4-р сарын 10
18 цаг 22 минут

Lg electronics москва хотод шинэ загварын агаар сэлгэгч болон гал тогооны цахилгаан хэрэгслээ танилцууллаа

LG Electronics (LG) 2018 оны NeoChef ™ богино долгионы зуух, InstaView Door-in-Door хөргөгч, P-Iskra хөргөгч болон агаар сэлгэх шийдлүүд бүхий премиум зэрэглэлийн гэр ахуйн цахилгаан хэрэгслээ танилцууллаа.  Ялангуяа энэхүү танилцуулгад оролцсон зочдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл бол анхлан CIS бүсэд танилцуулсан LG-ийн ухаалаг технологиуд байлаа. LG-ийн танилцуулгын танхим нь Манхаттены Дизайны сургуулийг үүсгэн байгуулагч, алдартай интерьер дизайнер, дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Алена Санаевагийн дизайнаар бүтээснээр илүү чамин, тансаг харагдаж байв.

LG-ИЙН ГЭР АХУЙН АГААР ЦЭВЭРШҮҮЛЭХ ШИЙДЭЛ

Агаар сэлгэгч LG ATRCOOL Stylist бол дан ганц агаарыг цэвэршүүлээд зогсохгүй таны гэрийн дотоод тохижилтод өнгө нэмсэн тавилгуудын нэг байх болно. Шугаман хөдөлгүүртэй тул дуу чимээ хамгийн бага буюу 19 децибел, мөн эрчим хүчний зарцуулалтыг 40% хүртэл хэмнэж 10 жилийн үйлдвэрийн баталгааг олгож буй юм. Өвлийн сэрүүн хүйтэн улиралд PowerHeating горим дээр ажиллуулснаар агаар дахь чийг хэвээр үлдэж, хуурайшихгүйгээр түргэн хугацаанд тасалгааг халаана. Зуны бүгчим халуун улиралд JetCool горимыг ажиллуулснаар агаарыг 3D орчинд маш түргэн хугацаанд сэрүүхэн, тааламжтай болгоно. Дахин давтагдашгүй энэхүү агаар сэлгэгч нь 121мм-ийн ниймгэн хийцтэй, мөн нэмэлт 26 LED гэрэлтүүлэгтэй тул таны гэрийг илүү өнгөлөг болгоно.  

Олон үйлдэлт агаар цэвэршүүлэгч LG PuriCare-ийн өвөрмөц дизайн болоод ажиллах хүчин чадал нь танилцуулгад оролцож байсан зочдын анхаарлыг хамгийн ихээр татсан бүтээгдэхүүний нэг байлаа. 89 метр кв хүртэлх тасалгааны агаарыг 6 давхарга шүүлтүүрийн тусламжтайгаар 360 градусын хүрээнд цэвэршүүлж агаарт буй PM 1.0 хүртэлх хэмжээтэй маш нарийн бичил биет, тоос, харшил үүсгэгчийг шүүж, танд цэвэр эрүүл агаарыг бэлэглэнэ.  Мөн ахуйн газ болон элдэв янзын үнэрийг хүртэл шүүж цэвэршүүлдэг нь үнэхээр гайхалтай. Энэхүү агаар цэвэршүүлэгч нь LG SmartThinQ хэмээх ухаалаг горимтой ба W-Fi дэмждэг тул та хаанаас ч удирдаж мөн оношлох боломжтой.

ТЭРГҮҮН ЗЭРГИЙН LG ХӨРГӨГЧ

LG 2018 оны тэргүүн шагналын эзэн InstaView ™ Door-in-Door® хөргөгчөө танилцууллаа. Та хаалган дээр хоёр удаа товших юм бол хөргөгч дотор байгаа зүйлсийг хаалгыг онгойлгож хүйтэн агаарыг гадагшлуулахгүйгээр харах боломжтой. Door-in-Door нэмэлт тасалгаануудтай тул та хялбархнаар өөрт хэрэгтэй байгаа зүйлээ хаана байгааг мэдэж, төвөггүй авах болно.

Энэхүү хөргөгч нь эрчим хүчийг дээд зэргээр хэмнэх шугаман хөдөлгүүртэй бөгөөд загварын төгс шийдэлтэй хосолсноор таны гэрийн дотоод тохижилтод өнгө нэмж таны хоол хүнсийг шинээр нь хадгална. Мөн Multi Air Flow™ хэмээх тавиур тус бүрт байршуулсан хүйтнийг жигд тараах горимтой тул хөргөгч дотор байгаа хүнсний бүтээгдэхүүн үргэлж шинээрээ байх болно. Ямар ч хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний ногоо, жимс жимсгэнэ өөрийн чийгээ алдахаар хурдан мууддаг. Тэгвэл энэхүү хөргөгчний жимс ногоо хадгалах тасалгаа нь үүнийг хялбархнаар шийдэх, хүнсний ногооны чийгийг хадгалж, үргэлж шинээр нь байлгах Moist Balance Crisper™ технологитой. Энэхүү тасалгааны дээд талын гадаргуу нь тусгай дизайнаар хийгдсэн тул дусал үүсч жимс ногоо дээр унаж ялзруулахгүй бөгөөд чийгшлийг жигд барьж чаддаг.

LG NEOCHEF ™ БОГИНО ДОЛГИОНЫ ЗУУХ

 LG NeoChef™ богино долгионы зуухны эх бие нь хурууны хээ үлдэхээс хамгаалсан сайжруулсан хар гангаас бүтсэн.  LG NeoChef ™ богино долгионы зуухны гол технологи бол хоол хийхэд ямар ч даалгаврыг биелүүлж чадах Smart Inverter™  технологи юм. Smart Inverter технологи бол 200-1100 ватт хүртэл халах чадвартай, хоолны амин дэмийг алдагдуулахгүйгээр жигд бэлгэж эсвэл гэсгээж таны бэлтгэж буй хоолыг улам амттай болгох цор ганц дэвшилтэд технологи юм.

Үүнээс гадна  LG NeoChef ™ богино долгионы зуух нь элдэв нян, бичил биет үүсэхээс сэргийлсэн, хялбархан цэвэрлэгдэх EasyClean™ технологитой бөгөөд энэ нь нян, бичил биетийг 99,99% үлдээлгүйгээр цэвэрлэгддэг.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 22 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 цаг 29 минутын өмнөКим Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ9 цаг 35 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа9 цаг 39 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“9 цаг 44 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа9 цаг 49 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ9 цаг 49 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна9 цаг 52 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт9 цаг 59 минутын өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.