4-р сарын 16
10 цаг 01 минут

Турах гээд хичээсэн ч үр дүн гарахгүй байгаа бол ийм учиртай

Хоолны дэглэм, эрүүл хооллолт, дасгал сургуулилт, ичлэгийн хэмжээгээ тоолсон ч турахгүй байх үе зөндөө байдаг. Тэгвэл та би төгс галбиртай болж чадахгүй юм байна гэж битгий санаа зовоорой. Магадгүй таны таргалж буй шалтаан эрүүл мэндтэй тань холбоотой байж болох юм. Дараах шалтгаанаар таны жин хасагдахгүй байх магадлалтай учир анхараах хэрэгтэй шүү.
 
1 Дааврын өөрчлөлт
 
Амьдралын бүхий л явцад эмэгтэй хүний бие физиологи өөрчлөгдөж байдаг. Шилжилтийн нас, жирэмслэлт, төрөлт, цэвэршилтийн үе гээд энэ бүх зүйл дааврын өөрчлөлтөнд нөлөөлж бүсгүй та жин нэмэх магадлалтай болдог. Энэ нь хорвоогийн жам боловч тийм ч таатай зүйл биш билээ.
Нэгдүгээр алхам, Хэрвээ та спортоор хичээллэж байгаа бол бага багаар ачааллаа нэмэгдүүлээрэй. Залуу насанд тохирох дасгалууд 30, 40 гараад ирэхээр төдийлөн нэмэр болохгүй. Үүнээс гадна хичээллэж буй спортын төрлөө сөөлжих нь илүү үр дүнтэй. Нас ахих тусам илүү их хөдөлгөөн хэрэгтэй байдаг гэсэн дүрэм үйлчилнэ.
Хоёрдугаар алхам, Эмнэлэгийн байгууллагад хандаж өөрийн дааврын өөрчлөлтийг мэдэх хэрэгтэй ч хэтрүүлэх хэрэггүй.
 
2 Жимсэнд хэт их дурлах
 
Яагаад ч юм жимс төгс галбирт хамгийн хэрэгтэй зүйл мэт санагдаж байгаа биз? Харамсалтай нь жимс нь хүнсний ногооноос их илчлэгтэй, удаан шингэдэг бүтээгдэхүүн юм. Жимс нь их хэмжээний глюкоз, фруктоз, сахароз агуулдаг учир таны хэрэглэж буй илчлэгийн хэмжээнд нөлөөлдөг. Магадгүй таны жингийн илүүдэл хэт их жимс идсэнтэй холбоотой байж болох юм.
Нэгдүгээр алхам, Бялуу, шоколад гэх мэт эрүүл мэндэд хортой амттанг жимсээр сольж болно. Гэхдээ хэтрүүлж идэх хэрэггүй бөгөөд өдөрт багц гадил, нэг кг алим идэх нь таны галбирт муугаар нөлөөлнө.
Хоёрдугаар алхам, Жимс нь тэжээллэг чанар ихтэй. Ногоон алим, грейпфрут, анар болон хан боргоцойнд илчлэг хамгийн бага байдаг.
 
3 Эрүүл мэндийн асуудал
 
Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудах, өтгөн хатах, биед хорт бодис хуримтлагдах, бамбай булчирхайн өвчин зэргээс болж маш бага хэмжээний даавар ялгардаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж, илүүдэл жин үүсэх нөхцөл бүрддэг.
Нэгдүгээр алхам, Өөрийн биеийг сайн гэгч нь чагнаж, санааг тань зовоож байгаа зүйлүүдийг ажиглаарай.
Хоёрдугаар алхам, Мэргэжилтэнд яаралтай хандах хэрэгтэй бөгөөд тэд интернэтээс илүү таны оношийг тогтоож, асуудлыг шийдвэрлэхэд тусална. Өөрийгөө дур мэдэн эмчлэх гэсний хэрэггүй.
 
4 Эм хэрэглэх
 
Эмийн гаж нөлөө хэсэгт маш олон зүйл байдаг учир хүмүүс ихэнхидээ уншихгүй байхыг хичээдэг. Харин зарим нь эмийн давуу тал муу талаасаа их гэж боддог. Гэхдээ тайвшруулах үйлчилгээтэй эм, жирэмснээс хамгаалах эм, стеройд, бета-блокатор буюу зүрхний эм зэрэг нь илүүдэл жин үүсэхэд нөлөөлнө.
Нэгдүгээр алхам, Эм хэрэглэхийн өмнө гаж нөлөөг нь сайн унших хэрэгтэй бөгөөд эм хэрэглэж эхэлснээсээ хойш өөрийн биеийн байдлыг сайн ажиглах хэрэгтэй.
Хоёрдугаар алхам, Хэрвээ таны хэрэглэж буй эм галбирт тань сөрөг нөлөө үзүүлж байгааг ажиглавал шууд эмчид хандаж өөр эмээр сольж уух шаардлагатай. Өөрөө эмээ өөрчлөх эсвэл уухаа болих нь эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө.
 
5 Сэтгэл санааны их идэлт
 
Хэдийгээр сэтгэл зүйн өөрчлөлт мэт санагдаж байгаа ч таны галбирт илүү хурдан нөлөөлнө. Сэтгэл зүйн сэтгэл хөдлөлөө та идэх зүйлээр дардаг байж болох юм. Үүнд:
сайн ажилласны төлөө өөрийгөө шагнаж идэх
хоолтой холбогдолгүй амттан идэх хүсэл
сэтгэл санаа тайвшруулах: тод, амтлаг өнгөтэй зүйл нь таатай мэдрэмжийг төрүүлдэг.
Нэгдүгээр алхам, Таниас гэдэс тань хоол нэхээд байна уу толгой тань хоол нэхээд байна уу гэдгийг ялгаж сураарай. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг маш ихэээр идэхийг хүсээд байвал энэ өлссөн байдал биш бололтой.
Хоёрдугаар алхам, Хоолны оронд хэрэглэх өөр зүйл олох. Та хичнээн үгүй гэж хэлсэн ч хэзээ нэгэн өдөр тэсвэр алдах магадлалтай. Хоолны оронд гадуур алхах, усанд орох, зураг зурах, зурагт үзэх гэх мэт өөрийгөө саатуулах өөр зүйл хийх хэрэгтэй.
 
6 Стресс
 
Стресстэх нь турахад нөлөөлдөг хэмээн хүмүүс боддог ч заримдаа эсрэгээрээ байх магадлалтай. Стресст орох үед бие организм кортизол хэмээх дааврыг ихээр ялгаруулдаг бөгөөд энэ нь өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна. Энэ нь таны биед илчлэг, энерги хуримтлуулах нэг байгалийн арга юм.
Нэгдүгээр алхам, Тайвширч сурах хэрэгтэй бөгөөд өдөрт бага багаар амарч, таныг тайвшруулдаг зүйлийг хийх шаардлагатай.
Хоёрдугаар алхам, Мэргэжилтэнд хандсанаар таныг стресстүүлж буй шалтгааныг олох боломжтой. Тиймээс мэргэжлийн сэтгэл судлаачийг олох нь чухал.
 
7 Нойр дутуу явах
 
Дутуу нойртой явах нь жингийн илүүдэл үүсгэдэг гэдгийг бүхий л судалгаагаар батласан. "Mayo Clinic" Америкийн байгууллагын судалгаанаас харахад 6 болон түүнээс бага цаг унтдаг хүмүүс жилд дунджаар 5 кг нэмдэг гэнэ.
Нэгдүгээр алхам, Хэрвээ та интернэд орчинд өнгөрүүлэх цагаа багасгаж чадвал хангалттай унтах цагийг өөртөө гаргаж чадах болов уу.
Хоёрдугаар алхам, Тодорхой нэг цагт цагийн хуваарийн дагуу унтах хэрэгтэй. Та хэдий чинээ орой унтана, төдий чинээ унталт тань үр дүнгүй байх болно.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Дэлгэрсайхан: ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар найман вагон зориудаар унагасан25 минут 24 секундын өмнөСуулгалт өвчин нялхсын эндэгдлийн гол шалтгаан болж байна26 минут 46 секундын өмнөФото: Токиогийн загварын долоо хоногийн өвөрмөц хувцаслалтууд31 минут 46 секундын өмнөСи Жиньпин 2019 онд ОХУ-д төрийн айлчлал хийнэ36 минут 46 секундын өмнөЁс суртахууны нэрт философичид41 минут 46 секундын өмнө“Торгоны зам” ралли Орос, Монгол, Хятадын нутагт болно46 минут 46 секундын өмнө“Benetton” брэндийг үүсгэн байгуулагчдын нэг таалал төгсжээ51 минут 46 секундын өмнөУнгарын Ерөнхий сайд хирс үрчилж авчээ56 минут 46 секундын өмнөДэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017, 2018 оны огцом буурчээ1 цаг 2 минутын өмнөМогойн хор цусанд орвол юу болдог вэ1 цаг 7 минутын өмнөИх Британийн “Төмөр Хатагтай” Маргарет Тетчер1 цаг 12 минутын өмнөТанд ямар санагдаж байна вэ: Хүнд төвөг удахгүй байх1 цаг 15 минутын өмнөТунис болон Франц улс хамтын ажиллагааны конвенц байгуулжээ1 цаг 17 минутын өмнөХүүхэддээ заавал хийж өгөх ХАМГИЙН ТЭЖЭЭЛЛЭГ 20 хоол1 цаг 22 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хүйсийн найман нуур1 цаг 27 минутын өмнөЗалуучууд судлал - Хөгжлийн үйлчилгээ эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа1 цаг 29 минутын өмнөХарри, Меганы дараагийн зогсоол ФИЖИ УЛС1 цаг 32 минутын өмнөДундговийн түүхэнд анх удаа хээрийн түймэр гарлаа1 цаг 37 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр сургуулийн цогцолбор барих газрыг чөлөөллөө1 цаг 42 минутын өмнөПоп дива Б.Сарантуяа өнгө ялгарч явна1 цаг 47 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд1 цаг 52 минутын өмнөСелфидэх гэж байгаад хоёр хүн амиа алджээ1 цаг 57 минутын өмнөАНУ гэрээнээс гарахын өмнө ОХУ-тай зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байна2 цаг 2 минутын өмнөТэнгисийг эзэгнэгч Мокин омгийнхон...2 цаг 7 минутын өмнөПанмүнжом тосгоныг зэр зэвсэг болон хамгаалалтын постуудаас ангижруулна2 цаг 12 минутын өмнөАмжилттай бизнесмэнүүд өглөөг хэрхэн угтдаг вэ2 цаг 17 минутын өмнөХятадын тэнгэрт үзэгдсэн хиймэл сарны нууц2 цаг 22 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газрыг чөлөөллөө2 цаг 27 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хүйс цэг2 цаг 32 минутын өмнөЗГХЭГ-ын дарга 25 сая ам.долларын нүүрсний хулгайчийг нэрлэсэн үү2 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.