3-р сарын 13
7 цаг 00 минут

Нийтийн эзэмшлийн тухай хуультай болвол яасан юм

 

 

-“Нийтийн өмч” гэдгийг “Нийслэлийн” гэж өмчлөгчөөр нь нэрлэдэг байя-

 Ажилдаа ирэх буцахдаа ёс мэт гутлаа шавхайнд хутгаж, хувцсаа хиртэй усаар шүршүүлдэг. Ажил гэр хоёрын хоорондох явган хүний зам маань машин угаалгын газар болж хувирснаас тэр. Тэдгээр гудамжны угаалгачдад хэлэхээрээ нэг болсон. Өөдөөс  “Танай хашаа биш шүү. Бидний тогоотой хоол руу өнгийдөг хэн юм чи” гэж агсарсан удаатай. Бүр сүүлдээ холуур явахгүй хувцсаа норгочихоод гоншигнох хэрэггүй шүү” хэмээн сургамжилдаг болсон. Аргаа бараад хороо хориныхоо дарга нарт хошуу өргөлөө. Манай хорооны Засаг дарга цагдаагаа дагуулаад хэрхэндээ сүр бараатай очиж нийтийн эзэмшлийн замыг ингэж бохирдуулж болохгүй гэхчлэн дүрэм заавар ярьсан юм байх. Хариуд нь “Хулгай хийгээгүй, худлаа яриагүй. Ажил хийж байгаа хүнийг яадаг юм та нар” гэж томорсон гэнэ билээ. Ийм нэг эрх дархтай этгээдүүдэд манай хорооныхон  явган хүний замаа урин дулааны улирал эхлэхээр булаалгачихдаг. Одоо тэр мөч ойртож байна.

Баянбүрдийн тойргоос Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэлх явган хүний зам  хоёрдогч түүхий эдийн чингэлэгүүд, нүүрс мод худалдаачдын мэдэлд байдаг гэвэл хэтрүүлэг биш.

Манай хорооны нутаг дэвсгэрт үерийн далангийн аман дээр хашаа хатгаж суурьшаад олон жилийн нүүр үзэж байгаа айл бий. Далангийн тэр хэсгийг бүхэлд нь хашаалчихсан, тоосгон байшин бариад хэдийнэ төвхнөчихсөн. Одоо бүр томроод авто засварын газар болчихсон байна билээ. Хороонынхны ярьж байгаагаар зөвшөөрлийн бичиг баримттай гэсэн. Үүний уршгаар далангийн нэг тал ус нэвтрүүлэх бус  банзан хашаа нь хаалт болж, тэрүүхэн хонхор бүхэлдээ ус шалбааг болдог.

Нийтийн эзэмшлийн гудамж талбай ингэж нэг хэсэгт нь боломж олгож, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг газар болж хувирсан. Айл өрх албан газрууд бол эзэмшил газрынхаа хаяаг нийтийн хэсэг рүү зугуухан тэлж, тэгж байгаад л нэг юм босгоод авна. Эзэмших арга нь иймэрхүү далд хулгай, ил луйвар болсон. Хууль бусаар газар олголт бол нийтийн эзэмшлийг хулгайлж байгаа тод томруун жишээний нэг. Хэдэн жилийн өмнө нэг  дүүргийн Засаг дарга бүр явган хүний зам дээр газар олгочихсон байсан тухай чих дэлсч байсан юм даг. Энэ мэт жишээ зөндөө л байгаа байх.

Хэн дуртай нь засмал замын  хашлага налуулж цемент асгаж байгаад гарц хийдэг, хоёр дахь түүхий эдийн цэгийнхэн явган хүний улаан зам дээр өвөл зунгүй кабель шатааж “сан тавьж” суудгийг та бүхэн анзаарсан л байлгүй. Авто засварынхан бол тос масло асгаж, явган зорчигчийн замыг засварын талбай болгодог. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх “Амьжиргааны гудамж”.

Нийтийн эзэмшлийн талбайн өмч хөрөнгө гэж бас байна. Үүнийг бас л нийтийн эзэмшлийн өмч хөрөнгө гэх байх. Тухайлбал, төмөр хашаа, усалгааны төмөр хоолой, элдэв кабель, замын хавтан, мод зүлэг, сандал сүүдрэвч гэхчлэн. Энэ бүхэн хулгайн гараар орж, хоёр дахь түүхий эдийн цэг рүү нүүдэлдэг. Энэ мэтээр нийтийн гэсэн нэрэн дор эзэнгүйдүүлж, ардаа нэхэлгүйгээр ашиглаж болох бүхнийг нийтийн эзэмшлийн гэж тодорхойлдог сэтгэхүй зарим нэгний  толгойд суучихсан юм шиг байна. Нийтийн гэх тодотголтой бүхэндээ  хандах хандлага нэг иймэрхүү талдаа.

Нийтийн гэх боловч уг чанартаа энэ нь Нийслэлийн өмч. Хэдэн жилийн өмнө нийслэлийн өмчийн газар  нийтийн гэсэн нэрэн дор бүдгэрч  алсарч байгаа өмчөө бүртгэж хаягжуулж эхэлсэн  сайн жишиг бий. Тухайн үед  349 мянган га газрыг бүртгэж “Энэ төрийн өмчийн эзэмшлийн газар” гэсэн самбар хатгаж байсан. Сануулга л юм даа. Ингэснээр нийтийн эзэмшлийн зам талбайд иргэн, аж ахуйн нэгж дур мэдэн барилга барих, үйлчилгээ эрхэлдэг, талбайгаа сунгадаг байдлыг таслан зогсооно гэж тооцсон ч тэгсхийгээд замхарсан. 

Өнгөрсөн хавар хотын дарга С.Батболд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил зохион байгуулсан. Зам хаагаад барьчихсан хашаа саравчийг буулгасан нь оршин суугчдын талархлыг хүлээсэн ажил байв. Энэ жил ч үргэлжилнэ хэмээн хүлээж байна.   

Хэрвээ нийслэлийн өмчид дур мэдэн халдсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх заалт бол байдаг байх.  Тэглээ гээд  нийтийн эзэмшлийн өмчид хандах хандлагад өөрчлөлт гараагүй хэвээр байна.

Бүх нийтээр ашиглахад зориулсан орон зай, эд юмс учраас л нийтийн гэж яриад байгаа юм. Тэгснээс захиран зарцуулах эрх нь бол Улаанбаатараар жишээлэхэд нийслэлд байдаг. Энэ утгаар нь авч үзвэл “Нийтийн өмч” гэсэн нэр томъёо нь хүртэл нэршлээ олоогүй мэт санагдана.  Тэгэхээр “нийтийн” гэдгийг Нийслэлийн гэж өмчлөгчөөр нь нэрлэж заншвал хэн ч халбагдаж болох хоол мэтээр бодож, хаяагаа хадарч суудаг хүмүүсийн сэтгэхүйд арай өөрөөр тусах магадлал бий.

Одоо бараг мартагдаж ээ. Хэдэн жилийн өмнө үндэсний “Соёмбо” иргэдийн “Алянс” төв төрийн нийтийн зориулалтай өмчийн тухай хуулийн төслийг боловсруулан  УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирт өргөн барьж байсан санагдана. Харамсалтай нь тэр төсөл тэгсхийгээд сураг алдарсан юм даг.

Монголд олон хууль бий. Харин нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн тухай хууль байдаггүй. Дэлхийн олонхи улс орон нийтийн эзэмшлийн өмчийн харилцагаа тусгай хуулиар зохицуулдаг гэж юмны цаад наадахыг гадарлах хүмүүс ярих юм билээ.  Монгол ч гэсэн тэдний жишгээр байж яагаад болохгүй гэж.

 

П.Булган

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.47.177зочин   • 3 сарын 14. 9 цаг 56 минут

Маш чухал сэдэв хөнджээ, Авилга, албан тушаалын хэрэг эндээс л эхтэй...Нийтийн эзэмшлийн газрыг авахын тулд авилга өгдөг, ах дүүдээ авч өгдөг, Газрын албаныдарга ,байцаагч нар. Жишээлбэл БЗД-н байцаагч байсан Хангай гэдэг хүүхэн 13-р хорооны нийтийн эзэмшлийн талбайг ах, дүү 2-тоо авч өгсөн, тэд нар нь хашаа хатгачихаад л 20-иод жил болж бна.

64.119.16.89Sodnom   • 3 сарын 13. 20 цаг 14 минут

Ene sanaag bvren demjij baina. Niitiin ezimshiliin gazriig khuwiin yum edelj khereglej bokhirduulj baigaa murtluu archilakh,tsewerlekh bolokhoor khvnii yum shig setgedeg muukhai zangaas salakh gants arga bol ene khuuli baikh bolno. KHarin torguuli shiitgel ni changakhan baikh kheregtei.

103.9.90.2Зочин   • 3 сарын 13. 18 цаг 23 минут

uuriiguu bodson lalar bn chi tegeed ur huuhde tejeeh gd mashin ugaaj bga huniig bodooch zam dagaj amidarla zalguuldag olon hun bga ter bolgoniig huuh ymu ene humuus bugd amiralin bololtso muu humuus baidag eniig bodoh heregtei yduu uls gdge oilgooch evropin undur hugjiltei ulsin jishigeer amidah gd bhima ene batlagdsan huuli evropin huulig huulaad irsiishd manaid tohirohgui huuli 5000$ in tsalin avdag hun 100$ r torguulah asuudal bish 500 g avdag hund 100r torguulah bol jinhene asuudal

202.179.4.250БББ   • 3 сарын 13. 17 цаг 17 минут

ТӨВ СУУРИН ГАЗАР МАЛ МАЛЛАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛООЧЭЭ. БУТ СӨӨГ МОД СҮЙТГЭХЭЭС ЭХЛЭЭД ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАХАРАД ТОМООХОН СУУРИН ГАЗРУУД ХҮНД БАЙДАЛД ОРЖ БАЙНА. ЭНЭ МАЛЧДАА ЖААХАН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ТАЛААР АНХААРААЧЭЭ.

64.119.17.110Зочин   • 3 сарын 13. 14 цаг 12 минут

ОРОН СУУЦНЫ ДУНДУУР БАРЬСАН ГАРААЖ, МАШИН УГААЛГЫН ГАЗРУУДАА БУУЛГААЧЭЭ

112.72.11.123Зочин   • 3 сарын 13. 13 цаг 51 минут

guurnii urd tald haan bankn ruu oroh geheer oruulahgui gadaa n naadam centeriig toirood gatsaa. getel haan banknii ereg toirond haasan mash ih sul zai bna. eniig zov zuitei ashilaya. uul n avta zamaas 50 metrt hamgaalagdsan zurvas baih yostoi getel haan bank yagaad zamd oirhon hashij avaad hun amitan oirtuulahgui bna ve. niislel ene gazraa avaad bagtahgui mashinuuddaa zogsool shiidej ogvol zugeer bna. mongotei humuust ingej deerelhuulj mongonii omno sohorch bolohgui ee.

202.131.230.114Зочин   • 3 сарын 13. 13 цаг 51 минут

Нийтийн эзэмшлийн зогсоолыг зарим нь хашаад хаалт хийгээд мөнгө хураагаад байна. Тухайлбал баруун 4 зам дахь ҮЭСТО-ны эргэн тойронд хаалга хаалт хийгээд мөнгө нэхдэг болсон. Энэ орчимд олон байгууллагууд байдаг. Гэтэл ажилдаа ирсэний төлөө 1 цагт 1000 төгрөг төлөх болж байна. Энэ орчныг байгуулж тохижуулахад нэг мөнгө ч оруулаагүй, өвөл нь ядаж цас мөсийг нь ч арилгадагүй, олон л хүн хальтарч унаж хөл гараа гэмтээж байгаа. Албан ёсны зөвшөөрөлтэй зогсоолын жагсаалтад ч байхгүй. Үүнийг анхаарч хянадаг, шалгадаг газар ер байхгүй юмаа.

59.153.115.67хулгайч нарт   • 3 сарын 13. 13 цаг 27 минут

Хот төлөвлөлт гэж байхгүй дээ. Өчнөөн сая хүнтэй хятадыг дуурайгаад бүх зайд шаваад сүүлийн үеийн байшингуудаа барьж мөнгө ашиг олж ядсан хэдэн хулгайч нарын хот юм шиг байгаа юм. Өөрсдөө эрүүл агаарт хотоос гадна хандгайт санзай тэрэлжид нийгмийн даатгалын мөнгөөр ой дотор бараг хороолол бариад ах дүүсээрээ амьдардаг юм байна лээ.

66.181.178.109Сүрэнжав   • 3 сарын 13. 12 цаг 55 минут

Манайх 1-р хорооллын 11-р байранд амьдардаг. Манай байрны 11,12-р орцны үүдэнд гахаад СХД-ийн цагдаа, прокурор, эмнэлэг, цэцэрлэг байрладаг. Өдрийн цагт гэртээ орж гарахын тулд эдгээр байгууллагын үйлчлүүлэгчдийн тавьсан автомашины дундуур нь хажуулдаж явах шаардлага гардаг гээд боддоо. тэгсэн бас эмнэлгийн өргөтгөл нэмж барих гэнэ. Хүн өөрийн амьдрах орчноо тухтай байлгахыг хүсч байхад бид гэр орондоо зүгээр л аятайхан орж гарах хүсэлтэй байна. Гадаа хүүхдээ тоглуулах асуудал бол бүүр байхгүй. Хот хорооны дарга нараа анхаар

103.9.90.130ogtlogch   • 3 сарын 13. 14 цаг 56 минут

iim l bna daa

43.242.243.89навчаа   • 3 сарын 13. 12 цаг 48 минут

хуультай боловол сайн шүү

202.9.40.30Зочин   • 3 сарын 13. 11 цаг 37 минут

SETGETSIIN SOGOGTOI,TURULHIIN UDAMSHILIIN GAJIGTAI UHSEN TARHITAI SUGNUUD

27.123.214.122Мунда   • 3 сарын 13. 10 цаг 27 минут

Иргэд өөрсдөө санаачлагатай байж нэгдэж, нийлж асуудалд хандахгүй бол хэн нэг нь энэ асуудлыг шийдэнэ гэвэл бүтэхгүй. Иргэд өөрөө өөрсдийнхөө төлөө тэмцэх цаг нь болсон

66.181.160.64иргэн   • 3 сарын 13. 10 цаг 20 минут

манай хажуу айл муу усны нүхээ ухаагүйн улмаас угадаас нь манайх руу урсаад оороод ирэх юм үүнийг зохицуулдаг газар байна уу ариун эврийн газар хэлэх ёстой юу

202.131.243.190Zochin   • 3 сарын 13. 8 цаг 11 минут

Gantshan UB-t zoriulsan huuliar yahav. Oron nutagt bas niitiin ezemshliin huuli ni uilchildeg bh heregtei

41.85.161.168Зочин   • 3 сарын 13. 9 цаг 02 минут

Хувь хүмүүс Сайн байна уу Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

41.85.161.168hui   • 3 сарын 13. 8 цаг 59 минут

Хувь хүмүүс Сайн байна уу Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

27.123.214.122Munda   • 3 сарын 13. 10 цаг 24 минут

Пирамид баагий наад үлгэрээ хол очиж х...

202.131.243.190Zochin   • 3 сарын 13. 8 цаг 10 минут

Niitiin ezemshliin tuhai huulitai bh heregtei yu ugui yu gedeg ni asuudal. Buh yumand l huuli heregtei gedeg bolj. Udahgui bie zasahad zoriulsan huulitai boloh bailgui. Huuli batlaad l baidag hed ni amidral dee heregjdeg ni sonin. batalsan huulindaa udalgui oorchlolt oruulaad l dahiad bataldag iim udaan nasgui huuli UIH gargaad l baidag bolj bgaa yum uu. Undsen huulias ehtei heden sain huulitai busad ni Zasgiin gazriin togtool shiidvereer heregjuuldeg baimaar yum. Uneheer huuligui l bol bolohgui bol niitiin ezemshliin huulitai boloe.

202.131.228.117Иргэн   • 3 сарын 13. 7 цаг 53 минут

Хот өөрсдөө нийтийн эзэмшилдээ хараа хяналт сайн тавьж байх хэрэгтэй. Одоо энэ тэнд юу нь сайн мэдэгдэхгүй жижигхэн хөшөө чимэглэл их болсон байна. Гэтэл нөгөөдүүл нь дандаа хэмхэрсэн, эвдэрсэн, энд тэндээ цоорч унасан байх жишээний. Тийм юм байлгаснаас засвал засаад устгавал устгах хэрэгтэй

66.181.160.108Зочин   • 3 сарын 13. 7 цаг 32 минут

Ийм хууль хэрэгтэй. Тэр тусмаа Улаанбаатарт

Шинэ мэдээ

Шуурхай: Баянзүрх худалдааны төвд гал гарч байна6 цаг 57 минутын өмнөЛ.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон12 сар 18. 19:40Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 18. 18:10Улсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална12 сар 18. 18:00АНУ Парисын гэрээнд хүлээсэн үүргээсээ татгалзав12 сар 18. 17:5512 метрийн өндөртэй “гахай” харж байв уу12 сар 18. 17:50"Brent" маркийн нефтийн үнэ өсчээ12 сар 18. 17:45Шинэ оноос эхлэн Google, Facebook, Amazon, Apple компаниуд татвар төлнө12 сар 18. 17:40Таныг амжилтад хүргэх арван чанар12 сар 18. 17:35Хулгайн анчин хүүхэлдэйн кино үзэх шийтгэл амсав12 сар 18. 17:30Кавказад болсон аймшигт газар хөдлөлтөөр яг юу болсон бэ12 сар 18. 17:25Нарны аймгийн хамгийн хол биетийг илрүүлжээ12 сар 18. 17:20Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ12 сар 18. 17:15Тослог үсийг арчилах аргууд12 сар 18. 17:10Баасан гарагаас хүйтэрнэ12 сар 18. 17:05Нацизмаас дүрвэсэн хүүхдүүдэд Герман улс нэг удаагийн тэтгэмж олгоно12 сар 18. 17:00Британийн Ерөнхий сайдын шийдвэрийг Жереми Корбин “хүлээж авах аргагүй” гэлээ12 сар 18. 16:55Адриен Рабьо багийн удирдлагатайгаа тэрсэлдэв12 сар 18. 16:50Цагаан сарын дээлээ бэлдсэн үү12 сар 18. 16:45Крымыг Орос цэрэгжүүлж байгаа тухай Украины санаачилсан тогтоолыг батлав12 сар 18. 16:45“Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлажээ12 сар 18. 16:40YouTube-ын хамгийн их DISLIKE-тай бичлэгээр өөрсдийнх нь хийсэн бичлэг тодров12 сар 18. 16:40Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо12 сар 18. 16:39ОХУ Курилын арлуудад цэргээ илгээнэ12 сар 18. 16:35Си Жиньпин: өөрчлөлт, нээлтийн бодлого нь Хятад улсын сэргэн мандалтын эрин үеийн эхлэл12 сар 18. 16:30Өдөрт 4 минутыг өөртөө зарцуулан сайхан биетэй болоорой12 сар 18. 16:25Хамт олноороо болон найз нөхдөөрөө тоглох хөгжөөнт тоглоомууд12 сар 18. 16:20Агаарын бохирдол ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна12 сар 18. 16:15Хориотой хотыг хамгийн олон хүн үзжээ12 сар 18. 16:10Энэ онд Умард Солонгосоос 1042 иргэн оргон зугтжээ12 сар 18. 16:05
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.