3-р сарын 30
13 цаг 25 минут

Бид Хүннү бичээсээ тайлсаар мянган жил төөрөгдсөнөө ойлгов

Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл № 1


Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийнх гэдэг улс манайхаас өөр хаана байна. Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийн багшаар судлуулчихаад, судалсан багшийнхаа хамгийн үнэнч шавь болохын тулд хоорондоо уралддаг судлаачид манайхаас өөр хаана байна.

Асуултын хариуг сураглаж буй С.Сэргэлэн


Хүннү бичээс тайлан түгээгч “Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллага 2012 онд байгуулагдав. Энэ төрийн бус байгуулагыг түүх, археологи, гадаад хэл, орон нутаг судлал, мал ахуй судлал, контент найруулга, олон нийтийн харилцаа гэх мэт олон салбарт мэргэжлээрээ тэргүүлэгч, олон улсын монголчууд бид баг болон байгуулав. Үндэснийхээ ой санамжийг сэргээн, өнөөгийн гэр бүлийн ой санамжтай гүрхийг (залгахыг) зорин ажиллаж байна.

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Үндэсний ой санамжийг тээсэн түүхэн эх сурвалжуудын дийлэнх нь устгагдаж, өдгөөг хүрээгүй билээ. Өдгөө байгаа түүх, археологийн дийлэнх эх сурвалжийг бидний өвөг дээдсийнх биш харийх гэж монгол судлаачид үзэж байна. Шууд хэлэхэд, монгол судлаачид өвөг дээдсийнхээ хойч үедээ үлдээсэн түүхэн бичээсүүдийг өдгөө хүртэл таниагүй байна. Өөрсдөө судлаагүй, судалсан ч ухааныг нь олж чадахгүй байгаа нь өнөөдөр улсаас цалин авч байгаа монгол судлаачдын дүр төрх мөн.

Манай мал ахуй ул-суурьтай түүхэн эх сурвалжуудыг харийн тариалах ахуй ул-суурьтай судлаачид судалснаар тэдгээрийн мөн чанарт, зүй тогтцод буруу дүгнэлт өгсөн. Түүнийгээ дэлхий даяар цацсаар монголчууд биднийг төөрөгдүүлэх үүд хаалгыг нээв. Харин тэр төөрөгдлийн үүд хаалгаар биднийг хөтлөн оруулсан судлаачид бол харийнх биш монгол судлаачид болно. Олон улсын судлаачдын олонх хэсэг монголчуудыг хүннүгийн хойд угш биш гэж үздэг. Харин унгар, түргийг, уйгар хүннүгийн жинхэнэ угш гэж үзэж байна. Уг үзэл тэдний сайнаас дэлхийд ноёрхоод байгаа юм биш бидний муугаас болоод байна.

Хэрэв Цэндийн Дамдинсүрэн өвөг дээдсийнхээ бидэнд зориулан үлдээсэн хадны бичээсүүдийг таньсан бол, өнөөдөр монголчууд бид үе мөчөөрөө таслуулсан, тасалсан түүхтэй үлдэхгүй байсан буюу өдгөө монгол хэлний утга-авиа ингэж доройтохгүй, газар авсан дүрмийн алдаа гарахгүй байсан.

Мөн Сэргэлэн интернэйшнл экспедишн байгуулагдахгүй байсан нь лавтай.

БИД ЮУ ХИЙВ

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа: Тоникукээс хойч үедээ агуу үйлсээ магтан үлдээсэн чулуун бичээс, Билгэ хаанаас хойч үедээ төрийн зөв бодлогыг захин үлдээсэн чулуун бичээс, Култээхэнд хүндэтгэл үзүүлсэн чулуун бичээс, Ачхөлөг хаанаас түрэг уйгур хоёр яаж амархан нэгдэн уйгур эл (улс) болсныг өгүүлсэн чулуун бичээс (Моюнчур гэж ташаа нэрлэснийг дараа танд дэлгэрэнгүй тайлбарлана), Торуйн хаан Өтүгүни чанга хойно, оройг нь чиглүүлэн, тайз толгойг чанга чиглүүлэн Өргөөгөө барьсныг өгүүлсэн (Тариатын гэж нэршсэн) бичээс, Тэсийн бичээс нь уйгур хаан их айлын нутгийг хэрхэн гүрснийг (нэгтгэснийг) өгүүлсэн гэх мэт гол бичээсийг шинжлэн ухааныг нь олов. Дундад улсын түүхэн тэмдэглэлүүдэд байх бидний өвөг дээдсийн тухай өгүүлсэн доорх 13 бүлгийг монгол хэл дээр манай хүннү судлаач Батмөнхийн Батжаргал буулган, ном болгон гаргав.

1. “Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир Сыма Цэни,

2. “Хан улсын бичиг” Хүннүгийн шастир Бангу,

3. “Хуучин Тан улсын бичиг” Баруун Рун Лүй шү,

4. “Хожуу Хан Улсын бичиг” Баруун орны шастир Фани Э,

5. “Хуучин Тан улсын бичиг” Бэй ди Лиу шу,

6. “Хуучин Тан Улсын Бичиг” Уйгур Лиу шу,

7. “Хуучин Тан улсын бичиг” Дээд Түрэг Лиу Шу,

8. “Хуучин Тан улсын бичиг” Доод Түрэг Лиу Шу,

9. “Умард төрийн түүх” Түрэг Тэ Лэ Ли Янь-Шоу,

10. “Хожуу Хан улсын бичиг” Ухань Сяньбигийн шастир Фань. Э,

11. “Хожуу Хан улсын бичиг” Өмнөд Хүннүгийн шастир Фань. Э,

12. “Хожуу Хан улсын бичиг” Баруун орны шастир Фань. Э,

13. “Гурван улсын ойллого “Вэй улсын бичиг Уван, Сяньби, зүүн И-ийн шастир Чэн Шоу.

ЮУ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА

Манай өвөг дээдсийн тухай бичсэн харийн номон эх сурвалжуудтай манай өвөг дээдсийн бидэнд үлдээсэн хадны бичээсүүд, цаг хугацаа, түүхэн үйл явдлуудаараа тааран нэгдэхээр манай түүх өөр болж байна. Өөр болохдоо зүгээр өөр биш ул-сууриараа өөр болж байна. Уншигч та бүхэнд нэг үгээр хэлбэл бид “Малгай сольсноос биш толгой солиогүй. “Орхон, Сэлэнгэ, Туулын сав газартаа хаанаас ч ирээгүй хаашаа ч яваагүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Бидний зорилго бол түүх өөрчлөхөд оршихгүй, түүхийг харж байгаа бидний сэтгэлгээг өөрчлөхөд оршиж байна. Бүх зүйлс цэгцрэх учиртай.

БИД ЯМАР СЭДВИЙГ ХӨНДӨХ ВЭ?

Мэдээж нэг үгээр зөвхөн дүгнэлтээ илэрхийлнэ. Харин ямар эх сурвалжид юу байна, өнөөдөр бид ямар хэлээр ярьж байна, биднийг төөрөгдүүлээд байгаа турк уйгурын толинд (үгсийн санд) хэдэн хувь нь хүннү үгс хэдэн хувь нь перс араб үгс байна, монголчууд бидний толинд (үгсийн санд) хүннү үгс хэд байна, яагаад Махмуд ал Кашкарийн толь бичиг бидэнд өнөөг хүртэл үлдсэн хамгийн эртний толь бичиг болох тухай, яагаад уг толь бичгийн үгсийн 80 хувийг бид одоо хүртэл хэрэглэж байхад бусад нь 10-30 хувийг хүрэхгүй хэрэглэж байгаа. Яагаад чулуун бичээсүүдэд перс, араб үгс байхгүй байна, яагаад уг чулуун бичээсийг өвөг түрг хэл гэж буруу тодорхойлов. Яагаад бид чулуун бичээсэн дэх эх хэлээ таньсангүй вэ. Овог яаж үүсдэг, яаж үгүй болдог тухай, яаж айлж аймагладаг тухай, яагаад бид манай он тооллын өмнө II зуунд эх бичигтэй болсон тухай. Яагаад киданы үед тоо бичиг солигдсон тухай, яагаад нууц товчоог одоо хүртэл маш дутуу сэргээсэн тухай олон зүйлийг хөдлөшгүй баримтаар та бүхэнд хүргэнэ.

ЯМАР ДАВТАМЖААР ХҮРГЭХ ВЭ?

“Өнөөдөр” сонины лхагва гаригийн дугаар болгонд та бүхэнтэйгээ төлөвлөсөн 36 судалгааны нийтлэлээрээ уулзах болно. Мөн сар болгон нийтлэгдсэн дөрвөн нийтлэлээ багцлан лекц унших болно.

“Сэргэлэн интернэйшнл экспедишн”

Хурган овогтой Сэрээнэндагвын Сэргэлэн

УНШИГЧ ТА БИДЭНД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ !

Өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа чулуун бичээсүүдийг манайх биш харийнх гэдэг улс манайхаас өөр хаана байна?

Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийн хүнээр судлуулчихаад, судалсан нэгнийг багшаа гэж өргөмжилсөн судлаачид манайхаас өөр хаана байна?

Өргөмжилсөн багшийнхаа хамгийн үнэнч шавь болох гэж хоорондоо уралдсан судлаачид манайхаас өөр хаана байна?

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Sergelen.international expedition

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.11.194Зочин   • 4 сарын 13. 9 цаг 27 минут

Түрэгүүд эртний Монгол аймгийн тэрэгчин байсан нь үнэн юм бол тэр тэрэгийг бартаат болон өөд газар түрдэг л байж байсан таараа ... тиймээс тэдгээр боолуудыг ялгахын тулд түрэх гэсэн үгнээс гаралтай түрэг гэсэн үг байхыг үгүйсгэхгүй байж болмоор байна.Энэ бол тэр үеийн ахуй байсан гэж бодном. 80127626 түүх сонирхогч

112.72.15.194Зочин   • 4 сарын 9. 15 цаг 05 минут

Туркууд Модун Шанью, Билгэ хааны судалгааг манай өвөг дээдэс хэмээн давхиад байгааг хүлээн зөвшөөрсөн түүхийн хүрээлэн хавьцаа байсан нөхдүүд асар муу үйл хийсэн. Туркуудын түүх Монголын нутагт огт байхгүй. Сайн залуу энэ чиглэлээр сайн ажиллаарай. Амжилт. Ном гаргасан бол мэдээлэл сайн түгээгээрэй. Заавал авч уншина шүү.

66.181.187.45Зочин   • 4 сарын 2. 9 цаг 14 минут

Жирийн иргэн би сонирхож уншмаар байна. Ямар нэртэй ном хаана борлуулж байгаа вэ?. Ер нь маргаад хэрэггүй. "Нууц товчоо"- гоо анхааралтай уншихад л бидний өвөг дээдэс хэн болох нь тодорхой шүү дээ. Уг нь бид өнөөдөр Америк, Орос, Хятадаас ч том хүчирхэг их гүрэн байх байлаа. Харамсалтай нь өөр хоорондоо тэмцэлдсээр байгаад эзэн Чингэсийн байгуулж өгсөн их гүрнийг бутрааж бусдын идэш болгосон. 1921 оны хувьсгалыг хийгээгүй бол бүр Монгол улс ч гэж байхгүй болох байсан шүү. Харин одоо эвтэй байж бусдаас дутахааргүй хөгжье. Бид чаднаа

202.72.245.122с   • 4 сарын 1. 11 цаг 58 минут

Бид өнөөдөр зэрлэг боолчуудын хотыг байгуулж байна. Байшин машины хоёртоо эзлэгдсэн амар амгалангийн мэдрэмж үгүй, Бүгд мал мэт долларын хойноос улайрсан ч Амар амгаланг үл эрхэмлэгч бол боолчуудын ахуй

66.181.160.73Мөнхбайна Мөнхбаатар   • 4 сарын 1. 9 цаг 49 минут

Нэрээ оруулахаа мартчихж

66.181.160.73Зочин   • 4 сарын 1. 9 цаг 46 минут

Өнөөгийн Монголын газар нутаг бол нүүдэлчдийн хувьд зүйрлэвэл олимпийн дэвжээ байсан Харин ялагч нь Монголчууд тэсэж үлдсэн Ямар ч улс гүрэнд товойж гарсан нь Улусаа нэрлэх эрхтэй юм бишүү Үндэстэн дотор ястан байхад ястан дотор үндэстэн байх Санал нэг байна

174.6.108.255Хүлрээ   • 4 сарын 1. 9 цаг 15 минут

Хүннү гүрэн маш олон үндэстнээс бүрдэж байсан. Харин монголчуудын өвөг дээдэс биш. Эгийн голын экспедицийн хийсэн малтлага ч үүнийг батална. ДНК шинжилгээгээр одоогийн якут хүнтэй ойролцоо гарсан. Хүннү гүрний дараа энэ өргөн уудам нутагт одон нүүдэлчин аймгууд өөр өөрсдийн төрт улсыг байгуулж байсан. Сянби, Уйгар, Түрэг, Кидан.... Тэр агуу их Хүннү гүрний суу алдрыг одоогийн монголчуудад наах гэж оролдох нь гэнэн харалган явдал мөн. Дахин хэлье. Монгочуудын өвөг дээдэс Хүннү гүрний нэгээхэн жижиг овог отог л байсан.

49.0.212.134Зочин   • 4 сарын 1. 11 цаг 20 минут

чи битгий тэнэгтээд бай ДНК шинжилгээ гэж ярьвал якуд хүний гэдэг ямар ч бүлэг байдаггүй түүн дээр чиний яриад байгаа бүх үндэстэнгүүд бүгд монголчууд бидний өвөг харин чи муу нэг бол казак нэг бол ***** биз гэртээ харь

203.91.115.43Чингүнжав   • 3 сарын 31. 23 цаг 14 минут

Хүннү гүрэн олон үндэстэнээс бүрдсэн улс байсан. Тэгэхдээ голлох үндэстэн нь монголчууд байсан гэдэг нь маш тодорхой Өнөөдрийн Турк бол түргүүд биш.Манай Монголын түүхчид харийнхнаар тархиа угаалгасаар байгаад төөрчихсөн. Өнөө үеийн томорсон үндэстэнүүд түүхийг өөрийн болгох бодлого маш хүчтэй явуулж байна. Түүнд нь итгэчихсэн зарим хүмүүс Отгон тэнгэр гэдэг нь Турк үг гээд л цэцэрхэж байх жишээтэй.Сэргэлэн яг чам шиг түүхчидээр л монгол дутаад байгаа юм. Баяр хүргээд амжилт хүсье

202.179.27.137ONTS   • 3 сарын 31. 20 цаг 22 минут

ENE CHINI L JINHENE MONGOL BICHIG SHUUDEE MALNUUDAA,ARVAN JILD SAIN ZAA

66.181.189.69Зочин   • 3 сарын 31. 13 цаг 34 минут

tegmeer yum daa

202.9.42.237зочин   • 3 сарын 31. 12 цаг 50 минут

түрэг бол түрк биш монгол угсааны тэрэгт байлдагч нар байсан он цагийн эрхэнд аялага өөрчилөгдөж түрэг болсон

202.21.106.111Зочин   • 3 сарын 31. 11 цаг 31 минут

Зөв л дөө. Маш сайн судалж түүхийн үнэн мөнийг, он цагийг зөв тогтоох ёстой. Тэгэхгүй бол нэгдсэн нэг ойлголтгүй түүхч, судлаач бүр өөр өөрсдийнхөөрөө түүхийг тайлбарлаж талцал бий болгоод байна. Үүнийг нь ч гадны улс орнууд ашиглах, зарим нэгэн үйл явдлыг өөрийн болгох, магадгүй газар орныг ч өөрийн болгох гэдэг үзэгдэл гарч болзошгүй юм.

43.242.243.49Тунгаа   • 3 сарын 31. 9 цаг 32 минут

Сайн байна.Үйлс чинь дэлгэрэг

122.201.21.129Зочин   • 3 сарын 30. 21 цаг 13 минут

Хүннү сяньби 2 бол өнөөгийн халх дөрвөдүүдийн дээд өвөг. Нэгэн цагт тэдний удам угсаа болохоо эхийн тал нь дөрвөдүүд бид эцгийн тал нь халхууд та нар гэж хэлсэн тухай түүх ушиж байсан шүү. Ухаантай, эв нэгдэлтэй байцгаа. Монголчууд дэлхийд хэзээ ч байгаагүй хүчирхэг гүрэн байгуулж явсан цорын ганц ард түмэн. Их эзэн Чингис хааны засаглалаас хойш хаана ч хэзээ ч тийм хүчирхэг ухаалаг урт удаан настай улс гүрэн гараагүй нь түүхэн үнэн. Үүнийг ганцхан Монголчууд л чадна гэдгийг дэлхийн улс орнууд ойлгохгүй байгаа. Монголчууд ч өөрсдөө сайн ухаарах

66.181.177.13Зочин   • 3 сарын 30. 18 цаг 54 минут

kirgiz.....kazakuudiig.......mongoliin......gazar.....nutagaas.....hooj.....uvuulsan....n....unen.....bdg.....ym.....shv.....odo....boltol.....tednii.....duu....ulger.....domogt.....bdiin....ble....kkk......togoon....dotoroosoo....hudagniii.....melhiin.....ulger......shg....burj......bolku....e

43.228.129.77mgl   • 3 сарын 30. 16 цаг 22 минут

sudlaad gargaad ir, bid ih buteelch bus uls, odoo uurchlugduye.

139.5.218.166Зочин   • 3 сарын 30. 14 цаг 42 минут

Эрдэмт залуу хуудээ алгасалгуй сурч судлах уйлсэд нь ендер амжилт хусэн ероое.

59.153.115.226Зочин   • 3 сарын 30. 14 цаг 11 минут

Бишээ. Бидний шууд өвөг Хүннү нар биш. Тэд зүгээр л төв Азийн нүүдэлчид. Тийм нүүдэлчид маш олон байсан. Төв Азиас тархсан Иран, Скиф, Алан, Авар, Хүннү, Сармат, Согд, Хазар, Харлаг, Куман, Кипчаг, Үсүн, Токар, Сэлжүк, Турк, Бактри, Парш, Перс, Киргиз, Уйгур, Хятан, Татар, Монгол бүгд нэг үндэсний салаа мөчрүүд. Гэхдээ эдгээрийг хооронд нь хольж хутгадаггүй. Зарим нь газар зүйн байрлалаар тархан суурьшихад ондоошин ялгарсан, зарим нь түүхэн цаг хугацааны явцад устан үгүй болж, нийлж нэгдэх, шинээр үүсэх гэх мэтээр бий болсон. Хүннүг бидний өвөг

59.153.115.226Зочин   • 3 сарын 30. 14 цаг 18 минут

гэж зүтгэвэл Түргүүд ч бидний өвөг болох бололцоотой. Тиймээс тусдаа байсан нь дээр. Хүннү бол одоогийн монголын газар нутаг дээр байрлаж байсан нийтийн тооллын өмнөх 3-р зуунаас нийтийн тооллын 2-р зууны үед мандаж байсан төв Азийн нүүдэлчин аймаг юм. Хүннү гэдэг нэр бол одоогийн монгол хэлний хүн гэдэгтэй огт авцалдаагүй үг. Бичлэгээрээ бол Шиүнью юм. Магадгүй тэдний захирагч болох Шаньютэй энэ үг холбогдож байж болох юм. Магадгүй их монголчлох гэж мэрийвэл Хан гэсэн нэршилтэй ойртуулж холбох бололцоотой. Мөн Хүннү хэл монгол хэл 2 огт өөр.

103.212.119.128Зочин   • 4 сарын 1. 11 цаг 44 минут

Нангиад хүн юм

59.153.115.226Зочин   • 3 сарын 30. 14 цаг 22 минут

Ямар ч байсан бидний түүхтэй холбогдож ирдэг учраас Хүнүн нарыг сайтар судлах нь зайлшгүй. Харин монголчуудын шууд өвгийг бид 8-9-р зуун хавьцаа хайх нь илүү бодьтой. Эртний нүүдэлчдийн нийгмийн уламжлалт сэтгэлгээгээр хөгжих тусам өөрсдийгөө тэнгэр, дээд язгууртай болохыг батлах гэж мэрийдэг байсан заншил нь өдгөө ч бидэнд хадгалагдан үлджээ. Энэ нь сайндаа л иргэншсэн орны соёлын жишиг байсан. Өөрөөр хэлбэл пи ар. Түүнээс биш бидний ойрын өвөг бол 8-9-р зуунд тарвага зурам агнасан ядарсан овог аймгууд байсан. Тэд иргэншсэн хөршийнхөө ачаар хү

103.212.119.128Зочин   • 4 сарын 1. 11 цаг 44 минут

Хужаагийн эх оронч

59.153.115.226Зочин   • 3 сарын 30. 14 цаг 26 минут

чирхэгжин мандсан. Тэгсэн мөртөө өсөн дэвжих тусмаа хөрш рүүгээ уулгалан дотолж төрийг нь булаахаар дайрдаг. Бараг бүгд л тэгсэн. Яг л өнөөдөр бид Хятадаас өч төчнөөн тусламж авах мөртөө өөрсдийг нь үзэн яддаг шиг. Үгүйдээ л энэ лут үндсэрхэг үзэлт түүхчдийн гарган тавьж буй түүхийн олдвор, эд өлгийн талаар эртний баримт бичээсүүд өмнөд хөршийн номын сангаас л олддог. Бидний өвөг дээдэст ядаж өөрсдийгөө нэрлэх, тухайлан судалж бичих бичгийн хэл соёл байсангүй. Гэтэл Хятадын хэл соёл 5000 жилээс цааш түүхтэй. Иргэншил нь 10000 жилээр яригдана.

139.5.218.166Зочин   • 3 сарын 30. 14 цаг 45 минут

Чи яасан баг мэддэг манарсан дух вэ??? Оерее мэдэхгуй мэддэг ээ ч мэдэхгуй хормол тачаал дуурчихсэн хогын сав бацга даа чи.

103.212.119.128Зочин   • 4 сарын 1. 11 цаг 43 минут

Дотор хүн байна

180.149.78.99Монгол хүү   • 3 сарын 30. 14 цаг 08 минут

ЁСТОЙ ЗӨВ ЯРЬЖ ХИЙДЭГ ХҮН БАЙНА. ҮЙЛС НЬ БҮТЭЖ ЯВААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕ.

103.14.38.130Зочин   • 3 сарын 30. 13 цаг 51 минут

Галзуу хүний өдрийн тэмдэглэл

202.21.100.210ЧИ ЭРЛИЙЗ ҮҮ, ХУРЛИЙЗ УУ?   • 3 сарын 30. 17 цаг 00 минут

ИЛЖИГНИЙ ЧИХЭНД УС ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ, АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ

27.123.214.123Зочин   • 3 сарын 30. 13 цаг 36 минут

Яг зөв

Шинэ мэдээ

Замын тэмдэглэгээ хийх ажлыг энэ сард багтаан дуусгана10 минут 19 секундын өмнөӨөрөө урлаарай: Гоёмсог сүлжмэл шаахай10 минут 54 секундын өмнөА.Гитлер архаг мансуурагч байжээ15 минут 54 секундын өмнөЛеброн “Лэйкерс”-ийн аваргын тугийн наана зургаа даруулжээ20 минут 54 секундын өмнөМ.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хариуг өгчээ22 минут 4 секундын өмнөАвьяасаараа ч, амрагийн явдлаараа ч алдартай Б.Янжиндулам энд явна25 минут 54 секундын өмнөЖакарта 2018: Б.Гэрэлмаа, Г.Халиунаа нар хэсгээсээ шалгарлаа30 минут 54 секундын өмнөКим Кардашьяныг нүүр царайгаар сонгох нь эрсдэлтэй35 минут 54 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд40 минут 54 секундын өмнөКазахстаны зургаан настай хүү пластик мэс засал хийлгэжээ45 минут 54 секундын өмнөРуцкой, Ельциныг АНУ-ын Элчин сайдын яам руу зугтах гэсэн тухай ярьж шуугиан дэгдээлээ50 минут 54 секундын өмнөМИАТ-ын дэд захирал Н.Энхбаатар хөрөнгөө тайлагнаж чадахгүй байна55 минут 54 секундын өмнөАзийн наадмын өнөөдрийн тэмцээний хуваарь1 цаг 6 минутын өмнөХилэнцийн орд: Хайрын харьцаа маш чухал гэж үздэг амраг тань танаас анхаарал, хайр халамж шаардана1 цаг 11 минутын өмнө"Талибан" бүлгийн босогчид олон хүнийг барьцаалжээ1 цаг 16 минутын өмнөАНУ-ын ЭСЯ руу гал нээжээ1 цаг 21 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд шалгалт хийж байна1 цаг 26 минутын өмнөТогтмол иллэг хийлгэвэл өвчин тусдаггүй1 цаг 30 минутын өмнөЛондонд болсон халдлагыг террорист ажиллагаа биш гэв1 цаг 31 минутын өмнөКомпаниуд сургууль биш1 цаг 36 минутын өмнөНөхөр нь царай муутай бол эхнэр нь бас л таргалдаг1 цаг 41 минутын өмнөНийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь хүний эрүүл мэндэд ач тустай1 цаг 46 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойргийнхоо найман сумын 38 багт уулзалт, өдөрлөг хийлээ1 цаг 51 минутын өмнөН.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй1 цаг 56 минутын өмнөНүдний хараагаа хэрхэн сайжруулах вэ?2 цаг 1 минутын өмнөДиван Лугат Хүннү-Монгол хэлний эх толь2 цаг 1 минутын өмнө“UB Food Festival” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана2 цаг 6 минутын өмнөНохойд хазуулсан бол анхаарах ЕСӨН зүйл2 цаг 10 минутын өмнөОюуны хулгай гэдэг халаасны хулгайгаас долоон дор2 цаг 11 минутын өмнөХүүхдээ цэцэрлэгт элссэн эсэхийг цахимаар харах боломжтой2 цаг 16 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.