4-р сарын 11
13 цаг 05 минут

Б.Долгорсүрэн: 60 нас төгсгөл биш, миний хувьд эхлэл

Үлгэр дууриалал болсон нэгэн сайхан эмэгтэйн зураг олон нийтийн сүлжээнд хурдацтай тархаж байгаа. Энэ орчлонд амьдарсан насны тоо хүний хүсэл тэмүүлэлд өчүүхэн ч саад болж чадахгүй гэдгийг тэрээр өөрийн биеэр баталж, эрүүл амьдрах, мөрөөдөл, зорилготой байхын сайхныг үлгэрлэн үзүүлж байгаа билээ. Өдгөө 61 настай орчуулагч, багш мэргэжилтэй Б.Долгорсүрэнг “Зууны мэдээ” сонины “Хүмүүс” буландаа онцолж байна.
 
–Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Би герман хэлний орчуулагч мэргэжилтэй. 45 дугаар сургууль, Хөгжим бүжгийн коллеж, ШУТИС-д багшилж байсан. Дөрвөн хүүхэдтэй. Том охин 40, бага нь 30 настай. Гурван ач, зээтэй. Дөрвөн хүүхэд гаргасан болохоор 50 насандаа тэтгэвэрт гарсан. Түүнээс хойш англи, орос, герман хэлийг гэрээрээ хүүхдүүдэд зааж байна. Аав, ээжээсээ наймуулаа. Би зургаа дахь хүүхэд нь. Хоёр ах, нэг дүүгээ алдаад одоо тавуулаа болжээ.
 
–Хүмүүс таны зургийг хараад, насыг чинь сонсоод гайхаж байна. 61 насандаа биеэ ийм сайхан авч явна гэдэг бахархмаар зүйл. Зарим хүн таныг гадаадад амьдардаг, тайван стрессгүй орчинд байдаг биз гэж ярьж байсан?
 
-Монголдоо л байгаа шүү дээ. Би аялах дуртай, гадаадад сурч байсан. Гэхдээ нэг жилээс илүү байж чаддаггүй юм. Монгол дуугаа сонсохоор л нулимс цийлэгнэдэг. Тэгж л их нутгаа санадаг. Өөр улсад амьдрах тухай хэзээ ч бодож байсангүй. Хүний л амьдрал хойно бүдэрч явсан үе бий. Тэр үеийнхээ стресс, дарамтнаас өөрийгөө салгахын тулд гадаадад хэсэг байсан. Тэнд хүмүүс нь маш тайван болохоор аяндаа өөрийгөө тайвшруулж чадсан. Харин монголчууд хатуужилтай хүмүүс. Энэ их хар мэдээлэл, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол дунд тэвчээртэйгээр амьдарч чадаж байна. Өөр орны хүмүүс энд ирээд амьдарч чадахгүй л болов уу.
 
–Залуу байхад насаараа гоёчихож байна. Харин таны насанд сайхнаараа байхын тулд илүү их хичээл зүтгэл хэрэг болно байх. 60 насанд биеэ сайхан авч яваагийн тань нууц нь юу вэ?
 
-Хүн ер нь өвдөхөөрөө л өөртөө анхаарч эхэлдэг юм байна. Би хоёр жилийн өмнө бамбайн хорт хавдар авахуулах хагалгаанд орж байсан. Тухайн үед хүүхдүүд, ах, эгч, дүү нар минь намайг тойроод зогсчихсон, бүгд л санаа зовж байсан. Тэр үед “Би нээрээ арай ч ингэж болохгүй шүү. Үхэж болохгүй юм байна. Хүүхдүүд минь яах билээ” гээд олон юм бодогдсон. Урт удаан наслахын тулд эрүүл л байх хэрэгтэй. Эрүүл байвал ядаж гэрийнхэндээ ч төвөг болохгүй юм байна гэдгийг ойлгосон гэх үү дээ. Эрүүл байхын тулд яах ёстойг надаар хэлүүлэлтгүй бүгд мэддэг байх. Өнөөгийн нийгэмд ус, агаар шиг хэрэгтэй болсон хөдөлгөөн хийж, эрүүл хооллох хэрэгтэй. Миний хувьд иогоор хичээллээд гурав орчим жил болж байна. Нурууны өвдөлтийг бүрмөсөн мартсан. Бас салса бүжиглэх дуртай. Одоо нийтийн бүжгийн үндсэн 17 хөдөлгөөнийг сурах гэж байгаа. Хоол хүнсэндээ аль болох цагаан гурил, цагаан будаа хэрэглэхгүй, хар гурил, оливийн тос зэргийг хэрэглэхийг хичээж байна. Мэдээж хүн л юм хойно, цаг тутамд өөрийгөө хүчлээд байхгүй л дээ. Аль болох өөрт тааламжтай, дуртай зүйлээ дурлан хийх гэж хичээж явна.
 
 
–Магадгүй, та залуу насандаа цаг хугацаа алдсан гэж боддог уу?
 
– Тэгж боддоггүй. Яагаад гэвэл би эцэг эх, үр хүүхэд, ах дүүгийнхээ хэнийг ч орхидоггүй, бүгдэд нь туслахыг хичээдэг, цаг заваа зориулдаг байсан. Тиймээс өнөөдөр би цаг алдсан гэж бодохгүй байгаа. Амьдрал минь тийм хөнгөн, дардан байгаагүй. Багыгаа хоёр настай байхад нь нөхрөөсөө салаад ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Хүүхдүүдээ сайхан өсгөхийн тулд хичээсэн, тэмцсэн. Заяаны ханиа буруу сонгосон нь миний алдаа байсан. Гэхдээ энэ амьдралд заяагаа холбосон хосууд нэгэн бие болдог гэж үнэн юм шиг байна. Хэдийгээр хамтын амьдрал нь салсан ч бие сэтгэл нь салж өгдөггүй юм байна. Харвалт өгөөд хэвтэрт байгаа нөхрөө байнга эргэж тойрдог. Одоо хүүхдүүд минь хувиараа ажил эрхлээд бүгд биеэ даачихсан. “Ээждээ тусалчих юмсан, дараа болохгүй юмсан” гэсэн хандлагатай болсон. Тэгэхээр миний санаа зовох зүйл хөнгөрчихөж байгаа юм. Тиймээс цаг хугацаа алдсан гэж огтхон ч боддоггүй.  Харин ч одоо л миний өөртөө цаг гаргах хамгийн сайхан үе гэж хүлээн авч байна. Аливаа зүйлийг хийхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг ойлгосон. Би тэтгэвэрт гарчихсан гээд үхэх өдрөө хүлээгээд суух уу. Үгүй шүү, 60 нас гэдэг хөгшин нас биш. Хүн 60 хүрээд ухаардаг, 61 хүрээд үхдэг гэдэг билүү. Минийх харин эсрэгээрээ болж байх шиг байна. Амьдрал одоо л эхэлж, улам л тэмүүлэлтэй болж, хийхээр төлөвлөсөн олон зүйл толгойд минь байна даа.
 
 
“Би аав, ээжээсээ наймуулаа. Би зургаа дахь хүүхэд нь. Хоёр ах, нэг дүүгээ алдаад одоо тавуулаа болжээ”
 
–Ирээдүйн зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?
 
-Би сургалтын төвтэй болмоор байна. Тэндээ зах зээлийн үнээс маш хямдаар хүүхдүүдэд хичээл заамаар байна. Энэ бол миний ойрын зорилго. Тэр сургалтын төв ашгийн бус байх болно. Бас иогоор сайн хичээллэж байгаад өөрөө багш болмоор байна. Одоо нэг жил хичээллээд иогийн багшийн сургалтад сууж болно гэсэн. Бас нэг гоё мөрөөдлөө хэлэх үү. Загварын шоу зохион байгуулж, өөрөө загварыг нь өмсөөд тайзан дээр алхмаар байна. Миний охин хувцас дизайны чиглэлээр өөрийн брэндээ гаргахыг хичээж байгаа. Би дэмжиж байгаа, загвараас нь өмсөөд алхахыг нүдэндээ төсөөлөөд мөрөөдөж эхэлсэн. Би ер нь их мөрөөдөмтгий л дөө.
 
–Таны бодлоор хүний амьдралын гол зорилго, үнэт зүйл юу вэ?
 
-Энэ амьдралд өөрийнхөө дуртай, хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй. Мөрөөдөлтэй, зорилготой байх хэрэгтэй. Гэхдээ амьдралд дасан зохицох, хөрвөх чадвар сайтай байх ёстой. Том зорилго тавьчихаад, ямар нэг шалтгаанаар түүндээ хүрч чадахгүй бол шаналаад суугаад байх шаардлагагүй. Харин тухай бүрт нь нөхцөл байдлаа мэдрээд өөрчлөөд явах хэрэгтэй. Миний боддог ганц зүйл бол зөв л явбал бүх юм болно. Бусдад муу зүйл хийхгүй, нэгнийгээ дэмжиж туслаад явахад алдах зүйл байхгүй. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг.
 
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эх сурвалж:
26
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.117Зочин   • 4 сарын 23. 12 цаг 11 минут

Ингэж хэлүүлэх нь бие муутай хүнд муу шүү . Овор багатай байна гэдэг удам . Монгол авгай нар хүүхэд хараад өөрсдийгөө хаячихдаг болохоос овор багатай шүү. Энэ зэргийн авгай захаас аван байна .

90.207.29.32Зураач   • 4 сарын 23. 9 цаг 27 минут

Эрхэм анддаа санасан бүхэн тань сэтгэгчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлэе!

202.131.243.190аааааа   • 4 сарын 13. 10 цаг 08 минут

61 -тэй эмэгтэй гэхэд сайхан л харагдаж байна, бас дээрээс нь өөдрөг, эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй хүн гэдэг нь мэдэгдэж байна, эмэгтэй хүн ийм л байх хэрэгтэй, хүүхнүүдээ!

202.72.245.122ч   • 4 сарын 13. 8 цаг 23 минут

Сэтгэл залуу гэдэг чинь бие эрүүл,

202.72.245.122ч   • 4 сарын 13. 8 цаг 22 минут

Хүн биес сэтгэлээ залуу байлгаж чадна гэдэг бол ховор сайн чанар, Европод ийм хүмүүсийг их хүндэлдэг Зүгээр ердийн залуу нас бол рефлексээр байж оршдог чанар

203.91.117.8Onn   • 4 сарын 12. 19 цаг 27 минут

Ene hund zarim humuus ataarhaad bgaam uu yagaad bgaam ldviin horon yum bichih hend hereg bn aa mongolchuudiig ali bolohoor oluulaa eruul aruul urt naslahiig yeruumuurr yum

203.91.117.8Зочин   • 4 сарын 12. 19 цаг 19 минут

Hun uurtuu archaattai setgel saitai baihad urt naslanaa ataa jutuu vurttulj hun goojloj eldveer basamjildag humuus urt nasaldaggiul dee

27.123.214.104Зочин   • 4 сарын 12. 19 цаг 13 минут

Сэтгүүл нөгөө жарган цэнгэмээр байна гэдэг өвөөтэй адил аягүй жижиг баньд ноолж түмний шившиг болох эмээ юу

27.123.214.104Зочин   • 4 сарын 12. 19 цаг 12 минут

эмээ нар болимоор юм. 60 хүрсэн эмээ ингэж аялаж байхад залуучууд ч аргай дээ. Сувдаа гуйтай адил байлдаа. Танаас хамаагүй жавхаатай Сувд гуай ч ингэж хэлээгшй

122.201.22.16Ataarh   • 4 сарын 12. 17 цаг 34 минут

Ene coment muu bichsen hymus uursduu 30 garaad yambiisan esvel tas har tsaraitai hogiin yymnuud bga da ataarh

202.179.24.73Зочин   • 4 сарын 12. 13 цаг 55 минут

woow, үнэхээр сайхан гоё харагдаж байна, ямарч гоё биеэ авч явдаг юм .60 бол зүгээр тоо, амжилт, сургалтын төвтэй болоод олон сайхан хүүхдүүдийг оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй. ямар ч гоё биетэй юм. АМЖИЛТ ХҮСЬЕ..

202.72.245.122я   • 4 сарын 12. 9 цаг 53 минут

монголчууд ОРкууд бол Залуу насаа ганц бахархал гэж үздэг яаж цаг өнгөрөөж баларч байгаагаа бодддоггүй,атаач,ЭНЭ хүн насаараа сайхан бие авч явж,Франц европ,солонгост бол 60залуу нас,гангараад л явж байдаг толиотой

185.13.106.126Zochin   • 4 сарын 12. 3 цаг 25 минут

Surgaltiin tuhtai bolhoor bn shdee.kkkk.bi ooroo bagshlmaar bn shdee.kkkkkkkk

185.13.106.126Zochin   • 4 сарын 12. 3 цаг 20 минут

Buruu zunjee emee.zagvar omsno ch gh shig.iim balai chavganc nar od boloh gj.emee emee uu.efthen dald or.nucglj shaldlj shivshigee delgej bhaar delhiigees zail.daraa vedee goe huuhen blj tur.shuuree unaad niseed.kkkk

122.201.26.130Zochin   • 4 сарын 12. 15 цаг 38 минут

medrel muutai huur ve? ataarhaj uhlee shdee chi, 70-s deesh nastai zagvar umsuj baigaaa humuus zunduu l baidag

185.13.106.126Gal   • 4 сарын 12. 3 цаг 15 минут

Iimerhuu medrel muutai sdanuud vhej dald eroosoo.vhehiin hoorond vliigee huseed bga sda ve

202.179.25.242Зочин   • 4 сарын 11. 22 цаг 36 минут

ANIA HAMT SHOUDIILDA

218.7.221.94Зочин   • 4 сарын 11. 20 цаг 20 минут

Yamar saihan emegtei ve? Baharhaj bn 60nastaidaa tani shig baihiig husej bn Gaihaltai, Hicheenee, Uram zorig ugsund bayarlalaa, Bi 80 hureed ch tani shig huvtsaslana gej bodoj yavdag Ene yariltslaga unshaad bayartai bn Bayarlalaa

202.21.106.121Зочин   • 4 сарын 11. 16 цаг 50 минут

Одоо бүр чавка нар янз бүр болж маяглах юм даа эмээ минь залуудаа л сайхан байсан гэж найдьяа манай эмээ гуя хасаа гялалзуулаад байвал бас эвгүй л санагдах юм байна

64.119.17.73Зочин   • 4 сарын 11. 15 цаг 14 минут

Сайхан харагдаж байна АМЖИЛТ

112.72.11.101ZOCHIN   • 4 сарын 11. 15 цаг 00 минут

EE CHAAVAAS DAA. ORKUUDDAA L GOYO AMITAN B.NA.

202.179.26.27hyn   • 4 сарын 11. 14 цаг 12 минут

60 garsan emee yav l gej dee amidraliin zuv hemneltei bsnaaraa goo saihnaa hadgalj chadsan bna eryyl bhiig hysie

64.119.26.242Зочин   • 4 сарын 11. 14 цаг 06 минут

yah geed ch ehlel ene ter geed bdagiin, yadaad nasnii nambandaa yari l daa huvtsasladaggyi yumaa gehed,

124.158.106.141Зочин   • 4 сарын 11. 13 цаг 30 минут

Гандан буурахгүй. Гуяаа тосол. Тэжээл өг. Тэгээд ок.

182.160.35.120Өвөө нар   • 4 сарын 12. 8 цаг 57 минут

Сэтгэгдэл бичих...Сайхан монгол дээлээ өмсчихсөн бол нүдэнд бүлээхэн харагдахгүй юу, Элдвээр хэлүүлж байхаар хурдан устгуул

203.91.115.41eegii   • 9 сарын 7. 20 цаг 42 минут

Er ni bol mash zuv setgelgeetei.uudrug uzeltei saihan emegtei .nad l lav negiig bodogduullaa.manaihaan ymiig bitgii muu tal ruuni mushgij bgaach.ataach huuhnuud uneheer burhan shiitgesen ataarhuu ymnuud bh ymaa.avah geehiin uhaanaar handahad booo.hunii buh ug uildel busdad taalagdah albagui shuudee

Шинэ мэдээ

Танд ямар санагдаж байна вэ: Хүнд төвөг удахгүй байх38 минут 44 секундын өмнөТунис болон Франц улс хамтын ажиллагааны конвенц байгуулжээ40 минут 37 секундын өмнөХүүхэддээ заавал хийж өгөх ХАМГИЙН ТЭЖЭЭЛЛЭГ 20 хоол45 минут 37 секундын өмнөТа үүнийг мэдэх үү: Хүйсийн найман нуур50 минут 37 секундын өмнөЗалуучууд судлал - Хөгжлийн үйлчилгээ эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа52 минут 40 секундын өмнөХарри, Меганы дараагийн зогсоол ФИЖИ УЛС55 минут 37 секундын өмнөДундговийн түүхэнд анх удаа хээрийн түймэр гарлаа1 цаг 1 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр сургуулийн цогцолбор барих газрыг чөлөөллөө1 цаг 6 минутын өмнөПоп дива Б.Сарантуяа өнгө ялгарч явна1 цаг 11 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд1 цаг 16 минутын өмнөСелфидэх гэж байгаад хоёр хүн амиа алджээ1 цаг 21 минутын өмнөАНУ гэрээнээс гарахын өмнө ОХУ-тай зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байна1 цаг 26 минутын өмнөТэнгисийг эзэгнэгч Мокин омгийнхон...1 цаг 31 минутын өмнөПанмүнжом тосгоныг зэр зэвсэг болон хамгаалалтын постуудаас ангижруулна1 цаг 36 минутын өмнөАмжилттай бизнесмэнүүд өглөөг хэрхэн угтдаг вэ1 цаг 41 минутын өмнөХятадын тэнгэрт үзэгдсэн хиймэл сарны нууц1 цаг 46 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газрыг чөлөөллөө1 цаг 51 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хүйс цэг1 цаг 56 минутын өмнөЗГХЭГ-ын дарга 25 сая ам.долларын нүүрсний хулгайчийг нэрлэсэн үү2 цаг 1 минутын өмнөШинзо Абэ бизнесийн 500 орчим төлөөлөгчийн хамт БНХАУ-д айлчилна2 цаг 6 минутын өмнө"Эрдэнэс тавантолгой"-н талбайгаас олон жилийн турш нүүрс хулгайлдаг байсныг тогтоолоо2 цаг 11 минутын өмнөХакерчид Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ2 цаг 16 минутын өмнөХонины орд: Хэдий завгүй байлаа ч ойр байгаа хүмүүстэйгээ хүлээц тэвчээртэй хандаарай2 цаг 21 минутын өмнөИх буучид 10 дараалан ялалт байгуулав2 цаг 26 минутын өмнөЯпончууд 5G сүлжээг ашиглахад бэлэн болжээ2 цаг 31 минутын өмнөЧ.Даваадорж харцагын нэрэмжит барилдаан болно2 цаг 36 минутын өмнөАНУ болон Туркийн ерөнхийлөгч нар сэтгүүлч Хашоггийн талаар утсаар ярьжээ2 цаг 41 минутын өмнөБ.Хурцын “хурц” мэдэгдлийн хариуг хэзээ өгөх вэ Лу.Болд гишүүнээ2 цаг 41 минутын өмнөСтивен Хокингийн эд зүйлсийг дуудлага худалдаанд тавина2 цаг 51 минутын өмнөБ.Дэлгэрсайхан: Би оффшорчдын нэг. Шалгуулж ч байгаа2 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.