4-р сарын 16
15 цаг 30 минут

Бичил уурхайчид зөвлөлдөв 

Баянхонгор аймгийн Баянхонгор хотноо "Бичил уурхайн зөвлөлгөөн" боллоо. Тус зөвөлгөөнд Ашигт малтмал газрын тосны газар, Тогтвортой бичил уурхай төсөл, аймгийн болон 11 сумын удирдлагууд, холбогдох албад, сумдын байгаль орчны байцаагч, бичил уурхайчид зэрэг 100 шахам төлөөлөгч оролцсон байна. Тус аймагт зохион байгуулалтад орсон есөн ТББ-ын 800 орчим бичил уурхайчин, говийн сумдад мөн тооны ХАМО иргэд ажиллаж байгаа аж. 

Тус аймгийн удирдлагууд хувиараа ашигт малтмал олборлогч/ХАМО/ иргэдийг дэмжиж ажиллах ч, тоог нь тодорхой хэмжээнээс хэтрүүлэхгүй байх зохицуулалт хэрэгтэй гэдэг бодлогыг Баянхонгор аймагт барьж байгаа аж. Өөрөөр хэлбэл ажилгүй иргэдээ бичил уурхайчид болгох биш мэргэжлийн чиг баримжаа олгож, ажлын байраар хангах нь чухал гэж үзжээ.

Тус аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 52.100 хүн байгаагийн 41 мянга орчим нь тогтмол ажилтай бөгөөд 10 мянга гаруй нь ажил эрхэлдэггүй. ХАМО 800 гаруй иргэн ажилгүй гэх ангилалд багтаж байгааг өөрчилж, албан ёсны ажилтай гэх ангилалд бүртгүүлэх боломжийг олгох талаар энэ үеэр ярилцсан байна. Цаашид орон нутгийн зүгээс бичил уурхайн эрхзүйн орчны талаар таниулах, чадавхийг бий болгох ажил, уялдаа холбоог сайжруулж, алслагдсан бичил уурхайнханд төрийн үйлчилгээг хүргэх, үлгэр жишээ болохуйцаар нөхөн сэргээлтийг 9 га талбайд гүйцэтгүүлэх, алт борлуулах нэг цэгийн үйлчилгээг бий болгох зэрэг ажлыг хийх юм байна.  

Дашрамд дуулгахад, 2000 онд 2.6 сая мал тоолуулж байсан Баянхонгор аймаг тэр өвлийн зудад нийт малын 3/4 хувь буюу 2 сая шахам нь хорогдож, малчид орлогын эх үүсвэргүй болсноор хувиараа алт олборлогч иргэдийн тоог огцом нэмэгдүүлсэн гэдэг. Тухайн үед хувиараа ашигт малтмал олборлоход нийгэм, хууль эрхзүйн орчин учир дутагдалтай байсан ч Баян-Овоо, Бөмбөгөр, Баянговь, Жаргалант, Галуут, Баянлиг, Шинэжинст, Заг, Баян-Өндөр, Баянцагаан, Өлзийт зэрэг сумын нутагт ХАМО иргэний тоо 10 мянга гаруй болтол олширч байсан байна.

Харин 2007 оноос "Тогтвортой бичил уурхай" төсөл хэрэгжсэнээр 2008 онд Жаргалант сумд анхлан бичил уурхай эрхлэгчдийг зохион байгуулалтад оруулан ажиллуулж эхэлснээр нинжа гэх нэр томъёо "түүх" болсон гэнэ. Төсөл хэрэгжсэнээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хуулийн хүрэээд зохион байгуулалттай ажиллаж эхэлсэн нь эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн асуудлыг шийдэхэд ч дөхөм болж, хариуцлагатай бичил уурхайчид болсон байна. 

Н.Заяа

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

27.123.212.132Ninja   • 4 сарын 16. 16 цаг 11 минут

Ninja

Шинэ мэдээ

Улаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө7 сар 22. 14:08Нагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31Сүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ7 сар 22. 11:10К.Мбаппе: Зургаан настайгаасаа дэлхийн аварга болохыг мөрөөдсөн7 сар 22. 11:08“Нүүдэлчин Монгол” наадмыг 8–р сард Хүй Долоон Худагт зохион байгуулна7 сар 22. 10:53Дэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан7 сар 22. 10:50Монголын бодибилдингчид Хятадын гранпригаас дөрвөн медальтай7 сар 22. 10:45Та үүнийг мэдэхүү: Галбын говь7 сар 22. 10:27Сонирхогчдын Сүмогийн Азийн АШТ, Залуучуудын ДАШТ-үүдэд амжилттай оролцож байна7 сар 22. 10:25Та үүнийг мэдэх үү: БҮРДЭНЭ БУЛАГ7 сар 22. 10:04Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.