр тухайн хүүхдийг сургуульд дасан зохицуулах, суралцах үйлд дуртай болгоно гэдэг бэрхшээлтэй. Тиймээс сургуульд элсэгчдэд тохирсон бодлого, төлөвлөлтийг сургуулийн удирдлагууд үйл ажиллагааныхаа гол суурь болгох, хамтын ажиллагааг зохицуулах механизмыг сайжруулахзорилт. Гуравдугаарт, хүүхдийн хамгийн анхны зөв төлөвших, зөв дадал хэвшилтэй болох орчин бол гэр бүл, үүнд туслах хүмүүс нь эцэг эх, асран хамгаалагчид. Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй хүүхэд тэдний туслалцаа, дэмжлэггүйгээр суралцана гэдэг маш хүнд асуудал. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдээ нэгдүгээр ангид элсэхээс нь өмнө хэрхэн бэлтгэх, ямар дэмжлэг үзүүлэх ёстой болон сургуульд элссэний дараа багш, сургуулийн хамт олонтой хамтарч, хүүхдийнхээ сурах арга барилд сурган, сурагч болон төлөвших дадлыг хэрхэн суулгах вэ, тэр нь хүүхдийг суралцахад хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ гэсэн чиглэлээр хамтран ажиллах зорилт байлаа. Дөрөвдүгээрт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжууландээрх гурван зорилтын үр дүн, загварыг боловсролын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хэрэгжүүлэгчдээр хүлээн зөвшөөрүүлэх, цаашид үр нөлөөг тогтвортой байлгахын төлөөх зорилтюм.

Ингээд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд төсөлд хамрагдсан сургуулиудын багш, удирдлагууд болон номын санч, нийгмийн ажилтан эмч,туслах ажилтнууд, эцэг, эх, асран хамгаалагчид,түүнчлэн тус бүсийн цэцэрлэгийн удирдлагууд, бэлтгэл бүлгийн хүүхдийн багш нарт арга зүйн сургалт, семинаруудыг шат дараатайгаар тогтмол зохион байгуулсан.

-Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн сургалтын шинэлэг арга барилуудаас дурдвал?

-Багшийг чадавхжуулах ажлын хүрээнд нэг шинэлэг агуулга оруулж ирсэн. Тэр нь сурагчийн хувийн мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг хүүхдийн суралцах чадвар ахицыг нь үнэлэхэд ашиглах юм. Энэ арга барилыг төсөлд хамрагдсан багш нарт сургалтын үеэр дадуулахыг хичээсэн. Өмнө нь хүүхдийг сургуульд элсэхэд эцэг, эхийнх нь талаарх анкетыг л авдаг байснаас биш тухайн сурагчийн талаарх мэдээлэл, сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан эсэх, чадвар, авьяас, сонирхол нь, зан авирын онцлог чанар, эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл судалгааг багш тэр бүр хийдэггүй байсан.Харин манай төсөлд хамрагдсанаар уг мэдээллийн санг хэрхэн бүрдүүлэх, цаашид хэрхэн хөтлөх, сургалтын үйл ажиллагаатэй хэрхэн уялдуулан ашиглах, дүгнэх зэрэг арга зүйд суралцсан. Түүнчлэн хоёр дахь зорилтын хүрээнд мөн шинэлэг гэж болохоор нэгэн хөтөлбөрийг боловруулж, хэрэгжүүлж, үнэлсэн. Тодруулбал, нэгдүгээр ангийн суралцагчдыг хүлээж авах, сургах, ойлгож дэмжих, ер нь сургууль гэдэг. настны хувьд цоо шинэ орчинд дасахад нь сургууль хэрхэн бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байна вэ гэдгийг сургуулийн өөрийн үнэлгээний аргачлалаар зургаан шалгуураар, 1-5 оноогоор үнэлдэг болсон. Энэхүү үнэлгээний дүнд үндэслэн нэгдүгээр ангид элсэгчдэд сургалтын таатай орчин бүрдүүлэхэд юу хэрэгтэй байна вэ, эцэг эхчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна уу, сургуулийн бодлого, чиглэлийн агуулга дутмаг байна уу, багш, ажилтнуудын ур чадвар, хамтын ажиллагаатааруу байна уу гэх мэтээр асуудлаа тодорхойлж, засч, сайжруулах тодорхой асуудлуудаа “Сургуульд дасан зохицох, суралцах чадварыг дэмжих” сургуулийн хөтөлбөртөө тусган ажиллах болсон. Төсөлд хамрагдсан сургуулиуд маань уг хөтөлбөрөөхичээлийн жилийн эхэнд эргэн нягталж баталгаажуулдаг, дунд хугацааны үнэлгээг олон талт оролцоотойгоор хийдэг, жил бүр хэрэгжилтээ дүгнэдэг болсон. Гурав дахь зорилтын хүрээнд эцэг, эхийн оролцоог сайжруулахын тулд Эцэг, эх багштай харилцах дэвтрийг нэгдүгээр ангийн сурагчдад зориулан нэвтрүүлэн туршиж, гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Гол үр дүн нь тухайн сурагчийг багш, эцэг, эхчүүд хамтран өмнөхөөсөө илүү үнэлдэг болсон. Сурагчийн чадвар, ололт амжилт, ахицыг үнэлдэг, багш эцэг, эхчүүдтэй байнгын харилцаатай болж,тэдний хамтын ажил сайжирсан гэж болно. Эцэг, эхчүүдэд багш хааяа нэг “Танай хүүхэд сайн, эсвэл дундаж байгаа” гэх мэт бүдэг бадаг мэдээлэл өгдөг байсныг халж, тодорхой асуумж, үзүүлэлтийг ашиглан тогтмол үнэлгээг хийж хүүхдийн суралцаж байгаа байдлын талаар харилцах дэвтэрт тэмдэглэснээр багш, эцэг эх аль аль нь хүүхдийнхээ талаарх тодорхой мэдээллийг авдаг болсон. Мөн харилцах дэвтэрт багшийн тэмдэглэсэн зүйлсэд эцэг, эхчүүд ач холбогдол өгч, засаж сайжруулах, хүүхдэдээ анхаарах зэрэг эерэг үр дүн ихтэй. Түүнчлэн уг дэвтрийн хавсралтад эцэг, эх багш нарт зориулсан зургаан настай хүүхдийн суралцах арга барилын талаар мэдээлэл оруулж өгсөн нь ихээхэн үр дүн өгч байгаа. Дөрөв дэх зорилтын хүрээнд боловсролын шат шатны удирдах байгууллагуудын 13 төлөөллөөс бүрдсэн төслийн Удирдах зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлийг байгуулснаар бидний төслийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, заавар чиглэлээр хангах, төслийн үр дүнг цаашид түгээн дэлгэрүүлэх, холбогдох боловсролын бодлогод шингээх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөлөөр дамжуулан нөлөөллийн үйл ажиллагаа явуулсаар хэвшил болгох зорилттой.

-Зургаан настай хүүхдийн суралцах арга барилын талаар мэдээлэл өгөх үү?

-Зургаан настай хүүхэд тоглонгоо суралцдаг нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан зүйл.Тэдний бодит үйлийн сэтгэхүй түлхүү хөгжсөн байдаг. Тоглож, бусадтай харилцангаа сургах, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах нь илүү үр дүнтэй гэсэн үг.

-Төсөлд хэчнээн багш, эцэг эх гэх мэт хүн хамрагдсан бэ?

-Гурван жилийн турш хэрэгжиж буй төсөлд нийт 204641 хүн хамрагдсан. Үүнээс бага ангийн багш давхардсан тоогоор 1523, сургуулийн удирдах ажилтан болон туслах 135 ажилтан, нийгмийн ажилтан, эмч, номын санч гэх мэт боловсон хүчин 231, 12198 эцэг эх сургалт болон бусад үйл ажиллагаанд оролцож, тодорхой мэдлэг, аргазүйг олж авсан.

-Өмнө нь ерөнхий боловсролын сургуульд элсэхийн өмнө бэлтгэл ангид явж, зурлага, дүрс зурж, бэлтгэдэг байсан нь маш их үр дүнтэй байсныг танай төсөл баталж, одоогийн сургуульд орсны дараах бэлтгэл хөтөлбөрийг сайжруулахад ихээхэн түшиц болсон гэсэн. Энэ талаар тодорхой хэлж өгөөч?

-Сургуульд элсэх хүүхдэд зориулж хавар бэлтгэл хөтөлбөр гэж өмнө нь хичээллэдэг байсан. Тэр үед хүүхдүүд 7, 8 тайдаа сургуульд ордог байсан. Харин 2008 оноос ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүдийг зургаан настайгаас нь элсүүлдэг болсон. Иймд хүүхдийг сургуульд оронгуут үсэг, тоо заах, уншуулж, бодуулахаасаа илүү сурах дадал, арга барилыг олгох нь чухал гэдгийг багш нар, сургуулийн удирдлагууд, бодлого боловсруулагчид, БСШУСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд олон жилийн практик туршлага, судалгаанд тулгуурлан тодорхойлж, бэлтгэл хөтөлбөр байх ёстой гэсэн шийдэлд хүрсэн. Нэг завшаантай зүйл нь манай төсөл батлагдаж, БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байх үед яам ажлын хэсэг байгуулан нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөрийг хянан сайжруулах ажлыг эхлүүлж байсан. Тиймээс бид хамтран ажиллаж, төслийн үр дүнгээ харах нэгэн боломж энэ болсныг цохон тэмдэглэх ёстой. Яам болон холбогдох судалгааны байгууллагын мэргэжилтнүүд бэлтгэл хөтөлбөрийг илүү боловсронгуй болгоход маш их хичээл, зүтгэл гаргаж ажилласан. Бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг 60 цагт хэрэгжүүлэхдээ хүүхдийн сургуульд элсэхэд учирдаг бэрхээлийг даван туулахад туслах, сургалцах анхан шатны арга барилтайболгох хэрэгцээг хангахад чиглүүлсэн. Мөн нэгдүгээр анги дааж авах багш нарт зориулсан практикт тулгуурласан зөвлөмжтэйгээр гаргаж байгаа нь нэг давуу тал. Ингээд бэлтгэл хөтөлбөр болон түүнд хэрэглэгдэх Дасгал ажлын дэвтрийг төсөлд хамрагдаж буй сургуулиуд болон хөдөө орон нутгийн зарим сургуульд туршсаны дараа дахин сайжруулсан. Нэгдүгээр бэлтгэл хөтөлбөрийг БСШУСЯ-наас баталгаажуулж, улсын хэмжээнд мөрдүүлснээр төслийн үр дүнг үндэсний түвшинд түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам болсон. 2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ-ны улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлэх “Сурах бичгийн нэгдсэн жагсаалт”-д оруулж батлуулсан. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 1 дүгээр ангийн нийт 73,545 хүүхдэд “Дасгал ажлын дэвтрийг” түгээж, бэлтгэл хөтөлбөрийн ургалтад ашигласан. Цаашид нэгдүгээр ангид элсэгчдийн байнгын сурах бичиг болох юм.

-Бодлогын хүрээний үр дүн маш сайн гарч байгаа юм байна. Зургаан настнуудад чиглэсэн тэднийг суралцах арга барилд сургах тухайд хэр үр дүнтэй байна вэ?

-Оюуны хөрөнгө оруулалтаас гарах үр нөлөөг шууд хүлээх нь зохимжтой бус. Үүний нэг адил манай боловсролын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн үр дүнг одоо дүгнэж, цэгнэх нь эрт байна. Гэхдээ бид тодорхой хэмжээнд үр дүн тодорхойлохын тулд төслийнхөө хүрээнд зарим судалгаануудыгхийсэн. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хоёр жилээс дээш хамрагдсан, огт хамрагдаагүй, манайхаас хэрэгжүүлсэн гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх зуны гурван сарын хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг харьцуулан судалсан. Үүнээс харахад сургуульд дасан зохицох чадвар, бие бялдрын хөгжил, бие даах чадвар СӨБ-д хамрагдаагүй хүүхдүүдэд маш дутмаг байдаг хэдий ч энэхүү ялгаа тодорхой хугацааны дараа багасч, хүүхдүүд харьцангуй жигд түвшинд хүрч хөгждөг. Дээрх ялгаа зөрүүг арилгахад багшийн арга зүй, эцэг эхийн оролцоо, сургуулийн дэмжлэгийн хүчинд хүүхдийн орчиндоо богино хугацаанд дасах нөхцөл бололцоог бий болгодог.

Олон улсын эрдэмтэн судлаачдын хүүхдэд сургуулийн өмнөх болон бага боловсролд хамрагдалт, тухайн үеийн туршлага хэрхэн нөлөөлдгийг 40 жилийн дараах тухайн хүний ямархуу амжилттай, амьдралын түвшин нь хэр байгаатай уялдуулан гаргасан судалгааны талаар би уншиж байсан. Тиймээс төсөл хэрэгжүүлснээр хүүхэд болон бусад төслийн үр шимийг хүртэгчдийн хувьд гарах гарах үр нөлөөг цаг хугацаа харуулах байх. Гэсэн хэдийн ч манай төслийн сургуулиудын багш нар заах арга зүйгээ шинэчилж,эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ажиллах арга барил, түүнд зориулах цаг нэмэгдэхийн хэрээр хүүхдүүдийн суралцах чадварт ахиц гарч байгааг дээр дурдсан. Жишээ нь, багш нарын дунд сурагчдыг эгнээгээр суулгадаг нийтлэг аргыг өөрчлөн бүлгээр ажиллуулах гэх мэтээр өөр хувилбараар хичээлээ зохион байгуулан сурагчдын сурах сонирхлыг төрүүлэх, илүү бүтээлч байх хандлагыг дэмжин, хамт олонч болох, бусдынхаа тусламжтайгаар хичээлээсээ хоцрохгүй ижил түвшинд явах зэрэг хүүхдэд сайнаар нөлөөлдөг энгийн жишээ олон бий.

-Нэгдүгээр ангид элсэгчдэд зориулсан сургалтын орчин ямар байх ёстой вэ?

-Төсөл хэрэгжсэний үр дүнд сургуулиуд нэгдүгээр ангид элссэн сурагчдад зориулж анги танхим, номын сан, бие засах газар зэрэг газрууддаа тэдний ойлгох хэлээр буюу зурган таних тэмдэгбайрлуулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байна. Түүнчлэн сургуулиуд намар сургуульд элсэх хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хавар сургалтад хамруулах, хүүхдүүдэд зорицлсан сургуультай танилцах өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах замаар сэтгэлзүйг нь бэлддэг болсон.Үүнээс гадна сургууль эцэг эхэд ээлтэй, нээлттэй болж эцэг, эхийн хурал зэрэг хэвшмэл ажлуудыг илүү мэдлэг мэдээлэл олгох сургалтын үйл ажиллагаа болгон хувиргасан. Ингэснээр “Би чухал мэдээллээс хоцорчих вий” гэж яардаг, сургууль руу дуртай ирдэг болж байна.

-Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй арга зүй, санал санаачилгуудыг төслийн Удирдах зөвлөлийнхөн боловсруулж, нэвтрүүлсэн үү, эсвэл Японы ч юм уусургалтын системийн арга, технологиос тусгасан уу?

-Манай төслийн менежер япон хүн, төсөл маань Япон Улсаас санхүүжсэн ч өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн төслийн арга зүйг монгол хүүхдэд, монгол багшид, монгол сургалтын арга зүйд нийцүүлэх үүднээс манай төслийн сургалтын модулиудыг боловсруулан багш нарыг сургахад зөвлөхүүд асар их үүрэг гүйцэтгэсэн. Японд бол хүүхдийг төрснөөс нь эхлээд л сургах, сургуульд бэлтгэх явц нь эхэлдэг юм байна. Гэтэл манайх одоогоор хавар нь, зарим нь бүр намар нь хичээлийн хэрэглэлийг нь бэлдээд багшид нь өгчихдөг. Энэ буруу дадлыг өөрчлөх, хүүхдийг багаас ньсурах аянд нь бэлтгэж байх ёстой гэдгийг бид ямагт анхаарах нь чухал. Зөвхөн зөв уншиж, бичиж чадаж байгаа эсэхэд нь анхаарах бус хүүхдэд ямар зөв дадал хэвшлийг хэрхэн олговол зохих вэ, сургуульд ороход нь дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэглэлээс гадна хүүхэддээ тохиолдож болзошгүй бэрхшээлийг хэрхэн багасгах, даван туулах вэ, хүүхдээ хэрхэн бэлтгэх вэ гэдгийг томчууд бодох хэрэгтэй.

-Төслийн хугацаанд бэрхшээлтэй зүйл тохиолдож байв уу. Байсан бол засаж, залруулах гарц, гаргалгаа нь юу гэж харж байна вэ?

-Нийгэм, цаг үеийн хэрэгцээ шаардлагад төслийн хэрэгжилт нийцсэн, хэрэгтэй цагт нь тодорхой хэмжээгээр орон зайг нөхсөнучраас төсөл хэрэгжих явцад азаар бэрхшээл гэхээр зүйл төдийлэн байсангүй. Сургуулиудад байнга шахуу очдог гэнэтийн шалгалтууд, багш нарыг бичиг цаасны ажлаар дардаг байдал, дарга, удирдлага нь ойр ойрхон солигддог, дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгдөггүй, дахин бүгдийг эхнээс нь ойлгуулах гэх мэт асуудал тулгарч байсан ч бидхамтран ажиллагчид, багш нарынхаа хүчээр нэлээд ажлыг амжууллаа. Мөн үйл ажиллагааны зорилгыг сургуулийн удирдлага ойлгож, дэмжиж байгаа цагт ямар ч асуудал түвэггүй шийдэгддэгийг төслийн явцаас ойлгосон.

-Манай бага ангийн багш нарын хүүхэдтэй ажиллах чадвар ямар түвшинд байна вэ?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бага ангийн багш шиг ажилдаа үнэнч, махруу, сэтгэл, зүтгэлтэй, бүхнээ зориулдаг, сурагчдынхаа төлөө хэзээд бэлэн байдаг ажилтан, албан хаагч олж харсангүй. Маш их ачаалалтай мөртлөө л шинэ зүйл сурах, мэдэх маш их хүсэлтэй нь ажиглагдаж байсан.Тэднийг зөв удирдан зохион байгуулдаг сургалтын менежерүүдийн чадвар, зүтгэлийг үнэлээд баршгүй.

-МУБИС-д бага ангийн багш нарт зориулсан загвар анги нээсэн байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Бид МУБИС-ийн Багшийн сургуульд оюутнуудыг төгсөөд ажил дээр гарсныхаа дараа бус оюутан байхдаа л хүүхэдтэй хэрхэн ажиллах, ямар арга зүй, тоглоом наадгайгаар юу зааж болох, шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг өөрсдөө эзэмшсэн, судалгааны арга зүйд суралцсан байхад нь туслах зорилгоор 10 сая төгрөгийн өртөг бүхий загвар анги нээж өглөө. Багшид тохиолдох бэрхшээлийг даван туулахад нь туслах дадлага хийх хэрэглэгдэхүүнүүд, бичиг хэргийн тоног төхөөрөмж гэх мэт зүйлээр хангасан.

-Тэгэхээр энэ төсөл хэрэгжсэнээр өмнө нь хүүхэд нь онц, муу сурах, сургуульдаа дуртай байх нь анги даасан багштай нь л хамаатай мэт байсан ойлголтыг халж, бүгд хамтарч байж боловсролтой, мэдлэгтэй, сурах эрмэлзлэлтэй хүүхдийг бий болгоно гэх ойлголтыг хөндөж, заримд нь хэвшил болгосон байх нь. Үүнийг цаашид бусад сургуульд төдийгүй сургалтын байнгын арга барилд хэвшүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Төсөлд хамрагдсан сургуулиуд, хамтран ажилласан байгууллагууд өнгөрсөн хугацаанд боловсруулж, санаачилж хийсэн бүхнийг холбогдох салбарынханбодлогын түвшинд аваад явна, нийслэлийн бусад дүүргүүд болон орон нутагтүргэлжлүүлэн түгээнэ гэдэгт итгэж байгаа.Нийслэлийн боловсролын газар, төсөлд хамрагдсан 3 дүүрэг, сургуулийн захирал, багш нар маань графикт сургалтдаа манай арга зүйг тусгаад явсан байхад үргэлжлээд л, улам шинэчлэгдэж, сайжраад л яваад байна гэсэн үг. Түүнчлэн сургалтын модуль, арга зүйн зөвлөмжүүдээ холбогдох вэб сайтуудад нээлттэйгээр байршуулсан. Хэн ч түүнийг татаж аваад ашиглах боломжтой.

Үүнээс гадна бид төслийн хугацаанд зөвхөн төсөл хэрэгжүүлж байгаа 24 сургуульдаа л арга туршлагаа хэрэгжүүлнэ гээгүй. Эхний хоёр жил сургуулиуддаа төвлөрч ажилласан бол сүүлийн жилд туршлага, загвараа бусад сургууль, багш нарт түгээн дэлгэрүүлэх, төслийнхөө талаарх мэдээллийг нийгэмд хүргэхэд чиглэж ажиллалаа. Гурван дүүргийнхээ төсөлд хамрагдаагүй 36 сургуулийн багш нарыг хамруулсан сургалтууд, өдөрлөгүүд зохион байгуулсан.

Энд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тус нийгэмлэгийн олон төсөл хөтөлбөрт оролцож, бэлтгэгдсэн чадварлаг, өргөн мэдлэгтэй сургагчбагш нар маань сургалтуудаа удирдаж ирсэн. Хамтран ажилласан БСШУСЯ, НБГ,Дүүргүүдийн Боловсролын хэлтэс, МУБИС, БМДИ, Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэгтбайгууллагынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.

Түүнчлэн цаг үеэ маш зөв олсон, үнэхээр хэрэгтэй байсан энэхүү төслийг хэрэгжүүлэхэд олон багшид нэгийг бодуулж, урам зориг өгсөн, Монголын боловсролын салбарт шаардлагатай байгаа шинэлэг арга зүйг түгээж, сургуулиудыг тодорхой чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн, эцэг, эхчүүдийг тодорхой чадавхид суралцуулсан, хүүхдийг багаас нь суралцахуйд бэлтгэх, сурч эхлэхээс төгсөх хүртэл хамтран суралцах баг бүрдүүлэхэд өгөөмөр туслалцаа үзүүлж, санхүүжүүлсэн Японы Засгийн газарт маш их баярлалаа.

Эх сурвалж:
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цөсний члуу, элэгний үрэвсэл болон түрүү булчирхайг хушны самраар эмчлэх арга4 цаг 16 минутын өмнөСураггүй болсон С.Эрдэнэчимэг энд явна4 цаг 17 минутын өмнөЦахилгаан тамхи уушгинд халтай4 цаг 22 минутын өмнөАмерикийн дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж байна4 цаг 27 минутын өмнө“BMW” 139 мянган автомашинаа эргүүлэн татна4 цаг 32 минутын өмнөАваргуудын лигийн хуваарилалтыг сонирхоно уу? Хэн хэнтэй таарав?4 цаг 37 минутын өмнөХүүхдүүд амьтадтай танилцаж, өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө4 цаг 38 минутын өмнөХамгийн эртний шар айргийг олжээ4 цаг 42 минутын өмнөТалибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ4 цаг 47 минутын өмнөХодоод цэвэрлэж, арьсыг өнгөлөг болгох өргөст хэмхний салатны жор4 цаг 52 минутын өмнөТурктэй залгаа бүх хилийн дагуу хилчдээ байрлуулна4 цаг 57 минутын өмнөГ.Занданшатар: Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгууллаа5 цагийн өмнөТарвасыг хэрхэн гэрийн нөхцөлд хадгалах вэ5 цаг 2 минутын өмнөЯпон улс Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад оролцуулахаар шумбагч онгоцоо илгээжээ5 цаг 7 минутын өмнөДаатгалын салбарын анхны IPO амжилттай хаагдлаа5 цаг 9 минутын өмнөАНУ-д Монголоо сурталчилж, дэлхий дахинд авъяасаа гайхуулж яваа Б.Марал охины үзүүлбэр5 цаг 12 минутын өмнөСамраар хэрхэн амин дэм ихтэй бэлдмэл хийх вэ5 цаг 17 минутын өмнөМөнгө угаасан хэрэгт HSBC банк буруутгагджээ5 цаг 22 минутын өмнөТ.Бархүү: Хятадын зах зээлд киногоо гаргахын тулд бүхий л бололцоогоо ашигласан5 цаг 27 минутын өмнөИдлиб хотод цэрэггүй бүс байгуулна5 цаг 32 минутын өмнөН.Мөнхсоёл: Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ олонд зарлаад байхыг хүсдэггүй5 цаг 37 минутын өмнөӨмнөд Осет улсын Засгийн газрын дэргэд Авлигатай тэмцэх нэгж байгуулна5 цаг 42 минутын өмнөХятадын хувьцаанууд дөрвөн жилд байгаагүйгээр уналаа5 цаг 47 минутын өмнөХүүхдийн холын хараанд нарны туяа сайнаар нөлөөлдөг5 цаг 52 минутын өмнөПол Маккартни Биллбоардад дахин тэргүүлэв5 цаг 57 минутын өмнөЭХ-ний сайд "ДЦС 4"-ийн захирлын суудал эзгүй гэж мэдэгдсэн ч таван сарын өмнө А.Бямбадорж томилогдсон байжээ5 цаг 59 минутын өмнөДэлхийн хамгийн том “автомат боомт”-ыг Шанхайд байгуулав6 цагийн өмнө“Академи авардс-2018” долоо дахь жилдээ шилдгүүдээ тодруулна6 цаг 2 минутын өмнөГерманд Хамбах ойг хамгаалагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ6 цаг 7 минутын өмнөВиз мэдүүлэгчдийг хууран мэхэлж 650 мянган төгрөг залилжээ6 цаг 12 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.