3-р сарын 13
12 цаг 59 минут

Г.Занданшатар: Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын идэвх санаачлага чухал

"Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийн үйл ажиллагааг нээж Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна 

   Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

  Дэлхийн улс орнууд аж үйлдвэржсэн эринээс мэдээлэлжсэн эринд шилжих үйл явц улам эрчимжиж, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарын хүрээнд цахим мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлж, хөгжлийн хурдасгуур болгон хэрэглэж байна.

   Мөн Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталж, хэрэгжүүлж байна.

Тус бодлогод туссан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд:

o  “төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах, олон нийттэй шинэ арга технологи, туршлагыг нэвтрүүлэх, зохион байгуулахад төрийн үйлчилгээний инновацийг чиглүүлэх”,

o  “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж, төрийн ой санамж, бодлогын тогтвортой байдлыг хангах”,

o  “Хөгжлийн бодлого боловсруулагч нарыг холбосон мэдээллийн дэд бүтцийг байгуулж, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”

-  Төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

o  Төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, төрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоо “ХУР” системд төрийн байгууллагын мэдээллийг бүрэн байршуулж, ашиглалтыг сайжруулах

-  Аж үйлдвэрийн 4-р хувьсгал эхлүүлэх зорилтын хүрээнд:

o  Аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформ байгуулж, үндэсний үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих тогтолцоог бий болгоно;

o  Аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформд үндэслэн экспортын “Нэг цонхны худалдаа, үйлчилгээ”-г хөгжүүлнэ;  гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд Улсын хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж буй 6000 боловсруулах үйлдвэрийн мэдээллийг цахим платформд нэгтгэх  ажлыг 2018 оны 1 сарын 17 өдөр улс орон даяар эхлүүлсэн бөгөөд энэ арга хэмжээг 2018 оны 4 сарын 17-д бүртгэж дуусгахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Цахим засгийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Цахим засгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлэхээр тусгасан.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн “22.3.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бодлогыг уялдуулан зохицуулах хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтөлнө.”,

“22.4 .. 22.3-т заасан мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус батална.”,

“22.5.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэхэд холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлнэ.” гэж заасныг Үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хуульд заасан хүрээнд "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болсонд баяртайбайгаагаа илэрхийлье.

Төслийг хэрэгжүүлснээр хоорондоо харилцан уялдаатай, салбар хоорондын мэдээллийн цогц систем ашиглах боломж бүрдэж, бодлого боловсруулагчид болон Олон Улсын байгуулагуудыг шаардлагатай бодит үнэн зөв мэдээллээр хангах болно.  

  Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын идэвх санаачлага, Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо өндөр ач холбогдолтой тул төслийн үйл ажиллагаанд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.134aagii   • 3 сарын 13. 16 цаг 42 минут

asuudal shiidlee gej sonsoogui yum baina ariun zandangaaraa baij l baig daa

66.181.177.123zochin   • 3 сарын 13. 16 цаг 35 минут

ZANDANHSATAR saidaa, ta ene Erchimhkuchnii YAM. hkariya TEST uud, bolon shugam suljeenuudiin udirdlaga, injeneruudiin diplom. bolon EX nii injener men esehkiig shalgaj mergjliin bus hkumuusiig hkalj meregjliin injeneruudiig shalgaruulj ajilluulaachee, ene salbar dendlee , unalaa buur dooshoo...

180.149.78.99Зочин   • 3 сарын 13. 14 цаг 03 минут

amjilt husie.. uneheer mundag tolgoitoi zaluu.. denduu shudarga.. shudarga ni dendeh bii dee. uneheer mundag

103.9.90.53Зочин   • 3 сарын 13. 13 цаг 57 минут

zandanshatar aihtar tolgoi shuu ym meddeg

202.179.26.95зочин   • 3 сарын 13. 13 цаг 35 минут

Занданшатар юун Цахим Засаглал вэ, бас л нэг Мөнгө идэх арга хайж байгаа шүү дээ, Та нарыг ямар мэдэхгүйдээ ингэж байхав дээ,

Шинэ мэдээ

79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө2 цаг 59 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 39 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблеын хүрээнд олон талт уулзалт зохион байгуулах төлөвтэй байна3 цаг 59 минутын өмнөАНУ-д итгэх итгэл буурчээ4 цаг 4 минутын өмнөХүнсээ бохирдуулахгүй байх арга4 цаг 9 минутын өмнөInstagram нэг цагийн урттай видео нийтэлдэг боллоо4 цаг 14 минутын өмнө“Үнэ цэнэ” богино өгүүллэг4 цаг 19 минутын өмнөОйрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцжээ4 цаг 24 минутын өмнөНийтийн их цэвэрлэгээгээр 70 шахам мянган малын сэг зэмийг устгажээ4 цаг 29 минутын өмнөБэлгийн дарамт үзүүллээ хэмээн Орос эрийг буруутгажээ4 цаг 34 минутын өмнөЖирэмсэн үеийн хориотой хүнс4 цаг 39 минутын өмнө“Яг тэд нар шиг” Тэмка эхнэрээсээ виз авч стрессээ тайлав...4 цаг 44 минутын өмнөМино: Хэн нэгний амьдралаар амьдарч цагаа бүү үр4 цаг 49 минутын өмнөДАШТ-2018: Царайлаг хөгжөөн дэмжигч бүсгүй порно-од байжээ4 цаг 54 минутын өмнөХууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ4 цаг 59 минутын өмнөСайн харахгүй бол ойлгоход бэрх зургууд5 цаг 4 минутын өмнөТарвас эрүүл мэнд, гоо сайханд онцгой нөлөөтэй5 цаг 9 минутын өмнөШинэхэн аавуудад өгөх зөвлөгөө5 цаг 14 минутын өмнөАвстри улс захиалгат аллагын бүлгийн толгойлогч Аслан Гагиевыг ОХУ-д шилжүүлж өгчээ5 цаг 19 минутын өмнөЭЕШ-ын хариуг Орхон аймаг анх удаа шууд дамжуулла_5 цаг 24 минутын өмнөГарын унжсан хэсгийг чангалах хялбар дасгал5 цаг 24 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 29 минутын өмнөНүдний харааг хэрхэн сайжруулах вэ?5 цаг 34 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав5 цаг 35 минутын өмнөДэлхийн од К.РОНАЛДУ дэлхийн хэвлэл мэдээлэлд5 цаг 39 минутын өмнө“Ж.Самбуу, Ким Ир Сен хоёр нуувчинд шатар тоглоод үлдсэн гэдэг”5 цаг 44 минутын өмнөНүүр гүн цэвэрлэх үйлчилгээтэй гадил, зөгийн балтай маск5 цаг 49 минутын өмнөК.Роналдугийн гайхамшиг үргэлжилсээр байна5 цаг 52 минутын өмнөӨнгөрсөн шөнө болсон тоглолтуудын тойм бичлэг5 цаг 54 минутын өмнөРоналду уйлж байгаа бяцхан фэнээ хараад автобусаа зогсоожээ5 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.