3-р сарын 13
14 цаг 08 минут

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарынхан зөвлөлдөж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөлгөөн өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Уг зөвлөлгөөнд Хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучууд, мэргэжлийн боловсролын салбарын нийслэл, дүүрэг, аймаг орон нутагт ажиллаж байгаа 250 гаруй удирдах ажилтан оролцож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт нийт 7187 төрийн албан хаагч ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа бөгөөд тэдний 1479 нь нийгмийн даатгалын салбарт, 4834 нь хөдөлмөр халамж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарт, 757 нь гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг зөвлөлгөөнийг нээж хэлэхдээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаа нь эхийн хэвлийд байгаа ургаас азай буурай хүртэлх Монгол Улсын нийт хүн амд хүрч, үр өгөөжөө өгдөг юм. Монгол Улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 6-нд 27 зорилт бүхий баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг баталсан.

Уг баримт бичгийн нэг үндсэн тулгуур стратеги нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах “Хүн төвтэй нийгмийн бодлого” юм. Энэхүү тулгуур бодлогын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсад нийгмийн баримжаатайгаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл төвтэй хөгжлийн бодлогыг хөгжүүлэхэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байгаа та бидний үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа маш чухал байна. ХНХЯ-ны хувьд 2018 онд ажилгүйдэл, ядуурал, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр цогц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэс, суурь болсон мэргэжлийн ажилтан, ажиллах хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн сургаж, хөгжүүлэх, түүнчлэн бат бөх монгол гэр бүл, ахмад үеэ дээдэлсэн, зөв хүмүүжил, төлөвшилтэй эрүүл хүүхэд, өсвөр үе, хөдөлмөрч залуучууд, нийгмийн харилцаанд аливаа ялгаварлалгүй оролцох боломжоор хангагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах нь хүн амын бодлогын гол зорилт юм.
Тиймээс хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, нийгмийн бүх орчин дахь хүүхдийг үл хайхрах байдал, дарамт хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрийг үгүй болгохын төлөө салбарын бодлого, үйл ажиллагааг тууштай чиглүүлэхийн тулд ямар бодлоготой ажиллаж, ямар бодит үр дүн хүлээж буй талаар зөвлөлгөөний үеэр удирдах ажилтнуудтайгаа тодорхой ярилцана” хэмээн онцолж байлаа.

 

Удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төр засгаас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэхээр зорьж буй үйл ажиллагааны талаарх нэгдсэн байрь суурь, мэдээллийг өгөх аж. Түүнчлэн салбарын шинэчлэлийн зорилтуудыг чиглэл тус бүрээр тодорхойлж, түүнд хүрэх арга замыг хэлэлцэн тогтож, удирдах албан тушаалтан бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл, Авлигын эсрэг хууль тогтоомж, хөтөлбөр, жендерийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагааны талаарх тодорхой мэдээллийг хүргэх юм. Харин хоёр дахь өдрийн үйл ажиллагааг үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд салбар хуралдаан хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

П.Наран 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

78.156.32.233Зочин   • 3 сарын 14. 3 цаг 49 минут

Czech ulsad ajillaj baigaa humuusiin hudulmur niigmiin hamgaalliin asuudlaa hurdan shiidej uguuchee

Шинэ мэдээ

Цөсний члуу, элэгний үрэвсэл болон түрүү булчирхайг хушны самраар эмчлэх арга4 цаг 37 минутын өмнөСураггүй болсон С.Эрдэнэчимэг энд явна4 цаг 37 минутын өмнөЦахилгаан тамхи уушгинд халтай4 цаг 42 минутын өмнөАмерикийн дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж байна4 цаг 47 минутын өмнө“BMW” 139 мянган автомашинаа эргүүлэн татна4 цаг 52 минутын өмнөАваргуудын лигийн хуваарилалтыг сонирхоно уу? Хэн хэнтэй таарав?4 цаг 57 минутын өмнөХүүхдүүд амьтадтай танилцаж, өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө4 цаг 59 минутын өмнөХамгийн эртний шар айргийг олжээ5 цаг 2 минутын өмнөТалибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ5 цаг 7 минутын өмнөХодоод цэвэрлэж, арьсыг өнгөлөг болгох өргөст хэмхний салатны жор5 цаг 12 минутын өмнөТурктэй залгаа бүх хилийн дагуу хилчдээ байрлуулна5 цаг 17 минутын өмнөГ.Занданшатар: Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгууллаа5 цаг 21 минутын өмнөТарвасыг хэрхэн гэрийн нөхцөлд хадгалах вэ5 цаг 22 минутын өмнөЯпон улс Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад оролцуулахаар шумбагч онгоцоо илгээжээ5 цаг 27 минутын өмнөДаатгалын салбарын анхны IPO амжилттай хаагдлаа5 цаг 30 минутын өмнөАНУ-д Монголоо сурталчилж, дэлхий дахинд авъяасаа гайхуулж яваа Б.Марал охины үзүүлбэр5 цаг 32 минутын өмнөСамраар хэрхэн амин дэм ихтэй бэлдмэл хийх вэ5 цаг 37 минутын өмнөМөнгө угаасан хэрэгт HSBC банк буруутгагджээ5 цаг 42 минутын өмнөТ.Бархүү: Хятадын зах зээлд киногоо гаргахын тулд бүхий л бололцоогоо ашигласан5 цаг 47 минутын өмнөИдлиб хотод цэрэггүй бүс байгуулна5 цаг 52 минутын өмнөН.Мөнхсоёл: Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ олонд зарлаад байхыг хүсдэггүй5 цаг 57 минутын өмнөӨмнөд Осет улсын Засгийн газрын дэргэд Авлигатай тэмцэх нэгж байгуулна6 цаг 2 минутын өмнөХятадын хувьцаанууд дөрвөн жилд байгаагүйгээр уналаа6 цаг 7 минутын өмнөХүүхдийн холын хараанд нарны туяа сайнаар нөлөөлдөг6 цаг 12 минутын өмнөПол Маккартни Биллбоардад дахин тэргүүлэв6 цаг 17 минутын өмнөЭХ-ний сайд "ДЦС 4"-ийн захирлын суудал эзгүй гэж мэдэгдсэн ч таван сарын өмнө А.Бямбадорж томилогдсон байжээ6 цаг 20 минутын өмнөДэлхийн хамгийн том “автомат боомт”-ыг Шанхайд байгуулав6 цаг 20 минутын өмнө“Академи авардс-2018” долоо дахь жилдээ шилдгүүдээ тодруулна6 цаг 22 минутын өмнөГерманд Хамбах ойг хамгаалагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ6 цаг 27 минутын өмнөВиз мэдүүлэгчдийг хууран мэхэлж 650 мянган төгрөг залилжээ6 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.