4-р сарын 6
16 цаг 01 минут

2018 оны шинэ загварын OLED ба NanoCell SUPER UHD зурагтууд болон аудио системээ LG Electronics танилцууллаа

LG Electronics 2018 оны өвөрмөц OLED, хиймэл оюун ухаантай SUPER UHD Nano Cell зурагтууд бүхий шинэ загваруудаа танилцууллаа. Мөн аудио бүтээгдэхүүний шинэ цувралд  супер хүчирхэг X-Boom хөгжим, шинэчлэгдсэн дуугаралттай зөөврийн чанга яригчууд багтаж байна

2018 оны LG-ийн зурагтын цувралууд нь дэлхийн электрон бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын дагуу хийгдсэн юм. OLED W8, E8, C8 цуврал зурагтууд нь ухаалаг α9 (Alpha) процессороор тоноглогдсон бөгөөд ингэснээр дүрс сайжирч, өнгөний гайхамшгийг танд мэдрүүлэх болно. Энэхүү процессор нь секундэд 120 хүртэлх хурдтай хөдөлгөөнт дүрсийг жигд, тогтмол харуулна. 

2018 оны NanoCell технологи бүхий SUPER UHD зурагтын цувралууд нь OLED B8 зурагтын мөн адил хиймэл оюун ухаан дээр үндэслэгдэн хүчирхэг α (Alpha) 7 процессорыг суулгаж өгсөн. Nano Cell болон FALD (Full Array Light dimming) технологиудын тусламжтай зурагтын дамжуулж буй өнгө, дүрсний ялгарал нь өмнөх загвараас харьцангуй сайжирч, улам илүү нарийвчлалтай болсон. Та аль ч өнцгөөс зурагтыг харсан дүрс сарнихгүй бөгөөд тусч буй сүүдэр бүхэн илүү тод ялгарч, үндсэн дүрсийг илүү тодруулж өгнө. SUPER UHD зурагт нь Dolby Atmos технологийг дэмждэг тул танд дуу, дүрсний гайхамшгийг мэдрүүлэх болно.

LG-ийн 2018 оны OLED болон SUPER UHD NanoCell зурагтууд нь Cinema HDR технологийг агуулсан тул таны гэрт жинхэнэ кино театрт буй мэт бодит мэдрэмжийг хүргэх болно.


2018 оны шинэ загварын хүчирхэг LG X-Boom өсгөгч нь дээд зэргийн чанартай дуугаралт болон диско гэрэлтүүлэгтэй болсон бөгөөд та Bluetooth ашиглан ухаалаг гар утаснаас хүссэн дуугаа явуулах боломжтой. Мөн зөөврийн өсгөгчүүд нь нэг цэнэглэлтээр тасралтгүй 22 цаг ажиллах чадвартай болсон. Энэхүү дуу өсгөгч нь нэмэлтээр усны хамгаалалттай болсон тул та усанд унагаах, ус асгах зэрэг эрсдэлээс айх хэрэггүй боллоо.


LG-ийн шинэ загварын сайжруулсан цуврал SK10Y (Meridian), SK9Y SK8 саундбар яригчууд нь Dolby Atmos дэмждэг бөгөөд дууны давтамжийг гурван хэмжээст орчинд жигд түгээдэг. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.