2018 оны 3-р сарын 27
9 цаг 45 минут

Каталонид болсон мөргөлдөөний улмаас олон хүн бэртэж гэмтжээ

Испанийн Каталони мужид цагдаа нар болон жагсаалд цуглаанд оролцогчдын хооронд мөргөлдөөн гарсны улмаас 50 хүн бэртэж гэмтжээ.

Барселон дахь Германы консулын газар, Каталони муж болон Тарагон, Лерид, Жирод зэрэг хотууд дахь Испанийн засгийн газрын төлөөлөгчийн газрын байрнуудын дэргэд болж буй энэхүү өргөн хүрээтэй жагсаал цуглааныг хийх болсон шалтгаан нь Каталони мужийн захирагч асан Карлес Пучдемоныг Германы цагдаа нар баривчилсантай холбоотой юм.

Хэв журам сахиулагчид руу эсэргүүцэгчид утаа гаргагч, лонх болон лааз шидсэний хариуд цагдаа нар резинэн бороонхой ашигласан байна.

Жагсаал цуглааныг “Каталонийн үндэсний ассамблей” болон “Omnium Cultural” олон нийтийн байгууллага санаачлан, Каталони мужийн хотууд дахь Испанийн Засгийн газрын бүх төлөөлөгчийн газрын байрны дэргэд жагсаал цуглаан хийхийг уриалжээ.  

Өнгөрсөн оны аравдугаар сард Каталони мужийн парламент Испаниас тусгаар тогтнож байгаагаа дангаар зарлан тунхагласантай холбогдуулан Испанийн төв Засгийн газар тус мужийн өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлж, К.Пучдемон болон түүний засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь огцруулж, парламентыг нь тарааж, орон нутгийн сонгууль явуулах шийдвэр гаргасан билээ.
 
Бельги рүү зугтсан К.Пучдемоныг Испаниас тусгаар тогтнох асуудлаар Каталонид бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглосон хэдий ч санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо дангаар тунхаглан Үндсэн хууль зөрчиж, хөл үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр Испанийн холбогдох албаны хүмүүс эрэн сурвалжилж байсан юм. Түүнийг Финландын нийслэл Хельсинки хотод болсон нэгэн хуралд оролцоод Бельги рүү автомашинаар буцаж явахад нь Германы хойд нутгийн Шлезвиг-Гольштейн мужаас ням гарагийн буюу өчигдөр үдийн 11:19 цагт баривчилсан байна. Одоо тэрбээр Германы Ноймюнстер хотын шоронд хоригдож байна.
 
Германы цагдаа нар мэдэгдэхдээ “Европын Холбооны гишүүн улс орнуудад мөрдөгддөг сэжигтнийг баривчлах тогтолцоонд үндэслэн түүнийг баривчилсан” гэжээ.
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.100.210Зочин   • 2018, 3 сарын 30. 17 цаг 56 минут

ЕХ удахгүй үхдэл болж ЗХУ-ын түүхийг давтана гэж судлаачид үзэж байна

Шинэ мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ2 цаг 55 минутын өмнөЦ.Дунжид: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байгууллагуудыг 3.8 сая төгрөгөөр торгосон2 цаг 58 минутын өмнөВ.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй3 цагийн өмнөХятадад хар тамхитай тэмцэх үндэсний кампанит ажил эхэллээ3 цаг 5 минутын өмнөХулгана жилийг ямар даашинзтай угтах вэ3 цаг 10 минутын өмнөЧихрийн шижинтэй хүмүүсийг даарахгүй байхыг зөвлөж байна3 цаг 15 минутын өмнөОросууд үүнийг хүслээ гэж үү?3 цаг 20 минутын өмнөЗамын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна3 цаг 25 минутын өмнөИх Британийн тагнуулч эр Иванка Трамптай ямар холбоотой вэ3 цаг 30 минутын өмнөЯлаа яагаад хөлөө үрдэг вэ3 цаг 35 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн шилдэг багаар Милоуки Багс3 цаг 40 минутын өмнө“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчид3 цаг 45 минутын өмнөОХУ: Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоёр хувийн ипотек авах боломжтой болов3 цаг 50 минутын өмнөБ.Амархүү давж заалдах хүсэлтээ гаргажээ3 цаг 54 минутын өмнөХүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ3 цаг 55 минутын өмнөДэлхий: 2019 онд тохиосон таатай 50 үйл явдал4 цагийн өмнөОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд уулзана4 цаг 5 минутын өмнөТаван одтой зочид буудлуудаас орны матрасыг нь хулгайлжээ4 цаг 10 минутын өмнөНорвеги улс амьдралын чанарын үзүүлэлтээр тэргүүллээ4 цаг 15 минутын өмнө"Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" сургалт зохион байгуулагдлаа4 цаг 19 минутын өмнөӨмнөд туйл руу нисэж байсан Чилийн онгоцыг сүйрсэнд тооцжээ4 цаг 20 минутын өмнөВаршав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 цаг 25 минутын өмнөПеп Гвардиола: Бид бууж өгөх болоогүй4 цаг 30 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй4 цаг 30 минутын өмнөСульшер багтаа Саул болон Холанд нарыг авчирна4 цаг 35 минутын өмнөАлга болсон эмэгтэй айлд байжээ4 цаг 35 минутын өмнөҮзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай4 цаг 45 минутын өмнөНэймар хаашаа хөдлөхийг завдана вэ4 цаг 50 минутын өмнөНҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана4 цаг 55 минутын өмнө“BTS” шинэ цомогтой иргэн ирнэ5 цагийн өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.