3-р сарын 12
15 цаг 26 минут

Ц.Цэрэнбат: Жуулчдын тоог саяд хүргэж, энэ салбараас олох мөнгийг нэг тэрбум долларт хүргэх зорилгынхоо араас явж байна

Байгаль орчин аялал жуулчлалын яамны нээлттэй өдөрлөг улсын хэмжээнд гуравдугаар сарын 14-өөс 21-ний хооронд болох аж. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдээс ирсэн гомдол саналуудыг нэгтгэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэх юм байна. Улс орон даяар болох тус өдөрлөг нь аймаг, орон нутагт харьяа байгууллагууд хийх бол Улаанбаатар хотод Цаг уур, орчны шинжилгээний газрын зааланд болох юм.

Энэ талаар БОАЖЯ-ны сайд Ц.Цэрэнбат “Энэхүү өдөрлөг нь хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт энэ салбарт ард иргэд, аж ахуй нэгжүүдэд ямар хүндрэлүүд тулгараад байна. Энэ дээр нээлттэй бүртгэл хийгдэнэ. Хоёрдугаарт үүний дагуу бидний зүгээс, тухайн асуудлаар ажилладаг албан тушаалтнуудтай холбоотой асуудал байна уу. Мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, заавартай холбоотой асуудал байна уу гэдэг дээр нэгдсэн системийн дүн шинжилгээ хийнэ. Шинжилгээ хийж, мэдээллийг боловсруулах бол БОАЖЯ-аас тусдаа ,хараат бус хөндлөнгийн судалгааны байгууллагууд дүгнэлт гаргана. Дөрөвдүгээр сард багтаагаад байгаль орчин аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг хийнэ. Энэ зөвлөгөөнөөр өөрсдийнхөө салбарт тулгарч байгаа хүндрэл бэрхшээл мөн ямар дүрэм журмууд дээр ард иргэд аж ахуй нэгж маань буруу ойлголттой байгааг засна гэж бодож байгаа” гэв.

Шинээр байгуулагдах цэвэрлэх байгууламжийн асуудал одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Энэ талаар тэрээр “Барилга хот байгуулалтын яам дээр нэгдсэн бүтээн байгуулалттай холбоотой ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Манай яамнаас шинээр байгуулах цэвэрлэх байгууламжид тавигдах байгаль орчны үнэлгээ болон цаашид лаг нь аюултай хог хаягдлын ангилалд ордог учир тээвэрлэх, үнэр дарахтай холбоотой мэргэжлийн ажлын хэсгийг гаргаад заавар зөвлөмжөө өгсөн. Хойшлогдоод байгаа тодорхойгүй байгаа гэдэг нь ажлын хэсгүүд хуралдаад эцсийн шийд гаргаагүй байгаа юм. Түүнээс биш дэд ажлын хэсгүүд хүлээсэн үүргээ хийгээд явж байгаа” гэлээ.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та “ITB Berlin-2018”-д оролцоод ирлээ. Манай улс сая жуулчин хүлээж авна гэсэн зорилт тавьсан. Эндээ хэзээ хүрэхээр байна.Хийгдэх гол ажлууд юу байна вэ?

-Аялал жуулчлалаар ирэх жуулчдын тоог саяд хүргэж, энэ салбараас олох мөнгийг нэг тэрбум долларт хүргэх зорилгынхоо араас явж байгаа. Сая болсон ITB Berlin-2018” үзэсгэлэн байгуулагдснаас хойш 52-дох жилдээ болж байгаа. Сүүлийн 14 жил Монгол Улс тасралтгүй оролцсон. Бидэнд алдаа дутагдал байна. Мөн ойлголцол хэрэгтэй. Түүнээс бидний хийж чадахгүй ажил биш гэдэг нь харагдаж байна. Гэхдээ гарааны нөхцөл нь бидэнтэй ижилхэн эхэлсэн тав, зургаан орон, оролцож байгаа цар хүрээгээрээ, хүлээн авч байгаа жуулчдынхаа тоогоор бидний өмнө гарсан байна. Энэ алдаагаа богино хугацаанд засаж урагшаа явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. БОАЖЯ-ын сайдын Монгол Улсад мөрдөгдөх аялал жуулчлалын маршрутыг батлах ажлын хэсэг ажиллаж байна. Энэ дөрөвдүгээр сардаа багтаагаад МУ-ын Засгийн газрын хуралдаанаар оруулж Монгол Улсад явагдах аялал жуулчлалын маршрутыг батална. Батлагдсан маршрутын хүрээнд аюулгүй байдал, үйл ажиллагааны стандартыг Монгол Улсын Засгийн газар хангана. Батлагдаагүй маршрутаар явж байгаад асуудалд орох, зардал гаргасан нөхцөлд тухайн аяллыг зохион байгуулагч болон аялалд оролцогчид зардлыг нөхөн төлөх ёстой гэсэн зарчимтай байгаа. Маршрут батлагдсны дараа аялал жуулчлалын компаниудтайгаа үйлчилгээний стандартыг сайжруулах, цаашдаа Монгол Улс аялал жуулчлалын ямар төрлүүд дээр, ямар бодлогоор өрсөлдөх вэ гэдэг илүү тодорхой болно.

-Ногоон зээлийн сан байгуулах ажил ямар шатандаа яваа бэ?

-Энэ сангийн Монголын талын ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хоёр талаасаа ойлголцож чадвал зургадугаар сараас хэлэлцээр эхэлж, аравдугаар сард ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон байгаа. Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбогдолтой асуудал огт яригдаагүй.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ?

-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зрриулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа.

-Богд уулыг тойроод барилга баригдаж байгаа асуудал шүүмжлэл дагуулдаг. Үүн дээр салбар яам ямар бодлого барин ажиллах бэ?

-Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан байгаа. Бидэн дээр ирж буй санал гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ер нь цаашдаа энэ асуудлыг хот өөрөө шийдэж байх учиртай юм билээ. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана.

Б.Амартүвшин

Эх сурвалж:
21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.96.130bi   • 3 сарын 15. 16 цаг 08 минут

Монголын засгийн газар Сайханбилэг сайдын үед бил үү Нисэх онгоцны буудал дээр Компани танилцуулгатай бяцхан номоо Гаднаас ирсэн Жуулчид нарт нэг бүрийн үнийг 368 мянган төгрөгөөр шахаж байсан биз дээ. Нэг хэсэг номын ченж нэр зүүгээ биз дээ. Жуулчидын иймэрхүү маягаар угтах юм бол харинч үргэх байлгүй дээ

103.9.90.50Зочин   • 3 сарын 14. 11 цаг 10 минут

ЖУУЛЧДЫН ТОО САЯД ХҮРГЭНЭ ГЭЖ 18 ЖИЛ ЯРЬСАН.

43.242.243.88bi   • 3 сарын 14. 10 цаг 39 минут

saihan hutsaj bndooooo ene

103.50.206.40Зочин   • 3 сарын 14. 10 цаг 17 минут

Сэрэхгүй бол сайхан зүүд байна даа

103.57.94.198Зочин   • 3 сарын 13. 17 цаг 28 минут

би гоё амралт барья гэсэн газараа дуудлага худалдаагаар ав гэнэ тэгээд би яаж тохилог юм барих юм бэ

106.251.113.232МИАТ   • 3 сарын 13. 7 цаг 24 минут

Монгол улсын аялал жуулчлалын салбар МИАТ гэж ганцхан компаний атганд бна шү дэ Зуны турш арайхийж 200.000 гаруй хүнийг зөөж ядан байж 1 сая хүнийг юугаар хэзээд нь яаж зөөх бгааг ойлгохгүй бна

111.239.61.212Зочин   • 3 сарын 12. 20 цаг 58 минут

olon juulchin mongold ireh tiim sain bish baihaa

203.91.115.44Зочин   • 3 сарын 12. 18 цаг 56 минут

Боловсон жорлон Засмал зам 2 оо сайжруул даа! Мөнгөний сайд минь энэ МАН АН гэж 28 жил худлаа ярьж өөрсдөө идэж уусан хулгайч луйварчдаас салахгүй бол Монгол улс хөгжихгүй ээ. Н.Энхбаярын санаачилгаар яаж харин 1000-ний замын эхлэл тавигдаж хэдэн аймаг нь холбогдсон юм тэгээгүй бол 1 сая жуулчин байтугай 10 мянган жуулчин ч ирэхгүй байсан юм. ЧИНГИС ЧИНГИС ХУДЛАА ХУЦАХЫН ОРОНД ДЭЛҮН БОЛДОГ РУУ ХАР ЗАМ, ОНГОЦНЫ ЖИЖИГ БУУДАЛ БАРИАД ТЭНД ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭН ТӨВИЙГ БАЙГУУЛВАЛ ХЭДЭН ЖУУЛЧИН ИРЭХ БАЙХ ШҮҮ.

66.181.161.39Зочин   • 3 сарын 12. 18 цаг 16 минут

Их зальтай этгээд байна чи. Луйварчдынхаа луйвардсан хоронгоний 1000-ны 1%-ийг л хураагаад авахад Монголын ард тумэн саудын арабчууд шиг амьдарна.

64.119.18.89Зочин   • 3 сарын 12. 17 цаг 10 минут

лоозонгын засгын газрын ээлжит лоозон

202.179.25.140зочин   • 3 сарын 12. 16 цаг 54 минут

тэдэнд файлд нь суулгаж өгөх,дээр нь авто зам,тээвэр,зам дагаж хөгжил "00"-ийн асуудлаас эхлээд, Мөн Энэ түүхэн дурсгалт газруудад ҮНДЭСНИЙ ХААД НОЁД БОЛОН ХАТАДЫН ХУВЦАС ӨМССӨН ЯСТАН БҮРЭЭЭР НЬ ХУВЦАСАА ӨМСӨӨД Л ТОСОЖ ҮЙЛЧИЛДЭГ БАЙХ, ЯСАР НЭГЭН ГАРЦ БАЙГАА БАЙГАА. ГАНЦХАН ХҮНЭЭ Л ОЛЖ ТАВЬ.....

202.179.25.140зочин   • 3 сарын 12. 16 цаг 51 минут

Уул нь ядах зүйлгүй болгочихвол болгочих л асуудал байгаам. 1-рт Энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн багаа бүрдүүл.. /Шахааны нөхдүүд 4 жилдээл тааруулж ажиллана. 2,Дотоодын аялал жуулчлалын агентлаг тур оператур-нхаа аттестатчлалыг яаралтай хийх / Ямарч цензургүй өрөө тасалгаа ч байхгүй тамга гэрчилгээ хармаалсан нөхөр автобусандаа хүн бүртгээд аялал аваад явж байх жишээтэй / 3, Хөдөө орон нутгийн аялалын баазууддаа "Үйлчилгээ гэж ямар байдгийг үзүүлэх сургалтаар улирлын чанартай: зуны хаврын намрын,өвлийн аялал/-д зориулсан жинхэнэ үйлчилгээг

122.201.21.41зочин   • 3 сарын 12. 16 цаг 43 минут

Жорлонгийн хувьсгалаа хийхгүй бол САЯ жуулчин гэж ярихаа болих хэрэгтэй,сайд гуай.

202.21.106.127Зочин   • 3 сарын 12. 16 цаг 35 минут

Доод талын залууг 1000хувь дэмжиж бна мороодол

66.181.185.203Зочин   • 3 сарын 12. 16 цаг 00 минут

МАНТУУ ЦАРАЙТ МИНЬ, ЭХЛЭЭД ЖОРЛОНГОО ГАЙГҮЙ БОЛГОЧИХООД МӨРӨӨДӨЛ ЯРЬ. ЯМАР Ч БИЕ ЗАСАХ ГАЗАРГҮЙ УЛСАД ЯМАР ЖУУЛЧИН ИРЭХ ВЭ? БҮҮ СЭРҮҮН ЗҮҮДЭЛ, БҮҮ СЭРЖ МАРТ. 80-90 ЖИЛ ХӨГЖСӨН ГЭЭД БАЙГАА СУМАНД ГАНЦ Ч ОЛИГТОЙ БИЕ ЗАСАХ ГАЗАР АЛГА. ХААНА НЬ ХӨГЖИЛ НЬ ЯВААД БАЙНА ВЭ? ДАРГА НАР НЬ ГЭЖ ХӨЛС ХИРЭНДЭЭ БАРИГДСАН, ХУУЧНЫ ФЕОДАЛ МАЯГИЙН НӨХДҮҮД БӨГСӨӨ ЧУЛУУГААР АРЧЧИХААД ИРЭЭД МАХАА БАРИН ИДЭЖ БАЙГАА ГЭЭД ТӨСӨӨЛ ДӨӨ?

124.158.126.197zochin   • 3 сарын 12. 17 цаг 20 минут

baga hutsaarai

66.181.187.74Зочин   • 3 сарын 12. 15 цаг 41 минут

nislegiin toogoo olion bolgoj unee hiyamdruul,tegvel juulchid uursduu irne

202.70.34.70zochin   • 3 сарын 12. 15 цаг 37 минут

Ehleed agaaryn helelsteeree tsegtsel. Manaih chini arlyn oron shuu dee.

202.72.245.122б   • 3 сарын 12. 15 цаг 31 минут

Ядахдаа Өвөр Монголын туршлага судла,Тэднйи хоол унды амт үнэ ,зочид буудал хятадад хамгийн хямд цэвэр байдаг.Энэ их тооцоогүй итгэл үнмшил чинь Монголыг туйлдууулж байгаа.

202.70.34.70Ард   • 3 сарын 12. 15 цаг 31 минут

ЧУХАМ ЯАЖ? ХЭЛЭХЭД ЯМАРЧ ХҮЧ ОРОХГҮЙ.

64.119.19.138Зочин   • 3 сарын 12. 15 цаг 28 минут

Эхлээд боловсон нойлийн хувьсгал хий дараа нь олон жуулчинаа тат

Шинэ мэдээ

С.ЭНХБОЛД: Манай эмнэлгийн эмч нар 3 сая төгрөгийн цалин авдаг12 сар 15. 15:12Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 15:00Дональд Трамп сэтгүүлчдэд зориулсан зул сарын баярын хүлээн авалтыг цуцалжээ12 сар 15. 14:55Сарын хуучийн тэнгэр12 сар 15. 14:50АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон охин нас баржээ12 сар 15. 14:45Хятад 55 дахь оргодол авлигачаа шилжүүлэн авчээ12 сар 15. 14:40500 жилийн түүхтэй шилтгээний шинэчлэлийг гайхан алмайрсан минь12 сар 15. 14:35Д.Трампын тангараг өргөх ёслолын зардалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна12 сар 15. 14:35АНУ, ОХУ терроризмтой хамтран тэмцэх асуудлаар хэлэлцэнэ12 сар 15. 14:30Бэкхемтэй адилхан болохын тулд 40 мянган доллар зарцуулжээ12 сар 15. 14:25Оросын пуужин тээгч “Ту-160” онгоцууд Венесуэлээс иржээ12 сар 15. 14:20Уушги цэвэрлэх хялбар арга12 сар 15. 14:15Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй12 сар 15. 14:10Солонгосын үндэсний хайр, бүх цаг үеийн шилдэг жүжигчин Song Ye Jin12 сар 15. 14:05Саудын Арабын хунтайжид хариуцлага хүлээлгэжээ12 сар 15. 14:00Өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой хүнс12 сар 15. 13:55ОХУ-д 467 мянган хүн ял эдэлж байна12 сар 15. 13:50Адольф Гитлер Еврей гаралтай байсан уу12 сар 15. 13:45ФОТО: Цагаан гоо үзэсгэлэн12 сар 15. 13:40”ГУАНЖОУ МАСТЕРС-2018”-д манай 13 жудоч өрсөлдөнө12 сар 15. 13:30Холливудын хамгийн алдартай харамчууд12 сар 15. 13:25700 сая гаруй хүн ядуу амьдарч байна12 сар 15. 13:20Селин Дион салам туржээ12 сар 15. 13:15АНУ болон Грек анх удаа стратегийн яриа хэлцээ хийв12 сар 15. 13:10Оросууд оны улстөрчдөө тодруулжээ12 сар 15. 13:10Хүүхэд тээж, төрүүлсэн эмэгтэйчүүдийн гайхалтай гэрэл зураг12 сар 15. 13:05Сонжоо: Та урьд насандаа хэн байсан бэ12 сар 15. 12:55Хоёр Солонгос ойн аж ахуйн салбарт хамтран ажиллана12 сар 15. 12:50Меланиа Трамп үсээ шар өнгөөр буджээ12 сар 15. 12:45Финландад шар хантаазатнуудын жагсаал цуглаан болно12 сар 15. 12:40
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.