4-р сарын 13
11 цаг 45 минут

Ж.Хишигдэлгэр: Эгчийнхээ дуунд уярсаар урлагт хайртай болсон

Энэ удаагийн дугаарын зочноор Соёлын тэргүүний ажилтан Ж.Хишигдэлгэрийг урилаа. Түүнийг эгч Ж.Хишигсүрэнтэйгээ хийсэн хамтарсан уран бүтээлүүдээр нь сонсогчид андахгүй.
 
–Та ямар улиралд дуртай вэ. Яагаад ч юм гадаа их сайхан байгаа учир танд энэ асуултыг тавимаар санагдлаа?
 
-Би бүх улиралд дуртай. Учир нь улирал бүхэн өөрийн өнгө аяс, мэдрэмжийг төрүүлдэг. Тэр бүхнийг мэдэрч, сэт­гэлээ хөглөх сайхан байдаг.
 
–Тэгвэл хаврын улирлаас та юуг мэдэрч байна?
 
-Хаврын улирал хүн бүхнийг гэгэлзүүлдэг. Гэхдээ ихийг хийж бүтээх сэдлийг төрүүлэм тийм сайхан мэдрэмж. Ажиглаад байхад зөвхөн би ч биш уран бүтээлч бүхэн энэ улиралд их идэвхитэй болдог юм шиг. Яаж сайхан уран бүтээл хийх вэ, сонсогчиддоо илүү сайхныг, сэтгэл ханамжийг мэдрүүлэхсэн гээд эрэл хайгуулаар дүүрэн байдаг.
 
–Дуу аялмаар ч юм шиг. Танд үргэлж аялж явдаг дуу бий юу?
 
-Цаг, үеэсээ шалтгаалаад  сонсох дуу өөрчлөгддөг.  Ихэвчлэн шинээр төрсөн уран бүтээлүүдээ аялах дуртай.
 
–Тэгвэл таны сэтгэл “Бүүвэй” дуугаараа хөглөгдчихсөн байгаа байх даа. Их сайхан аялгуутай дуу байна лээ?
 
-Та яг онож хэллээ. Би хамгийн сүүлд “Бүүвэй” дуугаа өлгийдөж авсан. Хөгжмийг А.Энхтайван, шүлгийг Ё.Амгалан бичсэн. Уран бүтээлч, дуучин хүн бүтээл бүхэндээ сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээж бүтээсэн учир хайртай байдаг юм. Энэ бүтээл их сайхан түүхтэй, цагаан мөртэй дуу болсонд баяртай байна.
 
–Эгч, дүү дуучдыг Монголын ард түмэн ан­дахаа больсон. Эгчтэйгээ хамт тайзан дээр дуулахад түшигтэй байдаг байх даа?
 
-Тэгэлгүй яахав, эгчтэйгээ  дуулахад сайхан мэдрэмж төрдөг. Нэг л аз жаргалтай, тайван, бие биедээ түшигтэй.  Хамтдаа дуулаад багагүй хугацааг өнгөрөөсөн учир тайзан дээр нэгнийхээ хийх гэж буй үйлдлийг хараад л ойлголдог болчихсон байна лээ.
 
 
–Эгчээрээ үргэлж бахархдаг уу?
 
-Эгч минь чадалтай хоолойтой, мундаг дуучин. Түүнээс гадна их сайхан сэтгэлтэй, өрөвч зөөлөн. Эмэгтэй хүнд байх ёстой сайхан чанарууд түүнд бий. Тиймээс уран бүтээлч болон бүсгүй хүнийхээ хувьд үлгэр дууриал авч, хайрлаж, хүндэлдэг.
 
–Энгийн үед эгчтэйгээ хэр сайн найзууд вэ?
 
-Миний хамгийн дотны зөвлөгч. Бид зөвхөн уран бүтээл дээр ч биш амьдралынхаа тухай үргэлж ярьж, зөвлөдөг. Амьдралд түшиг болж, үнэтэй зөвлөгөө өгдөг эрхэм хүнтэй байна гэдэг сайхан шүү.
 
–Таныг урлагийн замд эгч тань “уруу татсан” гэдэг байх аа?
 
-Би анх өөр мэргэжлээр сурч байсан юм. Эгчийнхээ дуулахыг сонсч, уярсаар дууны урлагт хайртай болсон. Эгч маань ч надад хамт дуулах санал тавьснаар эгч дүү Хишигээгийн уран бүтээлийн замнал анх эхэлж байлаа. Тэр үеэс хойш олон уран бүтээлийг хамтдаа бүтээж, энэ урлагийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж явна.
 
–Одоо гурвуулаа болсон биз дээ?
 
-Дүү минь  бас СУИС-ийг төгссөн. Гурвуулаа хамтраад “Аав шүтээн” дууг дуулсан. Сонсогчид их сайхан хүлээж авсан. Олон хүнээс урмын үг сонслоо. Дүүгийнхээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсч, уран бүтээлийн олз омгоор дүүрэн байгаарай гэж ерөөе.
 
–Та анх тайзан дээр гурван найстайдаа гарч байсан гэсэн. Тэр үеийг одоо санадаг уу?
 
-Анх аав, ээжтэйгээ тайзан дээр гарч байлаа. Эгч тавтай, би гурван настай байсан. Эргээд дурсахад их гоё шүү дээ. Олон хүн суучихсан, алга ташаад л. Амьдралын минь, хүүхэд насны минь сайхан дурсамж болж дээ.
 
–Та хуулийн мэргэжилтэй гэсэн. Ажиллах боломж олдож байв уу?
 
-Би эрхзүйч мэргэжилтэй. Сүүлд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр төгссөн. Одоогоор мэргэжлээрээ ажиллах боломжгүй байна. Урлагийн ажлаа голлох сонирхолтой.
 
 
–Таны бусад дуучнаас ялгарах онцлог юу вэ?
 
-Бусдаас ялгарах гэж зүтгэдэггүй. Харин хийж буй бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж, чанартай хийхсэн гэж хүсдэг. Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн учир сонгодог тал руугаа дуулахыг хичээж байна. Тэр утгаараа СУИС-ийн дуурийн дуулаачдын шалгалтад дуулагддаг дуунуудын зөвгшөөрлийг авч, түмэн олондоо хүргэж байгаа.
 
–Та Японд “Титим” хамтлагт дуулдаг байсан. Одоо холбоотой байдаг уу?
 
-“Титим” хамтлагт дуулж байсан үе надад олон зүйлийг сургасан. Одоо ч бид уран бүтээлийн сайхан найзууд хэвээрээ.
 
–Ямар тохиолоор “Титим” хамтлагтай уран бүтээлээрээ холбогдсон бэ?
 
-Биднийг “урлаг” гэсэн сэтгэл нэгтгэсэн. Залуу уран бүтээлчдийн хувьд нэгнээ дэмжье, хурцалъя, хамтраад Монголынхоо урлагийг японд сурталчилъя гэж хичээсэн. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн бид зорьсондоо хүрсэн гэж боддог.
 
–Та их үзэсгэлэнтэй юм. Гоо сайхныхаа нууцаас хуваалцаач?
 
-Баярлалаа. Гэхдээ нууц гээд байх зүйлгүй. Арьс­ныхаа онцлогт тохир­сон бүтээгдэхүүн л хэрэг­лэ­дэг. Ер нь эмэгтэй хүн гадаад үзэмжнээсээ илүү дотоод сэтгэлийн сай­хандаа анхаарах ёстой гэж би боддог, хичээж явдаг.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эх сурвалж:
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.221Зочин   • 4 сарын 14. 8 цаг 29 минут

egch ni uneheeriin iluu goe duuldag.mash goe hooloitoi huuhen yum bn lee.ene huuhen ch gesen davgui gehdee egchiigee guitsehgui ch goo uzesgelen huurhun tsarai bol bainaa baina.duugii ni daana ch medehgui yum da,eregtei duu ni bas duuchnaar surch baigaa l gej halit unshij baisan

23.129.64.101зочин   • 4 сарын 13. 21 цаг 36 минут

Сайхан хүүхэн

66.181.164.180Зочин   • 4 сарын 13. 12 цаг 48 минут

suis tugsuul sta awchdag bolchihjee erni hunii duug dagal duulaal sta awdag bolchihjee erni udahgui karaoke orod garaad irehdee sta temdeg zuudeg bolohnee erni

202.21.100.211БҮҮ АТААРХ   • 4 сарын 13. 13 цаг 46 минут

ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ. ЧАМАЙГ СТА БОЛОХЫГ ЧИНЬ ХЭН Ч БАЙГ ГЭХГҮЙ Ш ДЭЭ. КАРАОКИД ДУУЛААД СТА БОЛСОН ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ Л БАЙДАГ. АМЖИЛТ ХҮСЬЕ ЧАМД СТА БОЛООРОЙ

Шинэ мэдээ

Улаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө8 цаг 49 минутын өмнөНагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31Сүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ7 сар 22. 11:10К.Мбаппе: Зургаан настайгаасаа дэлхийн аварга болохыг мөрөөдсөн7 сар 22. 11:08“Нүүдэлчин Монгол” наадмыг 8–р сард Хүй Долоон Худагт зохион байгуулна7 сар 22. 10:53Дэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан7 сар 22. 10:50Монголын бодибилдингчид Хятадын гранпригаас дөрвөн медальтай7 сар 22. 10:45Та үүнийг мэдэхүү: Галбын говь7 сар 22. 10:27Сонирхогчдын Сүмогийн Азийн АШТ, Залуучуудын ДАШТ-үүдэд амжилттай оролцож байна7 сар 22. 10:25Та үүнийг мэдэх үү: БҮРДЭНЭ БУЛАГ7 сар 22. 10:04Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.