4-р сарын 16
15 цаг 49 минут

2500 гаруй сурагчийг хамруулсан “Шинэ алхам” арга хэмжээ зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлан зохион байгуулдаг “Шинэ алхам” хөтөлбөр өчигдөр тав дахь жилдээ боллоо. Ерөнхий боловсролын сургуулиа төгсч, амьдралдаа нэгэн шинэ алхамыг хийх гэж буй залууст улсын шалгалтаа амжилттай өгөх,  мэргэжлээ зөв сонгож, хүссэн сургуульдаа элсэхэд уг хөтөлбөр томоохон дэмжлэг болдог юм.

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханы Ерөнхий боловсролын сургууль төгсч буй 2500 гаруй сурагчийг хамруулсан арга хэмжээг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хамтран зохион байгуулав. Энэ үеэр хүүхэд бүрт уламжлал ёсоор “Шинэ алхам 2018” номыг бэлэглэлээ. Уг номонд өнгөрсөн оны 3 жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын тест болон мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Монгол Улсад ойрын жилүүдэд ямар мэргэжил илүү эрэлттэй байх, тухайн сонгосон мэргэжлийн ажлын байрны хүрэлцээ хэр байх талаар заавар зөвлөмж багтжээ.

“Шинэ алхам” арга хэмжээний үеэр дүүргийнхээ нийт дунд сургуулиа төгсч буй залууст хандан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Сонгинохайрхан дүүргийн залуучууд дэлхийн хэмжээнд өрсөлдөх ёстой гэж би боддог. Иймээс дэмжиж “Шинэ алхам”-ыг эхлүүлсэн. Монгол Улсад та бүхний хүч хэрэгтэй байна. Тиймээс улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө одооноос эхлэн та бүхэн сурч, боловсрох хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн иргэд дэлхийд мэдлэг чадвараараа өрсөлдөх ёстой гэсэн амбиц надад байдаг” хэмээв. Мөн тэрбээр энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт талархсанаа илэрхийлсэн юм.

Д.Сумъяабазар гишүүн арга хэмжээний үеэр дүүргийн 24 дунд сургуулийн амжилттай суралцаж, анги хамт олноо манлайлсан 40 сурагчийг өөрийн нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид амралтын нэг өдрөө урлагийн тоглолт үзэж,  зөв амьдрах, аав ээжийгээ хайрлаж, ачийг нь хариулах тухай ухаарлын лекц сонсон, мөн БСШУСЯ-ны мэргэжилтний өгсөн “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар мэдээллийг авч сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрүүллээ.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Жүдо Азийн АШТ: О.Ууганбаатар, Ц.Цогтбаатар нар Азийн аварга боллоо7 цаг 38 минутын өмнөЖүдо Азийн АШТ /ШУУД/9 цаг 10 минутын өмнөСонирхогчдын боксын Азийн АШТ /ШУУД/4 сар 21. 19:51Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?4 сар 21. 15:00Адель нөхрөөсөө салж, ганц бие ээж боллоо4 сар 21. 14:45Ирэх пүрэв гарагийн өглөө зам хаагдах тул зорчигчид нисэх буудал руу эрт очино уу4 сар 21. 14:30Хойд Солонгосын ЭСЯ-руу дайрсан этгээдүүдийн нэгийг баривчилжээ4 сар 21. 14:15Ам цангах нь заримдаа өвчний шинж тэмдэг байдаг4 сар 21. 14:00Та нөхрөө алдах гэж байгаа юм биш биз4 сар 21. 13:30КИВИ, ГУРИЛ, НОГООН ЦАЙГААР арьсаа цайруулах зөвлөгөө4 сар 21. 13:00Замын цагдаагийн гүүрэн гарц энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно4 сар 21. 12:30Дуу чимээ бидний амьдралд4 сар 21. 12:15Зэрлэг нэрсний залуужуулах чадал4 сар 21. 12:00Иргэншил солино гэдэг өнгөцхөн хэрэг огт биш4 сар 21. 11:30Хүүхдээ хорьж, хүчирхийлдэг байсан эцэг, эхэд 25 жилийн ял оноолоо4 сар 21. 11:15Өнөөдрийн зурхай4 сар 21. 11:00Цаг агаарын мэдээ4 сар 21. 10:00Налайхын уурхайд осол гарч, гурван хүн амиа алдлаа4 сар 21. 9:24Боксын Азийн АШТ: Өнөөдөр Э.Цэндбаатар тэргүүтэй 5 тулаанч ялалт байгууллаа4 сар 20. 23:13Жүдо Азийн АШТ: Эхний өдөр нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ4 сар 20. 22:58Жюү жицүгийн хоёр өсвөрийн тамирчин медалийн тавцанд зогслоо4 сар 20. 18:53Зүгээр сууж байхад чинь ч таны бүтээл Amlilt.com сайтад зарагдаж та орлого олно4 сар 20. 18:32Венесуэл улс "Роснефть" компанийн тусламжтайгаар хориг арга хэмжээг тойрон гарч байна4 сар 20. 15:00АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 14:55Дэлхийн хамгийн үнэтэй галт зэвсэг4 сар 20. 14:50Ц.Сарнай, Б.Чинбаа нарын их ажлын дараах жаргалтай агшин4 сар 20. 14:45Багануур дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо4 сар 20. 14:40Нил Армстронгийн сансрын нисэгчийн хувцсыг музейд тавина4 сар 20. 14:35NBA-ын шилдэг 5 үзүүлбэр (19.04.19)4 сар 20. 14:30Нимбэгний ид шид4 сар 20. 14:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.