4-р сарын 16
15 цаг 45 минут

Д.Хаянхярваа: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох нь зүйтэй

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн /2018.04.16/-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүн, явцыг хэлэлцэв. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан тайлан болон Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Дэд дарга Б.Саранчимэг, Бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

ЗГХЭГ-ын танилцуулснаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 35-40 хувьтай байна. Бүлгийн гишүүд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар нухацтай ярилцав.

Энэ хүрээнд гишүүдийн зүгээс тодорхой асуудлыг хөндсөн байна. Нэгдүгээрт, эдийн засаг өсөлттэй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн өсөлт айл өрх, иргэн бүрт бодитой хүрч байгаа эсэхэд санал бодлоо солилцов. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс 2020 он гэхэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийднэ гэсэн амлалт өгсөн. Энэ дагуу боловсролын салбарт баригдах объектын ажлыг эхлүүлэхэд нийслэл хотын хэмжээнд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байна. Үүнийг яаралтай шийдэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлсэн байна. Тиймээс үдээс хойшхи бүлгийн хуралдаанд нийслэлийн удирдлагуудыг оролцуулахаар боллоо.

Урин дулааны цагт ч утааг мартахгүйгээр Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлуудад анхаарал хандуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцэв. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн зүгээс “Сүүлийн жилүүдэд төрийн албаны нэр хүнд унаж байна. Төрийн албаны дунд, доод шатанд ажил явахгүй байна. Тиймээс шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш яам, Тамгын газарт төрийн албаны халаа сэлгээ хийсэн эсэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварын тухай ирэх долоо хоногт ярилцахаар боллоо. 

УИХ-ын гишүүний сахилга хариуцлага, ёсзүйтэй холбоотой асуудлыг ч бүлгийн хуралдаанаар авч үзэх ёстой гэж гишүүдийн зүгээс үзжээ. Тиймээс намын дотоод асуудлын хүрээнд ирэх долоо хоногт ярилцахаар боллоо.

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та хувь гишүүний хувьд хүүхдийн мөнгөний асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засаг өсөлттэй байгаа боловч Монгол Улсын урьд өмнө нь хуримтлагдсан өр авлага их байгаа. Олон улсын валютын сантай тохиролцсон хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох байсныг Засгийн газар ярилцсаны үндсэнд 80 хувьд хүргэсэн. Би хувь гишүүнийхээ хувьд хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоод явах нь зүйтэй гэж үзэж байгаа. 

-Оюутолгой, Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Хэзээ шалгалт дуусч, мэдээллээ өгөх вэ? 

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой болон Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногоос ажилдаа орно. Тодорхой хугацаанд ажиллаж, шаардлагатай тохиолдолд байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дүнгээ танилцуулна. 

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нэр, нөлөө бүхий хэд хэдэн хүнийг шалгаж байгаа. Хүмүүс эерэг, сөрөг янз бүрээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ талд та ямар байр суурьтай байна вэ? 

-Би өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэмжсэн хүний нэг гэдгээ ярьсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдснаар Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн нь бодит үнэн. Гэрээтэй холбоотой засч сайжруулах зүйлс бий. Оюутолгойн гэрээ зурагдсанаас Монголчуудын аж амьдрал доройтсон юм биш. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж эдийн засгийн хүндрэлд орсон гэж боддог. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Урд хөршийн зүгээс манай улстай бүх чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байна. Гол нь дотооддоо бодлогоо зөв тодорхойлох асуудал байна гэсэн байна.  Монголчуудын хувьд түүхэндээ анх удаа дэлхийн хэмжээний том гэрээ хэлцлийг анх удаагаа хийсэн нь Оюутолгойн гэрээ юм. Үүнд алдаа, оноо гарсан зүйл бий. Гэхдээ энэ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж чадсан. Хууль хүчний байгууллага энэ асуудлаар шалгаж байгаа эрхмүүдийг зөв шударга шалгаад, мэдээллээ ойрын хугацаанд өгөх байх гэж найдаж байгаа. Ер нь олон жил төрийн албанд ажиллаж том шийдвэр гаргахын төлөө ажиллаж ирсэн хүмүүсээ нам, эвсэл холбоо гэхгүйгээр буруу талаас нь хэмлэж ярихаасаа илүүтэй зөв зүйтэй шийдэл гаргаасай билээ. Алдаа, оноо юунд байв гэдгийг эргэцүүлэх боломж олгоосой гэж би хувьдаа хүсч байна.

Б.Анир 

39
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

39 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.99.226Зочин   • 4 сарын 24. 8 цаг 54 минут

20000 төгрөгийг задгай мөнгө шиг ойлгодог хүмүүсийн хүүхдэд үнэхээр хэрэггүй биз дээ. Энэ олгохгүй байгаа мөнгө чинь улсын дүнгээр 17 тэрбум болж байгаа. Үүгээр гэр хороололд 10 цэцэрлэг барих мөнгө шүү дээ. Үүнийг л төсвийн зөв оновчтой хуваарилалт гэдэг юм.

84.181.184.175Эрдэнэ   • 4 сарын 24. 5 цаг 08 минут

Оюутолгойгоос хахууль авсан гишүүдийн нэг дээ.

64.119.26.187zochin   • 4 сарын 22. 22 цаг 56 минут

za tegeed egch chdahgui bol duugai l bolchih, yamar huuhed burt aytaikhan heden pampers, unetei savtai suu avchih mungiig ny egchij chadaj baigaa bish, zev yavsan bol enenees ihiig hurteh erhtei huuhduud shuu, daanch hulgaich nariin garaar orood Mongolchuud maan hog tuuj evs ideh dehej baina. 20,000 bol ta narii udiin hoolnii munge shuu dee

66.181.176.117Зочин   • 4 сарын 22. 12 цаг 41 минут

Баячууд өөрсдөө авахгүй гэсэн өргөдөл өгөөд л болоош дээ Өргөдөл өгөөгүй хүний хүүхдэд 20 .000 өгөө . Шийдэхэд амархан ш дээ .

202.179.31.34Зочин   • 4 сарын 22. 9 цаг 12 минут

nam nam gej guihee odoo boliochee arai l bna shuu huduu sumand bol bur arai denduu uls turjij namaaraa taltsdag duuldah um neg zahirgaan dor neg shiideltei baij mongolchuud umand hurdeg tuuhiin surgamjuud bidend bii namaar huvaagdaj neg negnee hemlehee zogsooj ajillah heregtei

202.70.34.98Зочин   • 4 сарын 20. 8 цаг 58 минут

huuhdiin mongo bol jijig asuudal sh dee gehedee mongolchuudiin amidral huuhdiin mongon deer togtoj bgaa shuu odoohon doo naadah chin sur badruulaad bh asuudal bish ee ogoh l heregtei mongol ulsiin baylag bol ene baitugai ard tumniig tejeen uunii orond delhiid baihgui ondor banknii zeeliin huu gee buulga ard tumen chin zeeliin huu tolsoor duuslaa deer n ene bodit bish barilgiin oron suutsnii unee buulga dorvon engiin hana bosgoch ood ondor uneer shahaj trumniig alahaa boli

66.181.160.31Зочин   • 4 сарын 20. 8 цаг 13 минут

20 onii songuuliin umnu ediin zasag sergelee geed 100% uguh shiidver gargaj onoo avah nuuts huzur ni medej baina.Bohir ulstur

203.91.117.8 хэсэг иргэд   • 4 сарын 19. 9 цаг 01 минут

нийтэд нь өгөх шаардлагагүй л дээ ялангүяа дэд сайдаас дээш албан тушаалтнууд болон гадаадад оффшор данстай эрхмүүдийн хүүхдэд , агентлагийн дарга нарын хүүхдэд хүүхдийн мөнгө өгөх ямарч шаардлагагүй байхгүй шүү дээ

203.91.117.8Зочин   • 4 сарын 19. 8 цаг 48 минут

ялгавартай өгөх хэрэгтэй эсвэл зөвхөн малчдын хүүхдэд өг

103.87.255.66Зочин   • 4 сарын 18. 12 цаг 50 минут

Хүүхдийн мөнгийг ялгавартай өгөх гээд байгаа юм бол дээд албан тушаалтай өөрсдийнхөө хүхдүүдийг л хасчих л даа аягүй бол өөрсдийх нь хүүхдүүд мөнгөнд орчихсон ядарсан нэгнийх нь ороогүй л явж байгаа байх шүү

103.87.255.66Зочин   • 4 сарын 18. 12 цаг 48 минут

Чи одоо зөв хүнд өг энэ тэр гээд юу бичээд байгаа юм бэ хүүхэд одоо зөв хүн буруу хүнээс төрсөн гэж ялгаварлагдах болж байна уу

182.160.36.223Зочин   • 4 сарын 18. 12 цаг 21 минут

Хүүхдийн мөнгийг ялгавартай өгөх нь зөв.Заавал аманд нь зүгээр юм өгөх шаардлага байна уу? Ээж,аав нь бага ч гэсэн ажил хийл дээ Тэгээд өгсөн мөнгөөр нь маш ядуу гээд уугаад байдаг гээ биз дээ. аль болох амьдрах сэтгэлтэй зөв хүнд л өгөөд нийтээр нь олгох албагүй

122.201.25.46Зочин   • 4 сарын 18. 10 цаг 19 минут

yagaad huuhduudiig yalgaad bgaa yum be bugd tegsh erhtei avah heregtei 20%d yamar huuhduudiig oruulaad bgaag oilgohgui bna 20000tugrugnii heruul hiij baihaar uls oron ard tumnee luivardsan offshordson mungutei hulgaichiddaa shiitgeed ulsaa hugjuulj ard tumniihee amidraliig deeshluulehed anhaaraachee

112.72.14.121Зочин   • 4 сарын 17. 8 цаг 36 минут

vldsen 20% ni hen yum be,,,20 000 tug.g hvvhed bvrt uguhduu yamar haram yumbee.malnuud..uursduu offshordood...hvvhdiig yalgahaa boliocheeee.nohodoo

45.117.35.4Зочин   • 4 сарын 17. 0 цаг 45 минут

Үлдсэн 20% нь хүүхэд биш юм уу. Үндсэн хууль зөрчөөд байгаагаа юу гэж тайлбарлах вэ. Хүүхдүүдийг төрөөс ялгаварлан гадуурхаж байгааг юу гэж ойлгох вэ. Эсвэл 100%, үгүй бол олгохгүй байх ёстой

202.179.25.20zochin   • 4 сарын 16. 22 цаг 52 минут

MAN-N pyaldaga sait hunii ug bitgii ustgaad bgaarai Mataraa umuuruud bgaa yumuu

66.181.190.222Зочин   • 4 сарын 16. 22 цаг 36 минут

Бадамжунай хулгайчийг баривал эрдэнэтийн юм тодорхой болно

27.123.212.137Зочин   • 4 сарын 16. 21 цаг 03 минут

hachin muuhai hun bas baihiim daa....ene doldoig yriad ehleheer dotor muuhairaad ogiulaad undgiim daa

66.181.185.106Зочин   • 4 сарын 16. 20 цаг 58 минут

МАНАЙ АУГАА ИХ УДИРДАГЧ АСАН ШУДАРГА ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН НАЙМААГ ЖИНХЭНЭ НОМ ДҮРМЭНД ОРУУЛЖ ХӨГЖҮҮЛСЭН М. ЭНХБОЛД ТОЛГОЙТОЙ НАМ ДАМНАСАН ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД, УЛААН ЛУЙВАРЧИД ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ НЭРЭЭР ХУУЛИЙН БҮХ БАЙГУУЛЛАГАД ӨӨРСДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ХУВАЛЗНУУДААР ДҮҮРГЭЖ, ДЭЭРЭМ, ТОНУУЛ, ЛУЙВАР, ХУЛГАЙГАА ХИЙЖ МОНГОЛ УЛСЫГ АРД ОЛОНТОЙ НЬ СҮРҮҮЛЖ, МӨХҮҮЛЖ ДУУСЛАА

66.181.185.106Зочин   • 4 сарын 16. 20 цаг 56 минут

АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯДУУ БАЙГАА НЬ ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧДЫН ТҮМЭН БУРУУ. ГАЗРЫН ДООРХИ ОЛОН ТӨРЛИЙН БАЯЛАГАТАЙ, ХҮН АМЫНХАА ТООНООС ОЛОН ДАХИН ИХ ТООНЫ МАЛТАЙ, ДЭЛХИЙД ДЭЭГҮҮР БИЧИГДЭХ ГАЗАР НУТАГТАЙ БИД. ГЭТЭЛ АРАБЫН ОРНУУД ГАНЦХАН ГАЗРЫН ТОСТОЙ, ХҮН АМ ОЛОН, ГАЗАР НУТАГ БАГАТАЙ ЯАЖ АМЬДАРЧ БАЙНА. ХАРЬЦУУЛААД ҮЗ.

112.72.14.97Зочин   • 4 сарын 16. 20 цаг 54 минут

vldsen 20 huvi ni yahiin.hvvhed bishvv

202.9.40.44Үнэн   • 4 сарын 16. 19 цаг 47 минут

Наад шоронд орсон Баярцогт, С.Баяр, Сайханбилэг нараас 9 сая долларыг нь авахад 100% хүүхдүүдэд мөнгө өгдөг болно шүү дээ. Тэд хүүхдүүдийн чинь мөнгийг аваад АНУ-д өөртөө хаус аваад байгааг ойлгохгүй байна уу?

202.72.245.165Зочин   • 4 сарын 16. 19 цаг 30 минут

Пялдага шаажээ байх шив дээ

66.181.185.106Зочин   • 4 сарын 16. 20 цаг 03 минут

ОРОСУУД ОЮУТОЛГОЙГООС ХАМААГҮЙ ЖИЖИГХЭН ЭРДЭНЭТИЙН УУРХАЙГ АШИГЛАХДАА БҮХЭЛ БҮТЭН ЭРДЭНЭТ ХОТ БАЙГУУЛЖ БҮХЭЛ БҮТЭН ҮЕИЙГ СОЁЛ, БОЛОВСРОЛ, ЭДИЙН ЗАСАГ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖСАН МОНГОЛ УЛСЫН ГУРАВДАГЧ ХОТЫГ БАРЬЖ БОСГОЖ ӨГСӨН. ГЭТЭЛ ОЮУТОЛГОЙД ЮУ БАРИГДАЖ БАЙНА, ХЭДЭН СЭНДВИЧЭН САРАЙНУУД Л БАЙНА. ИНГЭЖ БИДНИЙГ ЛУЙВАРДАЖ ХУЛХИДАЖ БАЙНА. С.БАЯР, С.БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫГ ХАТУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ 3 ХУЛГАЙЧ ХАХУУЛЬ АВСАН НЬ ТОДОРХОЙ ТУЛ МАНАЙ УЛСАД МАШ АШИГГҮЙ ХИЙГДСЭН ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ.

203.91.117.8Зочин   • 4 сарын 16. 18 цаг 33 минут

ялгавартай өгөх хэрэгтэй эсвэл зөвхөн малчдын хүүхдэд өг

202.9.47.177Зочин   • 4 сарын 16. 17 цаг 49 минут

100 huvi ogoh heregtei.... harin sanalaaraa tatgalzval asramjiin gazart san uusgej 18 hurhed ni hadgalamj bolgoj ogoh heregtei

203.91.117.8Зочин   • 4 сарын 16. 18 цаг 31 минут

айлын гэр ухдаг Батүүлээс хшолгүй дэ:р л дээ

112.72.14.43иргэн   • 4 сарын 16. 17 цаг 42 минут

МАН яасан идэж ууж ханаж цададгүй сэвснүүд вэ? ЭНХБОЛД хулгайч зайлаач ээ???????? танай нам ёстой юуч хийж чадахгүй лаларууд юм даа??? хүүхэд шиг юм яриад бүр гутаж бна? тэр дорвол өвгөнтын архичид архиа уунгаа энэ ажилыг хийнэ дээ??????

202.179.25.24ЛАМ БӨӨ   • 4 сарын 16. 17 цаг 40 минут

ХОНГОРЫГ ХОРДУУЛАГЧ ХАЯНХЯРВАА ТҮҮНИЙГ ӨМГӨӨЛӨГЧ УЛААН ХАМГААЛАГЧ С.БАЯР ХУЛГАЙЧУУД ТА НАР ХҮНИЙ ХИЙСНИЙГ ӨӨРИЙН БОЛГОДОГ ХУЛГАЙЧУУД.60 ТЭРБУМААР БОССОН СААЛЫН ҮНЭЭ САЙД НЭРТЭЙ ӨЛӨВ ДӨЛӨВ ГЭЖ ДЭЛ СУЛ ЮУ БАЙНА БҮГДИЙ НЬ БАЙГАА ХУГАЦААНДАА ХУСАХ ТӨЛӨВЛӨГӨӨТӨЙ ХУЛГАЙЧУУД ТА НАР САЙН ДУРААРАА ОГЦОРЧИХВОЛ ҮЙМЭЭН САМУУН ГАРАХГҮЙГЭЭР УЛС ОРОН АРД ТҮМЭН АМАР ТАЙВАН БАЙХ БОЛНО. АЛУУРЧИН АВЛИГАЧ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ МАН СӨНӨТҮГЭЙ.****** ИДЭЭСЭЙ.ГЭР БҮЛИЙ НЬ ЦУС НӨЖТӨЙ МӨНГӨ НЬ ХОРДУУЛЖ АЛААСАЙ.ҮР ХҮҮХДИЙ НЬ ҮХЭЛ ҮРГЭЛЖ ДАГААРАЙ.

112.72.14.43ХУЦ   • 4 сарын 16. 17 цаг 35 минут

хаянхярваа чи юу гэж худлаа хуцаад байгаа юм? хаана хүүхэдын мөнгө өгөөд байгаам? огч болоод байсан юмыг больуулаад одоо юу хуцдаг юм? боль чи муу хулгайч та нар бүгдыг ** МАН ** ** ШОРОН ХҮЛЭЭЖ БГАА,,,,,,,,

103.57.95.160иргэн   • 4 сарын 16. 17 цаг 29 минут

Хүүхдийн мөнгийг өгвөл 100 хувь өг, өгч чадахгүй бол бүүр больчих?! Ямхр албатай биш?! Хүүхдээ хооллож, хувцаслаж чадахгүй бол хүүхэд цувуулахаа л брлихгүй юү

64.62.232.49Зочин   • 4 сарын 16. 17 цаг 05 минут

зүгээр бүх хүүхдэд өгөхөөр хуулиа гаргаачээ. Тэгээд авах нь авна, авахгүй нь дансандаа байж байна биз

43.228.131.229Зочин   • 4 сарын 16. 16 цаг 47 минут

Хүүхдийн мөнгө хүүхдийн мөнгө гээд хөгийн жижигхээн юм ярих юм энэ хулгайч дандаа.100 төгрөгний модтой чихрээр л манийгаа хуурах гээд байх юм .

103.212.119.107хүүхэд   • 4 сарын 16. 16 цаг 43 минут

Хаянхүүр хүүхэдгүй хүүрүү

180.149.78.99Зочин   • 4 сарын 16. 16 цаг 20 минут

huuhduudig yalgavarlahaa boli ! budaa agshaagch, TV-tei gd bayan ailiin huuhdin toond oruulj hasaj bgaa chin shudraga bus shudee luivarchidaa

66.181.179.188зочин   • 4 сарын 16. 16 цаг 20 минут

Нөгөө ОУВС гийн дохио зангаанаас гарахгүй 2020 он хүргэх юм байна. 80 хувь 100 хувь ялгаа юу байна. Халамж биш шүү дээ. Нөгөө эмэгтэй гишүүд үгээ хэлэхгүй яасан. Жендэр гэхээр ярьдаг юм уу. 81 дэхь хүүхэд хохирч байна. Үндсэн хуулиас давсан ОУВС байдаг юм уу. Нөхөж олгоно гэсэн үнэн үү. Бид ирээдүйгээ өрөнд оруулж амь зууж байж тэднээс мөнгө харамладаг утгагүй.

64.119.21.228Зочин   • 4 сарын 16. 16 цаг 09 минут

Xyyxdyydiin yalgavarlan gaduurxdag kommunistuud6

202.179.26.222Зочин   • 4 сарын 16. 15 цаг 55 минут

zygeer 100 huvi ogchoochde hudlaa pyldaga tsarailsan pik

66.181.185.106Зочин   • 4 сарын 16. 20 цаг 04 минут

ОРОСУУД ОЮУТОЛГОЙГООС ХАМААГҮЙ ЖИЖИГХЭН ЭРДЭНЭТИЙН УУРХАЙГ АШИГЛАХДАА БҮХЭЛ БҮТЭН ЭРДЭНЭТ ХОТ БАЙГУУЛЖ БҮХЭЛ БҮТЭН ҮЕИЙГ СОЁЛ, БОЛОВСРОЛ, ЭДИЙН ЗАСАГ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖСАН МОНГОЛ УЛСЫН ГУРАВДАГЧ ХОТЫГ БАРЬЖ БОСГОЖ ӨГСӨН. ГЭТЭЛ ОЮУТОЛГОЙД ЮУ БАРИГДАЖ БАЙНА, ХЭДЭН СЭНДВИЧЭН САРАЙНУУД Л БАЙНА. ИНГЭЖ БИДНИЙГ ЛУЙВАРДАЖ ХУЛХИДАЖ БАЙНА. С.БАЯР, С.БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫГ ХАТУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ 3 ХУЛГАЙЧ ХАХУУЛЬ АВСАН НЬ ТОДОРХОЙ ТУЛ МАНАЙ УЛСАД МАШ АШИГГҮЙ ХИЙГДСЭН ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ.

Шинэ мэдээ

Газар тариалангийн бүс нутгаар 25-33 мм цас оржээ13 минут 43 секундын өмнөДуучин Наки: Би Монголын Лучано Павароти болохгүй л юм бол ингэж байгаад яах вэ дээ13 минут 43 секундын өмнөСпортын хорхойтнууд 17 настай нэгэн бүсгүйг онцолж байна18 минут 43 секундын өмнөХятадын шоронгоос хэрэглэгчдэд хүрдэг сармис23 минут 43 секундын өмнөФан Бин Бин хоригдож байна28 минут 43 секундын өмнөТа үүнийг мэдэх үү: Сүм хөх бүрд33 минут 43 секундын өмнөДэлхийд 300 сая гаруй хүүхэд сургууль завсарджээ38 минут 43 секундын өмнөИдээ ундааны соёл /Үргэлжлэл/43 минут 43 секундын өмнөХуулийн хэрэгжилт 2 арга хэмжээ эхэллээ48 минут 43 секундын өмнөУриалга53 минут 43 секундын өмнөЦ.Болорчулуун: Яамны зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна58 минут 43 секундын өмнөДөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийнэ58 минут 43 секундын өмнөАйлчлал: МУ-ын Засгийн газраас шуурганд өртсөн АНУ-ын иргэдэд 100 мянган ам.долларын эд материалын тусламж үзүүллээ1 цаг 4 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Суварга хайрхан1 цаг 9 минутын өмнө“Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ”1 цаг 14 минутын өмнөГоломт банкны дотоод аудитын үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрлээ1 цаг 19 минутын өмнөГлэнн Вэйс “Эмми”-ийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ1 цаг 24 минутын өмнөСурвалжлага: Монголчуудын эко хүнсний боломжийг илтгэсэн “Намрын ногоон өдрүүд”1 цаг 27 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл хуралдана1 цаг 29 минутын өмнөА.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой1 цаг 34 минутын өмнөҮерийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна1 цаг 39 минутын өмнөХоригдлуудын хөдөлмөрийг ашиглаж ашиг олдог компаниудын булхай илчлэгджээ1 цаг 44 минутын өмнөСанваартан барьцаалагдсан гэж мэдэгджээ1 цаг 49 минутын өмнөБрижит Макрон кинонд тоглолоо1 цаг 54 минутын өмнөМүн: Бид цөмийн заналхийллээс ангид, энх амгалан улс орныг хойч үедээ өвлүүлнэ1 цаг 59 минутын өмнөМонголын бөхийн өргөөг барих санхүүжилтийг босгосон түүх2 цаг 4 минутын өмнөХоёр Солонгосын удирдагчдад Засгийн газар баяр хүргэв2 цаг 9 минутын өмнөОХУ-ын Төрийн думын таван гишүүнийг шалгана2 цаг 14 минутын өмнөСахарын цөлд хана хэрэм босгох тухай Д.Трампын хүсэл шүүмжлүүлжээ2 цаг 19 минутын өмнөБаяраагийн Халиунаа аваргын алтан медалийн төлөө барилдана2 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.