4-р сарын 12
14 цаг 44 минут

Хүннү бичгийнхээ өгүүлбэрийг эвдэхгүй биширье!

Нутгийн хүү хадны бичээсээ өгүүлнэ.

Харийн хүүд яаж ойлгосноо өгүүлнэ.

Нутгийн хүү өгүүлбэрээ таньж өгүүлнэ.

Харийн хүүд өгүүлбэрийг нь эвдэж өгүүлнэ.

Нутгийн хүү С.Сэргэлэн.

Уншигч та энэ нийтлэлээр нутгийн хүү өгүүлбэрээ таниад түүнд байгаа үг бүрийн үүргийг тогтоож байгааг, харийн хүүд үгээ таниад өгүүлбэр болгохоор зүдэрснийг гэрчлэх болно. VII зууны эхээр Түрэг, Угс хоорондоо тулалдахын өмнө хэн нь хаана байв гэдэгт өвөг түрэг судлаачид маргаантай байна. Хүннү–Монгол судлаач надад тэдний маргаанаар тэд манай хэлийг ямар түвшинд гадарлаж байгааг уншигч танд харуулах боломж олдов.

ТОНЬЮКУКИЙН ХҮННҮ БИЧЭЭСЭЭС – ХОЁР ӨГҮҮЛБЭР.

Галиг: 1. хөх онги зүгру өтүгн ойсгру одштм. 2. Энх ки күлгин туулда угс кэлти.

Өдгөө хэлээр: 1. Хөх онь зүгрү Өтүгэн ойс руу очмуй. 2. Энх ки (хоёр) күлгийн (нуурын) Туулда Угс кэлти (иржээ.)

Хөх гэдэг нь өнөөгийн хангайн нуруу (LETT’S-Popular-Atlas-1883-Russia-in-Asia). Нурууг ониор давна. Өтүгэн–Хотонт, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумын дунд орших олон ойтой уул. Ой ганц тоо, ойс олон тоо. Одштм –Нууц товчоонд оджмуй (бусдаар үйлдүүлэх хэвийг энэ удаа ярихаа больё) –очижмуй

( од = оч буюу д ч зармин). Баянхонгороос хөхийг давж Хотонт руу очих замыг заах бөгөөд нутгийнхан бүгд мэднэ. Энэ өгүүлбэрт монгол хүн мэдэхгүй үг байхгүй. Өнөөгийн өгүүлбэр дээдсийн өгүүлбэр яг таарч байна. Зарим үгсийн дуудлагын зөрүүг лекцээр хүргэнэ. Кирилл үсгийг монгол хэлний мөн чанар, зүй тогтолд тааруулж засаагүй оруулснаар манай амны хайрцаг буюу дуудлага ихээр эвдэрсэн. Өнөөдөр бид орос хэлний мөн чанар, зүй тогтолд тааруулсан кирилл бичиг хэрэглэж байна (Казакууд зассан).

2. Энх ки күлгин туглда угс кэлти. Энэ өгүүлбэрийн хөдөлшгүй хэсэг бол туулдаа угс кэлти (иржээ, цугларчээ). Кэл энэ үг хөлд орох, холхих, холд.... гэх мэт. Нууц товчоонд эл үг уг утгаараа арвин хэрэглэгдэнэ. Монголчууд гэрийн хажуугийн голоо сайн мэддэг тул голыхоо дээр доор гэж болзоно. Алсаас цугларагчид хаанахын Туулд гэдгээр болздог. Жишээ нь: Алтанбулагийн Туул, Лүнгийн Туул, Дашинчилэнгийн Туул гэх мэт том баримжаа хэрэглэнэ. Күлгин Туулдаа гэдэг нь нуурынхан туулдаа гэсэн үг. Күл-энэ үгийг гэр бүлийн ой санмжтангууд түрэг үг гэлцэнэ. Үндэсний ой санамжаар энэ үг Хүннү-Монгол үг. Ямар күл? Энх ки-энх-өргөн (энхтайван- өргөн тайван, энх-амгалан-өргөн амгалан гэх мэт), ки - хоёр гэсэн үг ( икир буюу ихэр – хоёр байна, икирлэх- хоёрлох, тоо киданы үед сольсон тухай дараа өгүүлнэ). Заан Тэрэлжээс Орхон-Туулын бэлчрийн хооронд ганцхан Дашинчилэнгийн нутагт Туулаас 12 км зайтай хоёр өргөн цагаан нуур бий. Уг нуураас Туул гол ил харагдана. Чингэ толгой гэхээр нутгийнхан мэднэ. Хожим энд хот байгуулсан бөгөөд Уйгарын орон зайд улам том хот болсон . Өдгөө хэлээр өргөн хоёр нуурын Туулдаа угс иржээ, үндсэн хэлээр Энх ки күлгийн туулдаа угс кэлти.

Өтүгэнийхээ Орхоноос Туул орох хамгийн дөт 140 км зам бол Хашаат, Сансар, Харбухын голын зүүнээр Чингэ толгой буюу Энх ки күлгийн Туулд очно. Мориор өглөө 08.00 цагт гарахад орой 18.00 цагт очно. Нөгөө 120 км зам нь Өгий нуураас Энх ки күлгийн Туулд очих. Уг зам нь хүн болгоны мэдэх хуучин тууврын зам. Орхоноос Туул буюу Туулаас Орхон орох бусад замууд усгүй буюу их даялна. Угсууд стратегийн зөв газар түргүүдийг тосчээ.

ХАРИЙН ХҮҮД ЯАЖ ӨГҮҮЛБЭРҮҮДИЙГ ЭВДЭВ.

1. С.Е.Малов: ЗХУ-ын ШУА сурвалжлагч гишүүн: Пройдя реку Кек Онг, провёл (заставил следовать войско ) к лесу Отюкен. По реке Тогле пришли огузы с рогатым, вьючным скотом. Хөх онг голыг гараад (цэргүүдээ захиран дагуулан) Өтүкен ой руу авчирлаа. Тугл голоор ачлагатай үхэртэй угс иржээ.

2. Г.Айдаров: Казахстан улсын ШУ гавьяат ажилтан: Я провел (войска) через реку Кеконг к Отүкенской черни. По реке Тугла с вьючным рогатым скотом пришли огузы. Би (цэргүүдээ) Хөхонг голыг гатлуулаад Өтүгэний харанхуйд авчирлаа. Туул голоор Угсууд ачлагатай үхрээр ирэв.

3. Муxаррем Эргин: Ph.D. Туркийн хэл уран зохиолын газрын дарга: Kцk Цnğь зığneyerek Цtьken ormanına doğru sevk ettım. İnek, yьk hayvanı ile Toglada Oğuz geldi.

Хөх Онгу голыг гатлаад Отюгэн ой руу илгээв. Ачлагатай үнэгээр угс Туглдаа ирэв.

4. Талат Текин: Ph.D. Профессор Hacettepe их сургуулийн түрк хэл судлаач: Kцk Цnğ (ırmağı)nı geзerek(orduyu) Цtьken dağlarına doğru sevk ettım. İnek gцlcьğe ile Tola(ırmağı)dan Oğuzlar geldi. Хөх онги гатлаад Отюкен ру (цэргүүд) илгээв. Игнек нуураас Туулаас Угс ирцгээв.

5. Мехмет Өлмез: Ph.D. Профессор Hacettepe их сургуулийн түрк хэл уран зохиолын факультетын профессор: (Orduyu) Kцk Цnğ’ь aş­tırıp Цtьken toprakları yцnьnde sevkettım, inekleri ve yьk hayvanları Toğla’da Цğuzlar geldi. Хөх Онг гатлаад Отюкен руу цэргүүд илгээв. Ачлагатай үнэгээр Угс Туглдаа иржээ.

6. Б.Базылхан: Хөх онг гол руу явуулав. Ингэк хөвч рүү явуулав. Ингек нуурт тугла (Туул)-гаас Угс ирлээ.

7. Л.Болд: Монгол Улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич: Иймээс би их цэргийг Көк Өнүгийг давуулан Өтүкений хөвч тийш удирдан хөдлөв. Ингэк нуурыг уруудан Туул голос огуз нар ирлээ.

8. Ц.Баттулга: Ph.D. МУИС Турк судлалын салбарын эрхлэгч: Түргүүд Тугьюкукийн удирдлагаар Көкүнгийг тойрч Өтүкэн ой чиглэн хөдөлсөн байна. Иниг Көкүлкэн гэх уул. (Этүгэн эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэлээс).

1.Хөх онь зүгрү Өтүгэн ойс руу очмуй. Энэ өгүүлбэр хөдөлшгүй.

Алдаа 1. С.Е.Малов, Г.Айдаров, Муxаррем Эргин, Талат Текин, Мехмет Өлмез, Б.Базылхан нар Хөх онги гол гатлав гэж тайлав. Хадны бичээсүүдэд Енисей, Иртыш мэт том голуудыг гаталдаг. Өтүгэний урд гатлах том гол байхгүй. Хэрэв Онгийн голоос ирж байвал Онгийг өгсөөд Орхоныг гаталж, Өтүгэнд очно. Хадны бичээсэнд энэ тухай өгүүлээгүй. Л.Болд ганцаараа зөв таав.

Алдаа 2. Ц.Баттулга Көкүнгийг тойрч Өтүкэн ой чиглэн хөдөлсөн гэв. Көкүнгийг тойроход Көк ониор давснаас 2.5 дахин тойруу буюу Орхоныг гатлах болно. Энэ тухай сурвалжид бичээгүй.

2.Энх ки Күлгин Туулдаа Угс иржээ. Энэ өгүүлбэрийн бүтэц хөдөлшгүй.

Алдаа 3. Дээрх судлаачдаас зөвхөн Мехмет Өлмез, Муxаррем Эргин Туулдаа Угс иржээ гэж зөв тайлав. Бусад нь Туулаас гэж уг өгүүлбэрийг эвдэв. Гол гэдэг үг уг хадны бичээсэнд байхгүй. С.Е Малов, Г.Айдаров, Л.Болд нар дур мэдэн нэмэн оруулжээ.

Алдаа 4. Энх гэдэг үгийг үнүгэ (үнээ) гэж уншив. Манай эх бичиг болон дээд уйгаржингаар үнэ’э – үнэгэ, тарган шар – шагир, за’ана – заган, ха’ан – хагн,Ту’ул – Тугл, Тахиа – Тахиго, сэрэ’эн – сэргэнэ гэх мэт. Базылхан, Болд, Баттулга гурваас бусад нь ачлагатай үнэгээр иржээ гэж тайлжээ. Манай нутагт сувай үнээгээ ачлага тэргэнд оруулж байхыг үзсэнгүй, дуулсангүй юм байна (тариаланчдын сэтгэлгээ).

Алдаа 5. Иниг Көкүлкэн уул гэж үгийг Ц.Баттулга таажээ. Иниг Көкүлкэн уул юм бол дараагийн Туулдаа гэдэг үгтэй хүрэлцэхгүй буюу өгүүлбэрээ эвдэж байна. Иниг Көкүл уул буюу Иниг Көкүлгийн Туулдаа гэвэл өгүүлбэрийн бүтэц таарна. Тэгвэл Туулын саванд Иниг Көкүл уул хаана байна?

Дүгнэлт: Харийн хүүд өгүүлбэр эвдэж сууна. Байхгүй үг оруулж байна. Нэг үг таниад өгүүлбэр зохиох гэж зүдэрч байна. Дээрх судлаачид газар усыг, мал ахуйг мэдэхгүй нь. Ийм их түүхэн эх сурвалжуудтай монгол судлаачид дэлхийн судлаачдыг манлайлан багшлах байтал өөрсдөө тэдний шавь болсноор монголчуудын элгийг эмтэлж байна. Л.Болд өдгөө хүртэл үндсэн хэлээ таниагүй үндэсний академич, Ц.Баттулга мэдэхгүй хэлээ байхгүй хэлээр заадаг багш болно. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг нутгийн хүүдийн нэг нь эх бичиг, эх хэлээ бишрэн (ойлгон) билрэхэд (ухаарахад) мянга мянган нутгийн хүүд эх бичиг, эх хэлээ бишрэн билэрнэ.

Нутгийн хүү Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. (Сэргэлэн интернэйшнл экспедишн)

Дараагийн дугаарт: Гэр бүлийн ой санамжтангууд байнга төөрдөг, Үндсэн ой санамжтангууд байнга хождог тухай нийтлэл хүргэнэ. Нэмэлт тайлбарыг Sergelen international expedition фэйсбүүк хуудаснаас авна уу.

Өмнөх нийтлэлийг 1 2 3 дарж уншина уу...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 

Sergelen international expedition

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.30М.Мөнхбаатар   • 2018, 4 сарын 18. 14 цаг 54 минут

Архангайн Цэнхэр Өвөрхангайн БатӨлзийт сумдын нутаг л байна даа БаянХонгорын Эрдэнэ цогтоос ирвэл ...улмаар Төвхөн хийд орох замаар онио давж Цагаан Сүмийн голын амаар Хотонтоор дайраад Орхон голыг гатлан Хөшөө Цайдамд ирсэн байх нь ..Онги голийн нэр дурдагдсан болохоор эхлээд Уянгаар дайрсан байж таарах нь Яасан ч байлаа маршрут газар усны нэрс таарж байна Яасан ийсэний чинь түрэг бичиг Хүннү бичиг .

64.119.19.144Зочин   • 2018, 4 сарын 12. 15 цаг 41 минут

Баянхонгороос өтгөн ойт уулын ониор давж жаахан ноолуураа Хотонтоор дамжуулан Хархорин оруулж заръя гэж байсан юм биш үү, нутгийн хүү!

Шинэ мэдээ

"Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018" болзолт уралдааны шилдгүүд тодорлоо5 минут 28 секундын өмнөД.Трамп Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд буурсан шалтгааныг тайлбарлажээ10 минут 28 секундын өмнөХарилцагчдын анхааралд15 минут 28 секундын өмнөХацү башё: Япончуудын ганц найдлага Митакеуми эргэн ирлээ20 минут 28 секундын өмнөХулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье25 минут 28 секундын өмнөВенесуэлд зэвсэг хулгайлсан цэргийн албан хаагчдыг баривчилжээ30 минут 28 секундын өмнөРок хөгжмийн домог Фредди Меркьюри35 минут 28 секундын өмнөХэвийн боовоо 18 жилийн түүхтэй “Мөнх ундрам хүнс”-ээс сонгоорой40 минут 28 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд45 минут 28 секундын өмнөДэлхий нийт ирээдүйн боловсролын асуудалд гол анхаарлаа хандуулж байна49 минут 35 секундын өмнөХэргийн мөрөөр: Хардалтын улмаас найз охиноо хөнөөчихөөд өөрөө таван давхраас үсэрчээ49 минут 48 секундын өмнөӨнөөдөр дөрвөн дүүрэгт хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө59 минут 35 секундын өмнөБайнгын хороо: ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ1 цаг 20 минутын өмнөУралдаж ГАРЫН ҮСЭГ цуглуулсаар байтал улс орон чинь уруудаж гүйцлээ1 цаг 31 минутын өмнөНАЗХГ-ын дэд дарга Б.Индра: Нийслэлд 46 газраас бусад нийтийн эзэмшлийн авто зогсоолд иргэд төлбөр төлөхгүй байх эрхтэй1 цаг 41 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 11 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 21 минутын өмнөХакүхо аварга 2 давааны илүүгээр тэргүүлж эхэллээ1 сар 22. 19:01Монголын ирээдүй Рога А.Амарсанаа мэргэжлийн сүмогийн гараагаа амжилттай эхэллээ1 сар 22. 19:01Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 22. 18:10Өвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг1 сар 22. 18:04Саудын Арабын эмэгтэйчүүд аяллын хөтөч хийх эрхтэй болно1 сар 22. 18:00Хонкогт 4,6 тэрбум ам.доллар бүхий автомашины нүхэн гарц нээгджээ1 сар 22. 17:55Гэдэсний ханиад хүрснийг илтгэх шинж тэмдгүүд1 сар 22. 17:50Хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахыг ЕХ-нд уриалжээ1 сар 22. 17:45Энэ сарын 23-наас зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна1 сар 22. 17:40Таван литр шар айргаар амийг нь аварчээ1 сар 22. 17:35H&M брэнд “Хар хүүхэд бол хамгийн сайн сармагчин” гэжээ1 сар 22. 17:30Цагаачдын шинэ цуваа Гондурасаас АНУ-ыг чиглэн хөдөлжээ1 сар 22. 17:25Google 50 сая еврогоор торгуулав1 сар 22. 17:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.