3-р сарын 13
12 цаг 06 минут

"РИО ТИНТО" компани Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчжээ

 Рио тинто компанид хөрөнгө оруулалтын гэрээг  зөрчих эрх олгосон  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын захирамж ил боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2009 онд "Оюу толгой" ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй байгаа юм. Мөн одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байгаа аж. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. 

Тус гэрээний долдугаар зүйлийн 3-т  хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана гэж заасан ч тэд биелүүлээгүй байна. Рио Тинто компани гэрээгээ зөрчсөн төдийгүй гэрээг зөрчих эрхийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг олгож байжээ. 

Тодруулбал, Ерөнхий  сайд асан Н.Алтанхуяг 2014 онд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг тухайн үеийн эрчим хүчний сайд асан М.Сономпил, Эрчим хүчний  зохицуулах хорооны  даргаар ажиллаж  байсан С. Отгонбаяр нарт  даалгасан байна. Ингэхдээ тэрбээр улсынхаа эрх ашгийг хохироож хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн  тогтоол гаргасан нь ийнхүү  нийтэд ил боллоо. 

Энэхүү гэрээг байгуулсанаар дөрвөн жилдээ багтааж, Монголоос эрчим хүч авах асуудлыг түдгэлзүүлж энэ хэрээр улсын эрх ашиг хохирсоор өнөөдрийг хүрч байна. Хэрэв энэ гэрээг байгуулаагүй бол хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар “Оюутолгой” компани өнгөрсөн оны долдугаар сараас Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой байлаа. Эдүгээ "Оюутолгой" компани Хятадаас жил бүр 200-250 сая ам.долларын эрчим хүч импортолж байгаа. Тэгэхээр Н.Алтанхуягийн санаачлагаар байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь жил бүр ийм хэмжээний валютын урсгалыг тогтоон барих боломжийг  алдаж байгаа юм.

Нөгөө талаасаа энэ гэрээг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах ёстой байтал Засгийн газар хэдхэн хүний санаачлагаар энэ гэрээг хэлэлцэж баталсан нь анхаарал татаж байгаа төдийгүй ардаа ашиг сонирхлын зөрчилтэй юм биш үү гэсэн хар сэр төрүүлж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар орж хийгдсэн тул аливаа өөрчлөлт хийхдээ  заавал УИх-д танилцуулах ёстой. Хэнд ч энэ ойлгомжтой энэ журмыг Засгийн газар зөрчсөн.

УИХ-ын ёсчлон баталсан Хөрөнгө оруулалтын  гэрээнд заасан  эрчим хүчний  станц барих  заалтыг   хүчингүй болгосон, Монгол дахь аль нэг эх үүсвэрээс эрчим хүчээ хангах  хугацаа заасан гэрээг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийнхүү УИХ-д танилцуулалгүй цуцалсан, дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд байгуулсан гэрээ мөн Монгол Улсын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн нь Ардчилсан нам засаглаж чаддаггүйн том жишээ болж үлдэж байна.

"Оюутолгой” ХХК жилд 200-250 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч хэрэглэдэг. 

Хэрэв энэ хугацаанд Тавантолгойн цахилгаан станц барьсан бол богино  хугацаанд хөл дээрээ босч, хөрөнгө оруулалтаа нөхөх төдийгүй,  Оюутолгойн эрчим  хүчинд  зарцуулж ирсэн хөрөнгө Монгол улсад  шингэх учиртай байв. Гэтэл ТТЦС одоо болтол баригдаагүй нь “Рио Тинто”  өмнөд бүсийн  эрчим хүчний Тавантолгой   станцын төслийг анхнаасаа хэрэгжүүлэх сонирхолгүй, цаг хугацаа  хожиж байсны илрэл болж байна. 

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ асуудлаар байр  сууриа  илэрхийлэхдээ  “Миний хувьд энэ гэрээ  муу байсныг  маш сайн мэдэж байсан учраас 2009 онд уг гэрээг батлахыг эсэргүүцсэн долоон гишүүний нэг болж байсан. . Өнөөдөр өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно” гэжээ. 

Б.Анир 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98Зочин   • 3 сарын 15. 10 цаг 09 минут

монгол тусгаар улс юм чинь оюу толгойг авсан луйварчдаас үхсэнээ айгаад байгаам өөрснөө хахуул авчмраад яаж ч чадахгүй байгаам тэр гадаадын эзэдээс нь нэгийг авчираад хорчихооч тэгвэл манайхны булхайг яасан сайхан гаргах болоо тэгээд л буудан алах ялаа сэргээж хэдэн луйварчинг буудахаар дээдэс өмдөндөө шээс аддан даа хятад шиг номхруулах сан

64.119.18.251Зочин   • 3 сарын 13. 19 цаг 38 минут

Увсын 3 дамжуулаад л тоглочихсон юм бна.Нүүрэн дээрээ нэг шударга нидэр дээрээ мөнгөний хойноос улаан нүдээ ч ухаж өгөхөөс буцахгүй хүмүүс дээ

66.181.177.31Зочин   • 3 сарын 13. 14 цаг 13 минут

алтанхуяг хулгайч дарга байхдаа улсаа хорлоод л,шалгагдаж байхдаа шударгаа гайхаж атг муулаад л

202.21.100.210Зочин   • 3 сарын 13. 13 цаг 12 минут

Энэ бол иргэн Даваасүрэнгийн хувийн бодол Монгол улсын хуулиар иргэн Даваасүрэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Одоо иргэн С.Баяр С. Баярцогт нар үзэл бодлоо илэрхийлэх дараа нь хөндлөнгийн хараат бус гэрч дүгнэлт гаргах эцэст ард түмэн нэгийг ойлгоно. ОЮУЛТОЛГОЙ МОНГОЛ ЯГ ХЭРЭГТЭЙ ЮМ УУ ҮГҮЙ ЮМУУ

202.21.105.186Zochin   • 3 сарын 13. 12 цаг 53 минут

Setguulch nar uls ornii erh ashgiig bodoj medeegee bichdeg baimaar yum, odoo ch tiim yumnii unergui boljee

103.26.192.190Сайн ойлгосонгүй   • 3 сарын 13. 12 цаг 29 минут

Үгүй тэгээд одоо хүртэл авч байгаа юм чинь одоо хүртэл зөрчөөд л байгаа юм байна ш дээ. Хятадаас аваад байгаа эрчим хүчний сувгийг нь хаачихад л гэрээ зөрчихийг нь болиулчих юм биш үү.

66.181.161.60harhun   • 3 сарын 13. 12 цаг 23 минут

Oyutolgoin tsuvaa nemegdej olon yavdag bolloo.alt zesiig ch sain zooj bna.mongolchuudiin medliin gants nuursnii zamd bas lai bolj yavaad bh yum.

122.201.24.86зочин   • 3 сарын 13. 12 цаг 13 минут

Хөөж харагдаа ч. Алт эрдэнэсийг нь аваад ашгаа нөхөчихсөн. Авлигаа өгчихсөн одоо явсан ч яахав.

107.170.239.171ххххххххххх   • 3 сарын 13. 12 цаг 09 минут

Одоо сайхан далимдуулаад гэрээгээ цуцлаад хөөгөөд явуулах боломж гарлаа даа...

Шинэ мэдээ

Месси маргааш гайхамшиг бүтээх үү???2 цаг 28 минутын өмнөК.Роналдугийн гайхамшиг үргэлжилсээр байна4 цаг 14 минутын өмнөФото: Япон ухамсар Дэмжлээ Цэвэрлэлээ7 цаг 43 минутын өмнөОХУ-ын шигшээ баг Египетийг бут ниргэлээ7 цаг 47 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд8 цаг 27 минутын өмнөБрикс-ийн дээд хэмжээний уулзалтад Аргентин, Энэтхэг болон бусад улсын удирдагчид хүрэлцэн ирнэ8 цаг 37 минутын өмнөГудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ8 цаг 41 минутын өмнөЦагаачлалын асуудал хурцдаж байна8 цаг 42 минутын өмнөАугаа их зохиолчдын хачин жигтэй зуршлууд8 цаг 47 минутын өмнөХакерчид их хэмжээний криптовалют хулгайлжээ8 цаг 52 минутын өмнөТөрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа8 цаг 57 минутын өмнөЖингээ амжилттай хасах 10 зөвлөмж9 цагийн өмнөЮу ч бодохгүй байх үед шинэ санаа орж ирдэг9 цаг 2 минутын өмнөХиамнаас хордсон байх магадлалтай байна9 цаг 7 минутын өмнөБат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Монгол морьд Атриатын тэнгисийн шорвог усыг үнэрлэж үзэв (12-р бүлэг)9 цаг 12 минутын өмнөНаполеоны гурвалжин малгай 350 мянган еврогоор зарагджээ9 цаг 17 минутын өмнөУлаан талбайд хулгай хийсэн Перу эмэгтэйг саатуулжээ9 цаг 22 минутын өмнөОХУ, АНУ-аас оруулж буй зарим барааны гаалийн татварыг нэмнэ9 цаг 25 минутын өмнөРоналду солиотой хурд хийв (бичлэгтэй)9 цаг 27 минутын өмнөЧалчаа саарал: Гитлерийн хайртай нохой9 цаг 32 минутын өмнөОтгон сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна9 цаг 37 минутын өмнөАНУ Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилтаа түр зогсоосон гэдгээ нотолж байна9 цаг 42 минутын өмнөХодоодны хорт хавдарыг эрт илрүүлэхэд Солонгос эмч нартай хамтарна9 цаг 46 минутын өмнөБайцаагаар хийж болох баялаг хоолны жорууд9 цаг 47 минутын өмнөDolce and Gabbana-гийн 1992 хавар зуны коллекц9 цаг 52 минутын өмнөХилийн чанадад байгаа иргэддээ туслах сангийн дүрмийг шинэчлэв9 цаг 54 минутын өмнөСайхан амьдрахад тус болох 20 зөвлөгөө9 цаг 57 минутын өмнөН.Энхтайван: Бүлгийн хурлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хэлэлцээгүй9 цаг 57 минутын өмнөДэлхийн аваргын хамгийн ганган хөл бөмбөгчид6 сар 20. 16:35Шүлхий өвчний статусыг шинэчлэв6 сар 20. 16:30
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.