3-р сарын 13
18 цаг 20 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө  Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын нутгийн  хойд хэсгээр, маргааш өдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр  цас орж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 13-ны 20 цагаас 03-р дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Бага зэрэг хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, Завхан голын эх, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11  хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд  8-13 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно.  Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар  3-8 хэм хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар  1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй.  Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  14-16 хэм, бусад хэсгээр 9-11 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

2018 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд  Алтай, Хангайн уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,   18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.  Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19  хэм, өдөртөө 0-5  хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан  байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шуурхай: Баянзүрх худалдааны төвд гал гарч байна6 цаг 22 минутын өмнөЛ.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон9 цаг 30 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 18. 18:10Улсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална12 сар 18. 18:00АНУ Парисын гэрээнд хүлээсэн үүргээсээ татгалзав12 сар 18. 17:5512 метрийн өндөртэй “гахай” харж байв уу12 сар 18. 17:50"Brent" маркийн нефтийн үнэ өсчээ12 сар 18. 17:45Шинэ оноос эхлэн Google, Facebook, Amazon, Apple компаниуд татвар төлнө12 сар 18. 17:40Таныг амжилтад хүргэх арван чанар12 сар 18. 17:35Хулгайн анчин хүүхэлдэйн кино үзэх шийтгэл амсав12 сар 18. 17:30Кавказад болсон аймшигт газар хөдлөлтөөр яг юу болсон бэ12 сар 18. 17:25Нарны аймгийн хамгийн хол биетийг илрүүлжээ12 сар 18. 17:20Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ12 сар 18. 17:15Тослог үсийг арчилах аргууд12 сар 18. 17:10Баасан гарагаас хүйтэрнэ12 сар 18. 17:05Нацизмаас дүрвэсэн хүүхдүүдэд Герман улс нэг удаагийн тэтгэмж олгоно12 сар 18. 17:00Британийн Ерөнхий сайдын шийдвэрийг Жереми Корбин “хүлээж авах аргагүй” гэлээ12 сар 18. 16:55Адриен Рабьо багийн удирдлагатайгаа тэрсэлдэв12 сар 18. 16:50Цагаан сарын дээлээ бэлдсэн үү12 сар 18. 16:45Крымыг Орос цэрэгжүүлж байгаа тухай Украины санаачилсан тогтоолыг батлав12 сар 18. 16:45“Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлажээ12 сар 18. 16:40YouTube-ын хамгийн их DISLIKE-тай бичлэгээр өөрсдийнх нь хийсэн бичлэг тодров12 сар 18. 16:40Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо12 сар 18. 16:39ОХУ Курилын арлуудад цэргээ илгээнэ12 сар 18. 16:35Си Жиньпин: өөрчлөлт, нээлтийн бодлого нь Хятад улсын сэргэн мандалтын эрин үеийн эхлэл12 сар 18. 16:30Өдөрт 4 минутыг өөртөө зарцуулан сайхан биетэй болоорой12 сар 18. 16:25Хамт олноороо болон найз нөхдөөрөө тоглох хөгжөөнт тоглоомууд12 сар 18. 16:20Агаарын бохирдол ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна12 сар 18. 16:15Хориотой хотыг хамгийн олон хүн үзжээ12 сар 18. 16:10Энэ онд Умард Солонгосоос 1042 иргэн оргон зугтжээ12 сар 18. 16:05
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.