4-р сарын 16
7 цаг 30 минут

А.Түвшинзаяа: Мөнгөгүй гэдэг үгээр мөрөөдөлдөө хаалт битгий тавиарай

Италийн Милан хотноо загвар, дизайны чиглэлээр суралцахын зэрэгцээ алдарт “Bulgary” брендийн шинэ сүрчигийн сурталчилгаанд өөрийн хувь нэмрээ оруулсан Ачитын Түвшинзаяа гэдэг бүсгүйг энэ удаагийн VIP ярилцлагын зочноор урьсан юм. Хүний нутагт нэрээр минь дуудахаас илүүтэй эх орны минь нэр өмнө нь дуудагддаг. Тийм болохоор хүний нутагт Монгол Улсынхаа нэрийг сайн сайхнаар үлдээчих юмсан гэж хичээдэг. Тэр бүхнийгээ л ажил хөдөлмөртөө, сургууль номдоо гаргаж, өөрийнхөө байгаа байдлаараа Монголынхоо нэрийг өндөрт өргөхийг хичээж явна хэмээн энэ удаагийн ярилцлагын маань эзэн онцолж байна. Таалан болгооно уу. 

-Итали улсад хэзээ очив, ямар сургуульд сурч байгаа вэ?

-Өнгөрсөн оны 9 сард Итали улсад анх нэг ч хүн танихгүй хөл тавьж байлаа. Одоо Италийн Милан хотод “Accademia bella arti di brera” нэртэй сургуульд хувцасны дизайны чиглэлээр магистерийн зэрэг хамгаалахаар суралцаж байна. Милан бол дэлхийн загварын гол хотуудын нэг. Загвар дизайнаар суралцаж байгаа монгол оюутнууд энд ирвэл маш их зүйлийг олж авах боломжтой. Бусад өөр мэргэжлээр сурахаар хамт ирсэн оюутнууд, энд байгаа бусад хүмүүсийн яриа сэтгэгдлээс сонсож байхад урлагийн биш чиглэлээр ирсэн хүүхдүүд буцах тохиолдол гардаг юм билээ.

-Яагаад буцдаг юм бол?

-Зөвхөн Италид л ирвэл боллоо гэсэн хүсэлтэй ирдэг, ирэнгүүт хүссэн юм нь биш байх тохиолдол гардаг юм билээ. Тиймээс Монголоос энэ улсыг зорьж ирэх гэж байгаа оюутан залуучууд, сурагчиддаа хандаж хэлэхэд үнэхээр хүссэн зүйл чинь байгаа гэж итгэж байвал энэ улсыг зориорой гэж хэлмээр байна. Би энэ зөвөлгөөг наашаа ирэх гэж холбогдож байгаа дүү нартаа зөвөлдөг.

-Италид очихоосоо өмнө хаана сурч, ажиллаж байв?

Би Монголд бакалавр зэрэгээ СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн Хувцасны зураач, динайнераар төгссөн. СУИС-ын багш Б.Мөнхцэцэг, багш маань анхны ажиллах замыг маань тавьж өгч байсан хүний төлөө төрсөн хүн байдаг юм. Миний хэцүү хүнд бүхэнд хамт байсан багш минь. Мөн анх хувцас загварын ангируу хөтөлж орсон Энхтуяа багш минь бий. Нэр дурьдвал олон багш нар бий . Тэдэндээ үргэлж талархаж явдаг даа.

Италид ирэхээсээ өмнө БНХАУ-д дизайнераар 5 жил ажилласан. Хүний газар саад бэрхшээл багагүй гарна. Тэр бүхнийг бага багаар давсаар байгаад нэг компанидаа 5 жил тууштай ажилласан. Тэгэхдээ хувь хүний зорилгоо орхиогүй. Би цаашаа дахиж сурах ёстой гэсэн бодолтой байсан учраас Итали эсвэл Францад очвол илүү ихийг сурна гээд судалсан юм.

Тиймээс энэ гарцыг хайж явсаар жуулчлалын компаниар дамжуулан хэлний бэлтгэлд эхэлж хэлээ сураад дараа нь наашаа энэ сургуулиа сонгоод ирсэн. Ирээд хамгийн гол нь сургуульдаа шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд сургуульдаа үлдэнэ, тэнцээгүй бол буцаад л явах байсан. Тэнцээгүй байсан бол яах байсныг мэдэхгүй. /инээв/

Шалгалтад тэнцсэнээ дуулаад баярын нулимсаа барьж дийлээгүй

-Шалгуур нь хэр өндөр байдаг юм?

-Шалгалтад би хийсэн бүх бүтээлүүдээ бариад очсон. Шалгалтын өдөр солонгос, орос, хятад итали гээд ази, европын олон залуус байсан. Тэгээд “Шалгалтын хариуг нь и-мейлээр илгээнэ” гэж биднийг буцаасан. Би и-мейлээ эхэлж хартал “NO” гэсэн үг ч харагдах шиг. Тэгээд “Яанаа би тэнцээгүй юм байна” гэж санаа зовсон. Би чинь дөнгөж л итали хэл үзэж байгаа болохоор сайн ойлгохгүй хэл мэддэг хүүхдээр орчуулга хийлгэтэл “Та тэнцсэн байна шүү дээ” гэхэд өөрийн эрхгүй баярын нулимсаа барьж чадахгүй уйлаад байсан. Тэр үед “Болчихлоо шүү дээ. Болдог юм байна” гэж бодож байсан даа. 

Яагаад гэвэл намайг Италид сурна гэхэд хүмүүс их хориг тавьж байсан. Гэр бүлийнхэн “Өөрөө мэд” гэсэн ч бусад хүмүүс “Ер нь хэцүү, хэцүү. Итали улс ажилгүйдлээрээ тэргүүлдэг улс. Өртөг өндөр. Таньж мэдэхгүй Европын оронд очих гэлээ. Чам шиг хүн тэнд очдог газар биш” гэх зэргээр олон хүн хэлж, миний эрсдлээс айж зөвөлгөө өгч байсан ч зөрсөөр байж Италийг зорьсон. Тийм болохоор маш их баярлаад уйлж байсан.

-Загварын шоунуудад орж байгаа харагдсан тэр талаараа сонирхуулвал?

-Милан загварын хот учраас байнга загварын шоунууд болж байдаг. Миний и-мейлээр захидал ирнэ. Тэнд шоу болно, гээд л зар мэдээ дуулдана. Би сурахын хажуугаар ажиллаж байгаа учраас тэр газар маань шоу зохион байгуулдаг. Шоуных нь үеэр очдог. Ирээд удаагүй болохоор бүх юманд нь айхтар орохгүй л байгаа. Дөнгөж 6 сар болж байгаа би чинь “шинэков” доо л орно шүү дээ. /инээв/

-Итали орон анх очиход ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Хамгийн анхны сэтгэгдэл маань маш гоё “Хүмүүсийнх нь соёл” байсан. Хүмүүсийн харилцаа уур амьсгал. Бүгд л хүндэтгэлтэй, инээмсэглээд л огт өөр орчин байсан. Монголдоо сурч байхад “Дэлхийн урлагийн түүх” гэдэг хичээл ордог байсан. Тэр хичээл дээр урлагийн түүх үзнэ. Дэлхийн алдар нэртэй уран барималчдын түүхээс судалдаг байлаа. Гэтэл зургаар л үзэж байсан бүхнээ бодитоор нь харах үнэхээр сайхан байсан. Сүрдмээр ч юм шиг, бахархмаар ч юм шиг сэтгэлийн гүнээс өөрийн эрхгүй баяр баясал төрөөд байдаг юм. Тэгээд л гудамжаар инээгээд л алхаад явна шүү дээ. Яагаад гэвэл маш их хүсэж байж, ирсэн болохоор бүүр гоё байсан.

Bulgary”–гийн хүмүүс манай шинэ сүрчигэнд зориулан хувцас урлаж болох уу гэж анх хэлсэн

-Түвшинзаяагийн загварынх нь гол онцлог юу вэ?

-Миний загварууд монгол үндэсний хэв шинжийг агуулдаг. Гэхдээ европчууд ч, азиуд ч өмчихөөр хэв маягт хувиргадаг. Жишээ нь, монгол дээлийг өдөр тутам өмсөхөд тохиромжгүй байдаг. Тэгвэл пиджак, цамцанд багахан монгол үндэсний деталь хийхэд л энгийн өдөр тутамдаа өмсдөг болгодог. Тэгээд тэр хувцсаа гадуур өмсөөд явахаар “Ямар гоё юм бэ, хаанаас худалдаж авсан” гэж их асуудаг. Тэр үед “Би худалдаж аваагүй ээ, миний загвар юм аа” гээд хэлчихэг. Илүү ихээр сонирхвол загваруудаа, бүтээлээ танилцуулдаг юм.

-Италийн “Bulgary” брендтэй хэзээ, яаж холбогдов?

-“Bulgary” брендтэй өөрийн зохиосон загварын хувцасаа өмсөж яваад л холбогдсон юм. Манайхаар бол УИД-тэй төстэй “Milani renascente” нэртэй дэлгүүр байдаг. Тэнд Gucci, Prada, Dolge Gabbana, Channel, Christian Dior, Bulgary зэрэг дэлхийн брэндүүдийг худалдаалдаг. Тэр дэлгүүрт би үнэртэн сонирхож, явсаар “Bulgary” брендийн лангуун дээр очиж, багахан худалдан авалт хийсэн юм. Тэр үед тэнд байсан хүмүүстэй “буу хална гэдэг дээ” нилээн ярилцсан.

Тэгээд “Би монгол хүн, стилист” гэж яриад л өнгөрсөн. Тэнд байсан хүмүүс ч баяртай гээд л үлдсэн. Дараа нь ортол өмнө нь ярилцсан хүмүүстэй дахин тааралдаж бүтээл, шинэ загварынхаа талаар ярьсан юм. Би бүүр өмсчихсөн явсан юм. Тэрийгээ үзүүлтэл тэдэнд маш их таалагдсан. Би тэр загварыг “Versace” материалаар хийсэн юм л даа. Зуун хувь силк. Бараг бүх мөнгөө тэр материалыг авахад зориулчихсан байсан. Тэр ганцхан бүтээл л гарч байвал бусад нь яахав гэж бодсон юм.

Бүтээсэн загварыг маань “Bulgary”–гийн хүмүүс маш таатай хүлээж аваад “Тийм үү. Манай шинэ сүрчигний танилцуулга 4 сарын 3-10-ны хооронд явагдана. Чи хүсвэл манай шинэ сүрчигэнд зориулан хувцас урлаж болох уу. Боломж байна уу” гэсэн саналыг хэлсэн. Тэгэхээр нь би бодож үзээд “Би юу ч гэсэн зураад үзье” гэж хэлсэн. Эхлээд би хоёр загвар гаргасан. Тэд хоёр загварыг үзээд сүүлийн загвар дээр нь тогтож, хамтдаа материалаа сонгосон. Би загвараа гаргаж байхдаа “Жаахан ч гэсэн Монгол шинж тусгах юмсан” гэж хичээсэн. Хоёр загвар хоёулаа Монгол агуулга шингэсэн байсан.

 -“Bulgary” бренд маань Итали улсыг дэлхийд таниулдаг томоохон брендүүдийн нэг юм билээ. Маш том боломж олджээ?

-Тэгэлгүй яахав. Ром хотод төв компани нь байдаг. Тэнд миний загварыг баталсан. Би чинь энд юун “Bulgary” брендийг тодоорхойлох. Тэр талаар бодож ч үзээгүй, суралцах л гэж явсан хүн шүү дээ. Санаандгүй тохиосон аз, боломж. “Энэ монгол оюутан, энэ нэг монгол” л гэж хардаг учраас нэрээ хичээдэг.

“Энэ монгол оюутан, энэ нэг монгол” л гэж хардаг учраас нэрээ хичээдэг

-Зорьсон хүссэндээ үнэнч байна гэдэг сайхан шүү.  Загваруудаа “Tuvza гэдэг нэрээр гаргасан байсан. Энэ талаараа сонирхуулаач?

-Миний нэрний товчлол гэж болно. Дээд сургуульд байхад л найзууд маань “Tuvza” гээд дууддаг байсан юм. Нөгөө талаар би бүтээлүүдээ хүмүүст өгөөд л байдаг. Гэтэл ямар ч нэргүй яваад байдаг. Тэгээд жижигхэн пейж хуудас нээгээд бүтээлүүдээ товчилсон нэрээ оруулаад яваа юм.


-Хүний нутагт нэрээр минь дуудахаас илүүтэй монгол эмэгтэй гэж хэлдэг. Тийм болохоор хүний нутагт эх орныхоо нэрийг хайрлаж явдаг гэж байсан?

-Би өмнө нь өөр улсад ажиллаж үзсэн. Тэр цагаас л улсынхээ нэрийг бодох болсон. Монголд тийм ч юм болохгүй, ийм ч юм болохгүй, хүүхэд алга боллоо, хүчирхийлэл боллоо гээд сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл сонсоход маш их санаа зовдог. Мэдээж хүн болгон л өөр өөрийнхөө хэмжээнд сэтгэл зовж, мэдээллийг шейрлэж, эсвэл үзэл бодлоо илэрхийлдэг.

Би өдөр бүр фейсбүүкт ороод байх зав чөлөө багатай. Тиймээс надтай энд таарч байгаа гадаад хүмүүст Монгол Улсынхаа нэрийг сайн сайхнаар үлдээчих юмсан гэж хичээдэг. Тэр бүхнийгээ л ажил хөдөлмөртөө, сургууль номдоо гаргаж явна. Өөрийнхөө байгаа байдлаараа Монголынхоо нэрийг өндөрт өргөхийг хичээж байна.

Тэгэхгүй бол “Энэ монгол оюутан, энэ нэг монгол” л гэж харна. Эх орныхоо төлөө далайцтай том юм хийж чадахгүй байгаа ч хувь хүнийхээ эх орноо гэсэн сэтгэлээр үүргээ гүйцэтгэж явна. Миний энд байгаа шалтгаан маань ч Монгол Улсынхаа хувцас загварын салбарт тодорхой хувь нэмрээ оруулах л гэж энд ирсэн.

-Италид монгол залуучууд очвол ямар чиглэлээр сурвал илүү амжилттай байх бол?

-Итали дэлхийд юугаараа алдартай юм. Тэр алдартай газарт байхыг үнэхээр хүсэж байна уу. Энэ хоёр асуултыг сайн бодож сонголтуудаа хийгээрэй гэж ирээдүйд ирэх дүү нартаа захьмаар байна. Зүгээр л “Итали”-д гээд ирвэл хайран цаг хугацаа болно шүү. Үнэхээр хүсээд, авья гэсэн юм нь үнэхээр байгаа бол зориод ирээрэй.

-Гоо сайхандаа хэр их анхаардаг вэ?

-Гоо сайхандаа анхаарна. Голдуу идэж уудаг хоол хүнс талаараа анхаардаг. Өртөг харьцангуй өндөр ч гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь чанартай, нэг авчихсан бйахад хэсэгтээ хэрэглэнэ. Би сая төрсөн өдрөөрөө өөрийгөө баярлуулж, шагнаж гоё тос авсан.

Алдарт Gianni Tolentino-гийн“Alta moda” хамгийн тансаг зэрэглэлийн загвар байдаг

-Алдартай загвар зохион бүтээгчидтэй холбогдсон уу?

-Одоохондоо уулзаагүй байгаа. Гэхдээ миний хамтран ажиллаж байгаа дизайнер маань 1970-1980 онд дэлхийд нэрээ түгээсэн Janne Versace, Valentino нартай хамт хүч түрэн гарч ирсэн Gianni Tolentino гэдэг одоо 70 гаруй настай эрхэм бий. Энэ хүнтэй хамтран ажилласанаар маш их юм сурч байгаа.

-Энэ хүний загварын гол онцлог нь?  

-Цэцэг. Цэцэгтэй холбож бүтээлүүдээ гаргадаг. Цэвэр силкэн материал дээр өөрийнхөө зурсан зургаа хэвлүүлдэг. Алдарт Gianni Tolentino-гийн “Alta moda” хамгийн тансаг зэрэглэлийн загвар байдаг.

- Итали улс тансаг, чамин байдлаараа илүү байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав, бүх юм нь их чамин. Gianni Tolentino гэхэд л нэг удаа баярын мэндчилгээ явуулах гэж захидал дээрээ жижигхэн цэцэг оёод өг гэсэн. Бөөн баглаа боодол болсон л бэлэг явуулсан.

-Энэ нь Италичуудын соёл, нөгөө талаараа хүндэтгэлийн нэг хэлбэр болов уу?

-Тийм хүндэтгэлийн хэлбэр. Надад том, жижиг гэхгүй бүх зүйлд анхаарлаа хандуулж байгаа нь их таалагддаг.

Би дизайнер гээд хэлэхэд л хувцас руу хардаг учраас хувцсандаа их анхаардаг

-Яагаад хувцас дизайнер гэсэн мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би дунд сургуульд байхдаа ээждээ тусалдаг байсан. Миний ээж гэрийнхээ гишүүдэд дээлийг нь хийж өгнө. Тэгээд энд тэндээс нь бариулна. Тэрийг нь харж, тусалж өссөн. Мөн би хувцасаа зүгээр байгаагаар өмсдөггүй байсан минь дизайнер мэргэжилийг сонгоход нөлөөлсөн. Өнгөрсөн өвөл гэхэд би өвлийн хүрэмнийхээ өнгийг хоёр даа сольсон.

-Өнгийг солино гэхээрээ яана гэсэн үг вэ?

-Деталиар нь сольсон юм. Өвөл энд их гоё, бүх юм нь гялалзаж, гялтганаад байсан. Тэгэхээр нь хувцасандаа гялтганасан материал, деталь хийж мөнгөлөг өнгөтэй болгосон. Хавар болохоор гялтгасан өнгө нь тоддоод байхаар нь буцааж бүгдийг нь авчихсан. /инээв/

-Нэг талаараа хувцас гэдэг өөртөө өгөх итгэлийг өгдөг, амьдралын нэг чухал зүйл шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Дээр нь би хувцсандаа маш их анхаарах хэрэгтэй. Гоо сайханч руу ороход хүмүүс хамгийн түрүүнд нүүр, гар луу нь хардаг. Би ч тийм. Тэрэнтэй адил би дизайнер гээд хэлэхэд хувцас руу хардаг. Өмссөн хувцас минь энгийн, загварлаг биш бол хэн надаар тоож хувцасны дизайн гаргуулах билээ дээ. Тэгээд л хувцсандаа анхаардаг.

-Жаахан байхдаа зураг зурах дуртай байсан уу?

-Багадаа зурагт сайн авъяастай хүүхэд байгаагүй. Тэгээд зургаа сайжруулахыг маш их хүсдэг, сайн зурдаг болмоор байна гэж боддог байсан. Тэгээд монголын маань мундаг сайн зураач байсан юм. Одоо бурхан болчихсон. Тэр хүнтэй нэг удаа таараад “Би зургаа сайжруулмаар байна. Та надад зөвлөөч” гэхэд “Чи зүгээр л зураад бай. Зураад л байхад сурчихдаг юм. Зураад л бай” гэсэн уг нь би зургийн багш авах талаар бодож байтал ийм зөвөлгөө өгсөн. Тэр үгийг шууд хүлээж аваад зураад л байсан. Одоо мэдээж илүү сайжирсан.

Би хүний итгэлийг алдахгүйг хичээдэг, тэр чинь маш чухал

-Хүн үнэхээр зорьж, хүсэж байвал зогсолтгүй, тасралтгүй хийгээд л байх хэрэгтэй юм байна?

-Тийм. Хүн яг өнхөрч байгаа дугуй шиг зогсож болохгүй. Чулуу тээглээд зогсвол хойшоо ухарч байгаад хүчтэй түлхэхэд дугуй чулууг давчихдаг. Түүн шиг бага багаар л урагшлаад байх хэрэгтэй.

-Саад учирч, магадгүй сэтгэлээр унавал өөрөө өөрийнхөө түлхүүр болно гэсэн үг үү?

-Тийм. Миний хувьд жаахан уналтанд орохоор илүү чадалтай болж, босч ирдэг. Магадгүй одоо байгаа байдлаасаа унасан бол түүнээсээ илүү дээшээ гарах ёстой гэж өөртөө тушаал буулгадаг. Зүгээр л сайтар бодож тунгаадаг. Тэгээд бодит байдлаасаа яаж гарах вэ гэж боддог. Аливаа зүйл цаг хугацаагаар засагддаг зүйл ч байна. Ер нь цаг хугацаа, бодол хоёроороо асуудлаас гардаг.

 -Амьдралдаа баримталдаг гол зарчим?

-Би хүний итгэлийг алдахгүйг хичээдэг, тэр чинь маш чухал. Яагаад гэвэл хүн чамд итгэж байгаа учраас л хандсан. Тэр хүн итгээд л надад хандаж байгаа учраас итгэсэн сэтгэлийг хөсөрөдүүлэхгүй дааж явахыг хичээдэг. Тэр хүн намайг гэж зориод надад гээд хэлж байхад би тэрийг нь тоохгүй бол тэр хүн гомдоно.

-Гадаадад байхад Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэл төрдөг л байх?

-Бахархах сэтгэл байлгүй яахав. Манай монголчуулд их ажилсаг.  Хэрсүү. Ямар ч үед хаана ч, өөрийгөө аваад явах чадалтай гэж хардаг.

Гадаадад өглөө 06-10 цагийн хооронд хүмүүс их ажил амжуулдаг

-Монголчууддаа хэлмээр санагддаг юм юу байдаг вэ?

-Би гадны улс орны хүмүүстэй монголчуудаа, өөрийгөө харьцуулж боддог. Тэгээд тухайн улсын хөгжил, хандлага нь хувь хүнээсээ болдог юм болов уу гэж боддог. Манайхан төрийн дээдчүүл л гээд байдаг. Тэгэлгүй хувь хүн бүр, дор бүрдээ ажилсаг байх юм бол массаараа улс маань аяндаа хөгжинө шүү дээ. Жишээ нь, монголд зарим хүмүүсийг харж байхад 10-11 цаг хүртэл унтаад сэрлээ гэж байна.

Тэр хүн өдрийн 10-11 цагаас өмнө юу ч хийлгүй зүгээр л унтаж өнгөрүүлсэн. Тэгтэл өөр улсад өглөөний 06 цагт нээгдээд 10-11 хүртэл ажиллаад хаадаг зах бий. Өглөө 06-10 цагийн хооронд хүмүүс худалдан авалт, арилжаа хийгээд нэг нь мөнгө олж, нөгөө нь хэрэгтэй юмаа олж авч байна. Тэгтэл манайд зүгээр л унтаад л боссон чинь өдрийн 10 цаг. Тэгтэл тэр хоёр хүний ялгаа ямар байна. Энэ нь нэг талаараа хөгжлийн хурд нь.

-Хайран цаг хугацаа. Бид олон дахин амьдрахгүй шүү дээ?

-Тийм. Тэгэхэд өөр улсад эрт боссоноороо биднээс түрүүлж, хөгжөөд байна. Би тэрийг их бодсон. Жишээ нь манай монголчууд тэр хүмүүс шиг эрт босч ажил амжуулдаг бол бидний халаасанд орох мөнгө нэмэгдэнэ. Тэгснээр бүтэн сар өглөө эрт ажилахад тэр хүн гэртээ шинэ юм худалдан авах хэмжээний орлоготой болчихно. Тэр айл гэртээ нэг тавилгатай болж байгаа гэсэн үг. Мэдээж эрт босдог, хөдөлмөрч мундаг хүмүүс зөндөө байгаа ч миний л ажигласан ажиглалт.

Хүссэн зүйлийнхээ төлөө алхам хийх нь маш чухал

-Ер нь хувь хүний урагшлах хөгжих гол хөшүүрэг юу байдаг юм бол?

-Хүссэн зүйлийнхээ төлөө алхам хийх. Ярих биш үйлдэл хийх нь чухал. Яриад л байвал яриа урсаад л байна. Хэрэв гараараа, биеээрээ үйлдэл хийвэл бодит болж эхлэл нь тавигдана.

-Цахим орчинд таагүй сэтгэгдэл бичдэг хүмүүс цөөнгүй байдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Сайн сайхныг магтаж, дэмжихэд хүн урам авч, илүү ихээр хичээдэг. Таагүй сэтгэгдэл бичсэн хүмүүс өөрийгөө ямар хүн бэ гэдгийг л тэр үгээрээ илэрхийлж байгаа юм. Энэ нь тухайн хувь хүмүүсийн бодолтой шууд холбоотой. Үг гэдэг бодлоос гарч ирж байгаа зүйл. Тэр хүний оюун ухаанд юу байгаа гэдгээ тэрүүгээрээ дүгнүүлж байгаа юм.

Өөрийнхөө эрхийг эдэлж, бусдыг доош нь хийж байгаа хэрэг биш өөрийгөө л харуулж байгаа юм. Ер нь хийж бүтээж, байгаа олон сайхан хүчтэй залуучууд байгаа. Тэднийг зүгээр л сэтгэл зүрхээрээ дэмжих байтал сэтгэлд нь сэв суулгах хэрэггүй шүү дээ. Гэхдээ энэ хандлага өөрчлөгдөнө өө.

-Хүн үзэж  харсанаараа юмыг ойлгож ухаардаг. Таны хувьд зорилгынхоо захаас атгаад авсан байна. Үеийн залуустаа хандаж хэлэх үг?

-Монголынхоо залуучуудад “Мөнгөгүй боломжгүй гэдэг үгээр мөрөөдөлдөө хаалт битгий тавиарай” гэж хэлмээр байна. Баталгаа нь би өөрөө зогсож байна. Зорьж, хүсвэл болдог юм байна гэдгийг үзсэн болохоор баттай энэ үгийг итгэл дүүрэн хэлэх зориг гарлаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Санасан зорьсон бүхэнд нь өндөрөөс өндөр амжилт, аз хийморийг хүсье.

П.Нарандэлгэр

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

178.164.198.126Зочин   • 4 сарын 17. 5 цаг 54 минут

Гадаадад салбар болгонд амжилттай сайн яваа олон залуус байгаа. Тэд сошиалаар мэдэмхийрдэггүй, дарга дагаж гүйдэггүй, зурагтаар гарч од болохыг хүсдэггүй. Даруухнаар хичээнгүйлэн ажилласаар байдаг

66.181.160.105Зочин   • 4 сарын 16. 22 цаг 24 минут

Bayr hvrgie mundag bvsgvidee

202.179.24.96zochin   • 4 сарын 16. 18 цаг 24 минут

uneheer saihan ohin bainaa gaihaltai muruudultei umaa chi chadna bugdiig

62.203.245.216unshigch   • 4 сарын 16. 18 цаг 16 минут

chin setgeliin haluun Bayar hyrgej ulam ich amjilt hysie. bi tanaar baharhaj baina

66.181.164.214Зочин   • 4 сарын 16. 18 цаг 03 минут

aztai l xun bn

202.9.41.83зочин   • 4 сарын 16. 15 цаг 09 минут

амжилт хүсье..сайхан ярилцлага байна

202.70.34.89Зочин   • 4 сарын 16. 13 цаг 37 минут

amjilt

203.169.48.146Зочин   • 4 сарын 16. 11 цаг 02 минут

Амжилт бас дахин амжилт

202.70.37.2j   • 4 сарын 16. 10 цаг 36 минут

bayar hurgie ogloo ert ih ajil amjuulah ajilsag baih zov helsen bna

202.72.245.122ё   • 4 сарын 16. 9 цаг 00 минут

Монгол гээд байх юм бол оюун чинь битүүрээд хөгжихгүй,Европ хүн чинь өнгө зүс биеийн хэлбэрээ огт өөр цаг агаар гээд,Өнөөгийн залуус нэг их монгол гээд зогсчихсон хүмүүс

150.129.143.169Уншигч   • 4 сарын 16. 8 цаг 48 минут

Мундаг охин байна. Улам их амжилт хүсье.

66.181.165.88Зочин   • 4 сарын 16. 8 цаг 39 минут

mundag baharhmaar ohin baina .Hunii gazar neree gedeg . Amjilt husii.

Шинэ мэдээ

Улаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө7 сар 22. 14:08Нагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31Сүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ7 сар 22. 11:10К.Мбаппе: Зургаан настайгаасаа дэлхийн аварга болохыг мөрөөдсөн7 сар 22. 11:08“Нүүдэлчин Монгол” наадмыг 8–р сард Хүй Долоон Худагт зохион байгуулна7 сар 22. 10:53Дэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан7 сар 22. 10:50Монголын бодибилдингчид Хятадын гранпригаас дөрвөн медальтай7 сар 22. 10:45Та үүнийг мэдэхүү: Галбын говь7 сар 22. 10:27Сонирхогчдын Сүмогийн Азийн АШТ, Залуучуудын ДАШТ-үүдэд амжилттай оролцож байна7 сар 22. 10:25Та үүнийг мэдэх үү: БҮРДЭНЭ БУЛАГ7 сар 22. 10:04Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.