3-р сарын 13
7 цаг 00 минут

Шүлхийний араас “ниргэсэн хойно нь хашгирав”

Амныхаа билгээр сайхан өвөлжлөө гэж ярьж байгаа ч  малчид зуд, шүлхий хоёртоо нугдайтал нухлуулсаар хавартай золголоо. Цас зудны улмаас сая шахам мал дэлхий дэрлэсэн бол шүлхий өвчтэй 3300 орчим малыг устгалд оруулсан гэж байна. Үнэн л байдаг байгаа даа, их л даруухан тоо байна. Одоогийн байдлаар 12 аймгийн 30 суманд шүлхийн тархалттай байна. Удахгүй Улаанбаатарт шүлхий гарвал гайхах зүйлгүй. Малын элдэв халдварт өвчнөс ангид хол байдаг төвийн бүсийн аймгууд тухайлбал, Архангай, Өвөрхангайд шүлхий “харвачихлаа”.  Үндсэндээ дэлхийд“А” зэрэглэлийн хэмээн тодотгодог энэ халдварт өвчинд  бүслэгдчихээд байна.

Тоо толгойд шүтсэн мал аж ахуйг чанарт шилжүүлэх, суурин хэлбэрт оруулах, 1000-т малчин гэж хөдөөгийнхнийг хөөрөгддөг бус малын хөлийн болон бэлчээр ашигласны татвараар тоо толгойг хязгаарлах бодлогыг яаралтай хэрэгжүүлмээр байна.

Шүлхий ядарсан эдийн засагт  хүсээгүй гарз учруулуж эхлэв. Хорио цээрийн дэглэм сахиулах, өвчилсөн малыг устгах, вакцин тарилга гэхчлэн учруулж буй эдийн засгийн нэмэлт дарамтыг тооцоолох аргагүй. 

Энэ өвчний дэгдэлттэй хамт монгол малын махыг дэлхийн зах зээл дээр гаргах мөрөөдөл бүдгэрч, мөнөөх махны экспортоос нэг тэрбум ам доллар олох зүдрүүхэн төлөвлөгөө маань зугуухан замхарч байна.

Шүлхий одоо л гарч байгаа юм биш. Нэгэн цагт бүрэн устсан гэж байсан энэ өвчин 2000 оны эхээр дэгдэж халдавч хар халзандаа гэдэг шиг юм болж нийслэлд хүртэл халдвар нь тархаж билээ. Тэр өвөл нийслэлийн хойт зуслан чигийн иргэд  нэг л өдөр хотын төвд явсан нь гэртээ харих эрхгүй, гэртээ байсан нь гадагшаа гарах эрхгүйгээр хөл хорионд орж байсан санагдана. Тэр цагаас хойш шүлхийтэй дэндүү “дасч” чих дөжрөнө гэгч болжээ. Монгол нутгийн хаа нэгтээ шүлхийгүй өнжсөн жил бараг үгүй байх.

Өмнөх долоо хоногт нэгэн мэдээ  гарчээ. Аравхан мөр хүрэхгүй энэ мэдээний анхаарал татсан нь “Шүлхийн шалтгааныг тодруулахаар тагнуулынхан ажиллаж байна” гэх өгүүлбэр. Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирна  гэдэг шиг юм болж байна. Цаг хугацаа хийгээд тархалт аль ч талаасаа шалтгааныг нь аль эрт шалгаж тогтоож, таслах ёстой байсан биш үү. Гэтэл шүлхий газар авч, 21 аймгийн талаас илүү хувийг нь хамарсан хойно тагнуулынхан шалтгааныг нь тогтоохоор хөдөлж байгаа бололтой юм. Улс орны нүд чих байж сэрэмж  сэрүүлэг болж байх ёстой энэ байгууллага яахаараа өдий болтол шалтгааныг нь тогтоосонгүй вэ. ХХААХҮЯ-ны мал эмнэлэг, үржлийн газрын ажилтан нь  “зэрлэг амьтдаас халдварласан гэдэг нь тогтоогдсон” хэмээн ярьжээ. Үүнд итгэвэл  шүлхий, түүний тархалтын буруу нь зэрлэг амьтад л болж таарч байгаа юм байна. Шүлхий яагаад гараад байгаа талаар янз бүрийн таамаг, явган яриа дуулддаг. Тэр ч бүү хэл, малын вакцин нийлүүлдэг компаниуд бие биеэ зориудаар шүлхий тараасан хэмээн буруутгаж байсан тохиол ч  бий. Бүр малчид нь хүртэл малдаа шүлхий халдааж байна гэх хар сэр байдаг. Ингэх шалтгаан нь устгасан малын нөхөн төлбөр, даатгал гэнэ.  Бүр гаднаас зориудаар халдааж байна гэсэн яриа ч чих дэлсэж л байдаг.  Энэ мэтээр худал үнэн нь мэдэгдэхгүй явган яриануудыг аль хэдийнэ л мухарлаж шалгах байсан юм.

Монгол нутагт сүүлийн 10 шахам жил энд тэнд, оочин соочин шүлхий өвчтэй байсан.  Мал гэлтгүй ан амьтантайгаа хамт шүлхийд  өртөж байв. Дорнод талын цагаан зээрийг шүлхийн буруутнаар нэрлэж, бурхан хилэгнэтэл буудаж устгасан байх. Цагаан зээрийн хар тавиланг  хэвлэл мэдээллийнхэн тухайн үед өмөөрч өмөлзөж бичиж байсан нь бий. Хэнд ч хариуцлага яригддаггүй болохоор хээрийн амьтан л хамгийн түрүүнд буруутанд тооцогддог юм байна. Хариуцлагаас мултрах төвөггүйхэн гарц нь энэ байх.

Мал бол  хувийн өмч. Өмчийнхөө бүрэн бүтэн байдлыг эзэн хүн л хариуцах ёстой. Үүн лүгээ малчин ч бас малынхаа эрүүл мэндийг хариуцах үүрэгтэй. Малынхаа  жинг нэмж таргалуулах гэж Хятадын  “Ивомек”,  ОХУ-ын “Гамабит”, “Витам” тариа шахаж байснаас малдаа урьдчилан сэргийлэх вакцин тарих нь илүү үр дүнтэй, эдийн засгийн хувьд ч ашигтай гэдгийн сануулга нь шүлхий болоод байна.

Ерөөс шүлхий өвчин аймгаас аймаг, сумаас сум дамжин халдварлаж байгаа нь малын тоо толгой хэт олширсон, бэлчээрийн даац хүрэлцээгүйгээс малчид нутаг хөөн отор нүүдэл хийх болсон,  мал эрүүлжүүлэх ажил үйлчилгээ малынхаа тоо толгойг бүрэн хамрах боломжгүй зэрэг   олон хүчин зүйлээс шалтгаалж байна.

Тоо толгойд шүтсэн мал аж ахуйг чанарт шилжүүлэх, суурин хэлбэрт оруулах, 1000-т малчин гэж хөдөөгийнхнийг хөөрөгддөг бус малын хөлийн болон бэлчээр ашигласны татвараар тоо толгойг хязгаарлах бодлогыг яаралтай хэрэгжүүлмээр байна.

Эрүүл 100 мал өвчтэй 1000 малаас илүү өгөөж, үнэ цэнэ, нэр хүндийг эзэндээ өгдөг тийм л нөхцөл боломжийг бүрдүүлье.

П.Булган  

 

   

 

 

33
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

33 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.184Зочин   • 3 сарын 13. 21 цаг 59 минут

Baktsin em taria biznes hiideg humuus obchin taraagaad bn tor zasag ajilaa hiigeechee

116.44.154.116zochin   • 3 сарын 13. 19 цаг 59 минут

ene setguulchid odoo buzarttsan avgai ongon ohin shig zagnahaa bolchih tsaanaasaa daalgavartai albaar taraasan gabnii gar holnuudiin hiisen heregiig zasag yahiin nirgehii n hen hiisiin teneguud medehgui yumandaa bult avahaa bolioroi ORKUUDAA

103.229.122.193Зочин   • 3 сарын 13. 18 цаг 10 минут

НААД СУРЖИН ШАР СЭМЖИЛСЭН ЕВГЕН ЭНХТУВШИНГ ОГЦРУУЛААААА ХЭЗЭЭ Ч АЖИЛ ХИЙЖ БАЙГААГУЙ МУУ МУДАААААК

103.57.94.184Зочин   • 3 сарын 13. 11 цаг 53 минут

Suuliin heden jil l snulhiid darluullaa, tor zasag uam ni neg l ucniraa olohgui baih snig bna, snidbertei arga hemjee abcn boldoggui l um baih daa, hunsnii auylgui baidliin hubid tom auyl snuu dee, er ni belcneeriin mal aj ahuigaas zorigtoi salj fermeriin aj ahuig hogjuuleh ni zob bhaa gej bodoj bna

112.72.15.78Зочин   • 3 сарын 13. 11 цаг 39 минут

Шүлхий тарж байгаа хэд хэдэн шалтгаан байна.1. Засгийн газар олон аймаг суманд гшараад байхад өндөржүүлсэн бэлэн байдлаа тогтоохгүзй, хуулиа хэрэгжүүлэхгүй байна. 2. Мал эмнэлэг, үржил хоёрыг хурдан үйл ажиллагааг салгах хэрэгтэй. Үржил нэрээр өвчин тарж байна. 3. Хориоцээрийн арга хэмжээгээ зүй ёсоор хэрэгжүүлэхгүй байна. 4. Малчидаас татвар авах хэрэгтэй. малаа өвчлүүлсэн малчдад нөхөн олговор олгохыг зогсоох хэрэгтэй.5.Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөв тодорхойлж, бодлогоо буруу хэрэгжүүлээд байна.

116.44.154.116zochin   • 3 сарын 13. 20 цаг 17 минут

er n suuliin ued gal mon haldvart ovhinii degtelt hemjeeneesee het mehanik maygaar iheer gardag bolchihood bigaa uuniig tsagdaagiin gazartai irged hurtel sonor seremjtei anhaarahgui bol ymar negen horlon suitgeh dald ajilgaa Mongoliig uneheer tuiveej bn dor setgegdeluudiig harhad bur Tor zasagtai n bassan doromjilson uildeluud haragdaj bn uunii esreg Mongolchuud sonor seremj negdeltei bihgui bol bid oorsdoo l zovoh bolno shuudee

202.9.40.226Зочин   • 3 сарын 13. 11 цаг 27 минут

biznes hiij ulsiin mungu idej bh yumdaa

202.21.100.210Зочин   • 3 сарын 13. 11 цаг 05 минут

Малын хөлийн татвар бий болгож ядаж малыг эрүүлжүүлэх хэрэгтэй шүү дээ. Хувьд очсон малыг байнга төсвийн татвар төлөгчийн мөнгөөр эрүүлжүүлэх ямар ч боломжгүй шүү дээ. Хонин толгойд шилжүүлээд 1000 малтай иргэдээс татвар аваач

66.181.160.115Ахмад түшээ   • 3 сарын 13. 10 цаг 33 минут

Хамгийн гол асуудал ажил, үйлчилгээний технологийн зохистой хугацаанд чанартай хийх асуудлыг хариуцлагажуулж, малын эмч нарыг чадваржуулах, мөн өвчинд тэсвэртэй ялангуяа шүлхийгээр өвчилдөггүй малыг сонгон үржүүлэх ажлыг малзүйчид анхааралдаа авах .......

202.131.238.150зочин   • 3 сарын 13. 10 цаг 20 минут

яавал МОНГОЛ улсын эдийн засагт хор хохирол учруулж мөнгө хулгайлах уу гэж бодож үнтдаг, сэрдэг, өглөө ажилдаа явдаг хүмүүс бас байна аа.

202.131.238.150зочин   • 3 сарын 13. 10 цаг 17 минут

Шүлхий шүлхий гээд байхаар гадаад руу МАХ гаргах худлаа болно биз дээ. Хүн бүр МОНГОЛ УЛСын хөгжил, АРД ТҮМНИЙ амьдралд санаа зовж байхад энэ ДЭЭГҮҮР эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэж байгаа хүмүүс зөвхөн өөрсдийнх нь ТҮРИЙВЧ сонин болоод байна. Үхэхдээ түнтгэр түрийвчээ аваад үхэх үү. Үр хүүхэд чинь ЭХ ОРОН газар нутгийн бол түнтгэр түрийвч хэрэггүй БООЛ болно гэдгийг ойлгохгүй байна у

122.201.24.86зочин   • 3 сарын 13. 10 цаг 12 минут

Нийслэлийн дарга нар хотын хогон дээр үхэр билчээгээд байж байх юм. 5 сар хүртэл байж байг гэнэ. Шүлхий зуслангуудын үхэрт халдвал цаашаа юу болхов. Ийм л хурдгүй тайван хүмүүс байна даа. Дэлхийд хамгийн аюултай А зэрэглэлд багтддаг өвчин шүү. Тариулсан мал өвчилдөг, билчээрт микроп нь удаан хадгалагддаг. Нийслэлийн ногоон байгууламж өвчин тээхэд бэлэн байна. Онцгой байдал урьдчилж ажиллах үүрэгтэй.

202.131.238.150зочин   • 3 сарын 13. 10 цаг 12 минут

Шөнө нөгөө ТӨВ аймгийн постны хүмүүс унтаад гардаггүй тэгэхээр шүлхий шөнө улаанбаатар хотод ороход халдвар тараахад зүгээр гэсэн үг үү. Шүлхий гараагүй худлаа АРД ТҮмнээс мөнгө авахын тул гарсан ПОСТ уу. Нэг л ойлгомжгүй байгаа юм даа.

202.9.40.123Davjii   • 3 сарын 13. 10 цаг 11 минут

Халдварт өвчин гарвал улсын төсвөөс мөнгө авах боломж бүрддэг ,,, сайхан боломж

202.9.40.123Зочин   • 3 сарын 13. 10 цаг 09 минут

Үржил селекцийн ажлыг мэргэжлийн түвшинд явуулж өвчинд тэсвэртэй өвчин эсэргүүцэх чадвартай малтай болох шаардлагатай. Социализмын үед ийм л тогтолцоо байсан шүү дээ, мал зүйч-зоотехникч нарыг үндсэн ажлыг нь хийлгэе дээээ........

66.181.160.38бат   • 3 сарын 13. 16 цаг 11 минут

Зөв санаа

43.228.131.101zzz   • 3 сарын 13. 12 цаг 47 минут

Iim yum baidaggui yum. Malaa

202.131.238.150зочин   • 3 сарын 13. 10 цаг 08 минут

Шүлхийг үнэн гараад байна уу гэдгийг ЯАХ аргагүй шалгах хэрэгтэй. 2017 оны наадмын дараагаас ТӨВ аймаг руу явдаг ПОСТон дээр шүлхийн пост гарсан 2018 оны 3-р сарын 13-ны өдөр хүртэл дунд нь 10 хоногоор 2 удаа завсарласан. Байнга байна. МОНГОЛ улс ингэж шүлхийдээ дарлуулаад байна гэж үү. Мал аж ахуйн салбар ингэж лойж байна уу

103.229.122.246малчин   • 3 сарын 13. 10 цаг 06 минут

чинь тэглэнэ гэнэ. Ингээд Монголд зөв юм хийх ямарч боломжгүй.Улс орон бүрэн сүйрч бослого үймээн гарч хувьсгал гарсны хойно шийдэх үү.Оросоос вакциныг шууд худалдан авалт хийхэд ямарч хууль зөрчихгүй байгааг харууллаа.Гэтэл тендерт шалгаруулах нэрээр нэмэгдсэн үнэ дотор авилгын тоо үсэг хоёр цохиж явах учир үнэ нэмэгдэж байгааг харууллаа.

103.229.122.246малчин   • 3 сарын 13. 10 цаг 02 минут

Тагнуулыхан үндэсний аюулгүй байдалд холбоотой асуудлаас хөндийрөөд мөнгөтэй эрхмийг агнах анд аль хэдийнээ мордож үндсэн ажлаа мартсан юм чинь үүнийг хийхгүй нь ойлгомжтой.Малчдад ямарч нам татвар авна гэж хэлж чадахгүй.Нэг хонин толгойд 100 төгрөгийн өчүүхэн татварыг чөлөөлж 100 хүний санал өгөөрэй гэж бялдуучилсаар байгаад малчид нь авахын дон шүгэлсэн амьтад болсон.Бэлчээргүй байгаль сүйдвэл хүн малгүй сүйрнэ гэдгийг мэдсэн хирнээ өсгөхийг дэмжинэ.Хэрэв аль нэг нам нь малчдад татвар оноовол муу хэлээд зогсохгүй манайх хэрэв ялбал татварыг

183.177.100.3зочин   • 3 сарын 13. 9 цаг 48 минут

Шүлхийн вакцин оруулц ирдэг компани хувь хүмүүсийг шалгах цаг нь болсон

66.181.186.111Зочин   • 3 сарын 13. 9 цаг 44 минут

Тариал байхөд гараад байдаг но той ноцтой

66.181.187.226Зочин   • 3 сарын 13. 9 цаг 44 минут

Чанаргүй вакцины бизнесийнхэний хар гай.

202.131.243.190Zochin   • 3 сарын 13. 9 цаг 03 минут

Malchin geheer l yadarsan hun met setgegdel olon niited toruuleh bodlogo yavaad bna. Malchid unendee davarch bgaa sh de. Hotod eldev ovchin delgervel neg honi ch ogch chaddaggui hirnee ovoljilt hunderlee, zud bolloo, mal toriin hamgaalaltand baidag geed l eldev tuslamj toroos, olon niitees guigaad l suid boldog biz dee. Bid neg l gazar oron deer amidarch bgaa malchid ch bas hariutslaga huleeh estoi.

202.131.243.190Zochin   • 3 сарын 13. 8 цаг 57 минут

Malchidtai hariutslagiin tuhai yarih tsag ali ert bolson. Mal huvid shiljij malaa chanarjuulah, ovchingui eruul maltai baih ni tuhain malchnii l asuudal. Songuulias songuulid ner devshigchid malchdiin talaarhi bodlogo nertei oogshuuleh hotolbor yarisaar malchid ulsad neg ch tatvar toldoggui ailiin erh huuhed shig bolson bna. Maliin holiin tatvaraas avaad jiriin aljilchin alban haagchdiin adil tatvar toldog bh heregtei. Ter ni hsudarga. Ondor ashig shimtei, uulder ugsaa saitai mal malladag, niigemd ur ogoojtei malchdiig bodlogoor demjdeg baiya

41.85.161.168nvf   • 3 сарын 13. 8 цаг 59 минут

Хувь хүмүүс Сайн байна уу Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

202.21.103.235Зочин   • 3 сарын 13. 8 цаг 52 минут

Ямааны ноолуурын урамшуулалыг болиоч

202.21.103.235Зочин   • 3 сарын 13. 8 цаг 50 минут

Мал эмнэлэгийн хүрээлэн Биокомбинат зэрэг улсын чанартай үйлдвэрүүдэд чанарын өндөр түвшинд вакцин хийлгээд малчдад 1 үхэрт 3000-5000төгрөгөөр тарих богоо бодод шилжүүлэх,,мөн бэлчээрийг ариутгах,хашаа хороогоо ариутгах,ажлыг мал эмнэлгийн байгууллагуудаар заавал хийлгээд бичиг сертифкат авах ,/хэрэв вакцин тарисан ариутгал хийсэн бичиг бүхий айлд шүлхий гарвал тэр бичиг сертифкат өгсөн мал эмнэлэг эмч хариуцлага хүлээх , хавар нь бүх малыг заавал *ВАНН*ддаг бүх төрлийн вакциныг улсдаа хийдэг болох Адуу ямаанаас малын хөлийн татвар авдаг болох

202.21.116.66БААТАР   • 3 сарын 13. 8 цаг 37 минут

малын хөлийн татвар авах хэрэгтэй. тэр татвараар малын эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг баймаар байна. сумын мал эмнэлгийг чадвахжуулахгүй юм бол хэн энэ өвчинтэй тэмцэх юм. төрөөс чанаргүй ариутгалын бодис, вакцин нийлүүлэхээ зогсоо. халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хэрэгсэл нь 100 % гадны хараат болохоор бид хэзээ ч өвчнөөсөө салахгүй. дээр нь Монголын мал эмнэлгийн хэдэн хувалзнууд байгаа цагт. одоо цагт аль болох төрөөс хумсалж, хүчирхижих бодолтой хүн их болсон байна. ТӨР ТӨМӨР НҮҮРТЭЙ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ЦАГ БОЛСОН.

202.9.43.91Бат   • 3 сарын 13. 8 цаг 28 минут

Малчдаас малын хөлийн татвар аваад улсын мал эмнэлгийн системээ ахин сэргээчихвэл асуудал шийднэ мал аж ахуйн орон гэх мал эмнэлэг нь хувьд шилжсэн нь том алдаа болсон шүү

64.119.21.184Зочин   • 3 сарын 13. 8 цаг 08 минут

Heden jiliin omno shulhii baihgui baisan suuliin ued ailiin gaduur ybahdaa shulhiin birusiig tarshaad ybaad ogdog gesen tsagdaa tagnuul ajilaa hiigeechee olnii ug ortoi shuu

66.181.160.108Зочин   • 3 сарын 13. 7 цаг 49 минут

Шүлхийг зориудаар тараагаад байна л гэж ярьж бичээд байгаа ш дээ. Аль эрт л учир шалтгааныг нь олохгүй монгол нутаг даяар тархсан хойно учир шалтгааныг нь тогтоох гээд явж байна гэдэг дэндүү алгуурласан хариуцлагагүй үйлдэл биш үү

122.201.25.46Зочин   • 3 сарын 13. 7 цаг 42 минут

ХАШГИРАВ...!!!!!

Шинэ мэдээ

Солонгос улсад нэг удаагийн хуванцар бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлахаар болжээ4 цаг 37 минутын өмнөКока Кола ундаанаас шинэ төрлийн эрүүл мэндийн ундаа гаргахаар болжээ4 цаг 46 минутын өмнөНэг жилийн өмнө Дональд Трампыг огцруулах гэж байжээ4 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч Мүн Че Ин-д 1,5 тэрбум воноор үнэлэгдэх мөөг бэлэглэжээ4 цаг 56 минутын өмнөГ.Хайдав: Англи дарапан пальто, каракул малгай өмсч орос хром жийсэн амьтан л хотын гудмаар алхдаг байлаа5 цаг 1 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас олон арван хүн амь үрэгджээ5 цаг 6 минутын өмнөАфрикт анхны оскарыг авчирсан жүжигчин Чарлиз Терон5 цаг 11 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы өмнөх аюулгүй байдлын арга хэмжээг чангатгав5 цаг 16 минутын өмнөХарангын “Хар азарга” хар савхинаасаа салжээ5 цаг 21 минутын өмнөШиньжян Уйгарын өөртөө засах орныг зорих жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ5 цаг 26 минутын өмнөБүтэн сайн өдөр бидэнд яагаад чухал вэ5 цаг 31 минутын өмнөНамрын улиралд хоолондоо хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнс5 цаг 36 минутын өмнөБаку 2018: DAY 3 ШУУД5 цаг 39 минутын өмнөДуучин Риана яагаад мяраалаг болохоор шийдсэн бэ5 цаг 41 минутын өмнөАлтан капучино 24 ам.долларын үнэтэй5 цаг 46 минутын өмнө"Ил-20" нисэх онгоцны сүйрлийн талаарх мэдээллийг Оросын талд өгчээ5 цаг 51 минутын өмнө2032 оны зуны олимпийг Сөүл болон Пхёньян хотод зэрэг зохион байгуулах санал гаргажээ5 цаг 56 минутын өмнөИрэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна6 цаг 1 минутын өмнөДуучин С.Зоригт утсаа маажаад сөхөөгүй ч ДУНД ХУРУУГ мартсангүй6 цаг 6 минутын өмнөЭкс ерөнхий сайдыг хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна6 цаг 11 минутын өмнөАлдартай дуучины фэн клубын захирал дуучины нэрийг барьж, залилан хийжээ6 цаг 16 минутын өмнөАлим шиг өгзөгтэй болгох 30 өдрийн суулт6 цаг 21 минутын өмнөРианна Барбадосын бүрэн эрхт элч болжээ6 цаг 26 минутын өмнөХогоо зөвшөөрөлгүй хаясан зорчигчийг таксины жолооч хүчээр буулгажээ6 цаг 31 минутын өмнө“Лалын улс” бүлгийн 5 босогч амь үрэгджээ6 цаг 36 минутын өмнөАнгли Улс 2030 онд тамхины утаагүй улс болно6 цаг 41 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Тамчийн хавцал6 цаг 46 минутын өмнөУнадаг дугуйн парад болно6 цаг 51 минутын өмнөУсан онгоцны даац хэтэрч, 200 гаруй хүн ор сураггүй болжээ6 цаг 56 минутын өмнөАнжелина Жоли, Брэд Питтэй өөрийнхөө гэрт нууцаар уулзаж байх санаачлага гаргажээ7 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.