3-р сарын 13
15 цаг 32 минут

Зургаан настнуудын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн төсөл нийслэлийн 24 сургуульд амжилттай хэрэгжиж дууслаа

Хүүхдийг Ивээх Сан, Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуульд амжилттай хэрэгжүүлж үр дүнгийн уулзалт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хийлээ.

Төслийн зорилго нь нэгдүгээр ангийн сурагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орсон, захын хорооллуудын хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн суралцах чадварыг сайжруулахад чиглэсэн байна.

Төслийг хэрэгжүүлэхдээ бага ангийн 761 багшид шат дараалсан сургалтуудыг зохион байгуулсан ба сургалтанд хамрагдсан багш нарын 91,4% нь хүүхдийг сургуульд бэлтгэх аргазүй, зургаан настнуудын онцлог, дасан зохицох, суралцах чадварын тухай бүрэн, дүүрэн мэдлэг эзэмшин, түүнийгээ төсөлд хамрагдаагүй сургуулиудад түгээн дэлгэрүүлэх чадвартай болжээ.

Эдгээр багш нар сургалтын идэвхитэй аргазүйгээр дамжуулан 65,000 гаруй хүүхдийн суралцах чадварт дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэдний 92,5% нь сурагчдынхаа сургуульд дасан зохицох, суралцах чадвар сайжирсан гэж үнэлсэн байна.

Төслийг 24 сургууль дээр хэрэгжүүлж “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр”, “Дасан зохицох, суралцах чадварыг дэмжих сургуулийн хөтөлбөр”-ийг боловсруулсан ба нэгдүгээр ангийн хүүхдийн, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн сургуульд дасан зохицож, суралцах чадвар эзэмшихэд туслах шинэ бодлого, тогтолцоо бий болгон, түүнийгээ харъяалагдах хороо, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, эцэг эхчүүдтэй хамтран хэрэгжүүлж нэгдүгээр ангийнхныг дэмждэг загвар сургууль болгох зорилт тавин ажиллажээ.

Мөн зорилтот сургуулиудын нэгдүгээр ангийн нийт 159 багш, эцэг эхийн зөвлөлийн 759 гишүүдэд хүүхдийн сургуульд дасан зохицох, суралцах чадварыг хэрхэн дэмжих талаар сургалт зохион байгуулж мэдээлэл түгээх, санал бодлоо солилцох бусад олон төрлийн үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулсан ба тэдгээрт 12,200 гаруй эцэг эх хамрагдсанаар эцэг эхчүүд болон сургуулийн харилцаа бэхжиж, харилцан итгэлцэл бий болсон гэж үзжээ.

Түүнчлэн БСШУСЯ-тай хамтран ажилласны үр дүнд төслөөс боловсруулсан “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон түүнд хэрэглэдэг дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрөө үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажилласан ба бүх сургуулийн нэгдүгээр ангийн нийт 73,545 сурагчид тус хөтөлбөрийн гарын авлага, дасгал ажлын дэвтэр очжээ.

Төсөл хэрэгжсэнээр нийт 204,641 хүүхэд, тэдний эцэг эх, багш нар, иргэд, олон нийт болон орон нутагт ихээхэн үр дүн авчирсныг хаалтын үйл ажиллагааны үеэр онцолж байлаа.

Цаашид төслийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлсэн эдгээр хөтөлбөр, санаачлагуудыг нэгдүгээр ангийн сурагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орсон 6 настнуудын суралцах чадварыг сайжруулахад сургалтын нэг загвар болгон ашиглах бүрэн боломжтой болжээ.

Б.Отгон

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.130Зочин   • 3 сарын 13. 16 цаг 29 минут

Bayar xurgie. Xuuxduuded xeregtei tusul baina. Xurteemjtei xeregjuuleerei.

Шинэ мэдээ

С.ЭНХБОЛД: Манай эмнэлгийн эмч нар 3 сая төгрөгийн цалин авдаг12 сар 15. 15:12Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 15:00Дональд Трамп сэтгүүлчдэд зориулсан зул сарын баярын хүлээн авалтыг цуцалжээ12 сар 15. 14:55Сарын хуучийн тэнгэр12 сар 15. 14:50АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон охин нас баржээ12 сар 15. 14:45Хятад 55 дахь оргодол авлигачаа шилжүүлэн авчээ12 сар 15. 14:40500 жилийн түүхтэй шилтгээний шинэчлэлийг гайхан алмайрсан минь12 сар 15. 14:35Д.Трампын тангараг өргөх ёслолын зардалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна12 сар 15. 14:35АНУ, ОХУ терроризмтой хамтран тэмцэх асуудлаар хэлэлцэнэ12 сар 15. 14:30Бэкхемтэй адилхан болохын тулд 40 мянган доллар зарцуулжээ12 сар 15. 14:25Оросын пуужин тээгч “Ту-160” онгоцууд Венесуэлээс иржээ12 сар 15. 14:20Уушги цэвэрлэх хялбар арга12 сар 15. 14:15Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй12 сар 15. 14:10Солонгосын үндэсний хайр, бүх цаг үеийн шилдэг жүжигчин Song Ye Jin12 сар 15. 14:05Саудын Арабын хунтайжид хариуцлага хүлээлгэжээ12 сар 15. 14:00Өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой хүнс12 сар 15. 13:55ОХУ-д 467 мянган хүн ял эдэлж байна12 сар 15. 13:50Адольф Гитлер Еврей гаралтай байсан уу12 сар 15. 13:45ФОТО: Цагаан гоо үзэсгэлэн12 сар 15. 13:40”ГУАНЖОУ МАСТЕРС-2018”-д манай 13 жудоч өрсөлдөнө12 сар 15. 13:30Холливудын хамгийн алдартай харамчууд12 сар 15. 13:25700 сая гаруй хүн ядуу амьдарч байна12 сар 15. 13:20Селин Дион салам туржээ12 сар 15. 13:15АНУ болон Грек анх удаа стратегийн яриа хэлцээ хийв12 сар 15. 13:10Оросууд оны улстөрчдөө тодруулжээ12 сар 15. 13:10Хүүхэд тээж, төрүүлсэн эмэгтэйчүүдийн гайхалтай гэрэл зураг12 сар 15. 13:05Сонжоо: Та урьд насандаа хэн байсан бэ12 сар 15. 12:55Хоёр Солонгос ойн аж ахуйн салбарт хамтран ажиллана12 сар 15. 12:50Меланиа Трамп үсээ шар өнгөөр буджээ12 сар 15. 12:45Финландад шар хантаазатнуудын жагсаал цуглаан болно12 сар 15. 12:40
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.