4-р сарын 10
11 цаг 20 минут

Хөгжлийн амбици

Монгол хүн бүхэнд өөрийн гэсэн мөрөөдөл бий. Харин тэрхүү мөрөөдлийн нийтлэгийг монгол мөрөөдөл гэж тодорхойлж болох юм. Үнэндээ бид хэдэн жил "хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна" гэж дороо холхиж, доошоо суух билээ. Чухам тиймээс л өмнөх парламентын үед 2016 онд тухайн үеийн УИХ-д суудалтай бүх намууд ойлголцож зөвшилцсөний эцэст  "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" хэмээх хөгжлийн бодлоготой болсон.

Монгол үндэстэний хөгжлийн амбици гэж нэрлэж болох энэ бодлогыг хэрэгжүүлснээр хүрч болох үр дүнгээ тооцож гаргасан. Нэг ёсондоо хөгжлийн барианд ямар хурдтай, ямар амжилттай орохоо тооцсон гэсэн үг.

Шилжилтийн гэх он жилүүд хямралын гэх нэршилээр солигдож, энэ тоолонд хүмүүсийн ирээдүйдээ итгэх урам зориг унтарч, ир нь мохож ирсэнийг нуух юун. Харин одоо энэ итгэлийг өнөөгийн эрх баригчид асаах цаг нэгэнт болсон. Эс бөгөөс дараагийн сонгуулийн сорилт, сонгогчдын сонголт тэднийг улс төрийн тавцангаас хуугаар нь буулгаж мэднэ.         

Тэгвэл бидний монгол мөрөөдлийг хэрэгжүүлэх амин сүнс болсон "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д чухам ямар зорилтууд туссан бэ гэдгийг эргэж нэг санацгаая. 

Мөнөөх бодлогын оршил хэсэгт "Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно" хэмээжээ.

Үүнийг илүү тодруулбал "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ" гэсэн байх юм. Бас түүний тулд 2016-2030 онд эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй байна гэжээ.

Ямартай ч хасах руу уруудаж байсан эдийн засаг өнгөрсөн онд 5,3 хувиар өсөж өеөдсөн хөгжил өндийж эхэллээ. Хэрвээ энэ эрчээ хадгалж, бас илүү жаахан хурд нэмээд өгчихвөл 2030 онд ядуурлын бүх төрлийг эцэс болгон, орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна гэсэн том амбици бодит биелэлээ олох учиртай.

Хөгжсөн орнуудад л хүний наслалт өндөр байдаг. Хэрэв бид нэгэнт сонгосон, бас яаж хүрэхээ тодорхойлсон хөгжлийн замаасаа гажихгүй бол монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг бүрэн хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх боломж ойрхон байгаа. Түүгээр ч зогсохгүй бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно гэсэн зорилтоо биелүүлэхэд тийм ч хол биш. 

 Ямар ч хүнд сайн бас муу чанар байдаг шиг ямар ч Засгийн газарт зөв бодлого, бас алдаатай шийдвэр бий. Харин энэ бүхэнд авах гээхийн ухаанаар хандаж зөв сайн бодлогыг нь улс төржин гацаалгүй залгамжилж, харин алдааг нь газар авахуулалгүй даруйхан засаж залж явах нь монгол төрийн жолоог атгаж буй хэн бүхний чиг үүрэг нь.

2009 онд батлагдсан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрөөс 100 мянган айлын орон сууц барих, бүх аймгийн төвийг нийслэлтэй засмал замаар холбох зорилт өнгөрсөн 10 жилийн дотор үндсэндээ хэрэгжсэн. Хэрэв энэ зорилт хэрэгжээгүй бол гамшиг болсон Улаанбаатарын утаа өнөөгийн түвшнээс ч илүү аймшигтай нөхцөлд хүрэх байсан биз. Хот хөдөөг хар замаар холбож, хөдөөгийн сумдад гэрэл цахилгаан оруулаагүй бол олон аймаг сум ор хоосортлоо эзгүйрэх байсан ч байж магад.

Уг нь тэрхүү хөтөлбөрийг улам сайн хэрэгжүүлж, бүсийн 8 тулгуур төвөө хөгжүүлсэн шиг хөгжүүлчихсэн бол өнөөдөр бид энд хотын утаа түгжрэлд уур уцаараа барж, хөдөөнөөс шилжин ирэгсэдийг нүд үзүүрлэн, хөмсөг зангидан суухгүй л байх байлаа.

Юутай ч одоо бидэнд хөгжилд хүрэх газрын зураг болсон "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" гэсэн монгол амбици байна. Энэ бол нэг ёсондоо хэрхэн хөгжих вэ, түүний тулд юу хийх ёстой вэ гэсэн хуульчлагдсан баримт бичиг.

Энэ зарчим, энэ замаасаа хазайхгүй байж чадвал, ямар ч Засгийн газар гарсан Үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа үүнийг суурь дэвсгэрээ болгож хэвшвэл, бас хэрэгжүүлээд явчихвал монгол мөрөөдөл биелэх цаг мөдгүй.

Хүний нутгийн хөгжлийн галт тэргэнд гар өргөн сууна гэж дэмий мөрөөдөж суухаар уяан дээр үүрсэх гуурст хүлгээ давиран өөдөө жигүүр дэлгэн тэмүүлэх цаг өнөөдөр биш гэвэл чухам хэзээ гэж.

Монгол хүний бүрийн хүсэл сэтгэлд цалгин давлах хөгжлийн амбици гэвэл энэ л байна.           

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ6 цаг 58 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ7 цаг 7 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө7 цаг 18 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ7 цаг 28 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна7 цаг 42 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна7 цаг 57 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд8 цаг 5 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ8 цаг 13 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг8 цаг 27 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна8 цаг 43 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ8 цаг 58 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ9 цаг 1 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР9 цаг 13 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна9 цаг 28 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 43 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 58 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 сар 15. 10:35Цагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.