4-р сарын 12
12 цаг 55 минут

ЕСБХБ Эрдэнэт хотод хөрөнгө оруулалт хийнэ

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хөрөнгө оруулалт, зөвлөн туслах үйлчилгээ, тоног төхөөрөмжийн туслалцааны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченког хүлээн авч уулзсан байна. 

Уулзалтын үеэр хатагтай Ирина Кравченко Орхон аймаг, Эрдэнэт хоттой боломжит бүх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Үүний хариуд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэлэхдээ “Манай хот байгуулагдаад 40 гаруй жил болж байна. Тиймээс инженерийн шугам сүлжээг шинэчлэх, тэлэх цаг нь болоод буй. Тиймээс энэ чиглэлээр танай банктай хамтарч ажиллахад таатай байх болно” гэсэн юм.  

"Дэлхийн 38 улсад үйл ажиллагаа явуулж байгаа Европын сэргээн босголт хөгжлийн банк нь 2006 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд нийтдээ 1.5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийгээгүй үлдсэн ганц улс нь Монгол. Тиймээс Эрдэнэт хотын удирдлагуудаас тавьж буй энэ саналыг дуртайяа хүлээн авна" гэдгээ Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко онцлон хэлсэн аж.   

Дашрамд дурдахад, Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Орхон аймагт ХАҮТ-тай хамтран зөвлөх үйлчилгээ болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулдаг юм байна.  

Н.Заяа

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна9 минут 42 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв15 минут 24 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ20 минут 39 секундын өмнөДе Йонг 21 “татав”25 минут 30 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ33 минут 54 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв40 минут 11 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд45 минут 51 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ50 минут 48 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана1 цаг 3 минутын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 13 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 20 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 41 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 59 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой2 цаг 5 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 16 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 29 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 41 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 46 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 58 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ3 цаг 2 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 8 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 21 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 34 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ4 цаг 6 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 16 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 1 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 16 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.