4-р сарын 9
8 цаг 10 минут

Сайн бас саар мэдээтэй Туркийн Ерөнхий сайдын айлчлал

С.УЯНГА

Туркийн Ерөнхий сайд манай улсад гурав хоног айлчлаад өчигдөр буцлаа. Бинали Йылдырымын айлчлал хоёр улсын хооронд энэ жил хийж буй дээд хэмжээний гурав дахь том айлчлал, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж буйгаараа онцлог юм. Тэрээр Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, Төрийн орон сууцны корпораци, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, “ТИКА” төслийн нээлт, уламжлалын дагуу өвөг дээдсийнхээ өлгий нутаг гэж үздэг Орхоны хөндийд саатав.

Айлчлалын үеэр хоёр орны гадаад худалдааны эргэлт 31.7 сая ам.доллар байгаа нь чамлалттайг талууд тэмдэглэж бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдынхаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал нэгдлээ. Туркийн Ерөнхий сайд айлчлалын эхний өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бараалхаж, Засгийн газрын тэргүүнтэй ганцаарчлан уулзаж, албан ёсны гэрээ хэлэлцээ хийсэн юм. Энэ үеэр  Ерөнхий сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар хоёр улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийн байгууллагууд,  Удирдлагын академи болон Турк Улсын Хилийн чанад дахь турк иргэд, ах дүү нийгэмлэг хооронд хамтран ажиллах, “Гамшгаас хамгаалах” салбарт хамтран ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар болон Турк Улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн шилжилт хөдөлгөөний салбар,  Тээвэр, харилцааны технологийн салбарт хамтарсан судалгаа, хөгжүүлэлт хийх, хоёр улсын үндэсний номын сан хамтран ажиллахаар болов.

Үүнээс гадна Туркийн Ерөнхий сайдын дээд хэмжээний энэ удаагийн айлчлал сайн бас саар мэдээтэй өндөрлөлөө гэж болно. Сайн мэдээ гэвэл айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд нар 2017 онд 31 сая ам.доллар байсан худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг тохирсон юм. 300 сая ам.долларыг Туркийн талд танилцуулсан төслүүдэд хөрөнгө оруулахаас гадна Орхоны хөндийд барих аялал жуулчлалын цогцолборт 120 сая ам.долларыг зарцуулах бодолтой байгаагаа Туркийн Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлсэн юм. Мөн хөдөө аж ахуй, мах боловсруулах, барилгын салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа аж.

Харин саар мэдээ гэвэл, ноён Бинали Йылдырым Монголд үйл ажиллагаа явуулж буй эмпати буюу Туркийн хөрөнгө оруулалттай сургуулиудын асуудлыг хөндсөн юм. Хоёр улс ойрын хугацаанд нэг шийдэлд хүрэхгүй бол найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэв суухыг үгүйсгэхгүй гэсэн байр суурийг Туркийн Ерөнхий сайд илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “2016 онд 2000 гаруй хүн хэлмэгдсэн улс төрийн эргэлт гарсан. Үүнтэй Монгол дахь Турк сургуулиудын удирдлагууд холбоотой гэдэг нь тогтоогдсон. Сургуулиудыг заавал хаана гэхгүй. Удирдлага менежментэд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хэрэв энэ янзаар явбал Монголд маш их эрсдэл авчирна. Тиймээс тэнд ажиллаж байгаа багш, сурагчдыг хохироохгүйн тулд манай улсын  Үндэсний боловсролын яамны дэргэдэх “Маариф” санд шилжүүлэх хэрэгтэй. Энэ асуудал хоёр улсын найрсаг харилцаанд төвөгтэй байдал авчирч, сэв суулгаасай гэж хүсэхгүй байна. Сургуулиудыг Германы байгууллагад шилжүүлсэн нэрийдлээр суралцагчдыг хуурч байна. Хоёр улс ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэх ёстой” гэсэн байр суурийг хатуу илэрхийллээ. Тэрээр энэ талаар  УИХ-ын даргатай уулзахдаа ярилцсан бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд эдгээр сургуульд суралцаж буй Монгол хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй байх, мөн хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Мөн дээд хэмжээний айлчлалын үеэр чухалчилсан нэг асуудал бол Турк, Монголын хооронд шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх тухай юм. “Шууд нислэгтэй болсноор бизнес эрхлэгч, зорчигчдын тоо 30 хувиар нэмэгдэнэ. Худалдааны эргэлт 30 сая ам.доллар хүрээгүй байхад зөвхөн шууд нислэг 60 сая ам.долларын эргэлт авчрах боломжтой. Өвөг дээдсийнхээ өлгий нутгийг үзэх сонирхолтой олон мянган турк хүн бий. Туркийн 11 сая аялагчдын таван хувь нь Монголд ирлээ гэхэд 500 мянган хүн ирнэ. Ингэвэл хоёр улсын харилцаа нэг шатаар ахина. Үүнийг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй” гэдгийг ноён Бинали Йылдырым онцолж байв. Ийнхүү өөрсдийгөө Эзэн Чингис хааны үр удам хэмээн үзэж, Монгол Улстай эртнээс нягт хамтарч ирсэн Турк Улсын Ерөнхий сайдын айлчлал өндөрлөлөө.

Эх сурвалж:
13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.190Зочин   • 4 сарын 9. 15 цаг 04 минут

turkuud yaahlaaraa ezen chingis haanii min udam ugsaa boldogiin

202.21.100.211С.УЯНГА ШИГ БОДОЛТОЙ ???   • 4 сарын 9. 11 цаг 52 минут

ТӨРИЙН БОДЛОГО БАРИГЧИД АРАЙ БАЙДАГГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЭСВЭЛ ИНГЭЖ ТАРХИ УГААХ ЗАХИАЛГАТАЙ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ? ИЙМЭРХҮҮ НИЙТЛЭЛҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЦЕНЗУР БАЙХ ЁСТОЙ БУС УУ

159.89.206.225ЗОЧИН   • 4 сарын 9. 11 цаг 15 минут

ГАДААД ХАРИЛЦАА ХОЛБОО НЭГ Ч ГЭСЭН ОРОНТОЙ ХОЛБОО ТОГТООЖ БАЙНА АА ГЭДЭГ НЬ ИХ ЗӨВ ШИЙДЭЛ. ЭХ ОРОН МИНЬ ДЭЛХИЙД НЭР ХҮНДЭЭ ӨСГӨЖ ЯДУУ БУУРАЙ ОРОН БИШ ГАЙХАЛТАЙ ОРНУУДЫН ТООНД ОРХЫН ТӨЛӨӨ БИД ӨӨРСДӨӨ Ч БАС ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ

202.170.68.38Зочин   • 4 сарын 9. 10 цаг 59 минут

ЭСГИЙ ГЭРТ АМЬДАРЧ БАЙСАН ХҮМҮҮС ЧИНЬ Л НЭГ УГСААНЫХ ШҮҮДЭЭ

66.181.176.218dorj   • 4 сарын 9. 9 цаг 55 минут

Түрэг гэдэг чинь одоогийн Монголчууд бид өөрсдөө мөн гэдгээ мэдчих хэрэгтэй байна. Туркууд гээд байгаа чинь тэр хөх Түрэг биш шүү. Өвөг дээдсийн нутагтаа ирлээ гээд одоо бүр чанга орилдог болж энэ юу болж байнаа Хүрэлсүхээ. Тэгээд бүр сургууль энэ тэрээ хаа ч гэх шиг шахалт үзүүлээд дарамтлаад эхэллээ. Ядуу хүнд ноён олон гэж энэ дээ. Дээр нь ямар ч бодлого алсын хараа байхгүй. Наашаа гэсэн болгонд нь өврөө нээж байдаг янхан аятай төр засагтай байгаадаа гутарч байна шүү.

202.72.245.194Нүүдэл үргэлжилсээр   • 4 сарын 9. 9 цаг 48 минут

МОНГОЛЫН ЭНЭ ГАЗАР НУТГИЙН ХАТУУ ХЭЦҮҮГЭЭС ЗУГТСАН НҮҮДЭЛ ОЛОН БОЛСОН БӨГӨӨД ТЭДНИЙ НЭГ НЬ ТУРК МӨН Л ДЭЭ, ТЭД АРАБ ЕВРОП ЭНТЭРТЭЙ ЦУС ХОЛИЛДООД ОДОО ТҮРЭГ ЦУСНААС ИХ ХОЛДСОН Л ДОО, ТҮРЭГ ХҮҮНҮ АДАГ СҮҮЛД ХАЛИМАГ ГЭЭД Л НҮҮЖ ӨГСӨН НЬ ОДОО Ч ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА, ОДОО ЖААХАН МӨНГӨТЭЙ БОЛЖ ЧАЛСАН НЬ АМЕРИКТ ОЧИЖ АМЬДАРХААР АМЬ ТАВИН ЗҮТГЭЖ БАЙНА ДАА,

188.166.25.25Зочин   • 4 сарын 9. 9 цаг 24 минут

Монголд амьдарч байсан түрэг, одоогийн турк хоёр өөр ш дээ. Тэрийг тодорхой болгомоор байна. Тэгээд турк баагий ирэх болгонд өвөг дээдсийнхээ нутагт морил гэж тэнэгтэж байх юм. Тэгвэл грекүүд Туркэд очвол бас л өвөг дээдсийнх нь нутаг болно биз дээ?

202.170.68.38Зочин   • 4 сарын 9. 10 цаг 58 минут

Эсгий гэрт амьдарч байсан хүмүүс чинь л нэг жгсааных шүүдээ

103.26.193.67Зочин   • 4 сарын 9. 9 цаг 21 минут

Туркүүд Монголын газар нутаг дээр амьдарч байсан юмуу бид Туркүүдын газар нутаг даар амьдраад байгаа юмуу энэ талаар түүхч судлаачид нэг мөр нэг талд нь гаргаж тайлбарыг нь Туркын Ерөнхийлөгч , Ерөнхий сайд энд байгаа ЭСЯ-нд нь өгөх хэрэгтэй . Ингэж сайд дарга нар маань тал засаж хүлээн зөвшөөрөөд байж болохгүй байх шүү . Эцэст нь маш ноцтой Геополитикийн асуудал үүснэ шүү .

112.72.11.112zocin   • 4 сарын 9. 9 цаг 17 минут

Европын ***** нэртэй.бүү нөхөрлө .бүү нүүр өг гэж францын сануулга байдаг уншаарай нэгнаалдвал хэцүү гэсэн сөнөөж байж л салдаг гэж уншиж байв.хэдэн давхар бодолтой гэдэг үнэн байх.энгэвэл тэгнэ гэдэг барьцаатай юм хийж баывал НАЙз бишээ

110.35.47.240Зочин   • 4 сарын 9. 8 цаг 58 минут

naaduul chin heden davhar bodoltoi shyy

202.72.245.122ё   • 4 сарын 9. 8 цаг 41 минут

Шуналтай ба аймхай хүмүүс шиг сэтгэдэл бичих юм голдуу ичээсэй

203.169.49.95Зочин   • 4 сарын 9. 8 цаг 27 минут

Ерөөсөө 2 асуудлаар л ирсэн юм байна.Нэг юманд их гайхаж байна.Туркийн э/з 2012-2015 оны үеүдэд ** хөгжсөн.Тэр үед 1 доллар=-2,6 лир. Тэгээд тэр үед яагаад Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээгүй юм.Одоо болохоор сургууль хаахгүй л бол гар хөдлөхгүй гээд байгаа юм.Хачирхалтай.Одоогийн байдлаар Туркийн лир дэлхийд хамгийн уналттай мөнгөн тэмдэгт болоод байна.1 доллар=4 лир.Ер нь наад хэдэд чинь мөнгө байгаа юм уу.ҮАБ хувьд Туркэд 3 сая Сири, 250 мянган Афган дүрвэж ирсэн.Цаашдаа потенциал үүр уурхай.Бодууштай.

Шинэ мэдээ

Улаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө7 сар 22. 14:08Нагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31Сүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ7 сар 22. 11:10К.Мбаппе: Зургаан настайгаасаа дэлхийн аварга болохыг мөрөөдсөн7 сар 22. 11:08“Нүүдэлчин Монгол” наадмыг 8–р сард Хүй Долоон Худагт зохион байгуулна7 сар 22. 10:53Дэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан7 сар 22. 10:50Монголын бодибилдингчид Хятадын гранпригаас дөрвөн медальтай7 сар 22. 10:45Та үүнийг мэдэхүү: Галбын говь7 сар 22. 10:27Сонирхогчдын Сүмогийн Азийн АШТ, Залуучуудын ДАШТ-үүдэд амжилттай оролцож байна7 сар 22. 10:25Та үүнийг мэдэх үү: БҮРДЭНЭ БУЛАГ7 сар 22. 10:04Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.