3-р сарын 13
17 цаг 48 минут

Д.Амарбаясгалан: Улс төрийн нам хөгжлийн дөнгө биш чиглүүлэгч байх ёстой

“XXI зууны улс төрийн намын хөгжил: Массын намаас бодлогын нам руу” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Хурлаар Монгол Ардын Намын зүгээс дэлхийн улс төрийн намуудын хөгжилтэй хөл нийлүүлэх, массын намаас бодлогын нам болох, Монголын нам хүчнүүд улс орны хөгжлийн дөнгө биш хөгжлийн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлдэг байх асуудлыг дэвшүүлж, улс төр судлаач, доктор, профессоруудын саналыг сонслоо. 

Монгол Ардын Намын “Шинэчлэл хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Я.Содбаатар, Шинжлэх ухааны доктор, ШУА-ийн ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Болд-Эрдэнэ, Доктор, дэд профессор С.Мөнхбат зэрэг УИХ-ын гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, улс төр судлаач, доктор профессоруудын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгээр дэлхийн улс орнуудын намын хөгжлийн чиг хандлага, Монголын улс төрийн намуудын өнөөгийн тулгамдсан болон цаашид боловсронгуй болгох шаардлагатай асуудлуудыг хөндөж буй юм. Тодруулбал, улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга, массын намаас бодлогын нам руу шилжих үйл явц, бодлогын нам ба намын бодлого боловсруулах чадамж, улс төрийн намын санхүүжилт зэрэг олон чухал асуудлын хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлээ.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх үүрэгтэй намууд өөрсдөө хөгжлийн дөнгө болчихоод байна. Гэтэл дэлхийн улсуудын намын хөгжлийн чиг хандлагыг харахад нам бол хөгжлийн бодлого боловсруулагч институт гэх чиглэл рүү явж байна” хэмээв. Түүнчлэн  “Монгол Ардын Намын хувьд сонгуулийг баримжаалсан бус судалгаанд суурилсан, алсын хараатай, ирээдүйд чиглэсэн хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлнэ. Ингэхдээ эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээг нь улс орны хөгжлийн бодлого, намын мөрийн хөтөлбөрт тусгаж байх болно” гэдгийг онцоллоо.  

Монгол Ардын Нам XXVIII Их хурлаараа “Шинэчлэл хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Ардын Намыг дэлхийн улсуудын намын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх явдал аж.

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.111зочин   • 3 сарын 14. 11 цаг 09 минут

Эрдэмтэн мэргэд гэчихээд МАН-аа дэмждэг тэнд ажиллаж байсан хэдэн хүн байна. УИХ-ын даргаа шалгуулаа.

64.119.18.111зочин   • 3 сарын 14. 11 цаг 07 минут

ЦИХ-ын даргаар нэр хүндгүй болсон гаргалгаа нь мэдэгдэхгүй 3 тэрбумын хөрөнгө цуглуулсан газрын наймаачин хорчингоо өөрчлөх чадваргүй шудрага ёс яриад инээдтэй юм. Хөөн хэлэлцэх хугацааг намаар халхавчлан дуусгадаг одоо жагсаалтаар орж амь аврагдах санаа бий. Үүнээс эхэлж шинэчлэгдэнэ. Санхүүжилт нэрээр төсвийн мөнгөөр намууд хялбархан амьдрах арга олохыг оролдож эхэллээ. Эсэргүүцэн жагсахаас өөр замгүй юм байна.

202.21.99.226Зочин   • 3 сарын 14. 10 цаг 16 минут

Дэлхий нийтийн жишиг тухайлбал ардчилалын орон АНУ улс орноо намын бодлогоор л дамжуулж удирдаж байгаа. Одоо Бүгд найрамдах нам удирдаж байна. Бид үүнээс гажиж чадахгүй. Тийм учраас нам өөрөө шинэчлэгдэх, бодлого сайн тодорхойлдог болох нь маш чухал. МАН зөв л харж дээ. Хурдтай ажиллаач.

103.212.118.160Unen   • 3 сарын 14. 9 цаг 50 минут

Xooson yarihaa boli am ajil hoer chine ald delem zereed bna ugaagaasaa namiin ner hynd chine navs unasan .Ta nar hichneen uran goye yum yariad nemergyi

202.9.40.116Зочин   • 3 сарын 14. 9 цаг 34 минут

Нам нам гээд л их балайрах юм?! Наад намуудын чинь нэр хунд чинь суг болчихоод байж байна!!!Эхлээд хулгайч,луйварчдаа зайлуулж байж ярих хэрэгтэй шуу дээ!! Одоо эх орон гэж ярих хэрэгтэй байна!! Эх орон чинь нам нэртэй луйварчдын гараар орж дуусахна байна,жаахан пацан Амарбаясгалан гуай!!!

92.50.224.19зочин   • 3 сарын 14. 0 цаг 08 минут

авилгал луивар чинь намаасаа дээгуур тавигдчихсан баихад ямарч ажил хиигээд яриад хэрэггуи удахгуи та нарыг устгана амиа авч улдэх гээдл ядаад баина уу оорчлогдоноч гэх шиг ард тумэн та нарт итгэхээн аль дээр боьсон шуудээ луиварчидаа та нарт оор нэр баихгуи

202.9.42.116Зочин   • 3 сарын 13. 23 цаг 13 минут

Зодуулна шүү дээ Ганбаад

202.9.42.116Зочин   • 3 сарын 13. 22 цаг 04 минут

Баянзүрх дүүрэгт ирж чадахгүй байх Амарбаясгалан. Эргэж ирэхгүй юм шиг новширсон доо чи

202.72.245.165hg   • 3 сарын 13. 19 цаг 25 минут

hudlaa yarij ard irgedee huursan chni tegeed sudalgaand tulguurlaj hiisen bh nee ***** chini,bas boloogui hiisen aldaaga negmuusun oligtoihon zasaj zalruulahgui doromjilson heveere bga bizde uhej baisan maluud

59.153.114.103Зочин   • 3 сарын 13. 19 цаг 00 минут

Энэ Амарбаясгалан гэдэг чинь бас хүчин хийчихсиймуу ха ха

103.212.119.15Зочин   • 3 сарын 13. 18 цаг 56 минут

АМАРБАЯСГАЛАНГАА ЦЭРГҮҮД НЬ БАРЬЖ ЗОДООД БАЙДАГ БОЛСОН. ХУЛХИДААД ХУУРААД БАЙХААР АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. АЖИЛД ТАВИНА ГЭЭД ШААГААД МӨНГӨ АВДАГ **** ДОО

59.153.114.103Зочин   • 3 сарын 13. 18 цаг 55 минут

МАН бол улсын хөрөнгө идэгчийн бүлэглэл.Татан буулгавал таарна. Дандаа хуралдаж шинэчдэгдэнэ гэж иймэрхүү худлаа юм ярьж олон түмний толгойг эргүүлж сурсан улс

112.72.11.110Зочин   • 3 сарын 13. 18 цаг 51 минут

Эхлээд өөрсдөө өөрчлөгдчих тэгвэл аяндаа болчихоно

202.9.43.206Зочин   • 3 сарын 13. 18 цаг 47 минут

Tatvar tologchdiin mongiig ur ashigtai zartsuulaad Zeel avahaa bolichihvol yag boloh geed bna

27.123.214.122Мунда   • 3 сарын 13. 18 цаг 29 минут

Яаж байр сууриа хадгалах вэ гэж толгойгоо гашилгаж байна. За бараг нэмэргүй болсон байлгүйдээ. МАНАН д ямар ч ирээдүй байхгүй. Яс булаалдаж буй ноход шиг хоорондоо алалцаж байгаагийн хархаас ой гутам. Хоорондоо хөлөө жиилцэж байх хооронд бусад улсууд хөгжөөд хүчээ аваад болжил бна. Хамгийн ичмээр үйлдэл нь Японоос, Солонгосоос тусламж дэмжлэг авч хүүхдийн цэцэрлэг барьхаар боллоо ч гэх шиг. Малууд улсаас хулгай хийхээ больчихооч. Төсөвт мөнгө байхгүй гээд сууж байхад төрд гарсан нөхдүүдийн авгай хүүхдүүд, бүлтийтэл гоёж будаад мөнгө үрээд явж б

103.212.119.15Зочин   • 3 сарын 13. 18 цаг 17 минут

Амарбаясгалан гэдэг мал гишүүдээ хар масс гэж ярих юм даа. Чиний хүчингийн хэрэг байгаа шүү

Шинэ мэдээ

Месси маргааш гайхамшиг бүтээх үү???2 цаг 27 минутын өмнөК.Роналдугийн гайхамшиг үргэлжилсээр байна4 цаг 13 минутын өмнөФото: Япон ухамсар Дэмжлээ Цэвэрлэлээ7 цаг 42 минутын өмнөОХУ-ын шигшээ баг Египетийг бут ниргэлээ7 цаг 46 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд8 цаг 26 минутын өмнөБрикс-ийн дээд хэмжээний уулзалтад Аргентин, Энэтхэг болон бусад улсын удирдагчид хүрэлцэн ирнэ8 цаг 36 минутын өмнөГудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ8 цаг 40 минутын өмнөЦагаачлалын асуудал хурцдаж байна8 цаг 41 минутын өмнөАугаа их зохиолчдын хачин жигтэй зуршлууд8 цаг 46 минутын өмнөХакерчид их хэмжээний криптовалют хулгайлжээ8 цаг 51 минутын өмнөТөрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа8 цаг 56 минутын өмнөЖингээ амжилттай хасах 10 зөвлөмж8 цаг 59 минутын өмнөЮу ч бодохгүй байх үед шинэ санаа орж ирдэг9 цаг 1 минутын өмнөХиамнаас хордсон байх магадлалтай байна9 цаг 6 минутын өмнөБат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Монгол морьд Атриатын тэнгисийн шорвог усыг үнэрлэж үзэв (12-р бүлэг)9 цаг 11 минутын өмнөНаполеоны гурвалжин малгай 350 мянган еврогоор зарагджээ9 цаг 16 минутын өмнөУлаан талбайд хулгай хийсэн Перу эмэгтэйг саатуулжээ9 цаг 21 минутын өмнөОХУ, АНУ-аас оруулж буй зарим барааны гаалийн татварыг нэмнэ9 цаг 24 минутын өмнөРоналду солиотой хурд хийв (бичлэгтэй)9 цаг 26 минутын өмнөЧалчаа саарал: Гитлерийн хайртай нохой9 цаг 31 минутын өмнөОтгон сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна9 цаг 36 минутын өмнөАНУ Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилтаа түр зогсоосон гэдгээ нотолж байна9 цаг 41 минутын өмнөХодоодны хорт хавдарыг эрт илрүүлэхэд Солонгос эмч нартай хамтарна9 цаг 45 минутын өмнөБайцаагаар хийж болох баялаг хоолны жорууд9 цаг 46 минутын өмнөDolce and Gabbana-гийн 1992 хавар зуны коллекц9 цаг 51 минутын өмнөХилийн чанадад байгаа иргэддээ туслах сангийн дүрмийг шинэчлэв9 цаг 53 минутын өмнөСайхан амьдрахад тус болох 20 зөвлөгөө9 цаг 56 минутын өмнөН.Энхтайван: Бүлгийн хурлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хэлэлцээгүй9 цаг 57 минутын өмнөДэлхийн аваргын хамгийн ганган хөл бөмбөгчид6 сар 20. 16:35Шүлхий өвчний статусыг шинэчлэв6 сар 20. 16:30
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.