3-р сарын 14
7 цаг 05 минут

Газрыг үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа тавдугаар сард дуусна

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх хуулийн хэрэгжих хугацаа 2018 оны 05-р сарын 01-ний өдөр дуусна. Өмчилсөн газаргүй иргэд хуулийн дагуу газартай болоход 2 сар хүрэхгүй хугацаа үлджээ. Үнэгүй газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж хугацаагүй болгох асуудал сарын өмнөөс яригдсан ч одоогоор тодорхой шийдсэн зүйл алга байна.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлүүлэх хууль 2003 оноос хэрэгжиж өнгөрсөн 15 жилийн хугацаанд 537 мянган иргэн газраа өмчилж авчээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 16.7 хувь нь өмчилсөн газартай байна.

Иргэнд үнэгүй газар өмчлүүлэх хууль хамгийн хангалтгүй хэрэгждэг хуулиудын нэг яах аргагүй мөн. Энэ хуулийн хэрэгжих хугацааг 2005, 2008, 2013 онуудад сунгаж байсан. Энэ жил ч уг асуудал дахин давтагдана. Онцлог нь одоо өөрчлөлт оруулах хуульд дуусах хугацаа гэж үгүй. Хугацаагүй боллоо гээд газар өмчлөлийн ажил урагшлах эсэх нь эргэлзээтэй. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хашааны газраа өмчилж авахаар багагүй хугацаанд хөөцөлдсөн иргэд Газрын албаны хүнд суртлыг давж чадалгүй шантрах явдал гардаг. 10 хүн тутмын 8 нь өмчилсөн газаргүй байгаа нь үүнтэй тодорхой хэмжээнд холбоотой.

Саяхан НИТХ-ын дарга С.Амарсайхан газрын маргаантай, өмчилсөн газаргүй 1000 гаруй иргэнтэй уулзаж “Газрын харилцаа” гэх нэртэй олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр газрын албаны албан хаагчдын ур чадвар, ёс зүй, хүнд суртлыг иргэд шүүмжилж газар өмчлөх өргөдлөө өгөөд 3-5 жил, зарим иргэд 10 жил хүлээж буйгаа хэлсэн байдаг. Үүнээс гадна газар өмчлөх өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй. Газрын кадастрыг давхардуулж олгодог. Авлига хээл хахуульд идэгдсэн гэдгийг иргэдийн төлөөлөл жишээ баримттай ярьсан байдаг.

Газар өмчлүүлэх хуулийн хэрэгжих хугацааг сунгах бүрт нийт хүн амын 80-90 хувь нь өмчилсөн газаргүй байгаа нь хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Газрын албатай холбоотой болохыг ганцхан хэлэлцүүлэг зохион байгуулахад тодорхой болгосон юм.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа газар өмчлүүлэх хуулийг хугацаагүй болгосноор цаг хугацаанд шахагдан дэд бүтэцгүй, хүн амьдрах таатай орчин, нөхцөл бүрдээгүй байршилд их хэмжээгээр газар өмчлүүлж иргэдийг хохироох явдал гарахгүй байх давуу талтай боловч газар өмчлөлийн асуудал юунаас болж удааширч, гацаж буйг олж тогтоон шийдсэн хэрэг биш юм. Үнэгүй газар өмчлүүлэх хууль хугацаагүй болсноор Газрын албаныхныг ажлаар шахах биш харин ч хөнгөвчилж мэдэх юм.

Г.Дугар

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.41.102Зочин   • 2018, 3 сарын 26. 10 цаг 02 минут

Иргэдэд яагаад худал мэдээлэл өгөөд байгаа юм бэ. МУ-н ҮХ-д өөрчлөлт ороогүй. Газрын төлбөрийн тухай, БОБагц хуульд өөрчлөлт ороогүй. Иймд иргэд нэг удаа газраа үнэгүй авах эрх нь нээлттэй шүү. хэзээ ч хэдийд ч газраа үнэ төлбөргүй хувьчилж авна.

66.181.160.51Зочин   • 2018, 3 сарын 14. 11 цаг 01 минут

Ali ni zuv yum beee hugatsaagui bolgoloo geed bsan bish biluu

27.123.212.137Зочин   • 2018, 3 сарын 14. 10 цаг 58 минут

hugatsaagui bolgoh hergtei bnaa naad gazriin albaniihn boon hund surtal ih tsag hugatsaa ordg bichig barimt ogood huleegd l bdg shdee

66.181.188.144иргэн   • 2018, 3 сарын 14. 10 цаг 38 минут

газар авах гэхээр газар байхгүй гээд өгдөгггүй, эсвэл хэдэн жилээр явуулна, хугацаагүй болгох нь дээр

139.5.219.154ЗОЧИН   • 2018, 3 сарын 14. 10 цаг 32 минут

ЭХ ОРОН МИНЬ УУДАМ БИД 3-ХАН САЯУЛАА , НААД ҮНЭГҮЙ ӨМЧИЛНӨ ГЭДЭГ ШОУГАА МӨНХӨД ХУГАЦААГҮЙ БОЛГО . ӨРМИЙГ НЬ НОЁД АВСААР , АРД ТҮМЭН ХУСАМ Ч ХҮРТЭХ ЭРХГҮЙ БОЛОХ НЬ ИНГЭХГҮЙ ШҮҮ ТА НАР . НИЙГЭМ МӨНХӨД ӨӨРЧИЛДӨНӨ ГЭДГИЙГ САНА

103.212.117.150Зочин   • 2018, 3 сарын 14. 10 цаг 28 минут

ГАЗАР АВАХ ГЭХЭЭР БАЙХГҮЙ ГЭЭД ӨГӨХГҮЙ БАЙЖ ХУГАЦАА ДУУСЛАА ГЭЖ ХУЦДАГ БАЙНА ШҮҮ. 2020 ОНД СОНГУУЛЬ БОЛОХЫГ МАРТААГҮЙ БИЗ ДЭЭ НАМУУДАА.

202.70.41.102Зочин   • 2018, 3 сарын 14. 9 цаг 53 минут

Үнэдсэн хуулинд өөрчлөлт ороогүй нөхцөлд 5-р сарын 1 -нээс үнэтэй болох мэдээлэл иргэдэд өгч байна энэ болохгүй төр өөрөө хуулиа зөрчиж иргэддээ дарамтлаж байна шүү Үнэдсэн хуулинд монгол улсын иргэнд үнэ төлбөргүй нэг удаа /003,005,007/ өмчлүүлнэ гээд цагаан дээр хараар бичигдсэн байгаа Ийм иргэд санаа зоволтгүй

103.87.255.42Зочин   • 2018, 3 сарын 14. 8 цаг 27 минут

ХУГАЦААГҮЙГЭЭР СУНГАСАН Ш ДЭЭ

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.