4-р сарын 16
9 цаг 52 минут

Лус нүдгүй учир удмаар нь хорлодог ажээ

Эрт дээр үеэс өвөг дээдсүүд маань байгаль их дэлхий уул ус, хайрхан толгод, гол горхи болгон амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд тэдгээр эзэд нь Лус савдгууд билээ.

Ойролцоогоор лусын 8 аймаг ерөнхийд нь 3 лусад хуваадаг.Үүнд:
1. Хар лус - бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
2. Цагаан лус - газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
3.Хөх лус - булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр
Лус хүнээ хэрхэн олж яаж шийтгэдэг вэ?
Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм.
Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэг ходоод эмэгтэй хүний сав өндгөвч элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг.
Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу эрэмдэг саажилт болгодог.
Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг.
Шинж тэмдэг нь:
Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг.Лусын савдаг харахад нүдгүй амгүй хамаргүй чихгүй ус мэт урсах үстэй, үүл мэт хөвөн шиг зөөлөн, эрэмдэг нүүрээ нуугаад харуулахгүй байдаг юм билээ. Бөө улаач нар лус савдагийн эзэн нь хүний дүрээр харагдах нь олонтой, лам хуврага билгийн мэлмийтэй хүмүүст амьтны дүрүүр харагддаг байна.Лус эхлээд 5 цулаар бариад аажим хүндэрсээр хавдар болно. Засал хийн аргадамгүй бол хортой хавдар болон эцсийн шатандаа найдваргүй болж байгаа нь тэр. Тэгэхээр арга, билэг 2- ыг заавал хэрэглээд үзэхэд илүүдэхгүй шүү ухаант ард минь.
Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас байгаль дэлхийдээ зүй бус сэтгэлээр хандахаас бүх зүйл эхлэнэ.
Лусын амьтан -бөөгийн ертөнцөд ус чийгийн бүх амьтдыг лусын амьтад хэмээн үздэг,
Лусын гүйдэл -тодорхой орон зайн усны гадаргуу дээгүүр зам өөрчлөгдөхгүй шулуун замаар тогтмол гүйдэг үзүүр ёзоортой 2 зай хол ойр янз бүр байдаг байна,өвөл унтдаг.
Лусын овоо- Усны бэлчир болон булаг шандын эхний, түрүү хавьд байрлуулсан, орох үүдтэй , үүдийг нь өмнө зүг рүү харуулан барьсан чулуу, модон овоодыг лусын овоо гэнэ.
Лусын өнгө-Монгол бөөгийн онгод тэнгэрийг дуудах дуудллагад “Хар лус хамжаатангууд,Хөх лусыг хөлтөнгүүд, Цагаан лус дуудианчууд” хэмээн дууддаг.Хар лус нь газрын хар шороо, хөх лус нь ус, цагаан лус нь хий гэсэн санааг илэрхийлдэг байна.
Лусын хаад-Бөөгийн жаягаар лус гэдэг ойлголтыг бүхэлд нь “Лусын хаад” гэж ярьдаг. Ертөнцийн 6 их хаадын нэг нь Лусын ганц хаан аварга загас хэмээнэ.
Лусын хашаа-лусын хонхор бөөгийн зан үйлд тусгайлан хийдэг үйл байдаг
Лус савдагаар хөлөлсөн бөө
Лус савдагтай нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг газар лусаар хөллөсөн бөө ийм бөөгийн увдсын хүч чадал харьцангүй өндөр хэмжээнд байдаг. Лусын эздийн дүр төрх бөө бүхэнд үзэгддэггүй ч гэсэн зарим бөөд үзэгдэхдээ хүний, амьтны дүрээр харагдах тохиолдол байна дан ганц байгалийн давтагдашгүй үзэгдэлээр лусыг хөдөлгөж байгаа нь ч лусаар хөллөсөн эрэгчин, эмэгчин лустай нөхцсөн бөө нар гэж тайлбарладаг.
Өргөл өргөхдөө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
1. Юунд өргөх байна түүнийгээ дуудах
2.Хэн өргөж байна өөрийгөө таниулах
3. Хүсэл зорилгоо хэлэх гэсэн дарааллаар өргөдөг. Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө:
-Хан их хайрхад
Хатан их лусад мин ээ
-........ жилтэй ........ би идээ цайныхаа дээжийг өргөж байна аа
-Гал голомт үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу? гэх мэт.
Бидний эргэн тойронд нүдэнд үл үзэгдэх олон тооны энерги байдаг бөгөөд эдгээр нь бүгд сайн сайхан юмс байдаггүй. Өөрийн хандаж өргөж байгаа юмсаа дуудаж өргөхгүй бол эдгээр болох болохгүй завсрын сүнснүүд таны өргөлөөр хооллоод өргөл тань хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй дүлий өргөл болох магдлалтай. Ер нь өргөл өргөнө гэдэг нь тухайн хүн тэнгэртэйгээ харьцаж байгаа үйлдэл юм. Эрт дээр үеэсээ өвгөд дээдэс маань өргөлөөрөө тэнгэр лусадтайгаа харьцаж өөрөө өөрийгөө засч чаддаг байжээ.
Өргөл өргөх, уул хайрхадын овоо тахилганд очихдоо богино өмд, богино ханцуйтай цамц, углааш өмсөж очвол нүцгэн шалдан очиж байгаатай ялгаагүй байдаг. Ямар ч монгол хүн өвөг дээдэс, өндөр хүндэтгэлтэй хүмүүнтэй золгдоо хөлдөө гуталтай, биедээ хувцастай, толгойдоо малгайтай золгодог ёс байдаг,гэхдээ өргөлдөө малгайгаа авч магнайгаа харуулж байгаад өргөх нь зүйтэй юмаа. Энэ ёс нь уул хайрхадын овоонд гарах, уулын оройд гарах, элдэв тахилгад оролцох, өргөл өргөх зэрэгт мөн хамаарна.
Монгол хүмүүс зөн совин сайтай . Алив үйл хийхэд хүн өөрийн зөн совингоо сайн сонсож, сайныг бодож, сайхныг сэтгэж хийвэл бүтэхгүй үйл, болохгүй ажил гэж байдаггүй гэдгийг санаж яваарай. За тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай .

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.217.129Зочин   • 4 сарын 23. 11 цаг 40 минут

гадаадад далайн эрэгээр зүгаалж байгаад хар лусын хорлол болоод бөөрний дутагдал болсон уснаас нэлээд хол байсан завинуудын хооронд шээснээс болсон гэж боддог бараг долоо найман жилийн дараа монгол удган он сарыг нь яг хэлсэн өдрийг нь нэг өдрөөр зөрүүлсэн гадаадын хар лусд бариулж гэж хэлсэн

202.70.37.3476 ухна   • 4 сарын 20. 14 цаг 13 минут

76 д уншиж өгөх юмсан

202.131.243.190ZOB   • 4 сарын 19. 3 цаг 28 минут

BUDDIN SHASHIN SHINJILEX UHAANAS TVRVLSEN.

103.229.123.142ХӨХ   • 4 сарын 17. 9 цаг 16 минут

ХАРИН ТИЙМЭЭ ШУ ХӨГЖИЖ ХҮНИЙ ОЮУН ХӨГЖИХ ТУСАМ МОНГОЛЧУУД БӨӨ ЛАМ ҮУРХАЙЧ ЭНЕРГИ АУРА МӨНГӨ ДУУДАГЧ СҮНС ТОГТООХ ГЭСЭН ЭРҮҮЛ ӨВЧТЭЙ НЬ МЭДЭГЛЭХГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТВ ГАРГАЖ СУРТАЛЧЛАХ НЬ ОЮУНЫ ТӨӨРӨГДӨЛД ОРУУЛЖ ХАР ТАМХИ МЭТ БОЛЖЭЭ

122.201.26.172Барсаа   • 4 сарын 16. 20 цаг 25 минут

Дундад зууны үлгэр ч бишдээ. Хүний өөрийн нь оюун ухаан, итгэл үнэмшилд хамгийн гол учир нь байдаг. Хөгжингүй орнуудад ертөнцийн эзэнд биднээс ч илүү итгэж байдаг. Бид харин итгэл үнэмшил ч үгүй, шинжлэх ухаан ч үгүй, хов хоосон, мөнгө бодож биесээ хуурсан хүмүүс болсон шүү дээ.

202.9.41.248Зочин   • 4 сарын 16. 17 цаг 17 минут

medehgui muruuruu zuv shudarga hudulmurluh mani neg l bolj uguhgui tegsen murtluu uul us gazar hurs shoroo orvongoor ni erguulj hulgai luivar arga zali hereglen hudlaa yarigchid ih l sain saihan amidraad l tegeheer ***** humuus l ene ugend itgen ingej bolohgui tegj ch bolohgui gedeg yum bolov uu

176.179.144.121Зочин   • 4 сарын 16. 17 цаг 14 минут

munharsan uhruud

66.181.178.187Зочин   • 4 сарын 16. 15 цаг 41 минут

Шинжлэх ухаанд Лус савдгийг олж нээгээгүй л байна Харин шинжлэх ухааны багаж төхөөрөмжөөр тоноглосон хэдэн хоббитой хүмүүс Лус савдаг хайж яваад Flying rod гэж нууц нисдэг амьтаныг олсон юм GOOGLE ээс хайж үзээрэй Уг амьтан төдийчинээ өт шиг урт байна 4,8,16 гэсэн дараалалын дагуу олон далавчтай байдаг Хүний нүд харж чадахгүй маш хурдан нисдэг хүний чихэнд сонсогддоггүй амьтан байгаа юм Энэ амьтаны дайрлаганд хүмүүс өртдөг болов уу гэж боддогсон

203.91.115.44Гана   • 4 сарын 16. 12 цаг 35 минут

Бид 21-р зуунд амьдарч байгаа ард түмэн.Мэдээллийн хэрэгслүүд иргэдээ соён гэгээрүүлэх үүрэгтэй бол манайд мунхруулах үүргийг мөн ч сайн гүйцэтгэх юм.Телевизийн бараг бүх сувгаар удган,зайран% үзмэрч лам нэртэй луйварчид өдөр болгон худлаа чалчина.Дэлхий уртөнц ангараг гаригийг яаж эзэмших,саран дээр сансрын станцаа байгуулах,цахилгаанаар ажилладаг автомашинаа яаж боловсронгуй болгох вэ гэж нойргүй хонож байхад бид нөгөө л дундад зууны үлгэрээ ярьсаар...

112.72.14.239Зочин   • 4 сарын 16. 11 цаг 40 минут

Энэ олон уурхайн эздийг лус яагаад бна.манийгаа тэгвэл алагчлаад бна даа

64.119.22.139Зочин   • 4 сарын 16. 11 цаг 11 минут

Тийм ээ!!!

Шинэ мэдээ

 “Эрдэнэс алт ресурс”ХХК байгуулж, Д. Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томиллоо7 цаг 9 минутын өмнөМалчид, ард иргэдийн анхааралд7 цаг 16 минутын өмнө“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ7 цаг 29 минутын өмнөХиймэл оюун ухаант технологиор хангагдсан мотоцикль7 цаг 30 минутын өмнөХУРХИРАЛТЫГ зогсоох АРГУУД7 цаг 35 минутын өмнөШоронгоос оргосон эелдэг хулгайчийг хайж байна7 цаг 40 минутын өмнөXIX зууны сүүлчийн хүн таалал төгсөв7 цаг 45 минутын өмнөӨрхийн аж ахуйд зөгий үржүүлэх аргачлал7 цаг 50 минутын өмнөТа мөнгө угаах гэмт хэргээс сэрэмжилнэ үү!7 цаг 53 минутын өмнөБороонд дуртай хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байдаг 7 шалтгаан7 цаг 55 минутын өмнөЧухам үнэнийг зөвхөн зургаар...8 цагийн өмнөЭнэ онд 5000 өрхөд ипотекийн зээл олгоно8 цаг 5 минутын өмнөХар тамхи биедээ нуусан этгээдийг баривчилжээ8 цаг 10 минутын өмнөЗургаан настай Монгол хүү Жюү жицүгийн Дэлхийн аварга болжээ8 цаг 15 минутын өмнө"Зуучийн худалдаа, түүний төрөл, онцлог" сэдэвт сургалт8 цаг 16 минутын өмнөХүүхдийн эрүүл мэндэд чихэр хэрхэн нөлөөлдөг вэ?8 цаг 20 минутын өмнөХатан хаан 92 нас хүрлээ8 цаг 25 минутын өмнөАрхаг хууч өвчнийг эмгэн хумсны тусламжтай эмчилнэ8 цаг 30 минутын өмнөЭ.Цэрэн: Би хөөрхөн болж уу8 цаг 36 минутын өмнөИргэдийн гомдлын дагуу 40 гаруй нарс модыг тайрчээ8 цаг 40 минутын өмнөСогтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг8 цаг 50 минутын өмнөХувцасныхаа өнгийг хэрхэн тохируулж өмсөх вэ?8 цаг 55 минутын өмнөКейт Бекинсейл: Хайр сохор учраас л би хүү шигээ залууд дурласан байх9 цаг 1 минутын өмнөНүцгэн эр 4 хүнийг буудан хороожээ9 цаг 5 минутын өмнөСаудын Арабын аюулгүйн хүчнийхэн хааны ордны ойролцоох дроныг устгажээ9 цаг 10 минутын өмнө21-25 насны залуус таксинд явах нэрийдлээр дээрэм хийдэг байжээ9 цаг 15 минутын өмнөТатварын буцаан олголт авах эсэхээ ингэж шалгана уу9 цаг 20 минутын өмнөКофе зүрхэнд "тустай"9 цаг 25 минутын өмнөС.Баяр, Т.Ариунсан нарын бие мууджээ9 цаг 30 минутын өмнөИрина Шейк хуримын бөгжөө ГАЙХУУЛАВ9 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.