4-р сарын 9
13 цаг 23 минут

Мөнгөн савны ёроол дахь Хүннү үсгээс бүрдсэн бичээсийн тухай

Хийхгүй ажлын томыг сонго, чихэнд чимээтэй (чимэгтэй)

Хийх ажлын голыг сонго, аргачлалтай

С.Сэргэлэн

Сэргэлэн Интернэйшнл Экспидишион турк уйгурын үеийн руни бичиг угтаа хүннү бичээс гэдэг хөдөлшгүй баримтыг хэл түүх археологи өгүүлсэн хоёр дугаар нийтлэлээр та бүхэнд хүргэсэн билээ. Гуравдугаар нийтлэлээр хүннү бичээс дундад Азийн түрэг гаралтай үндэстнүүдийн болон өнөөгийн түрк улсын хэлээр тайлагдсангүй, бичгийг үлдээсэн үндэстний угш тогтоогдоогүй, бичгийг судлаачид одоо хүртэл тааварлан тайлж байгаа тухай өгүүлсэн билээ.

Харин анхдугаар нийтлэлээр монголчууд бид малгай сольж байснаас толгой солиогүй, Орхон Сэлэнгэ туул голын савдаа хаанаас ч ирээгүй хаашаа ч яваагүй тул энэ бичиг манай өвөг дээдсийн бичиг мөн гэж уншигч танд ухуулсан (баталгаа нотолгоо хүргэгдээгүй). Эхлээд уг бичээс бусдынх биш гэдгийг хөдөлшгүйгээр нотлоё дараа нь манай өвөг дээдсийнх болох тухай хөдөлшгүй баримт гаргах утгаар (логикоор) нийтлэлүүд хүргэгдэж байна.

ШОРООН ДОВНЫ МӨНГӨН САВНЫ ХҮННҮ БИЧЭЭСИЙН ТАЙЛАЛ

Эх сурвалж- “Мартагдсан Пүгү аймаг” 2017 Гончигийн Батболд.

Энэ удаагийн нийтлэлээр мөнгөн савны бичээсийг Хүннү-Монгол хэлний судлаач хэрхэн тайлсныг, өвөг түрэг хэлний судлаачид хэрхэн тайлсныг уншигч танд хүргэнэ. Өнөөдөр бид гэр бүлийн ой санамжаараа үндсэн ой санамжтай эх хэлээ бишрэхэд (ойлгоход) бага зэрэг бэрх болно. Бусад үндэстнүүдэд яаж ч тайлбарлаад огт ойлгохгүй гэдгийг та бүү мартаарай.

1. Бичээсийн эхийн сийрүүлэг:

2. Үсгийн галиг: QWTLGBWLŋa : SABGDSEI: QIBLGNLGBL ŋa

3. Үгийн тайлбар: Котлог болонго сабыг дэшэй ик иблэг н илиг болнго. Сабыг дэшэй буюу савыг дээшээ энэ хоёр үгийг ямарч монгол ойлгоно.

Ик иблэг н буюу Их эв + лэг нь. Их эвийг монголчуудын мэднэ. Их эвлэг нь буюу Их эвлэх нь. Харьцуулах үг: Царай +лаг = царайлаг. Царайлаг нь = cайхан царайлах нь. Их эвлэх нь. Уншигч танд ойлгомжтой болж байгаа байхаа.

Ил гэдэг улс гэдэг үг. Илиг улсыг. Хүннү бичгээрээгэж (билгэ хааны бичээсэнд ) 
гэж дангаараа (тэсийн, Тариатын бичээсэнд) байна. Котлог = кот + лог буюу гойд + лог. Энд уншигчдад жоохон тайлбар хэрэгтэй. Бид гоц гойд гэж ярьдаг. Угтаа дуудлага нь гоц год гэсэн үг буюу д ж заримдаг ( зарим нь д – ээр дуудна, зарим нь ж-ээр дуудна). Ийм жишээ: адил=ижил, дур гутрав = дур гужрав (нууц товчоо), битгий=бижгий. Энэ тухай хожим нийтлэл хүргүүлнэ. Котлог гэдгийг годлог буюу гоц- годлог гэвэл та ойлгох байхаа.

Бурхны шашны хийморь гэдэг угийг котлогын утгаар өнөө өргөнө хэрэглэж байна. Гоц-годлог болонго савыг дээшээ их эвлэх нь илиг болонго. Энэ өгүүлбэрийг уншигч та ойлговол би баярлана.

Өнөөгийн аман аялгаар: гоц-год болон хө савыг дээшээ их эвлэх нь илиг (улсыг) болон хө. Дээшээ - энэ үг надад шинэ үг. Бусад үгс хадны бичээсээр арвин байна.

ЭНД ТИЙН ЯЛГАЛЫН ТОМ АЛДАА БАЙНА

Өвөг дээдсийн бичээсэнд биш өнөөгийн бидэнд. Жишээ нь : чоно харвав гэвэл өвөг дээдэс чоно овогтой хүн харвав гэж ойлгоно. Чоныг харвав гэвэл өвөг дээдэс бидэнтэй адил ойлгоно. Даагыг шүдлэн болгоно гэж хэлдэггүй. Даага өөрөө шүдлэн болдог (хөндлөнгийн нөлөөгүй). 

Хөгжилтэй Улс болно гэж бид хэлдэг. Өвөг дээдэс улсыг хөгжүүлнэ гэж хэлнэ. Учир нь улс өөрөө хөгждөггүй. Манай өвөг дээдэс зөв хэлж зөв ойлгодог байсан байна.

МОНГОЛ ХҮНИЙ БИЛЭГДЭЛ

Өнө цагийн монголчууд бид өвөг хүннүчүүд шигээ адилхан дээшээ харсан савыг бэлгэддэг. Хүннүчүүд Тахилга тайллага хийхдээ дээшээ харсан аяган (хавирган) сартай өдрийг харж хийдэг. Хөмөрсөн аяган сар хүннүчүүдийн бэлэг тэмдэг байгаагүй, бүтэн нарны доор дээшээ харсан аяган сар хүннүчүүдийн бэлэг тэмдэг өдгөө манай соёмбод зуларна ( гэрэлтэнэ).

ШОРООН ДОВЫН МӨНГӨН САВНЫ БИЧЭЭС АЛЬ ҮЕИЙХ ВЭ?

Шороон Довын бичээс аль үед бичсэнийг хэлэх боломж байна. Бичгийн хэлбэрээс хархад Уйгарын үеийн бичээс. Энийг  үсгүүдээс харж болно. Уг бичээсийн гол утга Илтэй (улстай) болох. Уйгурчууд Киданы дор байсан үе болно. Ингэхлээр 9-р зууны дундаас хойш 11 зууны эхэн гэсэн дүгнэлтэд хүрч байна.

ӨВӨГ ТҮРГ ХЭЛНИЙ СУДЛААЧИД

Шороон Довны мөнгөн савны хүннү бичээс. 

 

Дээрх бичээснүүдийг профессор Т.Осава, К.Сүзүки нар уншиж тайлсан нь тун хачирхалтай санагдана.

Танд аз жаргалтай байг,аа! Сэбигдэш аа!

Тэнгэр бурхны сайхан сэтгэл ба хайр ивээл байг,аа!

Монголын судлаач Ц. Баттулга бүр хачирхалтай уншсан байна.

Сибэг Эдси жаргалтай, амгалантай болог оо, өлзийтэй болог оо.

Т.Осава яаж 9-11 р зуунд амьдарч байсан Сэбигдэш найзынхаа нэрийг таниваа. Ц.Баттулга судлаач Сибэг Эдси найзтай юм байна. Хүннү-Монгол хэл судлаач миний бие та хоёрын найзыг хүндэлье. Харин жаргалтай, амгалантай, өлзийтэй гэсэн үгс хаана байна? Савыг бичсэн уйгурчуудын толинд перс араб үгс байхгүй. Уйгуруудаас хэсэглэн 840-д онд Турпан нүүсэн цөөхөн уйгурчуудын толинд нийлээд хожим перс араб үг орсон (энэ тухай сонирхолтой баримтуудыг хожим хүргэе). Залуу судлаач Р.Мөнхтулгын уншлага:

Савны эзэн нь аз жаргалтай, амгалан болог оо. Өлзийтэй болог оо! Сав – энэ үгийг таньжээ.

Хүннү-Монгол хэлийг өвөг түрг хэл гэж андуурав. Эзэнгүй, хэнч ярьдаггүй, эргэх холбоо байхгүй болсон өвөг түрг хэл гэж судлаачид дүгнэв. Таавар уралдаан болов. Хэн том дуугарсан нь, хэн чихэнд их чимээтэй нь өнгөлөх болов. Дээрхи хоёр судлаачийн чимээ Томсоны хажууд өчүүхэн. Дээр тэнгэр нураж доор газар цөмрөхгүй бол тург бидэн эзэн хэвээрээ байна гэжээ ( Хялбарчилсан орчуулга). Тэнгэр итгэ ахуйтай манай өвөг дээдэс нурах Тэнгэрээ итгэх үү.

Толгойд орохгүй зүйл. – узай (өнө эртний) хөх тэнгэр (Культээхэний бичээс). Мөнх хөх тэнгэр (Нууц Товчоо). Тэнгэр нурах ойлголт өвөг дээдсэд маань байгаагүй. Тэнгэрийг биет бус орон зай ( SPACE ) гэж тэд хардаг .

ДҮГНЭЛТ: Гол дүгнэлтийг уншигч та энэ удаа өөртөө хийгээрэй. Судлаач Ц.Баттулга, Р. Мөнхтулга хоёрт хэн ч буруу үрүүлэх ёсгүй. Хүннү-Монгол бичиг гэж хэн ч таниагүй байсан. Манай нутгаас олдож байгаа бичээснүүдтэй хэн нэгэн ноцолдох үүрэгтэй. Тэд энэ ажлаа л хийж байсан.

Дээшээ харсан саваар билэгдэв. Гэр бүлийн хэлээр Савыг дээшээ гэж билэгдэв. Үндсэн хэлээр

Билэгдсэн Хурган овогт Сэрээнэндавгын Сэргэлэн. Сэргэлэн Интернэйшнл Экспидишион.

Дараагийн дугаарт C.E.Малов, Г. Жиро, Г. Айдаров, Мухаррем Эргин, Толат Текин,Б.Базылхан, Мехмет Өлмез, Л.Болд нарын таавар үндсэн өгүүлбэрийн бүтцийг эвдсэн тухай....

Өмнөх нийтлэлийг 1 2 3 дарж уншина уу...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 

Sergelen international expedition

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.187.64Зочин   • 2018, 5 сарын 14. 11 цаг 06 минут

ene tuxain vedee arxi uudag mungun xundaga n bsan bx .tegwel (getlex boltugai* sawig deeshee* ix ewlex n uls boltugai) gesen eruuliin vg bna geed gurdwul bolj bnuu. tanii tailsniig guiwuulsand uuchlaarai

103.87.255.421   • 2018, 4 сарын 12. 17 цаг 34 минут

СОНИРХОЛТОЙ САНАГДЛАА

59.153.115.226Зочин   • 2018, 4 сарын 9. 14 цаг 47 минут

Хүннүг монголын өвөг гээд баталчихвал амьд явсных нь утга учир гүйцэх гээд байна аа даа? Харин энэ амбийц нь шинжлэх ухаанд харш. Өчүүхэн явцуу эрх ашиг юм. Эрдэмтэд нь ажлаа хийг дээ. Манай эрдэмтэд эрүүлээр сэтгэхийг бэлгэдье.

202.55.184.18Зочин   • 2018, 4 сарын 9. 15 цаг 24 минут

чиний эзэнд л харш байх, манкурт хэвтэй мангар хөвүүн минь

Шинэ мэдээ

Г.Анхмаа: Сүрьеэ ядуурлын өвчин юм бол ядуу биш байлга л даа30 минут 50 секундын өмнөЛэнс Стевэнсон MVP болжээ32 минут 40 секундын өмнөД.Хаянхярваа: Монгол Улсын “эцэг” хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн бүрийн санаа чухал35 минут 8 секундын өмнөБид хэрэгцээт хоол хүнснээсээ 200-300 дахин их хоол хэрэглэж байна37 минут 40 секундын өмнөОСНААГ болон Дайцэцэн ХХК-ийн ажилчид бохирын худагт унаж амиа алдлаа40 минут 22 секундын өмнөАнгараг дээр амьдрал байж магадгүй шинж тэмдгийг илрүүлжээ42 минут 40 секундын өмнөЕвропын зуны спортын гуравдугаар наадам Краковт болно47 минут 40 секундын өмнөБ.Жонсоныг тойрсон дуулиан шуугиан чансааг нь унагаажээ52 минут 40 секундын өмнө“Сайнцагаан-95” спортын бага наадамд иргэдийн оролцоо сайн байлаа57 минут 40 секундын өмнөЯг түүн шиг П.Баярцэнгэлийн содон гоёл1 цаг 3 минутын өмнөBox office: "Тоглоомын түүх'' эргэн ирлээ1 цаг 8 минутын өмнөУлсын шалталтад дээд оноо авсан Путин амжилтын нууцаа дэлгэжээ1 цаг 13 минутын өмнөАСЕАН-ы орнууд хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана1 цаг 18 минутын өмнөПарис хот хэт халуунтай хэрхэн тэмцэж байна вэ1 цаг 23 минутын өмнөОросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлжээ1 цаг 28 минутын өмнөӨнөөдөр 32 нас хүрсэн Лионель Мессигийн амьдралын дүрэм1 цаг 33 минутын өмнөЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ1 цаг 38 минутын өмнөЭ.Батзаяа: Талын тайга нохой миний үнэнч анд1 цаг 43 минутын өмнөАвстралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв Австралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв1 цаг 48 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 53 минутын өмнөШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбумын хаусыг албадан чөлөөллөө1 цаг 56 минутын өмнөСур харвааны төрлийн тухайд ...1 цаг 58 минутын өмнөЯмар ч бичиг баримтгүй 16 шуудай химийн бодис нэвтрүүлэхийг завджээ2 цаг 3 минутын өмнө“Boeing” компанийн эсрэг 400 гаруй нисгэгч гомдол мэдүүлжээ2 цаг 3 минутын өмнөЭмэгтэйчүүдийн 1/3 нь үнэгүй хоолны төлөө болзоонд явдаг гэв2 цаг 8 минутын өмнөОсака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцаг ашиглахыг хориглов2 цаг 13 минутын өмнөБатбаяр: Э.Сумьяагаас дэлхийн томчууд жийрхэж байсан2 цаг 18 минутын өмнөАмралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ2 цаг 23 минутын өмнө15-р сургуульд сурч байгаад сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин ярилцлага өглөө2 цаг 28 минутын өмнөРоманаас болж ойд амиа хорлох нь ихэсчээ2 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.